Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02485

 

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02485

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 00/0 Ди Би Бюлдинг 0-000 тоотод байрлах, О.Т.З ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 0-0тоотод оршин суух, Ш овогт Н. Б /РД:УС00000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян улаан, 0-00 тоотод байрлах, Т.З ХХК /РД:0000000/-нарт холбогдох,

Хамтран ажиллах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67 349 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч О.Т.З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Т.З ХХК-тай Өмнөговь аймаг, Ханбогд сумын цагаан хаданд байрлах О.Т.З ХХК-ийн үйлдвэрийн хашаанд цагаан хаднаас гашуун сухайт чиглэлийн 18.6 км авто замын ажилд шаардлагатай буталсан чулуун хайргыг хөдөлгөөнт чулуу бутлуурын төхөөрөмжөөр нь гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ТГ-00/00/00-000 хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус компанийн зүгээс хамтран ажиллах гэрээний төлбөрт тооцон хамтран ажиллах гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу 150 000 000 төгрөгийг Т.З ХХК-д төлсөн. Т.З ХХК нь 2016 оны 8 сараас мөн оны 11 сарын 24 хүртэл 21 449 м.куб хайрга буталж гүйцэтгэсэн юм. Гэвч Т.З ХХК нь чулууг бутлан бэлтгэх төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарлаа гэх шалтгааны улмаас гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт хийж дуусаагүй билээ. Т.З ХХК-тай 2016 оны 11 сарын 24-ний өдөр тооцоо нийлэхэд 44 899 900 төгрөгийн ажлыг хийж дуусаагүй байсан. Ингээд манай компанид Т.З ХХК-ийн хөдөлгөөнт чулуу бутлуурын төхөөрөмж нь хадгалагдаж байсан боловч захирал Н.Б бид төхөөрөмждөө засвар угаалга буюу сервис үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж гуйсаар төхөөрөмжийг авч явсан. Т.З ХХК, Б нар нь төхөөрөмжөө авч явсан төдийгүй хайргыг бүрэн буталж гүйцэтгээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Манай компаниас шалтгаалахгүйгээр хамтран ажиллах гэрээ цуцлагдаж Т.З ХХК-тай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээний урьдчилгаанд төлсөн 44 899 900 төгрөг, гэрээний 4.6 дахь хэсэгт заасны дагуу түүний алдангийн хамт Т.З ХХК болон захирал Батчулуун нараас буцаан гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд 67 349 850 төгрөгийг Т.З ХХК-иас гаргуулах хүсэлтэй бөгөөд Батчулуунд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хамтран ажиллах гэрээгээр О.Т.З ХХК-ийн ирүүлсэн чулууг гэрээнд заасан хэмжээгээр бутлан бэлтгэж нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Т.З ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу өөрийн тоног төхөөрөмжийг хашаанд нь байрлуулан ажлыг гүйцэтгэж байсан боловч О.Т.З ХХК-ний өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 45 орчим хоног сул зогсолт хийж, цаашид үйл ажиллагааг хэвийн явуулж, сул зогсохгүйгээр хамтран ажиллах талаар 2016 оны 7 сарын 25-ны өдөр албан тоотоор хүргүүлж байсан. Дэрэх ажил хугацаанаасаа хожидсон үйл явдал нь аль аль талын буруутай үйл ажиллагаатай холбоотой бөгөөд дараагийн ажлыг авах үедээ үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлье гэсэн тохиролцоог О.Т.З ХХК тавьж байсан. Мөн О.Т.З ХХК гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө шилжүүлээгүйгээс Т.З ХХК мөн адил алгдал хүлээсэн. Түүнчлэн хамтран ажиллах гэрээ нь 2 компанийн хоорондын харилцаа байтал иргэн Н.Батчулуныг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч О.Т.З ХХК ньхариуцагч Т.З ХХК, Н.Б нарт холбогдуулан гэрээний үүрэг 67 349 850 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Н.Б холбогдох шаардлагаасаа татгалзлаа.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Т.З ХХК нь хариуцагч Т.З ХХК-тай 2016 оны 6 сарын 9-ний өдөр хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Т.З ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байхлах О.Т.З ХХК-ийн үйлдвэрийн хашаанд Цагаан хаднаас гашуун сухайт чиглэлийн 18.6 км автозамын ажилд шаардлагатай буталсан чулуун материал нийт 70 000 м.куб чулуун бүтээгдэхүүнийг / гэрээний 3.2/ нийлүүлж, захиалагч тал нийт 343 000 000 төгрөгийг төлбөрийг төлөх / гэрээний 4.2/ үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалгчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож бичгээр хийнэ 196 дугаар зүйлийн 196.1.2 гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэсний дагуу байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Гэрээнд байгуулагдсан жилийн 7 сарын 1-ний дотор төлбөрийг шилжүүлэхээр талууд тохиролцож /4.3/ харин 70 000 м.куб чулуу бутлаж бэлтгэж өгсөн нөхцөлд гэрээний хугацаа дуусгавар болохоор талууд тохиролцсон байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрийг бүрэн шилжүүлсэн бөгөөд харин ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй тул хийгээгүй ажлын төлбөрийг буцаан шаардаж байгааг үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь 2016 оны 7 сарын 25-ны өдөр 90 000 000 төгрөг, 2016 оны 8 сарын 16-ны өдөр 60 000 000 төгрөгийг захиалагч О.Т.З ХХК гүйцэтгэгч Т.З ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүйгээс алдагдал хүлээсэн талаар хариу тайлбартаа тайлбарласан ч 2016 оны 6 сарын 9-ний өдөр 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн, / хх 47-р хуудас/, 2016 оны 7 сарын 7-ний өдөр 54 987 748 төгрөгийг / хх-49-р хуудас/ шилжүүлж байсанаар түүний сул зогссон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн түүнчлэн хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлэх үүргийг биелүүлээгүй талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд мөн татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй 25 дугаар зүйлийн 25.2.2 нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Ингээд талууд 2016 оны 11 сарын 24-ний өдөр 2016.8 сараас 2016.11.24-ний өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн бөгөөд хэрэгт эх хувиар өгөх боломжгүй цахим шуудангаар баримтыг үйлдсэн гэж байх боловч хариуцагчийн төлөөлөгч энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан тул үнэн зөвд тооцлоо.

Тооцоо нийлснээс хойш хариуцагч Т.З ХХК төхөөрөмждөө засвар үйлчилгээ хийнэ гэж авч явсан талаар нэхэмжлэгчийн тайлбар Т.З ХХК-ийн 2017 оны 1 сарын 10-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Т.З ХХК талуудын байгуулсан гэрээний дагуу буталсан чулуун материалыг бүрэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугаца тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө төл гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцэх тул мөнхуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 44 899 900 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн гэрээний 4.6 түрээслүүлэгч өөрдсийн буруугаас үйлдвэрлэх графикийн дагуу чулуу бутлаж нийлүүлээгүй тохиолдолд тасалсан чулууний үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн торгууль түрээслэгч талд төлнө гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан , эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.4 анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасантай нийцэж байх тул 22 449 950 төгрөгийн торгуулийг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хаиуцагч Т.З ХХК-иас 67 349 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Т.З ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулин 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугара зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т.З ХХК-иас 67 349 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Т.З ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 494 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                       ШҮҮГЧ Ц.УРАНГУА