| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/135 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ш |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/135
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2024/ШЦТ/135 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******т холбогдох 2432001410145 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, ээж, 4 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг *******н ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
Үүнд:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 0******* сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д тус тус зааснаар 01 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 201******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,
- Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар 02 сар 27 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Төв аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Т.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ардчилсан нам”-ын байрны гадаа иргэн О.Болдсайхантай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, доод уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ардчилсан нам”-ын байрны гадаа иргэн О.Болдсайхантай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, доод уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч О.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11:30 цагийн үед зүс таних ******* гэх залуу манай гэрт буюу Мандал сум 7-р баг Худалдааны 4-4 тоотод ирсэн. Тухайн үед ******* ирээд “хөгшөөн хоёулаа хоёр пиво хувааж уух уу” гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад “Элит” гэх нэртэй дэлгүүр орж 2 литрийн хэмжээтэй 2 ширхэг “Сэрүүн” нэртэй пиво аваад буцаж гэртээ очоод манай эхнэр Энхцэцэг болон ******* бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд пиво ууж дуусчхаад нэг цаг харсан чинь оройны 20:00 цаг болж байсан. Тэгээд бид гурав ярилцаад гарахаар болоод “Хаан зоог” цайны газрын ард байдаг танил ахынхаа гэрт очоод тэднийд дахиад 0,5 граммын хараа архи ууж дуусгачхаад буцаж гараад манай гэр рүү Энхцэцэг, ******* бид гурав алхсан. Тухайн үед би согтчихсон харьж унтах гээд “өглөө ажилтай” гэдгээ зүс таних *******т гэх хүнд хэлсэн. Тэгээд алхаж байгаад Мандал сум 7-р баг Ардчилсан намын байрны хажууханд байдаг нарийн гудамд сууцгаасан. Тухайн үед би сууж байгаад босох гэсэн чинь ******* миний баруун талд сууж байснаа хажуу талаас миний духны баруун чамархай хэсэг рүү нэг удаа гараараа цохисон /чулуу барьсан байж магадгүй/. Тухайн үед би *******т цохиулаад манараад газарт унахад дээрээс чээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд л би эхнэр Энхцэцэгтэй цуг эмнэлэг рүү явж толгойдоо нэг оёдол тавиулаад гэртээ харьсан. Өөрөөр ямар нэг эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. ... Тухайн үед ******* гэгч миний биед халдах үед манай эхнэр Энхцэцэг байсан. Миний биед ямар нэгэн мэс болон мэсийн чанартай зүйл ашиглаж халдсан асуудал байхгүй. Харин гараараа толгой руу цохиж хөлөөрөө чээж хэсэг рүү өшиглөсөн. ... Би *******ын биед халдаж цохисон зүйл байхгүй. ... Толгой өвдөж байгаа, хавирга хааяа өвдөөд байгаа. ... Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй гэртээ хэвтсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2432001410145 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр ороход татгалзах зүйл байхгүй. ... О.Болдсайхан /РД: ГИ98051512/ нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ буюу 11*******,022 төгрөгийн тусламж үйлчилгээг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Амбулаторийн үзлэгийн 30,975 төгрөг, мөн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Амбулаторийн үзлэг оношилгоо шинжилгээний 72,952 төгрөг нийт 219,949 төгрөгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ... Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлдөг. Төлөхдөө утга дээр нь хохирогчийн регистрийн дугаар, нэрийг бичиж хийх ёстой байдаг. ... Уг хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 219,949 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р тал/,
Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би тэр өдөр гэртээ буюу Мандал сум 7-р баг Худалдааны 4-4 тоотод байж байхад миний таньдаг ******* гэх залуу манай нөхөр Болдсайхантай ярьж байгаад манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид 0,5 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд ууж байгаад гурвуулаа гараад дэлгүүр орж 0.75 литрийн “Хараа” архи дахиж аваад буцаж гэр лүү алхаж явах замдаа “Ардчилсан нам”-ын байрны хажууд байдаг нарийн гудмаар алхаад явж байсан. Тухайн үед би ******* болон Болдсайхан нарын хойноос хараад алхаж байсан. Тэр үед ******* нь ******* хүзүүн дээр гараа тавьчихсан миний урд тэр хоёр юм яриад алхаж байсан. Тэгээд гэнэт ******* нь *******г дэгээдэж унагаагаад дээрээс нь өшиглөөд дэвсээд байсан. Тэгсэн чинь ******* толгойноос цус гарчихсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад *******г аваад эмнэлэг рүү явж оёдол хийлгэсэн. ... Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... Тухайн үед ******* нь *******г зодож байхад би хараад зогсож байсан. ... *******г ******* хүзүүгээр нь тэврээд юм яриад л алхаж байснаа гэнэт дэгээдэж унагаад цохиж зодоод байсан. Юу ярьж байсныг нь сайн мэдэхгүй байна. ... Тийм зүйл барьж харагдаагүй. Ямар ч байсан унагаад цохиод л өшиглөөд л байсан. ... ******* болон Болдсайхан нар хааяа цуг уудаг найзууд манайхаар ер нь орж гараад Болдсайхантай нийлээд л явдаг. ... ******* нь миний урьд нь салсан хамтран амьдрагч манай дүү болон намайг зодоод би салж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт: ...
1. О.******* биед духанд шарх, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 31-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Т.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ардчилсан нам”-ын байрны гадаа иргэн О.Болдсайхантай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, доод уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй, ба шүүгдэгч нь хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөр 220,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн /Төрийн сан/ 100900020080 тоотод дансанд төлсөн болно /ХХ-124/.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.*******ыг торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.