Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/144

 

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр         2024/ШЦТ/144                         Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Д.Шинэбал

              Шүүгдэгч                                        Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.*******т холбогдох 2432152 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* №******* тоотод оршин суудаг, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “8*******-” СЭА улсын дугаартай, “Nissan Vanette” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “8*******-” СЭА улсын дугаартай, “Nissan Vanette” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Согтуурал шалгасан тухай тэмдэглэл: ...

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал №19 тоотод оршин суух хаягтай, 954339 утасны дугаартай, Лхагвадулам овогтой *******ыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 27 минутад Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотесть-*******820 багажаар шалгахад 2.*******7% согтолттой байсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 07-08-р тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /ХХ-ийн 31-р тал/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20: цагаас шөнийн 01: цаг хүртэл “Хянамгай бай” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мандал сумын 3 дугаар баг ын гудамжны орчим дэд ахлагч Б.Золбоогийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 21 цаг 07 минутын орчимд 8*******- СЭА улсын дугаартай, “Nissan Vanette” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Мандал сумын 3 дугаар баг ын 19 тоотод оршин суух хаягтай, ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт илтэд биеэ авч явах чадваргүй байдалтай байсан тул саатуулж замын цагдаагийн постод очиж согтуурал хэмжигч алкотест-*******820 багажаар шалгахад 2.*******7 хувийн согтолттой байсан тул согтуурал шалгасан тэмдэглэл хийж эрхийн үнэмлэхийг цахим багажаар шалгахад эрх хасагдсан гэх төлөвтэй байсан. Жолоодож явсан 8*******- СЭА улсын дугаартай “Nissan Vanette” маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ... Уг тээврийн хэрэгслийг шалгахад жолооч ганцаараа явж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “8*******-” СЭА улсын дугаартай, “Nissan Vanette” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 30 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,0,0 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 30 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,0,0 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.*******ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,0,0 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Л.*******ын торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

*******. Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.