Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

2024 оны *******0 сарын 28-ны өдөр                  2024/ШЦТ/*******33                            Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                     С.Төртулах

                        Улсын яллагч                                   Д.Шинэбал

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа

                        Шүүгдэгч                                           Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******т холбогдох 243200*******600*******3******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******982 оны *******2 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар төмөр зам, Зүүнхараа ******* ******* ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Н.******* нь 2024 оны 08 дугаар сарын *******0-наас **************-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын орчимд байрлалтай амралтын газраас хохирогч Н. эзэмшлийн Samsung S24 ultra загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 08 дугаар сарын *******0-наас **************-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын орчимд байрлалтай амралтын газраас хохирогч Н. эзэмшлийн Samsung S24 ultra загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Манай ээж Эрүүл мэндийн ажилчдын баяраар шагнал аваад амралтын газарт амраахаар гэр бүлээрээ Улаанбаатар хотоос ирсэн юм. 2024 оны 08 дугаар сарын *******0-ны өдрөөс *******2-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Хараа гол эрэг орчимд байрлалтай нэр нь тодорхойгүй амралтын газарт амрахаар болсон. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын *******0-ны өдрөөс **************-ний өдрийн шилжих шөнө найзуудтайгаа сууж байсан бөгөөд ээж, аав болон хүүхдүүд гэрт амарч байсан юм. Би тухайн үед гар утсаа хүү Баярхүү /*******5н.эр/-д өгчихсөн байсан болохоор утсандаа санаа зовохгүй хямгадуулсан байсан юм. Гэтэл өглөө сэрээд гар утсаараа шалгалт өгөх гээд хүүгээ “утас аваад ир” гээд явуулахад “гар утас алга болсон” гэдгийг мэдсэн бөгөөд манай хүү миний гар утсыг "миний унтах гэж байсан ногоон буйдан дээр тавьсан байсан алга болчихсон байна" гэхээр нь хайж эхэлсэн юм. ... Самсунг загварын S24 про маркийн ягаан өнгөтэй, гадна талын гэр нь өнгөгүй бариултай гэртэй байсан. Утас нь кодгүй, сим карт нь кодтой байсан. Миний утас бараг унтраастай байсан байх. Манай хүү миний гар утсыг орон дээр тавихад 2 хувьтай байсан гэж хэлж байсан. ... Би уг гар утсыг 2024 оны 02-03-р сард Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг *******-р хороо Жи-Мобайлын төв салбарын дэргэдэх гар утасны худалдааны төвөөс 5,990,000 төгрөгөөр худалдан авсан. ... Манай ээж Энхтуяа ярихдаа "шөнө унтаж байхад үл таних эмэгтэй орж ирээд миний унтах гэж байсан буйдан дээр суугаад, ундаа уусан, чихэр идсэн" гэх зүйл ярьж байсан ба уг үл таних эмэгтэйг сэжиглэж байна. Тухайн эмэгтэй нь манай амралтын гэрээс хойд талд байрлалтай дүнзэн байшинд амарч байсан гэж бодож байгаа бөгөөд уг байшинд Төмөр замын солилцохын ажилчид баяраа тэмдэглэж амарч байсан гэж дуулсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 07-09-р тал/, 

Гэрч Ж.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 08 дугаар сарын *******0-ны өдрөөс *******2-ны өдрийн хооронд хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багт байрлах Хараа амралтын ертөнцийн зүүн талд байрлалтай амралтын газарт амарсан юм. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын *******0-ны өдрөөс **************-ний өдрийн шилжих шөнө 02:00-03:00 цагийн хооронд бидний амарч байсан Монгол гэрийн хаалга дуугарахаар нь би сэрсэн чинь манай зээ охин гарч шээж байгаа байх гэж бодоод буцааж дуг хийж байх хооронд газтай ундаа онгойх чимээ гарахаар нь би дахиад сэрээд харсан чинь үл таних эмэгтэй хүн буйдан дээр суучихсан ундаа онгойлгоод ууж байхаар нь хараад байсан чинь танихгүй хүн буйдан дээр чихэр идээд байгаа бололтой цаас шажигнуулаад буйдан дээр хэвтэх гэж байгаа юм шиг хажуулаад хэвтэх хөдөлгөөн хийгээд шууд босоод гараад явсан юм. Гараад явахаар нь араас нь дагуулж хараад босож хаалга хаасан юм. Тухайн үед тэр үл таних хар подволктой эмэгтэй манай амралтын гэрээс гараад хойд талд байсан дүнзэн байшингийн үүдэнд зогсох үед нь би “гэрээ андуурч дээ” гэж бодоод буцаж ороод унтаад  өгсөн юм. Тухайн байшинд өөр ямар нэгэн хүн амьтан харагдаагүй бөгөөд тэр байшинд Төмөр замын солилцохын ажилчид амарч байгаа гэж ярьцгааж байсан юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *******2-*******3-р тал/,

Гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүний машин засахаар очсон юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын *******0 билүү **************-ний өдөр ажлаа дуусгаад буцах гээд *******2 гэх байрны зүүн талаар хойшоо алхаж байсан нэг эмэгтэй хүн "гар утас авах уу" гэхээр нь үнийг нь асуусан чинь "300.000 төгрөгөөр зарна" гэхээр нь бэлэн мөнгө байсан учраас гайгүй утас юм шиг санагдахаар нь цэнхэр ч юм шиг саарал ч юм шиг өнгөтэй Самсунгийн утсыг худалдан авсан юм. Намайг гар утас худалдан авах үед гар утас кодгүй, зүгээр ашиглаж болж байсан. Тэгээд би ажил ихтэй байсан учраас авсан утсаа оролдож ашиглаагүй авч явж байгаад 2024 оны 08 дугаар сарын *******9 билүү 20-ны үед сүлжээнд буюу WIFI-д дүүгээрээ оруулсан чинь дэлгэц дээр 99035328 дугаар гарч ирээд код нэхээд байхаар нь тэр дугаар руу залгаад кодыг асуух гэтэл "хулгайн утас, би алдчихсан юм гэж хэлсэн. Би Дундговьд байсан юм. ... Би хулгайн гар утас гэж мэдээгүй, кодгүй зүгээр ашиглаж болж байхаар нь худалдан авсан юм. 99035328 дугаартай хүнтэй ярьсны дараа нэг эмэгтэй залгаад "утас худалдаж авсан мөнгийг чинь өгөх гэсэн юм” гэхээр нь би дансаа явуулсан чинь над руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би Зүүнхараа сайн танихгүй гудамжинд таараад худалдаж авсан юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *******6-р тал/, 

Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн "Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн "Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн *******7-*******8, 2*******-р тал/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний "Сүлд үнэлгээ" 2024 оны 08 дугаар сарын *******9-ний өдрийн TXY-*******24/0*******84 дугаартай *******. Самсунг S24 Ултра гар утас ******* ширхэг, нэгжийн үнэ 4,500,000 төгрөг гэсэн дүгнэлт /ХХ-ийн 28-30-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Н.******* нь 2024 оны 08 дугаар сарын *******0-наас **************-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хараа” голын орчимд байрлалтай амралтын газрын амрагчийн байрнаас Н. эзэмшлийн Samsung S24 ultra загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Н.Энхчулуун нь өөрийн гар утсаа хүлээн авсан тул хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.*******т 2024 оны 08 дугаар сарын *******0-наас **************-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хараа” голын орчимд байрлалтай амралтын газрын амрагчийн байрнаас  хохирогч Н. эзэмшлийн Samsung S24 ultra загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4,500,000 төгрөгийн хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 06 /зургаа/ сарын хугацаагаар авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш *******4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч  давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.