| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 105/2024/1225/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1269 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., 17.3.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1269
2024 11 21 2024/ШЦТ/1269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Э.Баасанбаяр,
Хохирогч ......,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 17.3 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овгийн ...... От холбогдох эрүүгийн 2406 00000 1383 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн ..... овгийн .... О, ... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... дүүргийн .... дугаар хороо, 603 дугаар байрны 22 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1049 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар дахь хэсэгт зааснаар 2 жил, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ....../,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 5 цагийн орчим .... дүүргийн .... дугаар хороо, .... ойролцоо хохирогч ..... гар утсыг авах зорилгоор түүнийг түлхэж унаган толгой хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн, хохирогч ..... Ай фоне 12 про макс загварын гар утсыг хууль бусаар авч дээрэмдэж 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СЮ” дэлгүүр дотор иргэн ..... Айфоне 15 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.576.455 төгрөгийг хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... газраас хохирогч ..... эзэмшлийн Аcer i5 11 загварын зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, Улаанбаатар .... хойд талын явган хүний зам дээр .... эзэмшлийн айфон 15 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр .... дүүргийн 03 дугаар хороо, .... талд .... цэгийн байсан .... эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй, завших зорилгогүйгээр авч явсаны улмаас хохирогч .... 2.152.500 хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ... аймгийн .....айрны гадна байрлах авто зогсоол дээр Улаанбаатар хотоос хамт ирсэн хохирогч ..... “гар утсаа өгч байгаач, орцны кодоо мартчихсан байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан тус байранд амьдардаг гэж итгүүлэн Айфонь 13 про макс загварын гар утсыг нь авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт .... үйл ажиллагаа явуулах Блак булл автомашины угаалга дотроос iphone-15 рrо mаx загварын гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ..... 3.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж оролцлоо.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргахгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гомдолтой хохиролоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдолтой хохиролоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 05 цагийн .... баарнаас танилцсан залуутай хамт гарсан. Тэгээд намайг хүргэж өгнө гээд цагаан өнгийн машинтай явцгаасан. 05 цаг 30 минутын үед .... дүүргийн ... дугаар хороо....н ойролцоо буугаад түрээслэдэг байр руугаа алхсан. Тэгтэл нэг үл таних 30 орчим насны залуу хүрч ирээд болгоомжтой яваарай, 4 гуйлга гуйж байгаа хүмүүс рүү заагаад энэ хэд утсыг чинь дээрэмдэнэ шүү, саяхан эмэгтэй хүний утас дээрэмдсэн гэхээр нь би тоогоогүй цаашаа алхтал, араас дагаад юм яриад байхаар нь айгаад буцаад танилцсан залуугийнхаа машинд суусан. Машинд суух үед араас мөн суух гээд байсан чинь танилцсан залуу энийг таньдаг юм уу гэхээр нь танихгүй гэтэл хөөгөөд явуулсан. Намайг машинтайгаа авч яваад 31 дүгээр байрны ард буулгасан. Би байр руугаа орох гээд явж байтал нөгөө үл таних залуу хүрч ирээд шууд түлхэж унагаагаад толгой руу цохиод барьчихсан байсан гар утас авах гээд байхаар нь өгөөгүй, би түлхээд орилсон чинь байрны 3 давхраас нэг өвөө тагтан дээрээ гараад чи болиоч ээ гэтэл нөгөө залуу урагшаа гүйгээд явснаа эргэж ирснээ дахиж намайг унагааж байгаад гар утас гараас булаагаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10/,
Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрөөс 11-нийг шилжих шөнө 04 цагийн орчим .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах ..... саравчинд 2 найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед надад гар утас маань байсан бөгөөд өөрийн гар утсаа саравчны модон дээр тавиад дуу сонсож байснаа санаж байна...06 цагийн орчим .... талд байрлах “СЮ” дэлгүүрт .... хамт орсон бөгөөд энэ үед .... гэх найз маань гэр рүүгээ орсон байсан. Бид 2 дэлгүүрт ороод гоймон худалдаж аваад найз тооцоог нь хийгээд ширээн дээр очоод унтаад өгчихсөн байсан. Өглөө 09 цагийн орчим сэртэл гар утас маань байгаагүй, найзынхаа дугаараас өөрийн ..... дугаар руу залгатал холбогдох боломжгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135/,
Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн үүрийн 03 цагт .... нь миний Acer i5 11 үеийн нөүтбүүкийг кино үзчихээд өгье гэж хэлээд ..... газар авч үлдсэн. Би бас угаалга дээр хоносон. Тэгээд өглөө 10 цагаас ажилдаа орсон. Хүлээлгийн өрөөний ханан талын шкапанд миний нөүтбүүкийг тавьсан байсан. Тэгээд 15 цагийн үед утсаа цэнэглэх гээд орсон, миний нөүтбүүк байсан. Дараа нь 17 цаг 40 минутын үед гэрлүүгээ утсаар ярьчхаад хувцасаа хураагаад нөүтбүүкээ цүнхэндээ хийх гэтэл миний нөүтбүүк байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 181-182/,
Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зүс таних залуу болох .... ... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын эмнэлгийн хойд талын явган хүний зам дээр уулзсан. Тухайн хүнтэй уулзаад хөөцөлдөөд тоглож байтал уг эрэгтэй миний гар утсыг булааж аваад зугтаачихсан. Би араас нь хөөсөн боловч гүйцээгүй....Би тухайн хүнээс өчигдөр фейсбүүк найзын хүсэлт ирэхээр нь хүлээж аваад харилцан зурвас бичиж танилцсан. Уг эрэгтэй манай гэр болох ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... байрлаж байсан...2 дугаартай өрөөнд орж нэг цаг орчим юм ярьж суусан...Надтай анх танилцахдаа өөрийгөө ..... гэдэг ...гэж танилцуулсан. ... Миний алдсан гар утас ...айфон 15 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 234-236/,
Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр хувиараа таксинд явах зорилгоор гарсан. Би өөрөө юби каб аппликейшн-д бүртгэлтэй тул тухайн аппликейшнээр ирсэн дуудлагыг авч такси үйлчилгээнд явж байсан. Хамгийн сүүлд гандангаас баруун 4 зам хүртэл дуудлага авч хүргэж өгөөд дараа нь зам дагуу гар өргөсөн хүнийг авч Хархорингийн хойд талд байрлах байрнуудын дунд буулгасан. Тэгээд 21:30 цагийн орчимд тухайн газраасаа хөдлөөд хархорин руу уруудаж байх үед 2 залуу гар өргөхөөр нь авахад эхлээд хамт явсан нэг хүнээ 34-ийн гүүрний хойд талд зам дагуу буулгаад үлдсэн хүн нь “би 13 дугаар хороолол орж хүнтэй уулзна” гэхээр нь ..... уулзвараар төв замаараа явах гэж байтал “тийшээ явахаас өмнө Алтай хотхон дээр хүнтэй уулзъя” гэж хэлэхэд нь .... явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад .... хотхоны замын урд талд зогсохоор болоод таксины төлбөр 25.000 төгрөг гарсан талаар хэлэхэд надад бэлнээр 2 ширхэг 20.000 төгрөг өгөхөд нь би тухайн хүнд би наад мөнгийг чинь задалж чадахгүй дэлгүүр ороод задлаад надад өгчих гэж хэлэхэд нөгөө хүн миний хувцас цус болчихсон байна, та өөрөө ороод задлуулчих гэж хэлэхэд нь би тус мөнгийг аваад автобусны буудлын ТҮЦ рүү ороод мөнгөө өгч задлуулж байх хооронд миний машин хөдлөөд явж байсан. Тэгэхээр нь яараад араас нь гарахад буцаж эргээд баруун тийшээ буюу .... зам дагуу явсан. Цагдаагийн байгууллагад хандсан. Нэг нь шар касктай 30 орчин насны халзан 165-170 см өндөртэй онигор нүдтэй, махлагдуу биетэй залуу байсан. Нөгөө хүн нь өндөр туранхай 25-30 орчим насны хүн байсан, хойд талд суучихсан байсан болохоор би сайн харж чадаагүй. Тухайн хүмүүс нь бие биенээ нэрээр нь дуудаагүй, дуудахаар бол ".....” гэж дуудаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 53-54/,
Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчим “.....” гэсэн ... дугаарын утсаар холбогдож ярьсан чинь Улаанбаатар хотын .... ирээд суучих гэсэн юм. Тэгээд тухайн газарт очиход улсын дугаар аваагүй цагаан өнгийн приус 40 загварын автомашинтай 2 хүн байсан. Тэгсэн надтай ..... дугаарын утсаар холбогдсон залуу энэ машинд суугаад явчих гээд нэг залуу машин бариад бид хоёр .... руу хөдлөөд 17 цаг 55 минутын орчимд .... байрны гадна очсон юм. .... дугаарын утсаар холбогдож байсан залуу Улаанбаатар хотод үлдчихсэн юм. Тэгээд ..... аймагт автомашин жолоодож ирсэн залуу би .... гэр рүүгээ ороод малгайгаа солиод үүргэвчээ тавьчхаад гараад ирье гэж хэлчхээд бууж яваад буцаж ирээд гар утсаа өгч байгаач би байраа худалдаж аваад удаагүй болохоор байр худалдаж авсан ахаасаа орцны код асуугаадахъя гэж хэлээд миний ашигладаг Айфонь 13 про макс загварын хар өнгийн гар утсыг аваад явсан бөгөөд буцааж өгөлгүй алга болчихсон. Тэгээд Тэгээд автомашинаа асаалттай нь түлхүүртэй нь үлдээхээр нь би юм бодоогүй бөгөөд машинд нь сууж байгаад машинаас буугаад харсан чинь тэр залуу байхгүй байсан. Улаанбаатар хотоос унаж ирсэн автомашин нь өөр хүнийх байсан бөгөөд тэр залуу хүний автомашиныг үнэгүй унаж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 127/,
Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би ... дүүргийн .... байрлах .... газарт угаалгын газарт угаагч ажилтай, миний бие 2024 ны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 14 цагийн үед ажилчид суудаг өрөөнд өөрийн гар утсаа ширээн дээр үлдээгээд өрөөнөөс гарсан байсан. Тэгээд буцаж орж ирээд гар утсаа байхгүй байхаар нь тэнд байсан үйлчлүүлэгч нараас асуухад нэг залуу орж ирээд ширээн дээрээс юм аваад гарсан гэсэн. Тэгээд би утсаа алдсан талаар мэдээд цагдаад хандсан, миний алдсан утас айфон 15 про макс Загварын саарал өнгийн гадуураа сэвгүй шинэ утас байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 213-214/,
Гэрч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний хүү болох .... нь Япон улсаас орж ирсэн цагаан өнгийн приус 40 загварын автомашиныг .... явуулах гээд фейсбүүк цахим орчинд “.... рүү машин бариад явах хүн байна уу” гэж зар тавиад жолоодож явах .... регистрийн дугаартай ... овогт .... О гэх хүний царай төрхийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй нь тулгаж явуулсан бөгөөд замын хань болог гээд нэг эмэгтэй хүнийг хамт явуулсан байсан. Тэгсэн орой нь 18 цаг 09 минутын үед .... дугаарын утастай хүн машинаа ..... байрны гаднаас ирж ав гэж манай хүү .... руу ярьсан байхаар нь буцаагаад .... дугаарын утас руу залгасан чинь холбогдохгүй байсан юм. Тэгээд шууд манай Менежер болох ... нь ..... байрны урд тал руу машинаа авах гээд очсон чинь 40 гаруй настай эмэгтэй хүн жолоочид нь утсаа өгөөд явуулсан чинь ирсэнгүй гээд сууж байсан гэсэн. Тэгээд ..... гар утсаар цагдаагийн байгууллагад гар утас алдсан талаар мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 131/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-6/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 21-26, 140-145, 185-190, 249-250, 2хх-ийн 1-2/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 89-91, 200-205, 237-247, 2хх-ийн 62-64, 2хх-ийн 227-229/,
Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 92-95, 150-154/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 167/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 59-61/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 618 дугаартай “...тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2.152.500 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /2хх-ийн 67-69/,
Гэрч ..... гаргаж өгсөн Иргэний үнэмлэхний зураг /2хх-ийн 137--138/,
Хөрөнгө үнэлгээний мэргэшсэн үнэлгээчин ..... 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай: “...Айфонь 13 про макс загварын гар утасны үнэлгээ 2.200.000 төгрөг...” гэх дүгнэлт /2хх-ийн 142-146/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 148/,
Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 149-150/,
2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Тэнцвэр эстимейт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 215-216/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 20/,
Иргэний үнэмлэхний лавлагааны хуудас /2хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нь ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирол, төлбөрийн тухайд хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 16.773.955 төгрөгийг гаргуулан, хохирогч ..... 1.225.000 төгрөг, хохирогч .... 3.576.455 төгрөг, хохирогч .... 1.475.000 төгрөг, хохирогч .... 2.295.000 төгрөг, хохирогч .... 2.152.500 төгрөг, хохирогч .... 2.200.000 төгрөг, хохирогч .... 3.850.000 төгрөгийг тус тус олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч: “...Гэм буруу дээр маргахгүй. Ажил хөдөлмөр эрхлэж хохирогч нарт хохиролоо барагдуулна.” гэх мэдүүлэг,
Хохирогч ....: “...Саналгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч .....: “...Саналгүй.” гэх мэдүүлэг,
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 5 цагийн орчим .... дүүргийн ... дугаар хороо, .....ойролцоо хохирогч .... гар утсыг авах зорилгоор түүнийг түлхэж унаган толгой хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн, хохирогч .... Ай фоне 12 про макс загварын гар утсыг хууль бусаар авч дээрэмдэж 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..... Айфоне 15 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.576.455 төгрөгийг хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... хохирогч .... эзэмшлийн Аcer i5 11 загварын зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, Улаанбаатар .... явган хүний зам дээр .... эзэмшлийн айфон 15 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, .... хотхоны урд талд ..... эзэмшлийн 23-25 УБА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй, завших зорилгогүйгээр авч явсаны улмаас хохирогч .... 2.152.500 хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр .... байрны гадна байрлах авто зогсоол дээр Улаанбаатар хотоос хамт ирсэн хохирогч .... “гар утсаа өгч байгаач, орцны кодоо мартчихсан байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан тус байранд амьдардаг гэж итгүүлэн Айфонь 13 про макс загварын гар утсыг нь авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт .... байрны үйл ажиллагаа явуулах ..... iphone-15 рrо mаx загварын гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч .... 3.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан...”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн...”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан...”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг билээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” хэмээн уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж ангилан үздэг бөгөөд шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь объектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдээр давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг юм.
Иймд прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг хэсэгт заасан зүйлчлэлийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгох нь зүйтэй гэж үзлээ
Иймд шүүгдэгч *******ын “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”,
“...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх”,
“...Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан...”,
“...Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар *******ын нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 163 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж байна” гэх дүгнэлт,
Шүүгдэгч: “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч ...: “...саналгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч ....: “...саналгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг тус тус журамлан нийт эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар тогтоож, дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 16.773.955 төгрөгийг гаргуулан, хохирогч .... 1.225.000 төгрөг, хохирогч .... 3.576.455 төгрөг, хохирогч .... 1.475.000 төгрөг, хохирогч ... 2.295.000 төгрөг, хохирогч .... 2.152.500 төгрөг, хохирогч ... 2.200.000 төгрөг, хохирогч .... 3.850.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 163 хоногийг эдлэх ял оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... овгийн .... От прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлж ирүүлснийг шүүхээс өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. ... овгийн ... Оыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар *******ын нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын урьд цагдан хоригдсон нийт 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар *******оос нийт 16.773.955 төгрөгийг гаргуулан, хохирогч ..... 1.225.000 төгрөг, хохирогч ..... 3.576.455 төгрөг, хохирогч ..... 1.475.000 төгрөг, хохирогч ..... 2.295.000 төгрөг, хохирогч ..... 2.152.500 төгрөг, хохирогч ...... 2.200.000 төгрөг, хохирогч ....... 3.850.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ