| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2*******4 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2*******4 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын Тарни ******* дугаар баг, ******* гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ*******5**************/
Шүүгдэгч Б.******* нь 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ******* аймаг ******* сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.*******54 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Э. эзэмшлийн Зил -131 загварын - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17553344 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн ......... 2*******4 оны 03 дугаар сарын *******-ны шөнө уул руу , гэх нэртэй хоёр залуугийн хамт Зил-131 маркийн - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Ууланд 2*******4 оны 03 дугаар сарын 09-ний өдөр очоод машин тэрэг эвдрээд наашаа төв орж ирж сэлбэг аваад 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр модоо бэлтгээд 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр модоо ачаад наашаа явж байгаад Ерөөгийн пост дээр экологийн албаны цагдаа нарт баригдсан. Мод бэлтгэх хяналтын хуудас байсан боловч мод тусгаарласнаас өөр талбайд мод бэлтгэсэн. 21 ширхэг 4 метрийн урттай нойтондуу нарс мод ачиж явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. нарс ХХК нь ******* аймгийн ******* сумын Тарни ******* дугаар багийн нутаг дэвсгэр Хорилоогийн ам гэх газар мод бэлтгэлийн ажиллагаа явуулдаг. Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг Хараагийн бүсийн сум дундын ойн ангиас хийж гүйцэтгэсний дараа ойгоос мод бэлтгэх журмын дагуу эхлэлийн актыг хийж гүйцэтгэсэн гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний нэр дээр - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Энэ машиныг ээжийн төрсөн дүү нарс ХХК-ний захирал М. нь гэх миний өөр нагац ахад тус болох гээд авч өгөхдөө миний нэр дээр бүртгэлжүүлсэн тээврийн хэрэгсэл юм. Түүнээс - СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил өмчлөлийн машин бол биш юм. Би нагац ах ы хамт ахын нарс ХХК-ний мод бэлтгэлд 2*******2 оны 11 дүгээр сараас 2*******3 оны 07 дугаар сарыг хүртэл тус тээврийн хэрэгслээр явж байгаад буцаагаад өгсөн байгаа. Түүнээс энэ машин миний нэр дээр бүртгэлтэй болохоос миний өмчлөл эзэмшлийн машин бол биш юм. Надад - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэг авлага, өглөг байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 67-6******* дугаар хуудас/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би ******* гэх хүнтэй - СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй нарс ХХК-ний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбайгаас 2*******4 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн үед мод бэлтгэж тээвэрлэж явсан. Бид нар мод бэлтгэх талбайгаас 6 юм уу 7 мод унагааж тайрч ачсан, мөн унанги мод бас ачсан. ******* өөрөө тайрах модоо сонгоод тайрсан. ******* ах нарс ХХК-ний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбай гэж хэлж байсан болохоос би сайн мэдэхгүй байна. Бид нарын мод бэлтгэсэн газар нь Хорилоо гэх газар байсан бөгөөд тайрсан хожуулыг нь зааж өгч чадна гэх мэдүүлэг /Хх-н 51 дүгээр хуудас/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... ******* аймгийн ******* суманд модны ажил байна гэж таньдаг хүн хэлсэн. Тэгээд би ******* ахтай танилцаж 1 тээврийг 150000 төгрөгөөр тооцож явахаар болоод явж байна. Тэрнээс ямар нэртэй газар болон ямар төрлийн мод бэлтгэж байгааг сайн мэдэхгүй байна. ******* ах энэ тусгаарласан талбайгаас бэлтгэнэ гэж хэлээд бэлдсэн гэх мэдүүлэг /Хх-н 53-55 дугаар хуудас/
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Б.******* нь энэ оны 03 дугаар сарын *******-ны өдөр манай үйлдвэрийн хашаанд байсан - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2*******40014 дугаартай мод тээвэрлэх эрхийн бичгийг аваад манай ойн сангаас мод бэлтгэхээр явсан. Би Б.*******ыг нойтон палк гарах хэмжээтэй бүдүүн нарс бэлтгээд ирээрэй гээд явуулсан. Урьдчилгаа 900000 гаруй төгрөг бэлнээр өгөөд явуулсан. ... Энэ манай байгууллагын захиалгаар бэлтгэж явсан мод юм. Би *******ыг мод бэлтгээд ирье гэхээр нь хяналтын хуудас өгөөд модоо захиалаад явуулсан юм.... Б.******* энэ жил манай байгууллагын нарс мод бэлтгэх талбай тусгаарлалтад яваагүй гэх мэдүүлэг /Хх-н 5*******-61 дүгээр хуудас/
Гэрч Ю. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Ойн мэргэжлийн байгууллага нь Ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан БОАЖС-ын 2016 оны А/133 тоот Ойгоос мод бэлтгэх журмын хүрээнд мод бэлтгэл явуулдаг. Ойгоос мод бэлтгэлийн ажлыг явуулахдаа мэргэжлийн боловсон хүчин уулын мастерыг ажиллуулах үүрэгтэй. .. Ойгоос мод бэлтгэхдээ ойн ангийн зааж өгсөн мод бэлтгэх талбай тусгаарлсан газраас мод бэлтгэлийн ажлыг явуулах үүрэгтэй. Өөр газраас мод бэлтгэсэн бол Ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журмыг зөрчсөн гэж ойлгож болно гэх мэдүүлэг /Хх-н 75- дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 1226 дугаартай Дүгнэлт:
1.- СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан нь Нарсны овгийн /Pinaceae/ Эгэл нарс-Pinus silvestris Ledeb зүйлийн мод байна.
2. - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан мод нь 13.*******54 метр куб мод байна.
3. - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан моднууд нь 0-20 %-ийн чийгшилтэй нь хуурай мод байна.
4. - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны огтлолын төрлийг тогтоох боломжгүй байна.
5. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 5*******51114 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 17553344 төгрөг байна гэх *******9-91 дүгээр хуудас/
******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн 2*******4 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 01--*******/277-19 дугаартай акт:
Шинжээчийн тогтоосон ойн санд учруулсан гэх 5*******51114 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 17553344 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул энэхүү актыг үйлдэв гэх /Хх-н 97 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 05-16 дугаар хуудас/
№ 2*******40014 дугаартай мод тээвэрлэх хяналтын хуудас /Хх-н 63 дугаар хуудас/
Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ний 2*******4 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2*******4/01 дугаартай Зил-131 маркийн - СБА улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашиныг 4000000 төгрөгөөр, YD-*******5.95 загварын Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг *******0000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт /Хх-н 106-110 дугаар хуудас/
******* аймгийн Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2*******40016 дугаартай Мод бэлтгэх гэрээний хуулбар, 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бэлтгэсэн модны солбицол цэг болон нарс ХХК-ний Мод бэлтгэлийн тусгаарласан талбайг харьцуулсан зураг, болон бусад баримтууд /Хх-н 15*******-191 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 195-196 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 199 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ******* аймаг ******* сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.*******54 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Э. эзэмшлийн Зил -131 загварын - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17553344 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг тусгай ангид заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.******* нь № 2*******40014 дугаартай мод тээвэрлэх хяналтын хуудастай гэх боловч уг хяналтын хуудас нь засвартай, он, сар, өдөр, бичигдээгүй, мод бэлтгэх тусгаарласан талбайгаас өөр газарт мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байх ба шүүгдэгч Б.*******ын зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ нарс мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд 17553344 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, хүндрүүлж зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хэрхэн нөхөн төлөхөө хуульд заасны дагуу илэрхийлээгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.*******од оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт үйлдлийн улмаас ойн санд 17553344 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг Б.*******оос гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулах, мөн энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд байгаа 4 метрийн урттай 21 ширхэг нойтон нарс модыг болон шүүгдэгч Б.*******ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэхдээ хэрэглэсэн Зил-131 маркийн - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг хурааж улсын орлогод оруулахыг ******* аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй байна.
Учир нь - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл нь Э. нэр дээр бүртгэлтэй боловч түүний өмчлөл, эзэмшилд байхгүй болох нь Э. мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн..... Миний нэр дээр - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Энэ машиныг ээжийн төрсөн дүү нарс ХХК-ний захирал М. нь гэх миний өөр нагац ахад тус болох гээд авч өгөхдөө миний нэр дээр бүртгэлжүүлсэн тээврийн хэрэгсэл юм. Түүнээс - СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил өмчлөлийн машин бол биш юм. Би нагац ах ы хамт ахын нарс ХХК-ний мод бэлтгэлд 2*******2 оны 11 дүгээр сараас 2*******3 оны 07 дугаар сарыг хүртэл тус тээврийн хэрэгслээр явж байгаад буцаагаад өгсөн байгаа. Түүнээс энэ машин миний нэр дээр бүртгэлтэй болохоос миний өмчлөл эзэмшлийн машин бол биш юм. Надад - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэг авлага, өглөг байхгүй... гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд харин уг тээврийн хэрэгсэл нь нарс ХХК-ний эзэмшилд байдаг болох нь М.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн.... Б.******* нь энэ оны 03 дугаар сарын *******-ны өдөр манай үйлдвэрийн хашаанд байсан - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2*******40014 дугаартай мод тээвэрлэх эрхийн бичгийг аваад манай ойн сангаас мод бэлтгэхээр явсан. Би Б.*******ыг нойтон палк гарах хэмжээтэй бүдүүн нарс бэлтгээд ирээрэй гээд явуулсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн YD-*******5.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг улсын орлого болгохоор ******* аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******од оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн YD-*******5.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг улсын орлого болгох, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд байгаа 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ нарс модыг, - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг ******* аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******оос ойн санд учирсан хохиролд 17553344 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.