Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/897

 

    2024        10         09                                          2024/ШЦТ/897

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Б.Д-д холбогдох эрүүгийн ....... дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны .... дүгээр сарын ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, “.” ХХК-д ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ....... тоотод оршин сүүх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Я овгийн Б.Д, регистрийн дугаар / /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороонд байрлах .... төвийн авто машины зогсоол дээр зогсоолын төлбөр төлөхийг шаардсан хохирогч Г.О-той “зогсоол ажиллуулах тусгай зөвшөөрөл үзүүлээгүй мөнгө нэхэж байна” гэх шалтгааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газарт нь цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зулай, хоёр шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “... 2024 оны 6 сарын 12-ны өдөр тус дэлгүүрээр үйлчлүүлээд гарахдаа баримтаа зогсоолын хүнд нь үзүүлэхэд баримт хамаагүй, энэ дэлгүүртэй хамааралгүй зогсоол гээд машин зогссон хугацаанаас илүү хугацааны төлбөр нэхсэн ба төлбөрийг хувийн дансаараа авсан. Тэгээд би дэлгүүрийн менежертэй холбогдоход надад хамаагүй гэсэн. Би тусгай зөвшөөрөл байна уу? гээд шаардсан чинь надад үзүүлээгүй. Миний машины түлхүүрийг булааж аваад ядуу хар гуйлгачин минь мөнгөгүй байж битгий ийм дэлгүүрээр үйлчлүүлж бай гэж хэлсэн.  Дараа нь миний нүүр тус газар луу утсаараа цохиж маажсан, би хүүхдээ тэвэрч байсан болохоор нэг гараараа түлхэх шиг болсон. Миний гарт маажиж хөхөрсөн ул мөр байсан. Дараа нь би хүүхдээ машиндаа тавьчхаад бид хоёр үргэлжлүүлэн маргалдсан. “Би хувийн данс руу хийхгүй, та мөнгө авч байгаа бол баримтаа өг” гэх шаардлага тавиад түүний харуулын байранд орж ярилцахад намайг үг хэлээр доромжилсон, би анхнаасаа тайван хандсан...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороонд байрлах ..... төвийн авто машины зогсоол дээр зогсоолын төлбөр төлөхийг шаардсан хохирогч Г.О-той “зогсоол ажиллуулах тусгай зөвшөөрөл үзүүлээгүй мөнгө нэхэж байна” гэх шалтгааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газарт нь цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зулай, хоёр шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Оийн өгсөн “..Миний бие 2024 оны 06 дугаар сарын 12- ны өдөр 19-с 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороонд байрлах .... төвийн автомашины төлбөртэй зогсоол дээр ажлаа хийж байхад хар өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй 30 гаруй насны үл таних эмэгтэй орж ирж зогсоолд машинаа байршуулаад буцаад гарахдаа зогсоолын төлбөр болох 3.000 төгрөгийг засаг даргын тогтоолоо гаргаад ир, тэгж байж би мөнгө өгнө, тэгэхгүй бол би мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд би түүнд засаг даргын тогтоол авах гээд байгаа бол манай даргатай ярь гэж хэлээд түүнд өөрийн гар утсаа өгөөд дарга О, менежер гэх эрэгтэй хүнтэй яриулж зогсоолын төлбөр өгөх ёстой гэж яриулсан. Гэвч тухайн үл таних эмэгтэй нь мөнгөө өгөхгүй, тогтоолоо гаргаад ир гэж хэлээд миний гар утсыг өгөхгүй байгаад байсан. Тэгтэл намайг гэнэт машин дотор сууж байхдаа миний уруул руу, нүүр рүү, цээж хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би түүний машины түлхүүрийг нь аваад машинаас нь холдсон. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний араас хүрээд ирсэн. Тэгээд би түүнд зогсоолын төлбөрөө өгөөд машинаа аваад гараа гэж хэлсэн. Хариуд нь надад тогтоолоо гаргаад ир гэж хэлээд надтай хэрүүл хийж надтай ноцолдож маргалдсан. Дараа нь тухайн эмэгтэй зогсоолын мөнгөө төлөөд машинтайгаа яваад өгсөн. Үүний дараа цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Аийн өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны оройны 17 цагийн үед би хадам ээж болох О гэх хүний ажпаасаа авах гэж очсон. Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... авто машины зогсоолын гарах хэсэгт тоёота акуа маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх эмэгтэй хүн манай хадам ээжтэй зогсоолын төлбөрөөс болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэгээд хадам ээжийн фүтэгнээс гарч яваад өөрийнхөө машинд суусан тэр үед 5 минут болоогүй хоорондоо үсдэж эхэлсэн би тэгээд очиж салгаад би тэр эмэгтэйг та одоо болчихоо, та хоёр хоорондоо маргалдаж байхаараа энд д учраа олоод салчихаа гэсэн нөгөө үл таних эмэгтэй нэг төрлийн баримт бичиг шаа байсан. Тэр үл таних эмэгтэй авто зогсоолын фүтэг рүү дайрч ороод карт уншдаг төхөөрөмжийн газар нэг удаа шидэж унагаасан. Тэр үед хяналтын камерын бичлэгдээр байсан эмэгтэй манай хадам ээж рүү өөрийн авто машин ин дотроо сууж уж байхад байх баруун гараараа нүүрний хэсэг ам нь тус газарт хоёр удаа цохиж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байхад тэр үл таних эмэгтэй өөрийнхөө өө авто машинаас бууж ирэхдээ зогсоолын гарах хэсэгт хоорондоо үсдэлцсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/-р тал,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №... дугаартай дүгнэлтээр “...1. Г.Оийн биед баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зулай, хоёр шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. 7. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/-р тал,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....гийн автомашин зогсоолын хэсгийн хяналтын камерын ногоон хантаазтай шар өнгийн үстэй эмэгтэй зогсож байх үед тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолооч машин дотор сууж байх үед баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохиж ногоон хантаазтай эмэгтэй эрүүний хэсэгт зүүн гараараа дарсан байхыг харуулав Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....гийн автомашин зогсоолын гадна талын автомашин зогсоолын хэсгийн хяналтын камерын гадна хэсэгт шар өнгийн хантаазтай шар өнгийн үстэй эмэгтэй дэлгэцийн баруун тийш гарч зугтсан байдалтай. Хар өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолооч эмэгтэй жолооч талын хаалга онгойлгож араас гарч байгаа харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35/-р тал,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....гийн автомашин зогсоолын гадна талын автомашин зогсоолын хэсгийн хяналтын камерын гадна хэсэгт шар өнгийн хантаазтай шар өнгийн үстэй эмэгтэй хар өнгийн үстэй цоохор цагаан өнгийн палаажтай хоорондоо харилцан зодолдож үед зүүн талаас хар малгайтай 170-180 см өндөр жинс өмд, саарал өнгийн фодволк, ирж байгааг харуулав. Хоер эмэгтэй хоорондоо маргалдаж ноцолдож байх үед цоохор палажтай эмэгтэй нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж байхыг харуулав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 36-37/-р тал зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй” байдал байдаг бол субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй бөгөөд тодруулбал гэмт этгээдийн зүгээс хохирогчийн биед ямар ч сэдлээр гэмтэл учруулсан бай гагцхүү тухайн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол дээрх зүйл, заалтаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж өгсөн. 

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд, гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №8023 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.О-ийн  биед баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, зулай, хоёр шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсныг гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлттэй талуудын хэн аль нь маргаагүй энэ тохиолдолд прокуророос шүүгдэгч Б.Д-гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон тул гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хохирогч Г.О нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч Г.О нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.Дгаас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч Б.Д-ийн зүгээс “...ялаас чөлөөлж өгнө үү....” гэсэн санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /Гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан түүнийг хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овгийн Б.Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /Гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалсугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.О нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.Д-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДАРЬСҮРЭН