Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч Бын өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгч Бийн өмгөөлөгч С.Ш,

Шүүгдэгч Б, Бэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Даас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Бэ нарт холбогдох эрүүгийн 2319000000252 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Б,

 

Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Бэ, Б нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг цохиж зодон, толгой хэсэгт цагаан өнгийн шохойн блокоор цохиж гавал тархины гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч М.Цгийн “...аав М тус өглөөний 06 цаг 50 минутын үед гэрт орж ирэхдээ “Аавынх нь толгой өвдөөд байна. Аавыг нь 2 цохилоо” гэж хэлэхээр нь би ааваас “Яасан гэж таныг цохиж байгаа юм” гэхэд аав “Надаас 2 залуу тамхи асуухаар нь тамхи байхгүй гээд хэлэх үед 1 залуу нь уруул руу цохиод дараа нь толгой руу чулуугаар цохисон” гэж хэлээд “Миний толгой өвдөөд байна. Өвчин намдаах эм өгөөч” гэхээр нь “Би хаана ямар хүмүүс таныг цохичихсон юм. Ямар хүмүүс байсан юм” гэхэд “1 эрэгтэй нь улаан цамцтай байсан ба ардаа үсээ боосон байсан” гэж хэлсэн. Харин хамт явсан эрэгтэй нь цагаан цамцтай байсан” гэж хэлсэн...Манай аав М нь өглөө 06 цаг болох гэж байхад гэрээсээ гараад 07 цаг болж байхад гэртээ орж ирсэн. Манай аав М нь уруул нь нэлээн язарч, цус болсон байдалтай, зүүн чих, шанааны гол хэсгээр улайж хавдсан, цус шүүрчихсэн ч гэмээр юм уу халзарчихсан ч гэмээр юм уу байдалтай байсан. Гаднаас өмсөж орж ирсэн гутал дээр нь цус болсон байсан. Нүд ам болон бусад хувцаснуудыг нь тухайн үедээ анзаараагүй байсан. Тухайн үед яг орж ирэх үеийнх нь зургийг дарсан байгаа. Би гаргаж өгч тэмдэглэлд хавсаргуулах саналтай байна. “Аав нь тоглоомын талбай дээр дасгал хийчхээд гараад явж байтал 2 хүн тамхи гуйхаар нь байхгүй гэсэн чинь цохичихлоо” гэж хэлсэн. “Толгой аягүй их өвдөж байна. Толгойны эм өгчих” гэсэн. Манай аав М нь надад ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй, 2 хүнд л цохиулчихлаа гэж хэлсэн. Би “Хаана ямархуу хүн байсан юм. Шууд цагдаа явъя” гэсэн. Тэгээд эмнэлэг рүү явж байсан чинь “Ууцан байрын 2 банди байсан. Нэг нь цагаан цамцтай, нэг нь улаан цамцтай, нэг залуу нь нэлээн эмэгтэй байрын гэзэгтэй байрын залуу байсан. 2 залуу намайг цохичихлоо” гэж хэлсэн. Хэн нь яаж цохисон, хаашаа юугаар цохисон гэж хэлээгүй. Манай аав М нь биедээ ямар нэгэн зүйл авч явдаггүй байсан. Тухайн үед ч бас отверка болон ямар нэгэн зүйл гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /1 хх 141, 2 хх 64-67-рт/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4691 дугаартай “...Мын футволка дээрх цусны ДНХ- ийн тогтоц нь холимог байна. уг холимог ДНХ-ийн тогтоцтой М, Б.Бат- Эрдэнэ, Б нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт /1 хх 220-222-рт/,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/089 дугаартай “... Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /2 хх 30-32-рт/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 хх 2-5-рт/.

Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 32-рт/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 40-41-рт /,

Бийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх 78-рт/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 82-рт/,

Гэрч Гийн “...эрэгтэй хүн араас отверка бариад хоёр гурван удаа туугаад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эргэж хараад газраас жижигхэн гарын алганд багтсан хөөсөнцөр шиг зүйл шидчихээд тэгээд яваад өгөхөд нөгөө настай хүн өөр тийшээ яваад өгсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх 102-103-рт/,

Яллагдагч Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 127,  136-137-рт/,

Шүүх сэтгэц гэм судлалын 61 дугаартай “... Бэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй... Бэ нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах чадвартай... Бэ нь болсон зүйлийг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно...” гэсэн дүгнэлт /2 хх 142-143-рт/,

Шүүх сэтгэц гэм судлалын 60 дугаартай “...Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй... Б нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах чадвартай... Б нь болсон зүйлийг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно...” гэсэн дүгнэлт /2 хх 142-143-рт/,

Шүүгдэгч Бийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /2хх 188-191-рт/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай “...1. Талийгаач Мын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, их тархины баруун, зүүн зулай, дагзны хэсэг, бага тархины баруун, зүүн дэлбэнгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины баруун, зүүн зулай, зүүн чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шанааны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. 5. 6. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх, нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. 7. 9. Мын цогцост учирсан зүүн чамархайн зулгаралт нь цогсын гэрэл зургийн үзүүлэлт №8 дугаараас үзэхэд нас барахаас 2-3 хоногийн өмнө үүссэн байна. 8. Талийгаач нь баруун бөөрний уйланхай архаг өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 10. Хохирогч Мад эмнэлгийн тусламж үйлчилгээ стандартын дагуу үзүүлсэн цаг алдалгүй үзүүлсэн боловч гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 11. Дээрх зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, их тархины баруун, зүүн зулай, дагзны хэсэг, бага тархины баруун, зүүн дэлбэнгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины баруун, зүүн зулай, зүүн чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл авсан хүн нь ухамсарт ухаан болон идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй…” гэсэн дүгнэлт /2 хх 234-239-рт/

Мөрдөгчийн илтгэх хуудаснууд/2 хх 129-131-рт/

Мын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 хх 40-43-рт/,

Шүүгдэгч Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд/1 хх 70-73-рт /,

Шүүгдэгч Бийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /1 хх 23-24, 27-28, 2 хх 76-78, 105-109-рт/,

Шүүгдэгч Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1 хх 31-32, 2 хх 71-75, 117-118-рт/,

Амь хохирогчийн эмнэлгийн бичиг баримт/1 хх 231-рт/,

Шүүгдэгч Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 76-78-рт/,

Шүүгдэгч Бын суурь боловсролын гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 132-135-рт/,

Шүүгдэгч Бын насыг тоолсон тэмдэглэл /2 хх 149-рт/,

Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн хэрэг гардаг өдөр аав маань 2023 оны 09 сарын 19-ний өглөө байсан. Өглөө гэрээсээ 5 цаг өнгөрч байхад гараад ер нь бол тухайн үед архи дарс ууж хэрэглээгүй байсан тоглоомын талбай дээр дасгал хөдөлгөөн хийнэ гэж өглөө болгон гардаг байсан.  5 цаг 50 минутад би өөрөө гарахад нь сэрсэн юм. Аав нь жаал алхаж байгаад гүйж байгаад ирье гээд гараад явсан. Тухайн өдөр 19-ний өглөө 5 цаг 50 минут гэж гараад 6 цаг 50 минутын үед гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ уруул нь язарчихсан, амнаас нь цус гарчихсан, толгой хэсэг нь хавдартай, чихнийхээ тэр хавьд язарчихсан, цус шүүрсэн байдалтай ирсэн. Би ирэнгүүт нь асуусан яасан юу болсон аав яасан ийсэн юм гэж асуусан ааваасаа тэгтэл манай аав 2 бацаан тамхи гуйхлаар нь аав нь байхгүй гээд хэлчихсэн чинь аавыг нь чулуугаар цохичихлоо гэж хэлсэн.  Тухайн үед би 7 цаг 10 минутын үед аавыгаа аваад эмнэлэг рүү явсан явахаасаа өмнө цагдаад манай аавыг хүн зодчихсон байна энэ тоглоомын газар хүн зодчихсон байна дуудлага өгөх гэсэн юм. Тухайн үед цагдаа өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөөрэй өргөдөл бичиж дуудлага өгөөрэй гэж байсан. Аавыгаа аваад явж байхдаа ааваасаа асуусан ямархуу байрын хүн ямар хүн байсан гэж асуусан тухайн үед аав нь сайн мэдэхгүй байна нэг нь улаан цамцтай гэзэгтэй байрын шинж тэмдэг банди байсан. Аавыг нь харин уруул руу нэг цохиод толгой руу чулуугаар нэг цохичихлоо гэсэн. Тухайн үед ирэхдээ цохиулсан талынх нь эсрэг талын шанаа шороотой ирсэн. Би 7 цаг 10 минутын үед аавыгаа аваад эмнэлэг дээр очоод тэр дор нь 2, 3 дусал тариа эмчилгээ хийлгэсэн 8 цаг 20, 30 минутын үед дээшээ рентген зураг авхуулахаар гараад явсан. Рентген зураг авхуулахаар 30, 40 минут болоход аав маань рентгений үүдэнд ухаангүй болчихсон байсан. Доошоо буцаад 103 руу аваад ирэхэд ямар ч ухаангүй болчихсон байж байгаад шууд хагалгаанд орох цаг товлогдоод шууд хагалгаанд орсон тэрнээс хойш хагалгаанд орохдоо ч ухаангүй байсан хагалгаанаас гарч ирээд бүтэн 72 цаг ухаангүй байж байгаад өнгөрсөн. Би энэ хоёр хүнд гомдолтой байна. Миний аавыг тэгчихээд надаас ирээд 1 удаа уучлалт гуйж болох байсан. Тийм хүн чанар гаргаагүй энэ хүмүүс. Би бүхэл бүтэн 72 цаг аавыгаа хараад байж байсан. Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй өөрийгөө ч аваад явах чадвар байхгүй ээжийг маань ганц асарч халамжилдаг байсан хүн маань аав байсан. Тухайн үед нь ар гэр нь ч юм уу өөрсдөө ч юм уу энэ хоёр чинь баригдаагүй хэдэн өдөр байсан гээд л цагдаагаас тэгж байсан. Тэгээд байж байхад манай гэрт миний аавыг өнгөрснийг мэдсэн бол ирээд эмнэлэг дээр ч болтугай ирээд уучлалт гуйж бид нарын буруу ч гэдэг юм уу би энэ хоёр хүнээс тийм хүсэж байсан өөр юм хүсээгүй. Үнэхээр гомдолтой байна... надад хэлэхдээ нэг залуу нь уруул руу цохиод дараа нь толгой руу цохисон гэж хэлсэн... Тухайн үед манай аав надад хэлэхдээ би 2 залууд бол зодуулсан гэж хэлээгүй. 2 залуу байсан 1 нь намайг цохисон гэж хэлсэн бусдаар бол 2 залуу хоёулаа нийлж байгаад намайг зодчихлоо гэж бол юм хэлээгүй...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б ах тэр ахаас 1 тамхи асуугаад тамхи байна уу гээд тэгсэн чинь тэр ах нь болохоор чамд өгөх албатай юу гээд тэгэхээр нь Б ах цохисон чинь цаашаа яваад өгчихсөн.  Бид хоёр цаашаа явъя гээд явж байтал айлын хашаа руу орсон жалганы баруун талаар нь гарч ирээд араас нь дуудаад нааш ир гэсэн. Энгэртээ отверка хийчихсэн байсан. Б ах өөдөөс хэд далайсан тэгээд газраас чулуу авахдаа блокон хөөсөн цагаан цагаан чулуу аваад тэр хоёр далайлцаж байгаад Б ахын өөдөөс нь далайсан чинь Б ах тэрийгээ шидээд би боль гээд араас нь салгаж аваад гэр лүүгээ орж ирсэн... Эхлээд тамхи асуухад нэг унасан. Дараа нь блокоор цохиход нэг унасан... Баруун гараараа уруул нь руу цохисон. Дараа нь цементэн шохойгоороо нэг цохисон...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр хүнтэй нь таараад эхний ээлжид би тэр хүнийг дуудаж тамхи нэхсэн чинь байхгүй энээ тэрээ гэхлээр нь хоорондоо үг сөргөлцөлдөөд тэр хүнийг би цохисон чинь шүдийг нь цохисон юм шиг байгаа юм миний зүүн гар шалбарчихсан байсан... Би тэр үед мундаг ах болох гэж хэргийг хөнгөнөөр бодож яваад хэргийг ийм байдалд хүргэсэнд харамсаж байна... Шохойн блокон алганы чинээ чулуу байсан. Би тэрийг толгойн хэсэгт оносон гэж бодоогүй. Би тэрийг мөр хэсэгт юм уу хүзүүнд оночихлоо гэж тухайн үедээ бодсон... Харин баруун талын хацар дээрээс цохиод халтираад шүд рүү цохисон юм болов уу л гэж бодоод байна. 1 л цохисон. Олон удаагийн давтамж надад байгаагүй болохоор цохиод халтираад шүд рүү нь хацар дээр цохиод доошоо халтираад нүд рүү яачихсан юм болов уу л гэж бодож байна. Тэрнээс бол олон удаагийн давтамж байгаагүй... Би хохирогчийн биед эхнийх дээр харин тамхи асуугаад байхгүй гэж маргалдаж байхдаа би зүүн гараараа цохисон чинь хацар хавьцаа цохиод халтираад шүдэнд нь цохичихсон байсан. Тэгээд миний гар урагдаад нөгөө ахын ч уруулаас цус гарчихсан...” гэх мэдүүлэг,

хохирлын баримтууд зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бэ, Б нарт холбогдуулан эрүүгийн 2319000000252 дугаартай хэрэгт нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг цохиж зодон, толгой хэсэгт цагаан өнгийн шохойн блокоор цохиж гавал тархины гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бэ, Б нар нь хохирогч Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч Бэ нь нүүрэн тус газарт гараараа нэг удаа, толгой хэсэгт цагаан өнгийн шохойн блокоор нэг удаа тус тус цохисны улмаас гавал тархины гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Аавыгаа аваад явж байхдаа ааваасаа асуусан ямархуу байрын хүн ямар хүн байсан гэж асуусан тухайн үед аав нь сайн мэдэхгүй байна нэг нь улаан цамцтай гэзэгтэй байрын шинж тэмдэг банди байсан. Аавыг нь харин уруул руу нэг цохиод толгой руу чулуугаар нэг цохичихлоо гэсэн...Үнэхээр гомдолтой байна... надад хэлэхдээ нэг залуу нь уруул руу цохиод дараа нь толгой руу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “... аав “Надаас 2 залуу тамхи асуухаар нь тамхи байхгүй гээд хэлэх үед 1 залуу нь уруул руу цохиод дараа нь толгой руу чулуугаар цохисон” гэж хэлээд “Миний толгой өвдөөд байна. Өвчин намдаах эм өгөөч” гэхээр нь “Би хаана ямар хүмүүс таныг цохичихсон юм. Ямар хүмүүс байсан юм” гэхэд “1 эрэгтэй нь улаан цамцтай байсан ба ардаа үсээ боосон байсан” гэж хэлсэн. Харин хамт явсан эрэгтэй нь цагаан цамцтай байсан” гэж хэлсэн... Тухайн үед манай аав надад хэлэхдээ би 2 залууд бол зодуулсан гэж хэлээгүй. 2 залуу байсан 1 нь намайг цохисон гэж хэлсэн бусдаар бол 2 залуу хоёулаа нийлж байгаад намайг зодчихлоо гэж бол юм хэлээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4691 дугаартай “...Мын футволка дээрх цусны ДНХ- ийн тогтоц нь холимог байна. уг холимог ДНХ-ийн тогтоцтой М, Б.Бат- Эрдэнэ, Б нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/089 дугаартай “... Амь хохирогч Мын цогцост хийсэн шинжилгээгээр гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, их тархины баруун, зүүн зулай, дагзны хэсэг, бага тархины баруун, зүүн дэлбэнгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины баруун, зүүн зулай, зүүн чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт,

Гэрч Гийн “...эрэгтэй хүн араас отверка бариад хоёр гурван удаа туугаад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эргэж хараад газраас жижигхэн гарын алганд багтсан хөөсөнцөр шиг зүйл шидчихээд тэгээд яваад өгөхөд нөгөө настай хүн өөр тийшээ яваад өгсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай “...1.Талийгаач Мын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, их тархины баруун, зүүн зулай, дагзны хэсэг, бага тархины баруун, зүүн дэлбэнгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины баруун, зүүн зулай, зүүн чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шанааны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. 5. 6. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх, нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. 7. 9. Мын цогцост учирсан зүүн чамархайн зулгаралт нь цогсын гэрэл зургийн үзүүлэлт №8 дугаараас үзэхэд нас барахаас 2-3 хоногийн өмнө үүссэн байна. 8. Талийгаач нь баруун бөөрний уйланхай архаг өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 10. Хохирогч Мад эмнэлгийн тусламж үйлчилгээ стандартын дагуу үзүүлсэн цаг алдалгүй үзүүлсэн боловч гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 11. Дээрх зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, их тархины баруун, зүүн зулай, дагзны хэсэг, бага тархины баруун, зүүн дэлбэнгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины баруун, зүүн зулай, зүүн чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл авсан хүн нь ухамсарт ухаан болон идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй…” гэсэн дүгнэлт,

Мөрдөгчийн “Дорноговь аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Б би "Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07 цагийн үед ул таних хүнд зодуулсан ухаангүй 50-55 орчим насны эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн" гэх бүртгэлийн 644 дугаартай гомдол мэдээлэлд сэжигтэн Бийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотод байх үед нь цагдаагийн байгууллагад авчирсан ба тухайн үед хохирогч М нь эмнэлгийн байгууллагын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Хохирогч Мыг нас барсан тухай эмнэлгийн байгууллагатай холбогдож мэдсэн даруйдаа сэжигтэн Бийг Сайншанд сумын *** тоотоос цагдаагийн газарт авчирсан. Сэжигтэн Бийг цагдаагийн газарт авчирч байх үедээ хохирогч Мыг нас барсан тухай хэлсэн. Тэрнээс өмнө сэжигтэн Бэд хохирогч Мыг нас барсан талаар хэлж мэдэгдээгүй” гэх, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.А би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр /РД: ***/-ээс сэжигтнээс мэдүүлэг авч сэжигтнээс мэдүүлэг авчсан тэмдэглэл үйлдэн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдсэн ба Бэ /РД: ***/-ээс мэдүүлэг авах хугацаанд хохирогч М нь нас бараагүй байсан болохыг илтгэн танилцуулъя” гэх илтгэх хуудаснууд,

Амь хохирогч Мын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүгдэгч Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд,

Шүүгдэгч Бын гэрчээр мэдүүлсэн “...Бэ ах нэг жалга шиг юм руу ороод тэндээсээ цагаан өнгийн хөөсөнцөр блок шиг юм аваад шидсэн...Бэ ах Мын толгой руу нэг л удаа чулуу шидсэн...” гэх мэдүүлэг, яллагдагчаар мэдүүлсэн “...Бэ ах цагаан өнгийн шохойн чулуу шиг зүйлээр  нөгөө ахын хажуул ойрхон зогсож байхдаа шидчихсэн чинь нүүрлүү нь оночихсон... Бэ ах надад ахынхаа эхэлж гараар цохисонг битгий хэлээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Б ах тэр ахаас 1 тамхи асуугаад тамхи байна уу гээд тэгсэн чинь тэр ах нь болохоор чамд өгөх албатай юу гээд тэгэхээр нь Б ах цохисон чинь цаашаа яваад өгчихсөн.  Бид хоёр цаашаа явъя гээд явж байтал айлын хашаа руу орсон жалганы баруун талаар нь гарч ирээд араас нь дуудаад нааш ир гэсэн. Энгэртээ отверка хийчихсэн байсан. Б ах өөдөөс хэд далайсан тэгээд газраас чулуу авахдаа блокон хөөсөн цагаан цагаан чулуу аваад тэр хоёр далайлцаж байгаад Б ахын өөдөөс нь далайсан чинь Б ах тэрийгээ шидээд би боль гээд араас нь салгаж аваад гэр лүүгээ орж ирсэн... Эхлээд тамхи асуухад нэг унасан. Дараа нь блокоор цохиход нэг унасан... Баруун гараараа уруул нь руу цохисон. Дараа нь цементэн шохойгоороо нэг цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр хүнтэй нь таараад эхний ээлжинд би тэр хүнийг дуудаж тамхи нэхсэн чинь байхгүй энээ тэрээ гэхлээр нь хоорондоо үг сөргөлцөлдөөд тэр хүнийг би цохисон чинь шүдийг нь цохисон юм шиг байгаа юм миний зүүн гар шалбарчихсан байсан... Би тэр үед мундаг ах болох гэж хэргийг хөнгөнөөр бодож яваад хэргийг ийм байдалд хүргэсэнд харамсаж байна... Шохойн блокон алганы чинээ чулуу байсан. Би тэрийг толгойн хэсэгт оносон гэж бодоогүй. Би тэрийг мөр хэсэгт юм уу хүзүүнд оночихлоо гэж тухайн үедээ бодсон... Харин баруун талын хацар дээрээс цохиод халтираад шүд рүү цохисон юм болов уу л гэж бодоод байна. 1 л цохисон. Олон удаагийн давтамж надад байгаагүй болохоор цохиод халтираад шүд рүү нь хацар дээр цохиод доошоо халтираад нүд рүү яачихсан юм болов уу л гэж бодож байна. Тэрнээс бол олон удаагийн давтамж байгаагүй... Би хохирогчийн биед эхнийх дээр харин тамхи асуугаад байхгүй гэж маргалдаж байхдаа би зүүн гараараа цохисон чинь хацар хавьцаа цохиод халтираад шүдэнд нь цохичихсон байсан. Тэгээд миний гар урагдаад нөгөө ахын ч уруулаас цус гарчихсан...” мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хүн бүр амьд явах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж баталгаажуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүнд шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бэ нь “тухайн блокон чулууг шүүгдэгч Быг шидсэн” гэж мэтгэлцэж өөрөө гэм буруугүй гэж маргах бөгөөд уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч эх сурвалжаа зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц нэмэлт нөхцөлгүйгээр хуульчилсан.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар амь хохирогчийн нас барах шалтгаан болсон гэмтэл болоод түүний биед учирсан гэмтлүүд нь хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн талаар шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Бэ нь амь хохирогчийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа, дараа нь шохойн блокоор толгойд нь нэг удаа тус тус цохиж, 2 удаагийн үйлдлээр Мын бие махбодид халдаж, уг халдлагын улмаас хохирогч нь гавал тархины гэмтэл авч нас барсан үйл баримт нотлогдон тогтоогдсоноор шүүгдэгч Бийн “амь хохирогч руу тухайн блокон чулууг шүүгдэгч Быг шидсэн” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.

 

Харин хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б нь амь хохирогч Мыг зодсон гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Мын толгой хэсэгт цагаан өнгийн шохойн блокоор цохиж алсан гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж улмаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Бын цус ДНХ амь хохирогч Мын хувцсан дээрээс илэрсэн, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр энэхүү үйлдэлд шалтгаант холбоотой буюу гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн агуулга бүхий тайлбар дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн...” гэсэнд нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт  хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг ойлгохоор заасан учир шүүгдэгч Бын үйлдэлд шүүгдэгч Бийн хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т хэсэгт зааснаар “Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Бэ нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн амь хохирогч Мын амь насыг шүүгдэгч нар нь бүлэглэн хохироосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч Бэд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Бийг Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Бэ нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлэх бөгөөд түүний өмгөөлөгч С.Шын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Бийг Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул уг саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.  

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”,

511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Бийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан байх тул Бэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй тул оршуулгын зардалд 16,261,896 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хэрэг учрал гарсан цаг хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 82.500.000 төгрөг, нийт 98,761,896 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

 

Шүүгдэгч Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 170 хоногийг эдлэх ял тооцох дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “Тусгайлан гаргах саналгүй” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шаас “...Бага ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Иймд шүүгдэгч Бийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Бийн цагдан хоригдсон 170 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, саарал өнгийн футболка, хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, цагаан цэнхэр өнгийн пүүз, 28х14 см хэмжээтэй чулуу, ханцуйгүй улаан өнгийн хантааз, хар өнгийн ханцуйны доод хэсгээс мөр хүртэл цагаан өнгийн 3 судалтай Adidas гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун биеийн тамирын өмд, хар өнгийн пүүз, цагаан өнгийн малгайтай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь 16 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бэд холбогдуулсан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 8/Найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэд оногдуулсан 8/Найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн цагдан хоригдсон 170 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бэ, Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бээс оршуулгын зардалд 16,261,896 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг, нийт 98,761,896 төгрөгийг гаргуулан /*** тоотод оршин суух РД:/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цд олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, саарал өнгийн футболка, хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, цагаан цэнхэр өнгийн пүүз, 28х14 см хэмжээтэй чулуу, ханцуйгүй улаан өнгийн хантааз, хар өнгийн ханцуйны доод хэсгээс мөр хүртэл цагаан өнгийн 3 судалтай Adidas гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун биеийн тамирын өмд, хар өнгийн пүүз, цагаан өнгийн малгайтай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь 16 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР     

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАЙГАЛМАА

 

                                                ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН