Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02488

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ... нарт холбогдох,

... холбогдуулан ... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогуулан ... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., гэрч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь нэхэмжлэгч ... төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... нь 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн ... арлын ... дугаартай, улсын ...дугаартай ... маркын тээврийн хэрэгслийг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 64,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 45,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авсан байдаг. ... нь ... аймгийн ... суманд амьдардаг тул тухайн үед Улаанбаатар хотын харъяалал бүхий улсын дугаар авах боломжгүй байснаас хотын харъяалал бүхий улсын дугаар авахын тулд өөрийн бэр эгч ...ын нэр дээр бүртгүүлж, тээврийн хэрэгслийг авсан. ... нь 2021 оны 3 дугаар сараас хойш автомашины бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр ...аас шаардсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа юм. Анх шаардахад одоо удахгүй, маргааш, нөгөөдөр гэсээр сүүлдээ утсаа авахаа больж сураггүй болсон. Тээврийн хэрэгсэл одоо ...ын эзэмшил, ашиглалтад байдаг. Иймээс ...улсын дугаартай ... маркын автомашины өмчлөгчөөр ...ыг тогтоолгохоор шаардаж байна.

...ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас харвал ... тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх гэсэн боловч шилжилт хөдөлгөөнийг ... хориглосон гэсэн байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын . өдрийн ... тоот албан бичгээр.. арлын ... дугаартай, улсын ...дугаартай ... маркын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилсэн ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан байна. Иймээс шүүхээс тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ...ыг тогтоож шийдвэрлэсэн ч ... тухайн хөрөнгийг битүүмжилсэн хориг нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, ...аас тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах, арилжих зэргээр өмчлөх эрхийг хязгаарласан хэвээр байх юм. Иймд ... холбогдуулан маргаан бүхий тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар ...т тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн ба 106 дугаар зүйлд зааснаар тэрээр өмчлөгч мөн юм. Хамтран хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр шаардсан. Хэдийгээр тухайн хөрөнгийг битүүмжлээгүй байгаа боловч шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн байгаа учир нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн. Иргэний хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд, иргэнийг ялгаатай авч үзнэ. Компанийн тухай хуульд зааснаар өр төлбөрийг барагдуулах эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд халдсан гэж үзэхээр байна...гэв.

Хариуцагч ...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... нь ...тай ураг төрлийн холбоотой хүмүүс юм. ... нь 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэл худалдан авахаар ирсэн байдаг. Тухайн үедээ ... нь иргэний үнэмлэхгүй ирсэн, өөрөө Төв аймгийн харъяалалтай зэргээс шалтгаалан ... нэр дээр ...дугаартай ... автомашиныг авсан. Тээврийн хэрэгслийг худалдан авахад ...аас төлбөр тооцоог бүрэн хийж барагдуулсан бөгөөд бүртгэлийг ...ын нэр дээр шилжүүлсэн ч ... нь эзэмшиж, ашиглаж байсан. 2021 оны 3 дугаар сараас ...аас тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөхийг ... шаардаж эхэлсэн. Ингээд шилжүүлж өгөх гэсэн боловч тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг ... хориглосон. Тус газарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар захирамж, ... дугаар гүйцэтгэх хуудсаар ... 36,890,997 төгрөгийг гаргуулан ... дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ... нь ... 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Иймээс ... ...ын хувийн эд хөрөнгөд халдах арга хэмжээг хэрэгжүүлж, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд хүлээн зөвшөөрөх боловч ...ын хувьд хүлээн зөвшөөрч биелүүлэх боломжгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн байна. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Иргэн, хуулийн этгээд нь эрх зүйн харилцааны өөр өөр этгээдүүд юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу ажиллагаа явуулахын өмнө мөн хуулийн 93-98 дугаар зүйлд зааснаар бүгдийг шалгах ёстой. Мөн Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчээс компанийн хариуцлагад халдаахгүй. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу иргэн ... бус ... нь төлбөр төлөгч байхад ...ын нэр дээр бүртгэлтэй автомашинд хууль бусаар халдсан байна...гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар ...-иас 36,890,997 төгрөгийг гаргуулж ... дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эхлүүлсэн. Төлбөр төлөгч ...-ийн захирал ...ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж өгсөн Эд хөрөнгийн тухай мэдүүлэг-ээр тус компани нь ямар нэгэн эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон бөгөөдтөлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч торгууль төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Компанийн тухай хуулийн 9.3, 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлбөр төлөгч ...-ийн үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч ...ын нэр дээр бүртгэлтэй.... маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/5435 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч ...-ийн захирал ...тай уулзаж тайлбар авахад дээрх автомашиныг дүүгийн машин гэж хэлсэн боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул ...ын нэр дээрх автомашины шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн хэвээр байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагууявагдаж байгаа тул ...ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч ...ын нэг гишүүнтэй компани болох ... нь ... дүүргийн татварын хэлтэст төлбөр төлөх үүрэгтэй. Уг төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад тус компанийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй учир өр төлбөрийг барагдуулахад компанийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс барагдуул гэж хуульчилсны дагуу тухайн үед ...ын нэр дээр энэ маргааны зүйл болоод байгаа тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан учир 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч ... нар хамаатан саднууд учир ийм нэхэмжлэл гаргаж байгааг зориуд шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж байна гэж харж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

... нь ...ад холбогдуулан ...улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад .... холбогдуулан, уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Хариуцагч ...ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч ... мөн болохыг хүлээн зөвшөөрөх боловч тухайн тээврийн хэрэгсэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас шилжилт хөдөлгөөнийг хориглосон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.

Харин хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ...-иас 36,890,997 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгийн байдлыг тодруулахад хөрөнгөгүй байсны улмаас Компанийн тухай хуулийн 9.3, 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч компанийн үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч ...ын нэр дээр бүртгэлтэй маргаан бүхий автомашины шилжилт хөдөлгөөн хийх эрхийг албан бичгээр түдгэлзүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байгаа гэх үндэслэлээр өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

...улсын дугаар, ... арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн, ... маркын тээврийн хэрэгслийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн ... өмчлөлд бүртгэж, улмаар .. ...ын өмчлөлд 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн болох нь Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаас харагдаж байна. /хх-56, 57/

Ийнхүү ...ын өмчлөлд шилжүүлэхээр тэээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн боловч бодитоор иргэн ... нэхэмжлэгч ... тухайн тээврийн хэрэгслийг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн банк дахь харилцах дансны хуулга, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон иргэн ... ...машиныг надаас бүдүүн ах худалдаж авсан. 110,000,000 төгрөгт худалдсан. Надтай бүтэн нэг өдөр явж байж авсан. Миний санаж байгаагаар 50,000,000 орчим төгрөгийг бэлнээр авч, үлдсэн мөнгийг дансаар авсан. ... ... үндэсний төв дээр очоод нэг эгч байсан тэр хүнийг энэ манай эгч байгаа юм. Би орон нутагт байдаг. Удахгүй эгчээсээ нэрээ шилжүүлээд авна гэж байсан. Худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгээгүй, төлбөрөө төлөөд шууд ... Автотээврийн үндэсний төв дээр нэрээ шилжүүлж авсан.... гэх тайлбар зэргээр тогтоогдсон ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч ...т маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу өмнөх өмчлөгч ... шинэ өмчлөгч ...ын эзэмшилд тээврийн хэрэгслийг шилжүүлж, одоо нэхэмжлэгч эзэмшилдээ байлган ашиглаж байгаа талаар зохигчид тайлбарлаж, энэ талаар хэн аль нь маргаагүй.

Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч ... нь худалдагч ... тээврийн хэрэгслийн үнэ 110,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар хувааж төлсөн бол хариуцагч ...аас ... аливаа байдлаар төлбөр төлөөгүй, зөвхөн өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэгдсэн буюу бодитоор худалдаж аваагүй байх тул түүнд өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тиймээс нэхэмжлэгч ... нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу ...ад холбогдуулан ...улсын дугаартай, .. маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

...улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн тухайд дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар ...-иас 36,890,997 төгрөгийг гаргуулж .. дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

Уг захирамжийн дагуу ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн, улмаар 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар албан бичгээр төлбөр төлөгч ...-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч ...ын нэр дээр тээврийн хэрэгсэл, машин механизм бүртгэлтэй эсэх бүртгэлтэй тохиолдолд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн даргаас Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл, лавлагаа, дүн шинжилгээний хэлтсийн даргад мэдэгдсэн байна. /хх 39-42/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг холбогдох хуульд заасан журмаар зохицуулна гэж заасан ба хариуцагч ... нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч, нэг гишүүнтэй ...-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тийнхүү хуульд заасны дагуу төлбөр төлөгчийг эд хөрөнгөгүй болохыг тогтоож, банк дахь дансуудыг битүүмжлэх ажиллагааг хийсэн ч төлбөр төлөгдөөгүйн улмаас ...ын нэр дээр бүртгэлтэй ...улсын дугаартай ... маркын автомашины шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсгүүдэд тус тус нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд ... ...улсын дугаартай тухайн маргаан бүхий тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн хариуцагчийн үйлдэл нь өмчлөгч ...ын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа учир уг арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтэй гэх байдлаар тайлбарласан.

Гэвч шүүхэд нэхэмжлэгч тал нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн арга хэмжээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг маргаан бүхий тээврийн хэрэгслийг ... битүүмжлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, ... маркын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ...ыг тогтоож, уг тээврийн хэрэгслийгүндэслэл тогтоогдохгүй байх тул ... дугаартай ... маркийн автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, түүний хууль бус эзэмшлээс ... улсын дугаартай ... маркийн автомашиныг чөлөөлүүлэх тухай ...-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА