Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02756

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

    Дугаар 183/ШШ2018/02756

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил-1, Хаан цамхагт оршин байрлах, ХХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрт оршин байрлах, Шижир далай шим ХХК /РД:5145007/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 32 дугаар байр, 24 тоотод оршин суух, Боржигин овогт******* /РД:ШВ62041747/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 32 дугаар байр, 23 тоотод оршин суух, Боржигин овогт******* /РД:МЮ72072609/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 256 026 525 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Шижир далай шим ХХК-ийг төлөөлөгч буюу хариуцагч*******, хариуцагч*******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхбаатар /ШТЭҮД-1514/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шижирдалай шим ХХК,*******,******* нар нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгал орчныг хамгаалах 2 үе шаттай, хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ”-гээр 400 000 ам.долларын зээлийг хувьсах хүүтэй /дундаж нь жилийн 6.5 хувь/, 96 сарын хугацаатай зээлж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-215/3 хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаягт байршилтай, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2695 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, 5122013845, 5122013222, 5122013233 тоот дансны орлого, авлага зэрэг хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Энэ зээлийн гэрээний дагуу хариуцагч нар үндсэн зээлд 75 097.05 ам.доллар, хүүнд 44 131.42 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 0.49 ам.доллар, нийт 119 228.96 ам.долларын төлөлт хийсэн. Одоо зээлийн үлдэгдэл 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 324 902.95 ам.доллар, хүү 51 820.60 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 2 656.07 ам.доллар, нийт 379 379.62 ам.долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-0373 тоот Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 267 000 000 төгрөг, хүүд 35 046 882.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 041 271.23 төгрөг нийт 303 088 153.42 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл үндсэн зээл 200 000 000 төгрөг, хүү 103 561 643.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20 712 328.77 төгрөг нийт 324 273 972.61 төгрөг байна. Зээлдэгч нарт зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлөх талаар мэдэгдлийг маш олон удаа бичгээр өгч байсан боловч хариуцагч нар зээлээ төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төслийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа боловч хариуцагч нар энэ зээлийн гэрээний үүргийг хангалттай биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүрэгт 379 379.62 ам.долларыг шаардаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх учраас тухайн үед Монгол банкнаас гаргасан валютын ханшаар тооцоолж, тооцооллыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2455.99 төгрөгөөр тооцон гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Ам.долларыг төгрөгт харьцуулан тооцоход ам.доллар 931 752 553 төгрөг болсон. Хаан банкны хувьд ам.долларын ханш 1500 төгрөг байх үеийн зээлүүд байдаг. Энэ хооронд ам.долларын ханш хоёр дахин өссөн боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар шийдвэрлэнэ. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч нараас 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 931 752 553 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 324 273 972.61 төгрөг, нийт 1 256 026 525 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна“ гэв.

 

Хариуцагч Шижир далай шим ХХК-ийн төлөөлөгч буюу хариуцагч*******, хариуцагч******* нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөрнаас 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын чиглэлээр 3 шатлал бүхий Жайкагийн төслийн зээлийг авсан. Би Жайкагийн төслийн зээлийг хэрэгжүүлэх гэж 2008-2013 он хүртэл судалгаа шинжилгээ хийж, 2013 онд бодит судалгааны үндсэн дээр хөрөнгө оруулалтын зээлийг надад олгосон. Хөрөнгө оруулалтын зээл эргэлтийн зээл шиг биш хөрөнгө оруултанд хэрэглэх шаардлагатай байдаг. Тухайн үед ам.долларын ханш 1432 төгрөг байсан. 1432 төгрөгийг тухайн үеийн ам.долларын ханшинд шилжүүлж төлнө гэж бодож байсан. Манай хашаанд одоо блок болон цемент, сантехникийн материал нь байгаа. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлээс 75 000 ам.доллар, хүүнд  45 355 ам.доллар, нийт 120 355 ам.долларыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлсөн. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 325 000 ам.доллар байгаа. Үүнээс хүүг хасаад 280 000 ам.долларыг 1432 төгрөгөөр тооцон төлнө. Би ам.долларын өсөлтөөс болж алдагдалд орсон. Ханш хэлбэлзэх гэдгийг 200 төгрөгийн дотор хэлбэлзэхийг хэлдэг болохоос биш 1000 төгрөгөөр хэлбэлзэхийг хэлэхгүй. Энэ бол эдийн засгийн тогтворгүй хямралт байдал. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг би зээл авсан өдрийн ханшаар төлнө гэж ойлгож байгаа. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг жилийн 18 %-ийн хүүтэй, сарын 1,5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлийг төлөөд аваад байдаг жилийн хугацаатай зээл байсан. 45 433 139 төгрөг төлсөн. Үндсэн 200 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал надаас 324 000 000 төгрөг нэхэмжилж байна. Би үндсэн зээл 200 000 000 төгрөгийг иргэн хүнийхээ хувьд төлнө. Би 200 000 000 төгрөгийг авсан байлаа гэхэд түүний 50%-тай тэнцэхүйц хэмжээний хүү тооцоогүй байна. Энэ зээлийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр аваад 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусах байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүү төлсөн. Би 200 000 000 төгрөгийн зээл авсан юм чинь шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэдэг журмаар шийдвэрлүүлнэ. Би 200 000 000 төгрөгөөс 45 433 139 төгрөг төлсөн тул түүнийгээ хасуулж тооцуулах хүсэлтэй байнаЗээлийн эргэн төлөлтийн тооцоолол зөрж байгаа. Хариуцагч нарын төлсөн төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцоогүй. Үндсэн зээлд төлсөн төлөлтийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Ам.долларыг үүрэг үүсэх үеийн Монгол банкны ам.долларын ханшаар тооцож өгнө үү. Хариуцагч нар зээл авсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тоо, тооцооллын алдаа байна. Шугамын зээлийн гэрээний хүүнд төлсөн 45 433 139 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ам.долларын зээлийн гэрээг банкны зүгээс хугацаанаас нь өмнө цуцалсан байгаа” гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч Шижирдалай шим ХХК болон*******,******* нарт холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт 379 379,62 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 931 752 553 төгрөг , 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 324 273 972,61 төгрөг, нийт 1 128 855 436 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд “Хаан банк” ХХК болон Шижирдалай шим ХХК,*******,******* нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЗГ0266 дугаартай “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгал орчныг хамгаалах 2 үе шаттай, хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр тус банк 400 000 ам.долларын зээлийг жилийн 5.04 хувийн хувьсах хүүтэй, 96 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

Үүний дараа, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөн зохигчдын хооронд Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлжээ.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч нар 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгал орчныг хамгаалах 2 үе шаттай, хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 324 902.95 ам.доллар, хүү 51 820.60 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 2 656.07 ам.доллар, нийт 379 379.62 ам.доллар буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол банкнаас гаргасан валютын ханш 2455.99 төгрөгөөр тооцоход 931 752 553 төгрөг2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 324 273 972.61 төгрөг, нийт 1 256 026 525 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Долларын үнэ ханш өссөн боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан” гэж тайлбарласан.

        

            Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0266 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 400 000 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн шугамын гэрээний зүйл болсон 200 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлээс 75 000 ам.доллар, хүүнд  45 355 ам.доллар, нийт 120 355 ам.долларыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлсөн. Уг зээлийг авах үед  ам.долларын ханш 1432 төгрөг байсан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг би зээл авсан өдрийн ханшаар төлнө гэж ойлгож байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 325 000 ам.доллараас хүүг хасаад 280 000 ам.долларыг 1432 төгрөгөөр тооцож төлнө” гэж маргасан.  

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болох тул зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр гадаад валют буюу 400 000 америк доллар зээлэхээр тохиролцсон, уг зээлийг нэхэмжлэгч америк доллараар тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үе гэж шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд ам.долларын үнэ цэнийг тухайн өдрийн арилжааны банкуудын тогтоосон ам.доллар төгрөгийн хэмжээгээр тодорхойлох ба Монгол банкнаас эдгээр арилжааны банкуудын тогтоосон ханшийг жишиж урьдчилан тооцон зарласан хэмжээг ам.долларын зах зээлийн үнэ гэж тодорхойлно.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үеийн буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Мрнгол банкнаас зарласан америк долларын ханш 2455.99 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуулийн дээрх заалтад нийцжээ. /хх11/

 

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар  сарын 05-ны өдөр дуусах боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт хүргүүлсэн Зээл буцаан дуудах тухай мэдэгдэлд зээлийг төлж барагдуулах хугацааг мөн өдрөөр буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор зээлийн нийт төлбөрийг төлж барагдуулахаар тогтоосон тул уг мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нараас дээрх мэдэгдэлд дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл 324,902.95 ам.доллар, зээлийн хүү 2,691.80 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4.94 ам.доллар нийт 327,599.69 ам.доллар буюу 804 581 562.6 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /хх31/   

 

Мөн хариуцагч нар “...2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээгээр 200 000 000 зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 27-ны дууссан боловч би 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүү төлсөн. Би 200 000 000 төгрөгөөс 45 433 139 төгрөг төлсөн тул үүнийгээ үндсэн зээлээс хасуулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тоо, тооцооллын алдаа байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч нараас 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗГ0266 дугаартай “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгал орчныг хамгаалах 2 үе шаттай, хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 324,902.95 ам.доллар, зээлийн хүү 2,691.80 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4.94 ам.доллар нийт 327,599.69 ам.доллар буюу 804 581 563 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Зээлийн шугамын гэрээний үүрэгт 324 273 972,61 төгрөг нийт 1 128 855 536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 779,93 ам.доллар буюу 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр БП0266 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, БГ0266 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-215/3 хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаягт байршилтай, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2695 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ. Иймд хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нар үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 578 481.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 802 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Шижир далай шим ХХК болон хариуцагч*******,******* нараас 1 128 855 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-215/3 хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаягт байршилтай, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2695 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Íийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 578 481.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 802 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ