Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0586/З |
Дугаар | 128/ШШ2019/0828 |
Огноо | 2019-11-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2019/0828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Н
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Гуравдагч этгээд: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/770 дугаартай “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас намайг 3 дахь удаагаа халсан байна.
Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхарьяа Хорих 421 дүгээр ангид 2013 оны 08 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад Хорих 401 дүгээр ангид шилжин томилогдсон. Гэтэл миний урьд ажиллаж байсан Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2015 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд шалгалт хийж, шалгалтын дүнгээр намайг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа доор дурдсан зөрчил гаргасан гэж үзсэн. Үүнд: санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ биелүүлээгүй; дотоод орлогын 54,2 сая төгрөгийг шууд зарцуулсан; хувь хүнээс 2,1 сая төгрөгийн татвар суутгаагүй, кассын нярваар эд хөрөнгийн хариуцлага хүлээх баталгаа гаргуулаагүй, 40,5 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн бэлнээр мөнгө гарган авсан, үндэслэлгүй 17,2 сая төгрөгийн хүнсний материал зарлагадсан албан хаагчдын цалингаас 16,9 сая төгрөгийг дур мэдэн суутгал хийсэн, Ландкруйзэр-100 маркийн суудлын автомашиныг бүртгэлд тусгаагүй 5,3 сая төгрөгийн шатахууны тооцооны хуудсыг хуурамчаар үйлдсэн, ялтан ажиллуулахдаа 21,7 сая төгрөгийн гэрээгүй ажиллуулсан, 57 сая төгрөгийн гэрээг санхүүгийн бүртгэл тайланд тусгаагүй, холбогдох анхан шатны баримтыг нуун дарагдуулсан, хувийн харилцах дансаар цалингийн суутгал, шагнал урамшууллын мөнгө дамжуулан гаргасан гэх 13 санхүүгийн зөрчил /санхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн мэт/ гаргасан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Б 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 6/748 дугаартай “Б.Нийг төрийн албанаас халах тухай” тушаал гаргаж, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан...Миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.Б нь 2015 оны 10 дугаар сарын 06-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “байгууллагад учирсан 25.188.031 төгрөгийг Б.Нээс гаргуулах” нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дугаартай шийдвэрээр, “...байгууллагад 25 сая төгрөгийн санхүүгийн зөрчил тогтоогдсоныг Б.Н дангаар хариуцах хууль зүйн үндэслэлгүй, мөн 2015 оны 03 дугаар сарын 03-нд Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалаа өгчхөөд байхад түүнээс хойш 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн зөрчилд Б.Нийг холбогдуулсан нь буруу, мөн 2014 оны жилийн эцсийн үнэлгээгээр Б.Н нь хангалттай сайн ажилласан гэж үнэлэгдсэн, байгууллага нь зарим баримтаа хадгалаагүйд Б.Н нь буруугүй...” зэрэг бодит дүгнэлтийг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыннэхэмжилсэн 25.188.031 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, төлөөлөгч нь уг шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах болон хяналтын шүүхэд гомдол гаргасан боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангийн удирдлага нь Ерөнхий газрын удирдлагын үүрэг, даалгавраар Б.Н болон хамт ажиллаж байсан ажилчидтай холбогдуулан 7.592.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 Дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэж, 27 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийг 2017.12.18-ны өдөр шүүх хэлэлцэж, 945 дугаартай шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргын 2015.06.24-ний өдрийн Б.Нийг төрийн албанаас халах тухай 6/748 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн нэмж тодруулах зүйлсийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн ба шүүх Б.Нийн гаргасан 13 зөрчлөөс 4 зөрчил нь тогтоогдсон бусад 9 зөрчил нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Улмаар энэхүү Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынтөлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж, 221/МА2018/0175 дугаартай магадлалаар түдгэлзүүлсэн 1 сарыг 3 сар болгож өөрчилсөн юм.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.А нь 2018.07.18-ны өдөр 6/899 дугаар тушаалаар Б.Н намайг санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1.910.265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй /өмнө дурдагдаагүй/, батлагдсан төсвөөс зориулалт бусаар захиран зарцуулсан 1.595.233 төгрөгний зөрчил нь шалгалтаар тогтоогдсон гэх 4 төрлийн зөрчил зааж, дахин төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн.
Би уг тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөл болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/899 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 128/ШШ2019/0179 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Аын 2018.07.18-ны өдрийн 6/899 дугаартай тушаалыг шинэ акт гартал 6 сарын хугацаанд түдгэлзүүлсэн.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Д нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6/770 дугаартай тушаал гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргын 2018.07.18-ны өдрийн 6/899 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Н намайг дахин халах тухай тушаал гаргасныг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэж, гардаж авсан.
Миний бие ийнхүү 3 дахь тушаалаараа гаргаагүй зөрчлөөр, тэр дундаа төрийн албанаас гарцаагүй халагдах бус зөрчлөөр халагдаж байгаадаа туйлын гомдолтой 4 жил явж байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6/770 дугаартай тушаал нь холбогдох хууль, журмыг зөрчиж, төрийн албан хаагч Б.Н миний эрхэд халдсан байна. Тухайлбал;
Уг тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277.1.1,280 дугаар зүйлийн 280.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.3 зэргийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад Б.Н намайг 2015 оны 06 дугаар сарын 24-нд халсан. Үүнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хууль тогтоох байгууллага шинэчлэн баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийг 2018.09.27-ны өдөр А/183 дугаар тушаалаар анх удаа баталсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1. “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”.., “Шүүхийн шийдюр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн 5.3 -т “Энэ журмын 5.2-д заасан “ноцтой зөрчил” гэж Щүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ”... гэжээ. Гэтэл тушаалд уг дүрмийн ямар заалтыг зөрчсөнийг заагаагүй, холбогдох сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг мөн зөрчсөнийг заагаагүй, тус дүрэмд заасан ямар сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 -оос дээш удаа зөрчсөнийг заагаагүй шууд өмнөх халах тухай тушаалаа хүчингүй болгож, дахин халах тухай тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Би өнөөдрийг хүртэл төрийн албаны тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон ямар ноцтой зөрчлийг яаж гаргаснаа ч ойлгохгүй, нөгөө талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага нь намайг ямар хууль, ямар журмын ямар заалтаар хориглосон ноцтой зөрчлийг гаргасан гэж халсан үндэслэлээ ч тайлбарлалгүй, нотолж чадахгүй өдийг хүрч байна.
Мөн уг Б.Н намайг халсан тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслэсэн байдаг боловч уг хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн найруулга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”... гэж заасан байх ба би энэхүү заалтад тусгагдсан ямар ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөнийг намайг халах тухай тушаалд заагаагүй байна.
Надад холбогдуулан тавьсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01 актын тухайд:
Энэхүү актаар 2014-2015 онуудад Хорих 421 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан Г.Т /2015 онд нас барсан/, Б.Н нар нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ авахдаа 1.910.265 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гэж 1.910.265 төгрөгийг надаар төрийн санд төлүүлэх акт тавигдсан байна.
Миний бие энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь байгууллагын дарга санхүү, мөнгөний асуудалд нэгдүгээр, нягтлан хоёрдугаар гарын үсгийн зурдаг. Уг актаар 1.910.265 төгрөгийн зөрчлийг Г.Т /2015 онд нас барсан/, Б.Н нар гаргасан гэх боловч зөвхөн надад хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй арга ядсан зүйл байна. Шүүхээс ШШГЕГ-ыг хөндлөнгийн санхүүгийн шинжээчээр шалгалт хийлгэхийг даалгадаг боловч өөрийн дээд байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтнуудаар шалгалтыг хийлгэсэн. Тухайн шалгалт хийсэн ажилтантай уулзахад Б.Н дээр заавал нэг зөрчил гаргаж, акт тавих үүрэг өгсөн тул акт гаргаж байна гэдэг.
Дээрх 1.910.265 төгрөг нь төсвийн ажилчдын унаа, хоолны хөнгөлөлт гэсэн зардалд тусгагдсан байдаг. Уг төсвийн зүйлээс гаргасан мөнгө нь байгууллагын цайны газрын хүнсний материалд зарцуулагдсан. Гэтэл үүнийг байгууллагад хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018.07.04-ний өдрийн 06/02 тоот актад 3.190.466 төгрөгийг Г.Т /2015 онд нас барсан/, Б.Н нар нь зориулалтын бусаар захиран зарцуулсан гэж Б.Н намайг 1.595.233 төгрөгийг төрийн санд тушаа гэж шийдвэрлэсэн. Энэхүү зориулалтын бусаар зарцуулсан гэх мөнгөн дүнг хувьдаа ашигласан гэх зүйл тогтоогдоогүй байтал төл гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ мөнгөн дүн нь 1 жил 4 сар байгууллагын хогийг ачуулсан зардал байдаг.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтнууд нь хэн нэгэн дарга, удирдлагын шийдвэрээр зөвхөн намайг буруутгаж, заавал халах хариуцлага хүлээлгэх гэж зүтгэж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Энэхүү 2 улсын байцаагчийн актад дурдсан зөрчил нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ныөдрийн 101/ШШ2017/01321 дугаартай шийдвэрт Б.Н надад холбоогүй хохирол болох нь тогтоогдсон байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6/770 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй болсон үйл явдлыг бодитой дүгнээгүй хэлбэр төдий хууль бус тушаал байна.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын анх намайг халсан “2015.06.24-ний өдрийн 6/748 дугаар тушаал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “2018.07.18-ний өдрийн 6/899 дугаар тушаал”-аар хүчингүй болгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “2018.07.18-ний өдрийн 6/899 дугаар тушаал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019.05.30-ны өдрийн 6/770 дугаартай тушаалаар хүчингүй болгосон нь миний эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар нь зөрчсөн болохыг тогтоосон байна. Захиргааны байгууллага нь хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон бол учирсан хохирлыг нь барагдуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн хүртэл намайг 48 сар ажилгүй, цалингүй, тус байгууллагад 14 жил ажилласан хөдөлмөрийг минь огтхон ч хайхралгүй гудамжинд явуулж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол холбогдогч этгээдэд ашигтай буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ.., гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тоолж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байдал байдаг.
Гэтэл үндэслэлгүйгээр халагдсан төрийн албан хаагч 3 тушаалаар халагдаад өнөөдрийг хүртэл эрхээ хамгаалуулж чадахгүй яваадаа харамсаж байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /хүчингүй болсон/, 2002 оны Төрийн албаны тухай хууль /хүчингүй болсон/ хуулийн үйлчлэлийн хугацаанд зөрчилд холбогдож, тухайн хуулиудаар зөрчилд тооцогдоогүй асуудлаар хожим 2017 онд хүчин төгөлдөр болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, 2019 онд хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулийн заалтуудаар дахин халагдаж байгаад гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, 48.5-д “сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж Төрийн албанаас халах, цэргийн цол хураах 2 шийтгэлийг давхардуулан оногдуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281.1.3-т цэргийн цол хураах сахилгын шийтгэлийг хуульчилсан боловч хууль уг хуулийг үндэслэлгүй цэргийн цолыг хураасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2-т заасан сахилга, ёс зүйн ямар хэм хэмжээг зөрчсөнийг тогтоогүй, мөн дүрмийн 5.1, 5.2,6.4 дэх заалтыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Д нь зөрчсөн” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Албаны шалгалт явуулах тухай" удирдамжийн дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Уг шалгалтаар Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, хорих ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагадсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагадаж нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон.
Иргэн Б.Нд төлбөрийг барагдуулах талаар албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч даргын зөвлөлийн хуралдаанаар өгсөн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015.06.24-ний өдрийн Б/748 дугаар тушаалаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулж, төлбөрт тавигдсан 25.188.031 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01321 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.06.30-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2017.11.17-ны өдрийн 001/ХТ2017/01448 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн.
Харин Б.Н нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргын 2015.06.24-ний өдрийн Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрээр “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргаас шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түтгэлзүүлсүгэй." гэсэн шийдвэр гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ямар зөрчил гаргасан, байгууллагад хэдий хэмжээний бодит хохирол учруулсан болохыг улсын байцаагчийн эрхтэй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээдээр нарийн шалган тогтоож, түүнд тохирсон захиргааны акг гаргах нь маргааны үйл баримтыг дүгнэхэд ач холбогдолтой гэсний дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хандаж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018.06.02-ныөдрийн А/33 дугаар тушаалын дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.
Тус шалгалтаар 421 дүгээр хорих ангийн даргаар ажиллаж байсан Г.Т /асан/, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н нар нь бензин шатахууныг норм хэмжээнээс илүү зарцуулсан, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсийг шатахууны зардлаас бодож илүү гаргасан, мөн хүнсний материалаас илүү зарлагдаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журам зөрчсөн, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй зөрчил тус тус гаргасан нь тогтоогдож, Улсын ахлах байцаагчийн 2018.07.04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актаар нийт 5.100.731 төгрөгөөс Б.Нээр 3.505.498 төгрөгийг төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн.
Б.Н зөрчил гаргасныг Улсын ахлах байцаагчийн дээрх актуудаар дахин тогтоосон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.18-ны 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018.07.18-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргын 2015.06.24-ний өдрийн Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Б.Нийг дутагдлаар халсан байна.
Иргэн Б.Н дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0179 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргын 2018.07.18-ны өдрийн Б/899 дүгээр тушаалыг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Учир нь шүүх хуралдаанд гэрч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Х 2018.07.04-ний өдрийн Улсын ахлах байцаагчийн 06/01, 06/02 дугаар акгуудыг иргэн Б.Нд албан ёсоор гардуулж өгөөгүй нь хяналт шалгалтын шийдвэрийн талаар нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хангаагүй гэж үзсэн.
Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Х иргэн Б.Нд 2018.07.04-ний өдрийн Улсын ахлах байцаагчийн 06/01, 06/02 дугаар актуудыг 2019.03.19-ний өдөр танилцуулсан байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрындаргын 2019.05.30-ны өдрийн Б/770 дугаар тушаалаар түүнийг 2019.06.25-ны өдрөөр тасалбар болгон халсан.
Дээрх тушаалын эрх зүйн үндэслэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 128/ШШ2019/0179 дугаар шийдвэрийг үндэслэж гаргасан бөгөөд хүчингүй болсон 2002 оны Төрийн албаны тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч 2014-2015 онд Хорих 421 дүгээр ангид ажиллаж байхдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 28.2 мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журмын 2.8-д заасныг тус тус зөрчсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан албаны шалгалтаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тус тус тогтоогдсон, түүний гаргасан зөрчилд тохирсон арга хэмжээг авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Нэхэмжлэгч Б.Нээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” шаардлага гаргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” Б/1198 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Нийг Хорих 431 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, Хорих 421 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчоор шилжүүлэн томилсон,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” Б/186 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Нийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор шилжүүлэн томилсон,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Албаны шалгалт явуулах удирдамж”-ийн дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалаар Хорих 421 дүгээр ангийн үйл ажиллагаанд илэрсэн санхүүгийн зөрчилд холбогдуулан Б.Нийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан
-Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0175 дугаар магадлалаар “дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн,
-Хариуцагч дээрх дурдсан 0945 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх үүднээс ажиллагааны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам руу хүсэлт хүргүүлж тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн, уг шалгалтын явцад Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 тоот актууд гарсан,
Хууль зүй дотоод хэргийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01 дүгээр актаар “2014-2015 онуудад хорих 421 дүгээр ангийн ...нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н нар нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 /нэг сая есөн зуун арван мянга, хоёр зуун жаран тав/ төгрөгийн хувь хүний орлогын албан татварын суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй” зөрчил гаргасан гэж дүгнэсэн,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Улсын ахлах байцаагчийн 06/02 дугаар актаар “бензин шатахууныг норм хэмжээнээс илүү зарцуулсан, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг шатахууны зардлаас бодож 2,379,00 төгрөг илүү гаргасан, мөн хүнсний материалаас 811,466 төгрөгийг илүү зарлагадаж нийт 3,190,466 төгрөгийн хүнсний бараа материал, бензин шатахууныг анхан шатны баримтын бүрдэл дутуу, илүү зарлагадаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журмыг зөрчсөн” гэж дүгнэн, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн сангийн дансанд нөхөн төлөхийг Б.Н нарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/899 дугаар тушаалаар” хошууч Б.Н нь хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, батлагдсан төсвөөс зориулалтын бусаар захиран зарцуулсан 1,595,233 төгрөгийн зөрчил нь шалгалтаар тогтоогдсон нь улсын байцаагчийн актад тусгагдсаныг үндэслэл болгон нэхэмжлэгчийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн хошууч цолыг хурааж, үүрэгт ажлаас чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн,
-Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0179 дугаар шийдвэрээр “дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн,
Маргаан бүхий захиргааны акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Тушаал хүчингүй болгож, ажлаас халах” тухай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/770 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1, 280 дугаар зүйлийн 280.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.3, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0179 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1.910.265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг тайланд тусгасан, батлагдсан төсвийг зориулалтын бусаар захиран зарцуулсан 1.595.233 төгрөгийн зөрчил нь шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Б.Нийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн хошууч цолыг хураах”-аар шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална” 277.1.1-д “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.2-т “Энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасны дагуу албанаас хална” 5.3-д “Энэ журмын 5.2-т заасан “ноцтой зөрчил” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхол нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...2015 оны үйл баримт тул хуучин хуулийг барих ёстой...нөхцөл байдлыг тодруулаагүй атлаа шийдвэрээ давтаад гаргасан, сонсох ажиллагаа явуулаагүй, хуулийн 48.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн..., хөдөлмөрийн дотоод журамд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг нарийвчлан заагаагүй...иргэний шүүхийн шийдвэрээр Б.Н дангаараа хариуцах үндэслэлгүйг тогтоосон...” гэж тодорхойлон маргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0945 дугаар шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сар” түдгэлзүүлэхээр шийдвэрлэсний дараа хариуцагч захиргааны байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт хүргүүлснээр тус яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 тоот актууд гарсан, уг актуудаар Б.Нийг 2014-2015 онуудад хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 /нэг сая есөн зуун арван мянга, хоёр зуун жаран тав/ төгрөгийн хувь хүний орлогын албан татварын суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, бензин шатахууны норм хэмжээнээс илүү зарцуулсан, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг шатахууны зардлаас бодож 2,379,000 төгрөг илүү гаргасан, мөн хүнсний материалаас 811,466 төгрөгийн илүү зарлагадаж нийт 3,190,466 төгрөгийн хүнсний бараа материал, бензин шатахууныг анхан шатны баримтын бүрдэл дутуу, илүү зарлагадаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журам зөрчсөн гэж тогтоосон байна.
Түүнчлэн тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0179 дүгээр шийдвэрээр улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актуудад нэхэмжлэгч Б.Нээс гомдол гаргах боломж олгох үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гэтэл нэхэмжлэгч Б.Н нь шүүхээс маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 06/01, 6/02 тоот 2 актад гомдол гаргаагүй, өөрт хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, эдгээр актууд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан ба хариуцагчийн шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон улсын байцаагчийн актууд нь бие даасан захиргааны актууд бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул 06/01, 06/02 дугаар актуудын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас уг 2 улсын байцаагчийн актад дурдсан 2014-2015 онуудад хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 /нэг сая есөн зуун арван мянга, хоёр зуун жаран тав/ төгрөгийн хувь хүний орлогын албан татварын суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, бензин шатахууны норм хэмжээнээс илүү зарцуулсан, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг шатахууны зардлаас бодож 2,379,00 төгрөг илүү гаргасан, мөн хүнсний материалаас 811,466 төгрөгийн илүү зарлагадаж нийт 3,190,466 төгрөгийн хүнсний бараа материал, бензин шатахууныг анхан шатны баримтын бүрдэл дутуу, илүү зарлагадаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Нд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал хорих ангийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын “Б. Ажлын байрны чиг үүрэг” хэсэгт Б.Нийн “...ажлын байрны зорилго нь...хууль эрх зүйн актад заасан үүрэг хүлээж, байгууллагын эдийн засаг, санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй” байх ба энэ чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь зорилгодоо нийцсэн байна.
Түүнчлэн Хорих 421 дүгээр ангид хийсэн санхүүгийн шалгалтаар Б.Нийн хариуцан ажиллаж байсан хэлтэс нийт 23,016,128 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй ажилласан нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ныөдрийн 101/ШШ2017/01321 дугаартай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх дахин нотлох хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 06/01, 06/02 дугаар актуудыг үндэслэсэн гэж тайлбарласан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0179 дүгээр шийдвэрт энэ тухай тодорхой үндэслэл дурдаж нэхэмжлэгчид гомдол гаргах хугацаа олгосон хэдий ч уг актуудад гомдол гаргаагүй нь Улсын байцаагчийн дээрхи актуудыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Б.Нийн гаргасан гэх санхүүгийн зөрчлийн талаархи маргаан өнөөдрийг хүртэл иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхүүдэд үргэлжлэн явагдаж байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч захиргааны байгууллага хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нээс гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН