| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0977/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/973 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/973
2024 11 01 2024/ШЦТ/973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч С.Болорзул,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн ......... дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр . төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой. график дизайнер мэргэжилтэй, .... барменаар ажилладаг. ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ....тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .Б.Т, регистрийн дугаар.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дэлгүүрийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг ...... үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Б-той ‘өөрийн найз охин М-г хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой болон нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж мөн хутгаар зүүн гуяа хэсэгт нь хатгаж хохирогчийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи, зүүн бугалга, даланд цус хуралт, зулайн хуйх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг .... үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Б-той ‘өөрийн найз охин Мг хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой болон нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж мөн хутгаар зүүн гуяа хэсэгт нь хатгаж хохирогчийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи, зүүн бугалга, даланд цус хуралт, зулайн хуйх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ын өгсөн “...Миний бие 2024 оны 08 сарын 14-ний өглөө 07:00-08:00 цагийн үед өөрийн ажлын газар болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо .... 6 давхарт байрлах ... бааранд ажиллаж байхад хамт ажилладаг Т гэх залуу уурлаж над руу хутга бариад дайрахаар нь би айсандаа болоод доошоо газар суусан, тэгсэн дээрээс минь цохиж нэг мэдэхэд миний зүүн талын гуянаас цус би тэгээд шууд гадуур хувцас болон цүнхээ аваад явлаа гэж хэлээд гараад явсан, гарч яваад Хан-Уул дүүрэгт байх найз дээр очиж уулзаад аав руу залгаад болсон асуудлаа хэлсэн тэгээд шууд гэмтлиин эмнэлэг явсан. Т нэг охин хүлээж байсан ба нөгөө охин нь надад хандаж чи юу хийгээд байгаа юм яваач зайлаач гэж хэлсэн тэгэхээр би зөрүүлээд би өөрийнхөө найзыг хүлээж байна чиний газар биш энэ манай ажил гэж хэлсэн чинь Т шууд л над руу хутга бариад дайрсан. Миний зүүн хөлд хутгаар зүсүүлсэн 2 оёдол тавиулсан, баруун нүд хөхөрч хавдсан, зүүн нүд хөх туяа татсан, толгой хөндүүр маш их өвдөж байна зүүн мөр дал хэсэгт шалбарсан цус хурсан байна. Хамт ажилдаг Т гэх залуу над руу хутга бариад дайрсан айгаад доошоо суусан ба тэгсэн зүүн гуянаас цус гараад хорсоод эхэлсэн тэгээд миний толгой дагз хэсэгрүү цохисон, мөн нүүрээ дараад суусан байхад нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7,18/-р хуудас,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мгийн өгсөн “...Тэр өглөө Ттэй чат бичиж байгаад Тий ажил болох 11 дүгээр хороололд байна гэхээр очиж авахаар болж ажил руу орсон тэгсэн Б гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба намайг орох үед тэнд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчтэй муудалцаад зогсож байсан тэр үед нь Т болиоч ээ гэхэд өөдөөс нь үл тоосон байдалтай байсан тэгээд Тээс дахин 1 пиво өгчих гээд зандрангуй байдалтай хэлсэн тэгсэн Т “чи одоо согтуу байна шүү дээ” гэсэн Б нь юун сүртэй юм би мөнгийг өгчихье гээд байсан. Тэгээд Т бид 2-ыг юм яриад сууж байхад би нэг Б руу халы харсан чинь юундаа хараад байгаа юм бэ гэсэн тэгсэн дахин над руу үхсэндээ инээсэн юм бэ бүдүүн гичий чинь гэж хэлсэн. Тэгсэн Т одоо арай хэтэрч байна шүү уур хүрэх гээд байна шүү одоо чи гэр лүүгээ эртхэн яв гэсэн тэгсэн Тээс энэ охин танай найз охин юм уу ямар бүдүүн юм бэ гэж хэлсэн тэгсэн Т Бын хацар луу алгадсан юм зөрүүлээд Б Тий хацар луу алгадсан тэр үед Тий шил нь газар унасан тэгээд тэр хоёр барьцалдаж аваад текний ард дээр доороо орцгоогоод байсан тэр үед хамт ажилладаг залуучууд нь болиулаад Быг өөр нэг өрөө рүү оруулсан хэсэг байж байгаад Б гарч ирээд Тээс уучлалт гуйсан тэр үед нь Т зүгээрээ гэж хэлсэн тэгээд Быг гаргаж өгөхөөр 2 ажлынх нь газрын залуучууд аваад гарсан тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/-р хуудас,,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Э-н 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай дүгнэлтээр “1.Б.Бын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр нүдний зовхи. зүүн бугалга. даланд цус хуралт, зулайн хуйх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зүүн гуянд шарх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 14/-р тал зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулахад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй” байдал байдаг бол субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй бөгөөд тодруулбал гэмт этгээдийн зүгээс хохирогчийн биед ямар ч сэдлээр гэмтэл учруулсан бай гагцхүү тухайн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол дээрх зүйл, заалтаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж өгсөн.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Бын биед учирсан гэмтлийг хөнгөн зэрэгт хамруулсан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Тгийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон тул гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Бд 1,419,710 /нэг сая дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун арав/ төгрөг төлсөн ба хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг гаргасан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүгдэгчээс 228,240 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч Б.Тгийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлах ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Тд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Тгээс 228.240 /хоёр зуун хорин найман мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН