Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр         2024/ШЦТ/139                         Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга               С.Төртулах

                        Улсын яллагч                             Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                         Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 24320018*******143 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, Улаанбаатар-******* *******, өртөө, өртөөний жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг ******* №******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын маргаанаас болж Л.тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын маргаанаас болж Л.тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Отгонбямбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байсан чинь газрын албанаас намайг дуудаад таны “Гялс авто угаалга”-ын баруун талын газарт чинь хэмжилт хийх гэсэн юм, хүрээд ирээч гээд намайг дуудсан юм. Тэгээд очсон чинь Б.******* гэх залуугийн ах Б.Анхтөр гэх залуу манай хашаанаас гар зайл гээд намайг заамдаж аваад намайг түлхээд хашааны гадаа гаргачихсан юм. Өмнө нь 2022 онд бас тэр газрын асуудлаас болж маргалдаж байсан юм. Тэгээд гадаа гараад заамдалцаад байж байсан чинь Б.******* гэх залуу гарч ирээд зайл гээд байхад чинь яах гээд байгаа юм гээд миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Би тонгойгоод нүдээ бариад байж байтал Б.Анхтөр гэх ах нь миний толгой руу цохиод, нуруу хавирга руу өшиглөсөн. Миний хамраас цус гараад байхаар нь цусаа тогтоочхоод хэсэг хугацааны дараа би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. ... Тэр Б.******* гэх хүн манай эхнэрийн талын холын хамаатан байгаа юм. Өмнө нь тэр хүнтэй газрын асуудлаас болж нэг маргалдаж байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-*******-р тал/,

Гэрч Б.Анхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд манай дүүгийн эхнэр Д.Дулмаа над руу залгасан. 3, 4 хүн орж ирээд газар авна гээд хэмжилт хийгээд байна та хүрээд ирээч гээд “Гялс” авто угаалгын хажуу талын хашаанд намайг дуудсан юм. Тэгээд би очоод юу болоод байгаа юм бэ гэсэн чинь хажуугаас нэг Эрээнээ /Л./ гэх залуу орж ирээд чи бас хэн бэ ямар пизда нь бас хүрч ирээд лай болоод байгаа юм гээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би чи муу юу гээд байгаа юм гээд бид хоёр заамдалцаад хашааны гадаа гарсан.Тэгээд гараад бид хоёр салаад Эрээнээ утсаар яриад зогсож байснаа Эрээнээ гэнэт гүйж ирээд миний баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр дахиад зууралцаад байж байсан чинь манай дүү Б.******* гарч ирээд бид хоёрыг салгаад байж байсан чинь Эрээнээ манай дүүгийн араас нь нэг удаа цохихоор нь Б.******* эргээд Эрээнээгийн нүүрэн тус газар нэг удаа цохичихсон юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/,

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 2******* дугаартай дүгнэлт: ...

 

Л.Отгонбямбын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн гарын тохойны зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /ХХ-ийн 21-22-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт газрын маргаанаас болж Л.тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогчоос гаргасан нотлох баримттай зардал байхгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******гийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 500 нэгж буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.*******г торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.