| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0935/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/919 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/919
2024 10 15 2024/ШЦТ/919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбулган /цахимаар/,
Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ю.Балжидмаа, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.М-д холбогдох эрүүгийн ....... дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, ..... боловсролтой, оюутан, ..... сургуулийн .... дүгээр курсэд суралцдаг, ам бүл 2, дүүгийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овогт А.М /регистрийн дугаар ........../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.М нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо П.Гэндэнгийн гудамж Капитрон банкны хойд замд XINGYANG маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.4 1.1-1.3, 1.15.8-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тупд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота приүс маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Г.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо П.Гэндэнгийн гудамж Капитрон банкны хойд замд XINGYANG маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.4 1.1-1.3, 1.15.8-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тупд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота приүс маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Г.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4- 10/-р тал,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан :зр дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан :эл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-7, 10-11/-р тал,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хуримын Ордон нэртэй видео файл байх бөгөөд файлыг тоглуулахад авто зам руу харсан хяналтын камерын -лэг байх бөгөөд цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл нь замын урд талын үргэлжилсэн цагаан шугамын тасархай хэсгээр эргэхээр зогсох үед нь ардаа хүн сундалсан хар өнгийн мотоциклтой хүн тухайн тээврийн хэрэгслийн зүүн гар талаар үргэлжилсэн цагаан шугам давж эсрэг урсгал руу орох бөгөөд энэ үед цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь эргэж орох бөгөөд улмаар мотоциклтой жолоочийн эсрэг талын хаалга хэсэг орчмоор мөргөлдөн мотоциклтой хүмүүс унаж цааш гулсаж явах ба цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл нь зогсолгүйгээр явж байгаа нь харагдаж байв. Бичлэгт өөр ач холбогдол бүхий мэдээлэл илрээгүй болно... гэх тэмдэглэл, /хх-16-18/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Мийн өгсөн “...Тухайн өдөр буюу 2024 оны 07 сарын 02-ны өдөр 16-17 цагийн хооронд 2 жилийн өмнө найзаараа дамжуулж танилцаж байсан М гэх залууг би Хүүхдийн ордон дээр хүрээд ирээч гэж хэлээд дуудсан юм. М ирэхдээ хар саарал өнгийн мотоциклтой ирээд бид 2 уулзаад би хамгаалах малгай өмсөөд Хүүхдийн ордны тэндээс Натур луу гэртээ хүргүүлэх гээд мотоциклых нь ард нь суугаад хөдөлсөн. Тэгээд UB Mart дэлгүүрийн харалдаа ирэх үед миний харснаар бол бид нарын явж байсан замын 2-р эгнээнд нэг машин зүүн тийшээ эргэх гээд зогсож байгаа харагдсан тэгээд тэр машин зогсож байх шиг байсан тэр үед М хаазлаад хурдаа нэмээд замын голоор цагаан шугам дагаад явсан тэгэхэд тэр машинтай зэрэгцээд ирэх үед тэр машин огцом хөдлөх шиг болсон тэгээд мөргөлдөөд бид хоёр мотоциклтойгоо цааш гулсаад явсан юм.Тэгээд би нэг хэсэг хугацаанд ухаан балартсан байдалтай болсон сэргэхэд нэг эгч намайг босгох гэж байх шиг байхаар нь би босох гэхэд миний бие хөдөлж болохгүй байсан тэгээд гараа харахад гар хойшоогоо эргэчихсэн цус гарсан байдалтай байж байсан тэгээд дахиад ухаан балартчихсан дахиад сэргэхэд түргэний машинруу оруулаад хэвтэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ш.Бийн өгсөн “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Би тухайн тээврийн хэрэгслийг машинаа 2024 оны 07 сарын 01-02-ны өдрийн хооронд Ж гэх хүнд түрээслэсэн байсан. Н гэх хүнд бол өгч явуулсан зүйл байхгүй Жолоочийн эсрэг талын хаалганы доод хэсэгт зурагдсан байсан өөр гэмтэл учраагүй Надад гомдол санал алга би ямар нэгэн зүйл нэхэмжпэхгүй. Машиндаа үнэлгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Н-н өгсөн “...Би 2024 оны 07 сарын 02-ны өдөр Toyota Prius маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянгол зочид буудлын тэндээс 100 айл орох гээд явж байх замд Хуримын ордны баруун талын чулуун замруу эргэж орох гээд дохиогоо өгөөд зогсож байхдаа зүүн гар талын толиндоо хархад хойноос мотоцикл ирж байгаа харагдсан тэгээд би ташуулдаад зогссон тэгтэл тэр мотоцикл миний хажуугаар орж ирээд унаад замын эсрэг урсгал руу гулсаад яваад өгсөн. Тэгээд би машин мөргөөгүй болохоор нь яваад өгсөн бас би жолоодох эрхийн үнэмлэхгүй болохоор айгаад явчихсан юм. Би эргэх үйлдэл хийх үедээ замын тасархай зураасаар эргэх гээд зогсож байсан Тухайн үед мотоцикл миний ард явж байсан чигээрээ явж байхад би толиндоо харахад тэр мотоцикл цагаан зураасны харалдаа зам голлоод явж байсан Би дохио өгөөдэргэх гэж байсан Миний эргэх гэж байсан талаас тасархай зураастай байсан......хөдөлгөөн сийрэг байсан. Надаас өөр машин байгаагүй. Мотоцикл миний машиныг мөргөсөн эсэхийг бол мэдэхгүй байна. Би тухайн үед машиндаа хөгжим сонсож явсан бас хажуу талын зорчигч гар утсаараа кино үзэж явсан. Ямар нэгэн мөргөлдөх чимээ гарч сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/-р тал,
Шүүх шинжилгээний еренхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Д-н 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №.... дугаартай “...Г.М-ийн биед баруу атгаал ясны далд хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тохой, баруун ташаа, зүүн сарвууны хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33 хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1289 дугаартай “...Жолооч А.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхийэд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийнбайгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байнаЖолооч А.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.4 1.1-1.3, 1.15.8-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 74/-р тал зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан ба шүүгдэгчийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч А.М-ийг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсад Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргээс дээш хэмжээний хохирол, цаашлаад бусдын амь насыг хохироосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулахаар эрүүгийн хуульд тусгалаа олсон ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аж төрөх суурь эрхийг баталгаажуулж байгаагийн нэг хэлбэр мөн.
Шүүгдэгч А.М нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо П.Гэндэнгийн гудамж Капитрон банкны хойд замд XINGYANG маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.4 1.1-1.3, 1.15.8-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тупд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота приүс маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Г.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Мийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.М-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөр бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан тодорхойлж нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авах учиртай. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхээс хохирогчийн эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой баримтуудыг үндэслэн шууд учирсан хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй.
Мөрдөн үалгах ажиллагаанд шүүгдэгч А.М нь хохирогч Г.М-ийн баримтаар нэхэмжилсэн хохирол болох 803.245 /найман зуун гурван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг төлж барагдуулсан, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 2.631.200 /хоёр сая /төгрөгийг тус тус төлсөн байна.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой заалтуудыг шинээр хуульчилж өгсөн.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч А.М-ийн хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ыг баталжээ. Уг аргачлалын 4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг 3 дугаар зэрэглэлд хамруулан 9-15 хуваарь тооцож, нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор баталсан байна.
Иймд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ын 4 дэх хүснэгтийн дагуу хохирогч Г.М-ийн сэтгэл санааны хохирлыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660.000 төгрөг/ 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 8.580.000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгөөр, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирогч Г.М-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 9,900,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох саналтай байна...” гэх, хохирогчийн өмгөөлөгчөөс “...бодит хохирлыг хүлээн авсан, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой..” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч бодит хохирлыг бүрэн төлсөн, А.М-ийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч А.Мийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тус тус заасан байна.
Шүүгдэгч А.М-ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй ба хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.
Шүүгдэгч А.М нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-н М-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3-т зааснаар шүүгдэгч А.М-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д олгож, хохирогч Г.М нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч А.М нь хохирогч Г.М-ийн баримтаар нэхэмжилсэн хохирол болох 803.245 /найман зуун гурван мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 2.631.200 /хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН