Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

2024 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр         2024/ШЦТ/136                         Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: 

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Д.Шинэбал

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

  Шүүгдэгч                                   С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг ******* дугаар хэсэг ******* хэсэгт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

С.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Estima” маркийн “62-19” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: ... Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

 

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* намайг дуудаад “Одмөнхийн гэрээс бууц аваад ирье” гэж хэлэхээр нь би *******гийн гэрт очоод ******* машинаа жолоодоод Одмөнхийн гэр лүү очсон. Одмөнхийн өвөлжөөнөөс бууц ачаад гэрт нь ороод ******* бид хоёр 1 шил архи хувааж уугаад гэрээс нь гарч явсан. Одмөнхийн гэрээс ******* өөрийнхөө машиныг жолоодоод, би хажууд нь суугаад явж байсан чинь асфальтан замын баруун талд нь цагдаа зогсож байгаад зогсоож шалгахад ******* согтуу байсан юм. ... Бид хоёр Одмөнхийн гэр лүү нь очихдоо архи уугаагүй байсан. Одмөнхийн гэрт нь очоод 1 шил архийг ******* бид хоёр хувааж уусан юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/, 

С.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Одмөнхийн өвөлжөөнөөс бууц авах гэж өөрийн эзэмшлийн 62-19 СЭҮ улсын дугаартай, Эстима маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод очсон. Тэгээд Одмөнхийн гэрт нь бид хоёр архи хувааж уусан. Одмөнхийн гэрээс би машинаа жолоодоод, хажуудаа ыг суулгаад гэр лүүгээ явж байхдаа буюу асфальтан замын зүүн талаас баруун тал руу гарч байхад цагдаа зогсоож шалгаад согтолт хэмждэг багажаар үлээлгэхэд миний согтолт нь 1,92% согтолттой гарсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... Би жолоодох эрхтэй байсан юм. Тэгээд 2023 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, 

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны Согтуурал шалгасан тухай тэмдэглэл: ...

Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хараа ******* дугаар хэсэгт оршин суух хаягтай, 99308626 утасны дугаартай, Сангидорж овогтой *******г 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цаг 33 минутад Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотесть-6820 багажаар шалгахад 1.92% согтолттой байсан гэх тэмдэглэл /ХХ-ийн 03-р тал/, 

Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”, Зөрчлийн хайлтын системийн лавлагаа /ХХ-ийн 06-08-р тал/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

 

Нэг. Шүүгдэгч С.*******г гэм буруутайд тооцох талаар:

 

С.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Estima” маркийн “62-19” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/, С.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 03-р тал/, Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”, Зөрчлийн хайлтын системийн лавлагаа /ХХ-ийн 06-08-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч С.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

С.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан  үедээ  2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Estima” маркийн “62-19” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өндөр настай,эрүүл мэндийн байдал муу, ганцаар амьдардаг зэргийг харгалзан  прокурорын гаргасан санал үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар С.*******г Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.*******гийн торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.