Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Долгион,

Хохирогч Г.Амаржаргал, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

Шүүгдэгч О.Өнөртуул, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюуны Өнөртуулд холбогдох эрүүгийн 20172600308 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мөнх” худалдааны төвд бичиг хэргийн лангуу ажиллуулдаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 50 дугаар байр, 114 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧК75022707 регистрийн дугаартай, Боржигон овогт Оюуны Өнөртуул.

 

Шүүгдэгч О.Өнөртуул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар болох Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Мөнх” худалдааны төв дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Г.Амаржаргалын эрх чөлөөнд халдаж хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Өнөртуул мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай хоёр найз над дээр ирсэн юм. Ирээд согтууруулах ундааны зүйл уугаагүй. Тэр үед ногооны лангууны орчим хоёр хүн зодолдсон талаар би мэдэхгүй. Тэр маргаанд би оролцоогүй. Хохирогч Амаржаргал ногооны лангууны хоёр хүний маргаантай холбоотой цагдаа дуудсан гэсэн. Цагдаа дуудсан асуудалтай холбоотойгоор би Отгонбаярт ямар нэг зүйл хэлээгүй. Тэр хоёр хүнтэй зодолдсон уурандаа Амаржаргал над дээр гүйж ирээд, та юу яриад байгаа юм бэ,  та нар олон нийтийн газар архи уулаа одоо боль гэсэн. Амаржаргалын эгч Отгонбаяр түүнд чамд хамаагүй гээд тэр хоёр маргасан. Амаржаргал эгчдээ загнуулсан уурандаа архичин, буудал хэсдэг, янханддаг гэж намайг илтэд үл хүндэтгэж, надад зүй бусаар авирласан. Би чамтай хэрэлдмээргүй байна, яв гэж хэлэхэд над дээр дахин дахин гүйж ирээд хэрүүл хийгээд байсан. Би Амаржаргалд учирсан гэмтэлтэй нь холбоотойгоор түүнийг эмнэлгээр дагуулж явсан. Тэгэхэд Амаржаргал 15-20 см өндөр гуталтай явдаг байсан. Амаржаргалын аарцагны яс гэмтсэн гэж байсан бөгөөд эмч нар хэлэхдээ өөрөө эдгэнэ гэж байсан. Би архи уугаагүй, пиво л уусан.  Би Амаржаргалын хөл рүү нь хальт өшиглөсөн. Өөр байдлаар халдаагүй. Намайг өшиглөхөд Амаржаргал ширээний үзүүр тулаад зогссон. Би 2-3 эмч дээр очиход ахар сүүлний гэмтэл өөрөө эдгэнэ гэж байсан. Цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөх юм бол төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Амаржаргал мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өнөртуул эгч ажлын байран дээрээ архи уусан байсан. Би ажлаасаа гараад явах гэж байхад манайд орж ирсэн үйлчлүүлэгчийг Өнөртуул эгчтэй хамт байсан эгч зодсон. Би иргэний үүргээ биелүүлж цагдаа дуудаач гэж хэлсэн. Гэтэл манай эгч над руу уурласан. Би Өнөртуул эгчийг архи уусантай холбоотойгоор цагдаа дууд гэж хэлээгүй. Орж ирсэн үйлчлүүлэгчийг зодож байсан хүнтэй холбоотойгоор цагдаа дуудаач гэж хэлсэн. Энэ талаар буруу ойлгож Өнөртуул манай эгчид хэлсэн байсан. Би Өнөртуул эгчид буруу ойлгосон байна гэдэг талаар хэлэхэд шээс минь, пизда минь, гичий минь гэж намайг доромжилсон. Тэгэхэд нь та битгий давраад байгаарай гэж хэлэхэд Өнөртуул уурлаад ханцуйгаа шамлаад над руу дайрсан. Хамт байсан хоёр эмэгтэй Өнөртуулыг барьж хориглож байсан. Энхээ гэдэг хүн бас намайг цохих гэж дайрсан. Тэр үед манай ажлынхан намайг хамгаалсан. Би гоо сайханы лангууны орчимд зогсож байтал Өнөртуул намайг өшиглөсөн. Камерийн бичлэгт энэ талаар байсан. Яагаад энэ бичлэг хэрэгт байхгүй байгааг мэдэхгүй байна. Өнөртуул миний хэвлий орчим руу маш хүчтэй өшиглөсөн. Би босч чадахгүй байж байтал Өнөртуул зугтаагаад явсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Тэр хоёр цагдаа зодуулсан үйлчлүүлэгчийн дуудлагаар ирсэн байсан. Тэгээд тэр хоёр цагдаатай хамт гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд аарцаг яс гэмтсэн юм шиг байна, томографийн зураг авахуул гэсэн. Надад мөнгө байхгүй байсан болохоор Өнөртуулыг хайсан боловч олдоогүй. Энэ гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээний зардал их гарсан. Дараа нь Өнөртуултай хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч хэлэхдээ хагалгаа хийж болно. Гэхдээ хагалгаа хийх юм бол хүчтэй суухад хагалгаа хийсэн аарцаг яс амархан хугарах эрсдэлтэй. Тийм болохоор эм уугаад эдгээ гэсэн. Би өвчин намдаах эм одоо хүртэл ууж байгаа. Дээшээ хараад хэвтэхэд өвддөг, зүүн талаараа хэвтэхээр өвддөг. Өнөртуул надаас одоо болтол уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардал төлөөгүй. Эмчилгээний зардалд одоогоор нийт 1,529,500 төгрөгийн зардал гарсан. Өнөөдөр Өнөртуул надад 300,000 төгрөг өгсөн. Томографийн зураг авахуулах мөнгө байхгүй байсан учраас эд зүйлээ барьцаанд тавьсан байсан юм. Тэр зүйлийг 105,000 төгрөгөөр Өнөртуул авч өгсөн нь үнэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

                       

             Мөрдөн байцаалтад гэрч Л.Төмөрсүхийн өгсөн:

           “... Тэр үйлчлүүлэгчийг зодож байх үед Амаржаргал нь үйлчлүүлэгчид хандаад эгчээ наад эмэгтэйгээ цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан юм. Тэгээд Отгоо нь дүү Амаржаргал руугаа дайрахад Амаржаргал нь “юу яриад байгаа юм, би тэр үйлчлүүлэгчид л цагдаа дууд гэж хэлсэн, би тийм зүйл яриагүй” гэхэд эгч Отгоо нь “Өнөртуул чамайг тэгж хэлсэн” гэж хэлсэн. Гэтэл Амаржаргал нь Өнөртуул дээр очоод “та одоо юугаа яриад байгаа юм, би та нарт хандаж хэлээгүй, үйлчлүүлэгч эгчид хандаж хэлсэн, ер нь үйлчилгээний газар архи уух нь та нарын зөв юм уу” гэж хэлсэн чинь Өнөртуул нь Амаржаргалын урдаас “чи муу ер нь юу юм бэ, чам шиг хүүхдээр заалгахгүй” гэж хэлээд, ханцуйгаа шумлаад, Амаржаргал руу дайрсан. Тэр үед Амаржаргал нь явах гээд хувцасаа өмссөн байсан бөгөөд Амаржаргал хаалга руу алхтал Өнөртуул араас нь очоод, цохиод, үснээс нь татсан. Тэгээд Амаржаргал, Өнөртуул нар хэсэг зууралдаад салсан. Тэр үед Амаржаргал нь Өнөртуулыг “та одоо яагаад давраад хүн зодоод байгаа юм” гэж хэлэхэд Өнөртуул эргэж дайраад, Амаржаргалыг хэвлий хэсэг рүү хөлөөрөө нилээн хэд өшиглөсөн. Тэр үед Өнөртуулын лангууны ард 2 эмэгтэй байсан бөгөөд лангууных нь араас гарч ирээд, Өнөртуулыг салгаад авах гэтэл Өнөртуул Амаржаргалыг дахиад хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь Амаржаргал гоо сайхны ширээний лангууны булан руу арагшаагаа хавсрагдаад савсан ... Өнөртуул ямар ч гэсэн хэвлий хэсэг рүү нь өшиглөхийг би харсан. Мөн араас нь очоод Амаржаргалын үснээс нь зулгаахыг харсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас/,

          

             Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнхбаярын өгсөн:

“... “Мөнх” төвд зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Амаржаргал гэх охин нь бусдад зодуулсан байдалтай явж чадахгүй байсан. Тухайн үед хажуугийн лангууны хүнд зодуулсан гэж хэлж байсан. ... Зодсон гэх эмэгтэй нь гараад явсан гэж байсан...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р хуудас/,

 

             Мөрдөн байцаалтад гэрч Н.Туулын өгсөн:

    “... 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би охиныхоо хамт өөрийн ажил болох Баянгол дүүргийн нутагт байх “Мөнх” төв дээрээ очоод байж байтал зарим нэг нь баяраа тэмдэглээд уугаад байсан. Оройхон тийшээ болж байхад ногооны лангуун дээр хүүхнүүд тооцооноос болоод үйлчлүүлж байсан хүнтэйгээ маргалдаад байсан. Гэтэл ногооны лангууны эмэгтэйгийн найз нь үйлчлүүлж байсан эмэгтэйг толгой руу нь цохиод авахаар нь бид нар хажуунаас нь хөөш болиоч, хүн аллаа цагдаад дуудлага өг гэтэл Өнөртуул эгч согтуу босч ирээд “чи цагдаа дууддаг хэн бэ” гээд Амаржаргал руу дайраад, элдвээр нь хэлээд байсан. Тэгээд л Өнөртуул Амаржаргал нар хоорондоо ноцолдоод, Өнөртуул эгч Амаржаргалыг барьж аваад цохих гээд байсан, нөгөөдөх нь зугтаагаад л байсан. Тэр үед манай хүүхэд уйлаад байсан болохоор хүүхдээ аргалаад эргээд хартал Амаржаргал жимсний лангууны хажуугийн буланд нулимс нь гарсан хагас тонгойгоод эвхэрсэн зогсож байхаар нь би хөөе яачихваа гэхэд Амаржаргал надад Өнөртуул эгч намайг өшиглөсөн гэж хэлсэн ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

             Мөрдөн байцаалтад гэрч Т.Болор-Эрдэний өгсөн:

    “... Өнөртуул эгч шинэ жил гээд тэнд байсан нэг эгчтэй пиво уугаад сууж байсан. Тэр үед хажуу талын ногоо зардаг хүн нэг худалдан авагчтайгаа хэрэлдсэн. Тэгтэл Амаржаргал гэдэг охин ногоо зардаг хүнтэй хэрэлдсэн. ... Амаржаргал гэнэт Өнөртуул эгч дээр очоод та ер нь юу яриад байгаа юм гээд хэрэлдээд эхэлсэн. Өнөртуул эгч гэнэт уурлаад босч ирээд бие биенийгээ түлхэлцээд байсан ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

             Мөрдөн байцаалтад гэрч Х.Алтантунгалагын өгсөн:

    “... Өнөртуул гарч ирээд зааланд Амаржаргалыг хөөгөөд гүйгээд байсан ... Миний лангууны урд Өнөртуул, Амаржаргал нар хоорондоо хэрэлдээд Өнөртуул Амаржаргалыг элдвээр хэлээд байсан ... ямар ч байсан Өнөртуулын 2 найз эмэгтэй нь Өнөртуулыг явъя гэхэд Өнөртуул явахгүй гээд Амаржаргалыг хөлөөрөө өшиглөөд байсан. Өнөртуул согтуу байсан  ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1106 дугаартай:

            1. Г.Амаржаргалын биед ахар сүүлний 4,5-р нугаламуудын үелэх гадаргуу хэсгээр бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн бугалга, өгзөгт цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

            2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт, /хх-ийн 31-р хуудас/,

 

            - Хохирол төлсөн баримт /хх-ийн 65, 141-р хуудас/,

- ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 73-р хуудас/,

- Г.Амаржаргалын Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 74-81-р хуудас/,

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 83-95-р хуудас/,

- Хоногийн бодит дуудлагын мэдээллийн хуулбар /хх-ийн 98-р хуудас/

 

шүүгдэгч О.Өнөртуулын хувийн байдалтай холбоотой:

             Мөрдөн байцаалтад гэрч Н.Мухамедкалигийн өгсөн:

   “... Миний мэдэхээр Өнөртуул нь ажлаа хийгээд л сууж байдаг, зан байдлын хувьд гайгүй, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, хэрүүл хийж байхыг хараагүй. Би Өнөртуулыг 2 жилийн өмнөөс мэднэ. Хамт 1 байгууллагад ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

 

                        Мөрдөн байцаалтад гэрч П.Байгалмаагийн өгсөн:

“...Миний хүү гэрийн ажил, төрөлд сайн, ээждээ тусалж дэмждэг ... нийгмийн идэвхи сайтай, хоёр удаа богино хэмжээний кино зохиож уралдаанд оролцож байсан. ... надад ярихдаа маш их гэмшиж байгаа...гэж ярьж байсан... ” гэх мэлдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

              - О.Өнөртуулын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 9-10-р хуудас/,

              - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46-р хуудас/,

              - Мөнх-Ирмүүн ХХК болон О.Өнөртуул нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 59-64-р хуудас/,

     - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,

     - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх—ийн 108-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч О.Өнөртуул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар болох Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Мөнх” худалдааны төв дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Г.Амаржаргалын эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь ахар сүүлний 4,5-р нугаламуудын үелэх гадаргуу хэсгээр бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн бугалга, өгзөгт цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Өнөртуулын “... 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай хоёр найз над дээр ирсэн юм. Ирээд согтууруулах ундааны зүйл уугаагүй. Тэр үед ногооны лангууны орчим хоёр хүн зодолдсон талаар би мэдэхгүй. Тэр маргаанд би оролцоогүй. Хохирогч Амаржаргал ногооны лангууны хоёр хүний маргаантай холбоотой цагдаа дуудсан гэсэн. ... Би Амаржаргалд учирсан гэмтэлтэй нь холбоотойгоор түүнийг эмнэлгээр дагуулж явсан. Тэгэхэд Амаржаргал 15-20 см өндөр гуталтай явдаг байсан. Амаржаргалын аарцагны яс гэмтсэн гэж байсан бөгөөд эмч нар хэлэхдээ өөрөө эдгэнэ гэж байсан. Би архи уугаагүй, пиво л уусан.  Би Амаржаргалын хөл рүү нь хальт өшиглөсөн. Намайг өшиглөхөд Амаржаргал ширээний үзүүр тулаад зогссон. Би 2-3 эмч дээр очиход ахар сүүлний гэмтэл өөрөө эдгэнэ гэж байсан. Цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөх юм бол төлнө гэх,

 хохирогч Г.Амаржаргал мэдүүлсэн “...  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өнөртуул эгч ажлын байран дээрээ архи уусан байсан. Би ажлаасаа гараад явах гэж байхад манайд орж ирсэн үйлчлүүлэгчийг Өнөртуул эгчтэй хамт байсан эгч зодсон. Би иргэний үүргээ биелүүлж цагдаа дуудаач гэж хэлсэн. ... Би Өнөртуул эгчид буруу ойлгосон байна гэдэг талаар хэлэхэд шээс минь, пизда минь, гичий минь гэж намайг доромжилсон. Тэгэхэд нь та битгий давраад байгаарай гэж хэлэхэд Өнөртуул уурлаад ханцуйгаа шамлаад над руу дайрсан. Хамт байсан хоёр эмэгтэй Өнөртуулыг барьж хориглож байсан. Энхээ гэдэг хүн бас намайг цохих гэж дайрсан. Тэр үед манай ажлынхан намайг хамгаалсан. Би гоо сайханы лангууны орчимд зогсож байтал Өнөртуул намайг өшиглөсөн. ... Өнөртуул миний хэвлий орчим руу маш хүчтэй өшиглөсөн. Би босч чадахгүй байж байтал Өнөртуул зугтаагаад явсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Тэр хоёр цагдаа зодуулсан үйлчлүүлэгчийн дуудлагаар ирсэн байсан. Тэгээд тэр хоёр цагдаатай хамт гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд аарцаг яс гэмтсэн юм шиг байна, томографийн зураг авахуул гэсэн. ... Эмчилгээний зардалд одоогоор нийт 1,529,500 төгрөгийн зардал гарсан. Өнөөдөр Өнөртуул надад 300,000 төгрөг өгсөн. Томографийн зураг авахуулах мөнгө байхгүй байсан учраас эд зүйлээ барьцаанд тавьсан байсан юм. Тэр зүйлийг 105,000 төгрөгөөр Өнөртуул авч өгсөн ...” гэх мэдүүлгүүд,

            мөрдөн байцаалтад гэрч Л.Төмөрсүхийн мэдүүлсэн “... Тэр үйлчлүүлэгчийг зодож байх үед Амаржаргал нь үйлчлүүлэгчид хандаад эгчээ наад эмэгтэйгээ цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан юм. Тэгээд Отгоо нь дүү Амаржаргал руугаа дайрахад ... Амаржаргал нь Өнөртуул дээр очоод “та одоо юугаа яриад байгаа юм, би та нарт хандаж хэлээгүй, үйлчлүүлэгч эгчид хандаж хэлсэн, ер нь үйлчилгээний газар архи уух нь та нарын зөв юм уу” гэж хэлсэн чинь Өнөртуул нь Амаржаргалын урдаас “чи муу ер нь юу юм бэ, чам шиг хүүхдээр заалгахгүй” гэж хэлээд, ханцуйгаа шумлаад, Амаржаргал руу дайрсан. Тэр үед Амаржаргал нь явах гээд хувцасаа өмссөн байсан бөгөөд Амаржаргал хаалга руу алхтал Өнөртуул араас нь очоод, цохиод, үснээс нь татсан. Тэгээд Амаржаргал, Өнөртуул нар хэсэг зууралдаад салсан. Тэр үед Амаржаргал нь Өнөртуулыг “та одоо яагаад давраад хүн зодоод байгаа юм” гэж хэлэхэд Өнөртуул эргэж дайраад, Амаржаргалыг хэвлий хэсэг рүү хөлөөрөө нилээн хэд өшиглөсөн. Тэр үед Өнөртуулын лангууны ард 2 эмэгтэй байсан бөгөөд лангууных нь араас гарч ирээд, Өнөртуулыг салгаад авах гэтэл Өнөртуул Амаржаргалыг дахиад хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь Амаржаргал гоо сайхны ширээний лангууны булан руу арагшаагаа хавсрагдаад савсан ... Өнөртуул ямар ч гэсэн хэвлий хэсэг рүү нь өшиглөхийг би харсан. Мөн араас нь очоод Амаржаргалын үснээс нь зулгаахыг харсан ...” гэх,        

           гэрч Э.Мөнхбаярын мэдүүлсэн “... “Мөнх” төвд зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Амаржаргал гэх охин нь бусдад зодуулсан байдалтай явж чадахгүй байсан. Тухайн үед хажуугийн лангууны хүнд зодуулсан гэж хэлж байсан. ...” гэх,

           гэрч Н.Туулын мэдүүлсэн  “... 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...  ногооны лангуун дээр хүүхнүүд тооцооноос болоод үйлчлүүлж байсан хүнтэйгээ маргалдаад байсан. Гэтэл ногооны лангууны эмэгтэйгийн найз нь үйлчлүүлж байсан эмэгтэйг толгой руу нь цохиод авахаар нь бид нар хажуунаас нь хөөш болиоч, хүн аллаа цагдаад дуудлага өг гэтэл Өнөртуул эгч согтуу босч ирээд “чи цагдаа дууддаг хэн бэ” гээд Амаржаргал руу дайраад, элдвээр нь хэлээд байсан. Тэгээд л Өнөртуул Амаржаргал нар хоорондоо ноцолдоод, Өнөртуул эгч Амаржаргалыг барьж аваад цохих гээд байсан, нөгөөдөх нь зугтаагаад л байсан. Тэр үед манай хүүхэд уйлаад байсан болохоор хүүхдээ аргалаад эргээд хартал Амаржаргал жимсний лангууны хажуугийн буланд нулимс нь гарсан хагас тонгойгоод эвхэрсэн зогсож байхаар нь би хөөе яачихваа гэхэд Амаржаргал надад Өнөртуул эгч намайг өшиглөсөн гэж хэлсэн ...”  гэх,

           гэрч Т.Болор-Эрдэний мэдүүлсэн  “... Өнөртуул эгч шинэ жил гээд тэнд байсан нэг эгчтэй пиво уугаад сууж байсан. Тэр үед хажуу талын ногоо зардаг хүн нэг худалдан авагчтайгаа хэрэлдсэн. Тэгтэл Амаржаргал гэдэг охин ногоо зардаг хүнтэй хэрэлдсэн. ... Амаржаргал гэнэт Өнөртуул эгч дээр очоод та ер нь юу яриад байгаа юм гээд хэрэлдээд эхэлсэн. Өнөртуул эгч гэнэт уурлаад босч ирээд бие биенийгээ түлхэлцээд байсан ...”  гэх,

            гэрч Х.Алтантунгалагын мэдүүлсэн “... Өнөртуул гарч ирээд зааланд Амаржаргалыг хөөгөөд гүйгээд байсан ... Миний лангууны урд Өнөртуул, Амаржаргал нар хоорондоо хэрэлдээд Өнөртуул Амаржаргалыг элдвээр хэлээд байсан ... ямар ч байсан Өнөртуулын 2 найз эмэгтэй нь Өнөртуулыг явъя гэхэд Өнөртуул явахгүй гээд Амаржаргалыг хөлөөрөө өшиглөөд байсан. Өнөртуул согтуу байсан  ...”  гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1106 дугаар дүгнэлт, ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хоногийн бодит дуудлагын мэдээллийн хуулбар зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Өнөртуулд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч О.Өнөртуулыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Өнөртуул нь хохирогч Г.Амаржаргал 405,000 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ талаар хохирогч маргаагүй болно. Хохирогч Г.Амаржаргалын нэхэмжилсэн 1,829,500 төгрөгийн нэхэмжлэлээс төлөгдсөн 405,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1,424,500 төгрөгийн нэхэмжлэлийг тооцоолох боломжгүй гэж шүүх үзлээ.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Өнөртуулд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүгдэгч О.Өнөртуулын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюуны Өнөртуулыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өнөртуулыг 4 (дөрөв) жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Өнөртуулд оногдуулсан 4 (дөрөв) жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Өнөртуул нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Амаржаргалд 405,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Амаржаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Өнөртуулд оногдуулсан 4 (дөрөв) жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол  дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Өнөртуулд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Өнөртуулд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ