Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/03101

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/03101

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х.Б төв байр, Х.Б ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны ... оршин суух, У овогт Б-ын Б /РД: .../,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны ... оршин суух, У овогт Д-ийн Б /РД: УХ38020511/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны ... оршин суух, У овогт Д-ийн Б /РД: .../,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны ... оршин суух, Б овогт Б-ын С /РД: .../ нарт холбогдох

Бусдын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны ... сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны ... сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн, ... хороо, ... хороолол, ... байрны 77 тоот, улсын 2205003253 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х.Б ХХК юм. 2016 онд иргэн Б.Дтай Х.Б ХХК нь худалдах-худалдан авах гэрээ байгуулж уг орон сууцыг худалдаж авсан. Хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж өмчлөгч болсон. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн байранд иргэн Д.Б, Д.Ба, Б.С, Б.Б нар нь байнга оршин сууж өөрсдийн эзэмшилд байлгаж байна. Бид удаа дараа дээрх орон сууцыг суллаж өгөхийг эдгээр иргэдээс шаардахад чөлөөлж өгөхгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 77 тоотын байрыг Х.Б ХХК нь Д гэдэг хүнээс худалдаж авсан гэдэг. Гэвч Б, Ба, С, Б г нар нь уг байрыг өөрсдийн гал голомт гэдэг бөгөөд яг ямар хэлцлээр Д гэдэг хүн Х.Б ХХКинд худалдсан эсэхийг мэдэхгүй. Хуульд нийцсэн хэлцэл эсэхийг ч мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь Баянгол дүүрэг ... хороо, ... хороолол, ... байрны 77 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

 

Хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаад шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн /Баримт-9/ боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж ... өмгөөлөгчид хурлын товыг шүүхээс мэдэгдсэн байх тул хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэх хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. ... гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Б ХХК нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны 77 тоот орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, бүртгэлийн дагуу олгосон 000548207 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ... зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Хасбанк байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Х.Б ХХК шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь ... дээрх орон сууц нь хариуцагч нарын гал голомт, иргэн Д нь Х.Б ХХК-д ямар хэлцлээр худалдсаныг мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч татгалзлаа нотолоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 77 тоот 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлийн 115.2.1, 116, 11... зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... хороо, ... байрны 77 тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР