Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/03225

 

2020 10 27 102/ШШ2020/03225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... оршин суух, ... овогт ...ын .... /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.....од байрлах, .... ХХК /РД: ...../,

Хариуцагч: .........од оршин суух хаягтай, ........ дугаар хорих ангид ял эдэлж байгаа ......... овогт .......ийн ........../РД: ......./ нарт холбогдох,

 

Хариуцагч А.....аас 60,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч .... ХХК-аас 2,307,501,365 төгрөг гаргуулах тухай үндсэн, 1,068,219,200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А........, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагч .... ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч А.....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А............, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, гэрч Т........, С......., Ч........., Б........, Ө........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А...........нь Б.....ээс 2014 оны 8 дугаар сард зааны ясан халбагатай, түмэн насан хээтэй, алтан нуухтай, чулууны өнгөөр ...сан, далайн цагаан шүрэн толгой бүхий, номин чулуун хөөрөг, зүү ороож оёсон шар эрээн өнгийн хөөрөгний даалин барьцаалж 35.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард мөнгөний хэрэгцээ боллоо гэж 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр .... ХХК-ийг худалдан авна гэж 500.000.000 төгрөг, нийт 560.000.000 төгрөгийг авсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.26-ны өдрийн ....... дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.29-ны өдрийн ....... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018.10.10-ны өдрийн .......... дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдсон.

Мөн хариуцагч А...........нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .... ХХК-ийг Б..... надад худалдан авч өгнө хэмээн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуруулж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөг /бэлнээр/, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 300,000,000 төгрөг /дансаар/, нийт 500,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд тус мөнгөн хөрөнгөөр .... ХХК-ийг 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн ........гаас шилүүлэн авсан. Гэвч А...........нь .... ХХК-ийг Б..... миний нэр дээр шилжүүлэн аваагүй ба өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байсныг сүүлд мэдсэн юм.

.... ХХК нь миний өмч гэж итгэсэн тул Б..... миний бие тус компанийн уурхайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааны санхүүжилтэд нийт 1,807,501,365 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус компанид оруулсан ба тус хөрөнгө оруулалт нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны №....... тоот шийтгэх тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн 2018.10.10-ны өдрийн №.......... дугаар хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.21-ний өдрийн №.... тоот дүгнэлтээр тус тус тогтоогддог.

Өөрөөр хэлбэл Б..... миний бие .... ХХК-тай байгуулсан 2015.03.01-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу тус компанид нийт 1,807,501,365 төгрөгийн хөрөнгийг оруулсан бөгөөд тус хөрөнгө оруулалтыг гэрээний 3.2.1-д заасны дагуу буцаан гаргуулан авах эрхтэй юм.

Хариуцагч .... ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч миний оруулсан 1,807,501,365 төгрөгийн хөрөнгө оруулалтаар уурхайн олборлолт явуулсан боловч хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч надад буцаан олгоогүй юм. Иймд .... ХХК-аас хөрөнгө оруулалтад оруулсан 1,807,501,365 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1 807 501 365 төгрөгөөр ихэсгэж, нийт шаардлагын хэмжээ 2 367 501 365 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч нарт дараахь хэмжээгээр хариуцуулж байна. Үүнд: хариуцагч А.....аас 60 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч .... ХХК-аас 2,307,501,365 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .... ХХК-ийн төлөөлөгч, А.....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А............ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... ХХК-ийн зүгээс 1,807,501,365 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нотлох баримтуудыг тулгаж үзэхэд бэлэн мөнгөөр хөрөнгө оруулсан бол тухайн компанид худалдан авалт хийсэн ямар ч баримт байхгүй. .... ХХК-ийн 466 хуудас санхүүгийн баримт нь Дабль Аксиом Аудит ХХК-ийн дүгнэлт, 2015 оны санхүүгийн тайлантай зөрж байна. Б..... нь А...........гэх хүнд 2015.01.08-ны өдрөөс эхэлж 1,807,501,365 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж байна. .... ХХК-ийг 2015.04.29-ний өдөр худалдаж авсан байхад А.....ын залилан хийсэн мөнгийг компанийн 3,6 тэрбум төгрөгийн өрөн дотор оруулаад байгаа юм. 2015 онд н.........гаас компани худалдаж авахад ямар ч өр байгаагүй. 4,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компани худалдаж авсан юм. 2014 онд Ил тод байдлын тухай хууль гарахад энэ компани 1,020,000,000 төгрөгийн биет бус хөрөнгө гэж лиценз гэж тусгаж өгсөн. Түүний дагуу 2014 оны тайланд дансан дахь өр гэж 1,020,000,000 төгрөг тусгагдсан юм. 1,020,000,000 төгрөг, 2,6 тэрбум төгрөг нь 2015 оны тайланд 2,6 тэрбум төгрөгийн гүйлгээ гарч нийт өр нь 3,6 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэтэл 3,1 тэрбум төгрөгийг 2015 онд авсан гэж хэлээд байдаг. А.....ын залилан хийсэн мөнгө гэж хувь хүн өөрт нь ногдсон залилан хийсэн гэдгээрээ ял эдэлсэн юм. .... ХХК-ийн тайланд А...........залилсан 200,000,000 төгрөг, 350,000,000 төгрөгийг баримт Б.....т өглөгтэй гэж тусгагдаагүй юм.

А.....ын хувьд 500,000,000 төгрөгийг А...........өөрөө хүлээн зөвшөөрч, компанийг Б.....ийн мөнгөөр авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин 60,000,000 төгрөгийн зээлийг иргэний хэрэг шалгагдах явцад 35,000,000 төгрөгийн баримт, 20,000,000 төгрөгийн баримт байхгүй байна. Энэ баримтаа гаргаж өгөөч гэж нөгөө талаас нэхэж байсан. Эрүүгийн хэрэгт байгаа гэсэн. Эрүүгийн хэргээс 20,000,000 төгрөг, 35,000,000 төгрөгийн баримтыг үзсэн бол тэд авч ирээд өгөх байсан. Гэвч байгаагүй. Би эрүүгийн хэргийг 4-5 удаа очиж үзсэн. Хөөрөг барьцаалсан гэж ярьж байна. Энэ хоёр хүн хамт амьдарч байгаад Б..... гэрийнхээ цоожийг солиод хөөрөг, алтан аяга гэрт нь үлдсэн. 5,000,000 төгрөгийн хувьд А.....ын гарын үсэгтэй байгаа учраас хүлээн зөвшөөрч байна.

Шинжээчийн дүгнэлтийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд санхүүгийн баримтад компанийн тамга тэмдэг дарагдсанаар хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. .... ХХК гэж биччихээд компанийн ард А...........гэдэг хүн байна. А...........гэдэг хүн мөнгө өгчихөөд А...........нь тэр мөнгийг зарцуулсан бол бид 1,807,501,365 төгрөгийн хэмжээнд маргах шаардлага байхгүй. Гэтэл А.....ад мөнгө өгөх болохоор 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулдаг. 198,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 53.000.000 төгрөг өгөх болохоор гарын үсэг зуруулдаггүй. 466 хуудас санхүүгийн баримтын хүрээнд хэлэхэд 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 34,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг, 350,000,000 төгрөгийн хэмжээнд А...........ял авсан боловч .... ХХК-д 2015 оны 01 сарын 08-ны өдрөөс хөрөнгө оруулсан гэдэг. Энэ хүмүүс хамт амьдарч байсан учраас энэ мөнгө .... ХХК-ийн тайланд ороогүй. 1,807,501,365 төгрөг нь 9 дүгээр хуудаснаас эхлээд байна. Уг хуудаст 60,..........,000 төгрөг гэж байна. .... ХХК-д ажиллаж байгаагүй хүний гарын үсэг байна. Энэ хуудастай адил 63, 74, 152, 200 хуудаст Д үсгээр эхэлсэн гарын үсэг зураад байгаа юм. Тэгээд дарга гэдэг дээр нь Б..... зураад, нягтлан гэдэг дээр н.Болор-Эрдэнэ гарын үсэг зураад байдаг. Үүнийг н.Болор-Эрдэнэ нөхөж бичсэн гэдэг. 10 хуудаст 200,000 төгрөг байна. 10 дугаар хуудасны ар талд н.Эрдэнбулганы данснаас гарсан 200,000 төгрөгийн Хаан банкны зарлагын баримт байна. Энэ Хаан банкны хувь хүний данснаас гарч байгаа мөнгө .... ХХК хүлээж авсан гэдгийг мэдэх боломжгүй. 2,6 тэрбум төгрөгийн тайланд тусгагдаагүй баримтууд байна. Мөн н.Эрдэнэбулган гэдэг хүний данснаас гарсан гүйлгээний баримтыг .... ХХК орлого өгөөд байна. н.Эрдэнэбулган гэрчийн мэдүүлэгтээ ...би Б..... эгчийн мөнгийг өөрт нь өгсөн юм гэж хэлдэг. Б.....ийн өөрийнх нь данснаас гарсан гүйлгээ, Хаан банкны зарлагын баримт байна. .... ХХК-д Б..... өөрөө хүлээж аваад, н.Болор-Эрдэнэ гэх дүү нь гарын үсэг зураад, дээрээс нь н....... нь хүлээж аваад, зарим үед хүлээж авсан хүний гарын үсэг байдаггүй. Мөн кассын орлогын баримтанд ганц ширхэг компанийн тамга байхгүй байна. А.....ын гарын үсэгтэй мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрнө гэж байгаа юм. Гэтэл 1,807,501,365 төгрөгийн баримт дунд .... ХХК гэх нэр л байгаа болохоос А.....ын гарын үсэгтэй, тамгатай баримт байхгүй байгаа юм. 198,700 төгрөгийг н.Эрдэнэбулган би эгчдээ өгсөн гэж байна. Мөн доллар, юань сольсон гэж байна. Тэр мөнгөн дээр юу авсан нь тодорхойгүй байна. Ямар ч зарлагын баримт байхгүй дүнгүүд бана. Тэр мөнгөөр .... ХХК түлшээ төлдөг юм уу, өөр нэгэн зүйлийн төлбөр төлж байж энэ баримт хүчин төгөлдөр болно шүү дээ. Бэлэн мөнгөөр өгсөн гэж тайлбарлаж байна. С.Гансүх гээд 25,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ мөнгө .... ХХК-д ямар хамааралтай юм бэ, түрээсийн мөнгө шилжүүлж байгаа боловч гэрээ нь байхгүй. Энэ хүнээр ийм ажил хийлгэсэн гэх баримт хавсаргаж өгсөн харагдахгүй байна. Хүмүүсийн цалин 500,000 төгрөгөөр өссөн нь н.Энх-Очир дээр харагдаж байсан. Мөнгө хүлээн авах хүсэлтийн дагуу 500,000 төгрөг компани дээр өссөн байдаг. Энэ мөнгө өөрт нь бодогдож байгаа цалин дотор орсон байдаг. Дараа нь буцааж мөнгө хүссэн өргөдлөөр 500,000 төгрөг оруулсан зөрчил харагдаж байсан. Хамгийн гол зөрчил нь компанийн кассын тайлан дээр 79,000,000 төгрөгөөс ийм ийм зүйл төлсөн гэж байтал Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгээс 79,900,000 төгрөгийг тусад нь оруулаад ирж байгаа юм. 40,000 доллар сольсон гээд 79,000,000 төгрөгийг оруулаад ирж байна. .... ХХК-ийн 2015 оны кассын орлогын тайлангаар 79,000,000 төгрөгөөс доорх дүнгүүд гарч байгаа юм гэсэн байдаг. 79,000,000 төгрөгөөс төлсөн дүнгүүдийн баримтуудыг нь нэг оруулж ирэхээр энэ мөнгө 150,000,000 төгрөг болж өсөөд байна. Б..... би мөнгө оруулсан гэж бэлэн мөнгөөр хэлээд, компаниас төлсөн мөнгийг би цахилгааны төлбөр төлсөн гэж Б.....ээс орж ирсэн мөнгө нэг орж ирээд байгаа юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлт нь орсон мөнгөн дүн нь хоёр давхардаж орж ирээд зөрүүтэй бөгөөд 900,000,000 төгрөг байх ёстой зүйл 1,807,501,365 төгрөг болж харагдаад байгаа юм. Хятад компанийн доод талын гүйлгээний утга дээр Б.....ээс бараа үнэ гэж зөндөө орж ирээд байна. Гэтэл энэ мөнгийг .... ХХК нь Б.....т өгсөн. 5,100,000 төгрөг гэх хятад компанийн шилжүүлсэн мөнгөн дүн байна. Гүйлгээний утга дээр Б.....ээс гээд байгаа юм. ....... ХХК-аас ч юм уу, компанид авсан зүйл биш байгаа юм. Өөрийнхөө хүүхдийн тээврийн хэрэгслийн зардлыг оруулж байгаа юм, өөрийн автомашины торгуулийн баримтыг оруулж байгаа юм, Дашинчилэн сумд барьсан зочид буудлын тээврийн хөлсний баримтыг оруулж байгаа юм. Цалингийн хувьд нийгмийн даатгалд төлсөн цалин буюу 2016 онд санхүүгийн тайланд тусгасан дүн хоорондоо зөрөөд байгаа юм. Иргэний хэрэгт нэг дүн өгөөд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нэг дүн өгөөд, Татварын албанд бас нэг дүн өгөөд 3 өөр дүн өгөөд яваад байгаа юм. Цалин бодсон гэх дүн нь компанийн 2,6 тэрбум төгрөгийн зардалд ороогүй дүнг оруулж ирээд байгаа юм. Тайланд тусгагдаагүй зүйл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд зөндөө орж ирж байна. Аудитын дүгнэлттэй эрс тэрс зөрж байна. Доллар сольсон, юань сольсон гэх баримтуудад ийм тийм юм авлаа гэх баримтуудыг хавсаргаагүй байдаг. Энэ компани бэлэн мөнгөөр ямар нэгэн байдлаар ажилчдын цалин байдаг юм уу, түрээсийн төлбөр төлдөг юм уу зардал гаргах ёстой байгаа юм. Гэтэл тийм зүйл байхгүй. А.....аас 60,000,000 төгрөг, .... ХХК-аас 1,807,501,365 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч .... ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах .... ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас Б.....ийн авч явсан компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлсийн үнэ болох 513,200,000 төгрөгийг гаргуулах тухай юм. Хоёрдугаарт, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл олборлосон алтнаас Б.....ийн авч явсан 3,854.3 кг алтны үнэ болох 555,019,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэг. Б....., А...........нар нь 2015 оны 1 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн ба А...........нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр .... ХХК-ийг ........гаас 500,000,000 төгрөгөөр худалдан авч, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Үүнээс хойш Булган аймгийн Дашинчилэн сум, .........д байрлах алтны уурхайд алт олборлох үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл явуулж, 10.921,7 кг алт олборлосон байна. Энэхүү алт олборлох ажилд ...., ..........нарт нь харилцаа сайн байх үедээ зөвхөн өөрсдийн л нууц үгийг мэддэг 2 ширхэг түлхүүртэй нэг, нэг түлхүүр нь байдаг сейфэндээ уурайгаасаа олборлосон алтыг хадгалж байсан байдаг. ....ад .... нь хэлэлгүйгээр сейфнээс алтыг аваад явчихсан байсан ба түүнээс .... нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр алт хулгайлагдсан талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй байдаг. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,970,6 гр, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1.844,4 гр, нийт 522,161,299.39 төгрөгийн үнэ бүхий алт, 312,897.05 төгрөгийн үнэ бүхий алтны найрлага дахь цагаан мөнгийг А...........нь Монгол банкинд тушаасан байдаг. Энэ нь Монгол банкны лавлагаагаар болон Б.....ийн цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэг, .... ХХК-ийн алт олборлолтын журналаар нотлогддог.

Хоёр. Б..... нь А.....тай олборлосон алтнаасаа болж маргалдсаны улмаас түүнийг эзгүйд уурхай дээрээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр .... ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайланд компанийн үндсэн хөрөнгөд тусгагдсан 921,044,000 төгрөгийн хөрөнгөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн 450,000,000 төгрөгийн үнэ бүхий 63 нэр төрлийн эд зүйлс, 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр худалдан авч үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 33,250,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай 11 ширхэг иж бүрэн гэр, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр худалдан авч 6 ханатай, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 гэр, 1,800,000 төгрөгийн үнэ бүхий камень зуух, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 8,500,000 төгрөгөөр худалдан авсан 8 ханатай гэр, 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдан авсан 14,000,000 төгрөгийн үнэ бүхий оффисын контейнер, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 180,000 төгрөгөөр 2 ширхэг, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 180,000 төгрөгөөр 2 ширхэг, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 160,000 төгрөгөөр тус тус худалдан авсан 5 ширхэг антенн, 2015 оны 04 дүгээр сарын 24-нд 3,500,000 төгрөгөөр хийлгэсэн орны үнэ, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан 8 ханатай гэрийн дээвэр туурганы үнэ 1,070,000 төгрөг, нийт .......,500,000 төгрөгийн компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн эд зүйлсийг авч явсан тул үнийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б..... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо .... ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайланд компанийн үндсэн хөрөнгөд тусгагдсан 921,044,000 төгрөгний хөрөнгөөс .......,500,000 төгрөгийг гаргуулах гэжээ. Задаргааг нь үзвэл 2015 оны 04-р сарын 01-ний өдөр бүртгэгдсэн гэх 63 нэр төрлийн эд зүйлсийг жагсааж бичээд нийт үнийн дүнг нь 450,000,000 төгрөг гэж бичсэн 2 хуудас цаас хавсаргасан байна. Энэхүү 2 хуудас цаас нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны огноотой байх ба энэ түүврийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр .... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон А............ хийсэн гэж гарын үсгээ зуржээ. Энэ жагсаалт нь үндэслэлгүй байх төдийгүй, санхүүгийн ямар баримтыг үндэслэн, хэзээ, хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

.......,500,000 төгрөгөөс дээрх 450,000,000 төгрөгийг хассан дүн болох 66,500,000 төгрөгийн агуулгаа 5 ханатай 11 ширхэг иж бүрэн гэр, 6 ханатай 1 гэр, камень зуух, 8 ханатай гэр, оффисын контейнер, 5 ширхэг антенн, орны үнэ, гэрийн дээвэр туурганы үнэ гэж дурдсан байна. Нэхэмжлэгч Б..... нь Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах .........-ийн алтны уурхайд .... ХХК-ийн захирал А.....тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийт 3,183,073,175 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. /"Дабль Аксиом Аудит ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хараат бус аудитын тайланд тусгагдсан./ 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн .... тоот дүгнэлтээр дээрх 3,183,073,175 төгрөгийн хөрөнгө оруулалтын баримтыг дахин шинжилж судлаад Б..... нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд '.... ХХК-нд хөрөнгө оруулалт гэж 1,807,501,365 төгрөг, А.....ад 752,460,285 төгрөг тус тус хөрөнгө оруулсан байна гээд, 623,111,525 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна гэж дүгнэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Б..... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн .... ХХК-нд хөрөнгө оруулсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоогдсон дүнгээр буюу 1,807,501,365 төгрөг болон .... ХХК-ийг худалдан авахад санхүүжүүлсэн 500,000,000 төгрөгийг л .... ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Харин дүгнэлтэд тусгагдсан бусад хөрөнгө оруулалтаа нэхэмжпээгүй байгаа юм.

Мөн .... ХХК-ийн уурхайн үйл ажиллагааны бүхий л санхүүжилт, хөрөнгө оруулалтыг зөвхөн Б..... дангаараа хийдэг байсан төдийгүй, А...........нь нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагүй учраас Б..... нь өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан, дээрх шинжээчдийн дүгнэлтэд тусгагдаагүй зарим нэг хөрөнгөө уурхайгаас буцаан авсан байдаг. Өөрөөр хэлбэл Б.....ийн нэхэмжилж байгаа хөрөнгө оруулалтын дүнд түүний буцаан авсан эд хөрөнгийн үнэ ороогүй юм. Иймд эд зүйлсийн үнэ болох 513,200,000 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй юм.

2015.06.08-ны өдрөөс 2015.11.14-ны өдрийг хуртэл хугацаанд олборлосон алтнаас Б.....ийн авч явсан 3.854,3 кг алтны унэ болох 555 019 200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, сөрөг нэхэмжлэлдээ дурдахдаа Б..... нь А.....ад хэлэлгүйгээр сейфнээс алтыг аваад явчихсан байсан ба Б..... нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр алт хулгайлагдсан талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй байдаг гэжээ. Энэ нь огт худал зүйл бөгөөд Б..... нь .... ХХК-ийн олборлосон алтнаас 1 гр ч алт авч яваагүй тул алтны үнэ болох 555,019,200 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй, ор худал зүйл юм.

Мөн Б..... болон .... ХХК-ийн захирал А...........нарын хооронд 2015 оны 03-р сарын 01-ны өдөр байгуулагдсан .... ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 3.2.1-т А тал оруулсан хөрөнгө оруулалтаа 100% мөнгөн хэлбэрээр Б талаас бүрэн гаргуулж авна, 3.2.2-т Олборлолтоос олсон эцсийн бүтээгдэхүүний цэвэр ашгаас А тал 60%, Б тал 40%-иар хуваан авах эрх эдэлнэ гэж тус тус заасан. Одоогийн байдлаар нэхэмжлэгч Б..... нь .... ХХК-ний олборлосон эцсийн бүтээгдэхүүний цэвэр ашгаас өөрт оногдох 60 хувиа нэхэмжлээгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б..... нь хариуцагч А.....ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, хариуцагч .... ХХК-нд холбогдуулан 2,307,501,365 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн, хариуцагч .... ХХК-аас нэхэмжлэгч Б.....т холбогдуулан 3,854.3 грамм алтны үнэ 555,019,200 төгрөг, 63 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 513,200,000 төгрөг, нийт 1,068,219,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б..... нь хариуцагч А.....ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч А.....ад 2014 оны 4 дүгээр сард 35,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус амаар харилцан тохиролцож зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б..... нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг А.....ад шилжүүлсэн болох нь бичгээр байгуулсан гэрээ /санхүүгийн баримт 1 тал/, Б.....ийн эрүүгийн хэрэгт өгсөн ... 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5 сая төгрөгийг ойр зуурын хэрэглээнд хэрэгтэй байна, тун удахгүй бүх мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд надаас авсан гэх мэдүүлэг,

2014 оны 08 дугаар сард 35,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь эрүүгийн хэрэгт Б.....ийн хохирогчоор өгсөн ... ..........хуурамч хөөрөг барьцаалан 35 сая төгрөгийг авч яваад мөнгөө өгөхгүй байсан тул би түүн рүү мөнгийг минь авчраад хөөргөө ав гэсэн утгатай мессеж илгээсэн. Ингээд тэр манайд ирээд талийгаач нөхрийн минь хөрөг дээр 5000 төгрөг тавьсан. Энэ үедээ би мөнгө муутай байна, мөнгийг чинь авчирч чадсангүй гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хэргийн 4 хавсас 195-/

2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Б.....ийн өгсөн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 сая төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд манай оффис дээрээс ирээд ......, Баярмаа нараас авсан гэх мэдүүлэг, гэрч С.......гийн ... манай оффис дээр ирээд ..........20 сая төгрөгийг манай ажилтан Баярмаа гэх эмэгтэйгээс авсан гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Б....., А...........нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч Б..... нь 60,000,000 төгрөгийг зээлдэгч А.....ад шилжүүлсэн болох нь дээрх баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас баримтаар няцаагаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлдэгч А...........нь 60,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч Б..... нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 60,000,000 төгрөгийг зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч А.....аас зээлийн гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.....т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч .... ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,807,501,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Б..... нь хариуцагч .... ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах ......... алтны уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулах санхүүжилтийг үе шаттайгаар хийж, оруулсан хөрөнгөө 100 хувь мөнгөн хэлбэрээр .... ХХК-аас бүрэн гаргуулж авахаар харилцан тохиролцсон бөгөөд .... ХХК-ийн үйл ажиллагаанд 2015.01.08-аас 2015.12.10-ны өдөр хүртэл 1,807,501,365 төгрөгөөр санхүүжүүлсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 56 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ Талуудын хооронд байгуулсан гэх гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон санхүүгийн баримтууд хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Б..... нь .... ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Б..... нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах ......... алтны уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулах хөрөнгө оруулалт байх санхүүжилтийг үе шаттайгаар хийж, оруулсан хөрөнгө оруулалтаа 100 хувь мөнгөн хэлбэрээр .... ХХК-аас бүрэн гаргуулж авах, олборлолтоос олсон эцсийн бүтээгдэхүүний цэвэр ашгаас Б..... 60 хувь, .... ХХК 40 хувиар тус тус хуваан авч, хамтран ажиллахаар тохиролцжээ. /хэргийн 193-194 тал/

 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар талууд хамтран ажиллах гэрээний эрх үүрэг үүсгэх талаар хүсэл зориг нийлсэн эсэхийг тогтооно.

 

Хариуцагч А...........нь .... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг С.........тай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ /хэргийн 4 хавтас 235-242/-ний үндсэн дээр шилжүүлэн авсан байх бөгөөд тэрээр С.........тай 2015 оны 4 дүгээр сард танилцаж, улмаар тус компанийг шилжүүлэн авах талаар харилцан тохиролцсон болох нь гэрч С.........гийн эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн Би ....тай 2015 оны 04 дүгээр сарын эхээр Хүрэлбаатар гэж Эрэлийн уурхайн даргаар дамжуулж танилцсан. Тэгээд ....тай уулзаад 4 дүгээр сарын 20-нд шиг санагдаж байна, .... ХХК-аа зарахаар тохиролцсон. ... эхний 200 сая төгрөг авахад ..........дагуулж очсон бөгөөд гэр нь модны 2-ын тэнд 12 давхар билүү орон сууцанд очсон. Ямар ч байсан залуухан эмэгтэй гарын үсэг зуруулсан. ....аас 500 сая төгрөг гэж 493 сая төгрөг авсан нь үнэн гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 1 хавстас 142 хуудас/

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон Б..... болон .... ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулсан гэх гэрээ нь цаг хугацааны хувьд А...........нь .... ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авахаас өмнө байгуулагдсан байхаас гадна тухайн цаг хугацаанд тус компанийг шилжүүлэх эрх бүхий этгээд болох С.........тай танилцаагүй байсан гэж үзэхээр байх тул Б..... нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр .... ХХК-тай хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Харин Б.....ийн эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн Би тэгээд А.....аас А лицензээ нэхэхэд 2015 оны 04 дүгээр сард Булган аймгийн ......... дахь алтны шороон ордтой .... гэх компанийн 500 сая төгрөгөөр худалдан авч өгье гээд тохирсон, тэгээд би 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200 сая төгрөгийг бэлнээр нь гэртээ байж байгаад өгсөн. Тэр өдөр .... компанийн захирал ........ гэх хүнтэй ирээд надаас 200 сая төгрөг аваад өөртөө хүлээлгэж өгсөн. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр 300 сая төгрөгийг А.....ын Хас банкны .......... дансанд шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь А...........нь .... гэх компанийг 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. ... Уурхайн үйл ажиллагаа явж байх үед бол намайг уурхайн захирал гэж итгүүлж байсан. Би уурхайн нэрээ өөрийнхөө нэр дээр авъя гэж хэлэхэд энэ угаасаа чиний юм тэгж байгаад чиний нэр дээр шилжүүлнэ гээд байсан. Одоо бол миний юм, бүх зүйл миний нэр дээр байгаа, чи яаж ч чадахгүй гэж загнаж дарамталдаг болсон. ... 2015 онд уурхайн үйл ажиллагаа явагдаж 10 орчим кг алт олборлосон. Тэгээд ..........7 орчим кг алтыг Монгол банканд тушаасан. Энэ явдлаас хойш би өөрийн хөрөнгө оруулалтаа зогсоосон, тэгээд би өөрийн хөрөнгө оруулсан болон зээлсэн мөнгөө нэхэхээр алт олборлохоор өгнө гэдэг гэх мэдүүлэг /хэргийн 3 хавтас 102 тал/,

гэрч С.......гийн .............. эгчид .... гэх компанийг авч өгнө гэж ярихад би хажууд нь байсан. Ингээд .... эгч бид 2 мөнгөө бэлдээд байж байтал 4 дүгээр сарын 22-ны өдөр .... эгчийн гэр болох Модны 2-т ........, Баяраа гэх хүмүүс ирсэн. Энэ үед .............. эгчийн гэрт байсан ба тэр хоёр хүнийг .... ХХК-ийг зарах гэж яваа хүмүүс гэж хэлсэн. Ингээд би энэ хоёр хүний иргэний үнэмлэхийг нь канондаж аваад, ........ гэх хүнд нь 200 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Маргааш нь үлдэгдэл 300 сая төгрөгийг нь Хас банк дахь ....ын хувийн данс руу шилжүүлсэн.

... тэгэхэд .... эгч яагаад миний нэр дээр гаргаагүй юм бэ гэхэд ..........нь .... эгчийг тухайн үед цагдаа дээр хөрөнгө маргааны асуудалтай байгаа болохоор төвөгтэй байх гэсэн. Тэгэхэд .... эгч тэгвэл манай дүү ......гийн нэр дээр шилжүүлчих гэсэн чинь яах юм, тэртээ тэргүй чинийх юм чинь бараг ялгаагүй шдээ, дараа нь би чамд шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. 2016 оны 03 дугаар сар хүртэл өвлийн сул зогсолтын мөнгийг нь .... эгч төлөөд яваад байсан гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 103 тал/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б..... нь .... ХХК-ийн ашигтай ажиллах боломж буюу оруулсан хөрөнгө оруулалт нь ирээдүйд үр ашигаа өгнө гэсэн үндэслэлээр уг компанийн хувьцаа эзэмших эрх болон үйл ажиллагааны зардлыг төлж, алт олборлох үйл ажиллагаа удирдан зохион байгуулж ажиллаж байсан байх ба .... ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг өөр этгээдийн буюу хариуцагч А.....ын эзэмшилд бүртгүүлсэн явдлыг тэрээр өөрийнх нь хөрөнгийн маргаан хуулийн байгууллагад шалгагдаж байсантай холбогдуулан зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч талаас .... ХХК-тай хамтран ажиллах гэрээг хожим нөхөж үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч Б.....ийн өгсөн Би А.....ад залилуулсанаа мэдээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна, гарын үсэг зурна шүү гэж хэлсэн боловч надтай гэрээ байгуулахгүй арга саам хэрэглээд гэрээн дээр гарын үсэг зурахгүй маш их удсан, тэгээд 2016 онд уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулж хөрөнгө оруулалт хийгдэх зайлшгүй шаардлагатай болсон тул 2015 оныхоо хөрөнгө оруулалтыг дүгнэе гээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан гарын үсэг зурсан, тэгээд хөрөнгө оруулалтаа баталгаажуулахын тулд нотариатч Ч.Ундрахыг гэртээ дуудаж ирүүлээд гэрээгээ баталгаажуулах гэсэн боловч А...........нотариатчийн дэргэд өөрт үлдэх хувиа урсан, тэр урсан шалтгаан нь би тэр гэрээн дээр 100 хувь хөрөнгө оруулсан учир миний хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтыг надад өгөөд цэвэр ашгийнхаа 70 хувийг өг гэсэн заалт байсныг А...........нь зөвшөөрөхгүй маргасан тул гэрээг урсан, тэгээд надад нэг хувь нь үлдсэн юм гэх мэдүүлэг /хэргийн 3 хавтас 105 тал/

Ч.Ундрахын гэрчээр өгсөн ... 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Б..... нь нөгөө гэрээгээ батлуулах нөгөө хүнтэйгээ бид хоёр манайд байна чи ирээд батлаад өгөх боломж байна уу гэж хэлэхээр нь би гэр нь манай ажилтай ойрхон болохоор гэрээг нь батлахаар гэрт нь нотариатын бүртгэлийн дэвтэр болон тамга тэмдгээ аваад очсон. Анх гэрт нь ороод батлуулах гэж байгаа гэрээтэй танилцаад хоёр тал харилцан тохиролцсон бол гэрээгээ уншаад гарынхаа үсгийг зураарай гэж хэлээд хоёр талын гарын үсгийг зуруулсан, тэгсэн чинь А...........нь гэрээгээ бариад уншаад байснаа гэнэт гэрээнд заасан ашгийн хувиа хүлээн зөвшөөрөхгүй хоорондоо маргалдаад гэрээг урсан гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105-106 тал/ -ээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээг нөхөж байгуулсан гэж үзвэл хариуцагч А.....ын өгсөн .... нотариатч гэх ангийнхаа хүүхдийг гэртээ дагуулж ирээд батлуулах гээд надаар гарын үсэг зуруулах гээд байхаар нь би уурлаад урчихсан гэх мэдүүлэг зэргээр Б..... болон .... ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээний гол нөхцлийн талаар хүсэл зориг нэгдсэн болох нь үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б..... нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, .... ХХК-ийн алт олборлох үйл ажиллагааны санхүүжилтэд 1,807,501,365 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдохгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Б.....ээс .... ХХК-нд шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийн санхүүгийн анхан шатны баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5д заасан шаардлагыг хангаагүй байх тул түүнд хавсаргасан баримтуудтай харьцуулан үзэхэд бэлэн мөнгөний зарлагын баримтаар 200,000 төгрөг /баримт 10-11 тал/, 50,000,000 төгрөг /баримт 13, 16 тал/, 53,000,000 төгрөг /баримт 14, 17 тал/, 198,700,000 төгрөг /баримт 19,22 тал/, 5,100,000 төгрөг /баримт 24, 25 тал/, 8,835,000 төгрөг /баримт 26-29 тал/, 16,000,000 төгрөг /баримт 91 тал/, 10,000,000 төгрөг /баримт 92-93 тал/, 800,000 төгрөг /баримт 94, 95 тал/, 3,001,065 төгрөг /баримт 104 тал/, 1,000,000 төгрөг /баримт 105 тал/, 5,905,500 төгрөг /баримт 273 тал/, 8,000,000 төгрөг /баримт 343, 344 тал/, 6,000,000 төгрөг /баримт 359 тал/, 3,240,000 төгрөг /баримт 360 тал/, 10,000,000 төгрөг /баримт 375 тал/, 2,435,000 төгрөг /баримт 397 тал/, валютыг төгрөгт шилжүүлж 26,950,000 төг / баримт 74 тал/, 8,946,000 төг / баримт 151-152 тал/, 59,790,000 төгрөг /баримт 162,164 тал/, 39,860,000 төгрөг / баримт 199-200 тал/, 79,919,300 төгрөг /баримт 221-222 тал/, 8,990,000 төгрөг /баримт 244, 245 тал/, нийт 602,671,865 төгрөгөөр хөрөнгө оруулсан гэх боловч .... ХХК-ийн ямар үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлсэн болох нь тодорхойгүй,

мөн .... ХХК-ийн бараа материал худалдан авах зардалд төлсөн гэх 60,..........,000 төгрөг /баримт 9 тал/, 3,500,000 төгрөг /баримт 12 тал/, 6,000,000 төгрөг /баримт 15, 18 тал/, 18,570,000 төгрөг /баримт 63 тал/, 280,000 төгрөг /баримт 64 тал/, 2,500,000 төгрөг /баримт 66, 67 тал/, 97,600 төгрөг /баримт 103 тал/, 400,000 төгрөг /баримт 257-258 тал/, нийт 85,937,600 төгрөгийн бараа, материал хүлээн авалтын баримт байхгүй буюу бараа материал бэлтгэн нийлүүлэгч, бараа материалын нэр төрөл, компанийн үйл ажиллагаанд хамааралтай эсэх нь тодорхойгүйгээс гадна Дорнод монгол полимет ХХК-ийн шатахууны 170,000 төгрөгийн зарлагын баримт /баримтын 35, 38 тал/ нь хэрэгт хамааралгүй байна.

Иймд Б.....ээс .... ХХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэд хөрөнгө оруулсан гэх 1,807,501,365 төгрөгөөс 688,609,465 төгрөгийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд хангалтгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б..... нь хариуцагч .... ХХК-тай хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэг буюу алт олборлох үйл ажиллагааны санхүүжилт 1,807,501,365 төгрөгийг .... ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас, талуудын хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн зохицуулалт хамаарах эсэхийг дүгнэх нь зүйтэй.

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Б..... нь .... ХХК-ийг худалдаж авсан гэж бодож байсан боловч тэрээр уг компанийн хувьцаа эзэмших эрх түүний нэр дээр шилжээгүй болохыг мэдсэн атлаа тухайн аж ахуйн үйл ажиллагааны зардлыг гаргасан байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар зардал, хохирлоо нөхөн төлүүлэх журам үл хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий .... ХХК өөрийнх нь эзэмшилд, өмчлөлд шилжээгүй байхад нэхэмжлэгч түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй тул тэрээр өөрийн шийдвэрийн үндсэн дээр ашиг олох зорилгоор зарцуулсан зардлыг хариуцагч .... ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

 

Харин Б.....ээс .... ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор шилжүүлсэн 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, нэхэмжлэгч Б..... нь маргаан бүхий компанийн хувьцаа эзэмшигчээр А...........бүртгэлтэй бөгөөд компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй үндэслэлээр 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А...........хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч .... ХХК нь нэхэмжлэгч Б.....т холбогдуулан тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийн үнэ 513,200,000 төгрөг, 3,854 кг алтны үнэ 555,019,200 төгрөг, нийт 1,068,219,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч .... ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Б..... нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр .... ХХК-ийн өмчлөлийн ......... улсын дугаартай Портер маркийн автомашин, канон 1 ширхэг, зуух 11 ширхэг, түлээний сав, хайч хутгуур 11 ширхэг, яндан 11 ширхэг, модон ор 10 ширхэг, тень 4 ширхэг, эрээн ширээ 11 ширхэг, ширээ дугуй жижиг 1 ширхэг, дугуй ширээ цагаан том 1 ширхэг, саарал сейф 2 ширхэг, шарах шүүгээ 2 ширхэг, плитка ширэмтэй 1 ширхэг, хөргөгч 6 ширхэг, хөлдөөгч 2 ширхэг, телевизор 5 ширхэг, ус буцалгагч 4 ширхэг, принтер 1 ширхэг, канон 1 ширхэг, плитка керамик 1 ширхэг, плитка жижиг 1 ширхэг, угаалгын машин автомат 1 ширхэг, угаалгын машин хагас автомат 2 ширхэг, хар буйдан 1 ширхэг, цагаан буйдан 2 хос 1 ширхэг, хар буйдан 1 ширхэг, том жин хэмжүүр 1 ширхэг, өргөн ор матрастай 1 ширхэг, шилэн хар ширээ 1 ширхэг, цагаан буйдан 1 ширхэг, сийлбэртэй ширээ 1 ширхэг, гал тогооны шүүгээ цагаан 1 ширхэг, гал тогооны шүүгээ хар 1 ширхэг, хувцасны саарал шүүгээ 1 ширхэг, хувцасны цагаан шүүгээ 1 ширхэг, аяны том сандал 2 ширхэг, аяны жижиг сандал 2 ширхэг, уртасгагч 6 ширхэг, компютер хар 3 ширхэг, сэнс 9 ширхэг, индүү 1 ширхэг, босоо уртасгагч хар 1 ширхэг, ганбанз 4 ширхэг, шилэн стакан хундага 12 ширхэг, шилэн тавагнууд, хоолны кострул 6 ширхэг, хайруулын таваг 4 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг, хутганы ком 1 ширхэг, хуванцар сав 5 ширхэг, хуванцар саарал ширээ 1 ширхэг, зөөлөвчтэй цагаан сандал 1 ширхэг, офиссын сандал хүрэн сандал 2 ширхэг, офиссын сандал хар 2 ширхэг, 33,250,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр 11 ширхэг, 6 ханатай 3,500,000 төгрөгийн үнэ бүхий гэр 1 ширхэг, 1,800,000 төгрөгийн үнэ бүхий камень зуух, 8,500,000 төгрөгийн үнэ бүхий 8 ханатай гэр 1 ширхэг, 14,000,000 төгрөгийн үнэ бүхий контейнер, 180,000 төгрөгийн үнэ бүхий антени 4 ширхэг, 160,000 төгрөгийн үнэ бүхий антени 1 ширхэг, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий ор, 1,070,000 төгрөгийн үнэ бүхий 8 ханатай гэрийн дээвэр туурга нийт .......,500,000 төгрөгийн эд зүйлс .... ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бөгөөд Б..... нь дээрх эд хөрөнгийг хууль бусаар авсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Б..... нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр .... ХХК-ийн алтны уурхайн кемп дэх 1 ширхэг офиссын контейнер болон 14 ширхэг гэр, тавилгын хамт бүхэлд нь хураан авсан болох нь гэрч Б........, Ө........, С....... нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч талаас татгалзлын үндэслэлээ .... ХХК-ийн уурхайн үйл ажиллагааны бүхий л санхүүжилт, хөрөнгө оруулалтыг зөвхөн Б..... дангаараа хийдэг байсан төдийгүй, А...........нь нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагүй учраас Б..... нь өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй зарим нэг хөрөнгөө уурхайгаас буцаан авсан байдаг гэж тайлбарлаж байна.

 

.... ХХК нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд өөрөө тухайн эд зүйлийн өмчлөгч мөн байх ёстой, харин Б..... нь уг зүйлийг эзэмшилдээ авсан, гэхдээ хууль болон гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй бол шаардах эрх үүснэ.

 

Дээр дурдсанчлан, нэхэмжлэгч Б..... нь ашиг олох зорилгоор .... ХХК-ийн алт олборлох үйл ажиллагааг санхүүжүүлсэн ба маргаан бүхий дээрх эд зүйлийг ч өөрийн хөрөнгөөр санхжүүлэн үйл ажиллагаандаа хэрэглэж байсан болох нь хариуцагч А.....ын өгсөн Б..... өөрийн эд хөрөнгө .......,600,000 төгрөгийн эд зүйлийг авч явсан гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 121 тал/, нэхэмжлэгч Б.....ийн өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан зарим нэг хөрөнгөө уурхайгаас буцаан авсан гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хэдийгээр дээрх эд хөрөнгө нь .... ХХК-ийн эзэмшилд буюу тус компанийн алт олборлох үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан боловч Б.....ээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг .... ХХК-ийн мэдэлд байлгаж байсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар хариуцагч .... ХХК-ийг дээрх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэхгүй, харин нэхэмжлэгч Б..... нь хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч байна. Б..... нь өөрийн эд хөрөнгийг буцаан авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй тул нэр бүхий дээрх хөдлөх эд хөрөнгийн үнэ 513,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

.... ХХК-ийн олборлосон 3,854 кг алтны үнэ 555,019,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд, хэрэгт авагдсан .... ХХК-ийн алт олборлолтын журналд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар 30-ны өдрийг дуустал 1791 гр алт, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 9088.9 гр алт, нийт 10,879.9 гр алт олборлосон талаар бичилт хийгдсэн байна. /хэргийн 4 хавтас 56-65 тал/

Мөн .... ХХК-аас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 гулдмай алтны сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабараторийн шинжилгээ хийлгэж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,661.960 гр /цэвэр жин/ алт, 278.080 гр алтны найрлага дахь цагаан мөнгө, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,774.550 гр /цэвэр жин/ алт, 107.300 гр алтны найрлага дахь цагаан мөнгө, нийт 6,433.510 гр алтыг 522,161,299 төгрөгөөр, 385.380 гр алтны найрлага дахь цагаан мөнгийг 312,879.05 төгрөгөөр тус тус Монгол банканд худалдаж, уг алтыг А...........хүлээлгэн өгсөн болох нь үнэт металын сорьц тогтоох сорилтын дүн, Монгол банкны аж ахуй нэгж, иргэдээс худалдан авсан алтны мэдээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 4 хавтас 85-87 тал/

 

.... ХХК-ийн олборлосон 10,879.9 гр алтнаас Монгол банканд худалдсан 6,855 гр /бохир жин/ алтны зөрүүг тооцоход 4,024 гр алтны үлдэгдэл гарч байх бөгөөд эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Б.....ийн хохирогчоор өгсөн ..........нь уурхай дээр байхад .... ХХК-ийн лицензийг миний нэр дээр гаргаж өгнө гээд явж байсан, тухайн үед би дээрх лицензийг ....ын нэр дээр гарсныг мэдэхэд маргаан үүсэж эхэлсэн. Түүнээс болж 3 кг алт байсныг авсан гэхэд чиний юм гэж энд байхгүй гэх зэргээр хэлж байсан гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 187 хуудас/, хариуцагч А.....ын өгсөн .... надаас нууж 7 кг алт авч явсаны тухайд гэвэл бид 2 дундаа нэг сейфтэй, сейф 6 оронтой нууц кодтой, түлхүүр нь ердөө 2 ширхэг, нэг нь надад, нөгөө нь ....т байдаг байсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би .... рүү залгаад алт хаана байна гэж асуухад би авчихсан гэж хэлсэн. Дараа нь .... 5-6 кг алтыг хар цүнхнээс гаргаж ирсэн. Бусад алт нь хаана байгаа юм бэ гэхэд юу ч хэлээгүй. Бид хоёр хамт явж энэ алтыг солиулж мөнгийг нь уурхайдаа зарцуулсан гэх мэдүүлэг зэргийг үндэслэн .... ХХК-ийн олборлосон 3854 гр алтны үнийг Б.....ээс гаргуулахаар шаардаж байна.

 

Нэхэмжлэгч Б..... нь алт аваагүй гэж тайлбар гаргасан байх боловч өөрийн болон хариуцагч А.....ын дээрх мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар няцаах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймээс Б.....ийг 3854 гр алтыг авсан гэж үзэхээр байх боловч тэрээр ашиг олох зорилгоор ашигт малтмал ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөл бүхий .... ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авах зардлыг төлж, тус компанийн хувьцаа эзэмших эрхийг тодорхой шалтгааны улмаас өөрийнхөө эзэмшилд бүртгүүлэлгүй, алт олборлох үйл ажиллагааг явуулж, үйл ажиллагааны зардлыг төлж, хяналт тавьж ажиллаж байсан ба хариуцагч А...........тус компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй нөхцөлд .... ХХК-ийн олборлосон дээрх алтыг авсан гэж үзэх нөхцөл байдлыг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б..... нь .... ХХК-ийн эзэмшлийн хувьд хууль бусаар эзэмшиж байсан боловч шударга эзэмшигч гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2.-т зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцаан авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна.

 

.... ХХК-ийн олборлосон алтыг Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т зааснаар эрхийн үр шим гэж үзнэ. Б..... нь эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгасан хугацаанд эрхийн үр шимийг авсан нь хууль зөрчөөгүй, хууль бус шударга эзэмшигч нь эрхийн үр шимийг авах хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд 3,854 кг алтны үнэ 555,019,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч А.....аас 60,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.....т олгож, .... ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,807,501,365 төгрөг гаргуулах тухай Б.....ийн нэхэмжлэлийг, Б.....ээс 1,068,219,200 төгрөг гаргуулах .... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, .... ХХК-ийн хувьцааны үнэ 500,000,000 төгрөг гаргуулах тухай Б.....ийн нэхэмжлэлийг хариуцагч А...........хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч А.....аас 60,000,000 /жаран сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.....т олгож, хариуцагч .... ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,807,501,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.....ийн нэхэмжлэлийг, Б.....ээс 1,068,219,200 төгрөг гаргуулах .... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.....аас 500,000,000 төгрөг гаргуулах тухай Б.....ийн нэхэмжлэлийг хариуцагч А...........хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.....ийн урьдчилан төлсөн 12,153,407 төгрөг, хариуцагч .... ХХК-ийн урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.....аас улсын тэмдэгтийн хураамжид 2,957,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.....т олгож, хариуцагч .... ХХК-аас шүүхийн шийдвэр гарах хүртэл төлөхийг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 2,499,046 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ