Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01022

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01022

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... ... ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин суух ... овогтой ...ийн ... /РД: .../-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,169,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.... нь тус компанид 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 4,169,780 төгрөгийн ус, ундааг худалдан авах захиалгыг өгсөн тул түүний ажиллуулдаг үйлчилгээний газарт 614,039 дугаарын зарлагын падаанаар бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг өгөхгүй байгаа тул түүнтэй төлбөр гүйцэтгэх гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Төлбөр гүйцэтгэх гэрээгээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,196,780 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ гүйцэтгэхгүй байна. Иймд хариуцагч Б....аас зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 4,169,780 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 4,169,780 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг миний бие зээлээр худалдан авч байсан. Одоохондоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дээрх тооцоог өгөх боломжгүй байх тул 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Б....ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,169,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Б....тай 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ус, ундаа хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Б.... нь ус, ундааны үнэ 4,169,780 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч ус ундааг нийлүүлсэн, харин хариуцагч хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,169,780 төгрөгийг Б.... төлөх үүрэг хүлээсэн байх боловч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

Иймд хариуцагч Б....аас худалдан авсан барааны үнэ 4,169,780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 115 дугаар зүилиин 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүилд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б....аас 4,169,780 төгрөг гаргуулж ... ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....аас 81,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 119 дүгээр зүилиин 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шиидвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэи, мөн хуулийн 119 дүгээр зүилиин 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг таилбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ