| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/00101/И |
| Дугаар | 183/ШШ2022/00605 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/00605
2022 оны 03 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/00605 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С, 0 дүгээр хороо, 00 мянгат 00 дүгээр байр,000 тоотод оршин суух, Монгол овогт Ш Г /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0000 мянгат,000 дугаар байр, 000 тоотод оршин суух, С намжил овогт Б Б /РД:000000000-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.Гг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б
Хариуцагч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Бид 2004 онд анх танилцаж 2006 онд хүү Б.Билигтсайхан мэндэлсэн. Түүнээс хойш 2016 онд охин Б.Ц мэндэлсэн. Бид хүүхэд төрснөөс хойш гэр бүлийн маргаантай байх болсон. Маргалдсан үед заримдаа том хүү бид хоёрт гар хүрэх болсон. Б.Бат-Эрдэнэ нь миний эцэг эхэд хүндэтгэлгүй ханддаг. Сүүлд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажил дээр согтуу ирж, орилж асуудал үүсгэсэн. Түүнээс хойш гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Бил, охин Б.Цэ нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэв.
2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид салж байгаа боловч хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг. Хүүхдүүдийн асрамжийн тал дээр маргаан байхгүй. Бид өөрсдийн буруугаа мэдэж байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн 2 хүүхдээ байнга харж хандаж байна...” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №345 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай баримт, хүү Б.Биан, охин Б.Цн нарын эрүүл бойжиж буй талаарх тодорхойлолт болон түүний төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ш.Гаг нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Б.Батд холбогдуулан шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч Б.Бат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Ш.Гаэг, Б.Батэ нар 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Билигтсайхан, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Б.Ц нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
4. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчдийн хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Ш.Ган, Б.Бэ нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж дүгнэв.
5. Гэрлэгчдийн хүүхдүүд болох Б.Би, Б.Ц нар нь эх Ш.Гаэй хамт амьдарч байгаа, түүнийг эхийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Билигтсайхан, Б.Цэл нар эх Ш.Ганцэн асрамжид үлдээж шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг тогтоохоор хуульчилсан байх тул 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Билин, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Цүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бтэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
7. Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Ширбазарын Га /РД:ХК81010702/, Соннамжил овогт Болдын Б /РД:ШЗ72040612/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Билн, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Цэн нарыг эх Ш.Ган асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Билан, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Цэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б. тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Батбилэгт даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гаолгосугай.
8.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО