| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2024/ШЦТ/126 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******т холбогдох 2432000000130 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг ******* ******* тоотын гадна хамтран амьдрагч М.******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг ******* ******* тоотын гадна хамтран амьдрагч М.******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 01-р тал/,
Хохирогч М.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхрийн хуурай дүү нь эхнэртэйгээ манайд хоноод 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өглөөний 09 цагийн үед бид бүгд *******ийн гудамд байх манай нөхрийн гэр лүү явсан. Явах замдаа манай нөхрийн хуурай дүү нь дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа”, “Агар” нэртэй архи авсан. Очоод авсан архиа бид хэд хувааж ууж дуусаад манай нөхөр ахыгаа ******* гудамд хүргээд өг гэж хуурай дүүдээ хэлэхээр нь би цуг явсан юм. Тэгээд замаараа дэлгүүр орж дахиад “Агар”-ын 0,5 литрийн архи авсан. Тэгээд нөхрийн хуурай дүү нь бид хоёрыг ******* ******* тоотын гадаа буулгаад цаашаа явсан. Тэгээд нөхөр бид хоёр айлын гадаа хаалгыг нүдээд байж байтал айлын эзэн нь гарч ирээд гадаа хаалгаа ойлгож өгөөд цаашаа гэртээ орсон хойгуур манай нөхөр чамайг харь гээд байхад гэртээ харихгүй хүн дагаад яваад байх юм гэхээр нь би, чи яагаад намайг ингэдэг юм адилхан цуг л явна гэсэн чинь манай нөхөр гараараа миний нүүрний ам хэсэгт нэг удаа цохисон. Миний 1 ширхэг үүдэн шүд унасан. Тэгээд би дундах охиндоо “энэ намайг ингээд хэл амаар доромжлоод, нүүр лүү цохиод авсан” гэсэн чинь охин маань “цагдаа дуудаж өг” гээд өөрөө хүрч ирээд цагдаад дуудлага өгсөн. Би Э.******* гэдэг хүнтэй хамтран амьдраад 3 жил болж байгаа. Хамт амьдрах хугацаанд намайг янхан гэж байнга харааж хэлж байсан. Цохиж зодсон асуудал байдаггүй байсан. Харин саяхан л тэр айлын гадаа намайг цохиод авсан. Тэрнээс биш би хэрэлдсээр байгаад өдий хүрсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 06-07-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... М.Нандин-Эрдэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ буюу 116,022 төгрөгийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ... Уг хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 116,022 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт: ...
1. М.Нандин-Эрдэнийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын баруун талд шарх гэмтэл тогтоогдсон. Баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээд уруулын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэсэн дүгнэлт /ХХ-ийн 13-14-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг ******* ******* тоотын гадна хамтран амьдрагч М.******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөр 116022 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн /Төрийн сан/ 100900020080 тоотод дансанд төлсөн болно /ХХ-0054/.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авгад овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.*******ыг торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.