| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******24 оны 0 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч *******24 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл , эхнэр, хүүхдийн хам амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны -******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******2 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн № 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгхо ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ024*******52/
Шүүгдэгч Б.******* нь *******24 оны 08 дугаар сарын 2-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг MN баарны гадна Б. маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн …. ... *******24 оны 06 дугаар сарын 2-ны орой гэдэг хүн утсаар дуудаад намайг машин бариад өгөөч гэхээр нь би машиныг жолоодож MИ бааранд ирсэн. бааран дотор гэх хүнтэй маргалдахаар нь салгахад ын найз нь намайг заамдаж авахад миний хамар луу цохисон. Би хамрын цусаа угаачихаад гадаа зогсож байхад гарч ирээд хэл амаар доромжлоод намайг цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь хоёр удаа цохисон. Тэгээд би гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... надтай маргалдаад байсан залууг аваад баарнаас гарч явсан. Тухайн үед би бааранд үргэлжлүүлээд бүжиглээд үлдсэн. Улмаар хэсэг хугацааны дараа гэр лүүгээ явах гээд баарнаас гараад үүдэнд нь зогсож байхад хажуугаас гийн дүү гэх бааранд мараглдсан залуу хамар луу гэнэт цохиод ороод ирсэн. Тухайн үед би хариу үйлдэл үзүүлж чадахгүй нүүрээ дараад доош тонгойж зодуулсан. Тухайн үед баарны үүдэнд явж байсан хүмүүс салгасан. Тэгээд хэсэг нүүрээ дараад хамроаас гарсан цусаа арчаад сууж байхад цагдаа нар хүрч ирээд намайг эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Миний хамар хугарсан байсан өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 0******* дугаар хуудас/
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би гадаа гараад зүс таних гэх залуугийн хамт тамхи татаад гадаа саравчинд сууж байх үед 2 хүн хоорондоо зодолдож байсан. Тэр үед очоод харахад манай найз ******* Б. нар хоорондоо зодолдож байсан. ... тэр хоёрын хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд тэр хоёрыг баарны гадаа байсан хүмүүс салгаад явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 0 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******24 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн № 6******* ...... Дүгнэлт:
.Б.ын биед хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой.
. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н *******-2 дүгээр хуудас/
Яаралтай тусламжийн хуудас *******24 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 54******* /Хх-н 22 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 40 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь *******24 оны 08 дугаар сарын 2-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг MN баарны гадна Б. маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 0******* дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******24 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн № 6******* дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 0 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн *******24 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 54******* дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.*******ийн хохирогч Б.ын нүүрэн тус газарт 2 удаа цохисон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.*******, 6.8, 6.0 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.