Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/03505

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/03505

УлаанБ хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.ХанГ дарГ ж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Х овогт Ч-ынБ /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...  тоотод оршин суух, Г овогт ...ын ... /РД:.../,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт ...ын ... /РД:.../,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт Э... У /РД:.../ нарт холбогдох

 

11,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... төвийн ... биллиард клубийн захирал Н....ид түүний хүсэлтээр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Үүнээс 3 сарын хүү 1,320,0000 төгрөгийг буцааж авсан. Н.... нь 2017 оны 9 дүгээр сараас хойш утсаа авахгүй, ажлаа орхиж сураггүй алга болсон. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4255 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, иргэний журмаар шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой маргаан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Н.... зээл авахад түүний эхнэр Э.У , хамтран ажилладаг Х.... нар зээлийн баталгаа гаргаж гарын үсэг зурсан ба Ч.Б эдгээр 3 хүн 10,000,000 төгрөгийг хамтдаа гардан авсан. Х.... нь Н....ийн хамт түрээслэн ажиллаж байсан ... ХХК-ийн ...ын клуб-ын түрээсийн төлбөрт шилжүүлж захиран зарцуулсан тул хамтран хариуцагч гэж үзэж байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ч.Б 6 сарын хугацаатай зээлж авсан 10,000,000 төгрөг, уг зээлийн хүүгийн үлдэгдэл 1,320,000 төгрөг, нийт 11,320,000 төгрөгийг Н...., Э.У , Х.... нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс дээрх зээлийн гэрээ байгуулагдсан, гарын үсгээ зурцгаасан болон нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөрийн үлдэгдэл, тооцоолол дээр маргаангүй байгаа. Хариуцагч Н.... нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, төлбөрийг нь төлж барагдуулна. Харин Э.У , хамтран ажилладаг Х.... нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь энэ хоёр хариуцагч нь зээлийн мөнгийг аваагүй, захиран зарцуулаагүй. Мөн уг гэрээнд хариуцагч Э.У , Х.... нар батлан даагчаар л гарын үсэг зурсан байгаа. Гэтэл батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан хэлбэрээр байгуулах ёстой. Иймд Э.У , Х.... нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Б болон Н...., Э.У , Х.... нар Мөнгө зээлдүүлэх ба зээлсэн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Ч.Б нь Н...., Э.У , Х.... нарт 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэй зээлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н...., Э.У , Х.... нарт холбогдуулж дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,320,000 төгрөг, нийт 11,320,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Нэгэнт хариуцагч талаас зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг хүлээн авсан, зарим хэсгийг буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар болон нэхэмжлэлийн хэмжээн дээр маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.

 

Түүнчлэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд Н...., Э.У , Х.... нар гарын үсгээ зурсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хувьд хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н...., Э.У , Х.... нараас 11,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н...., Э.У , Х.... нараас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГ АГЧ ШҮҮГЧ Н.ХАНГ