| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/129 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/129
24 оны *******0 дугаар сарын -ны өдөр 24/ШЦТ/*******29 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******д холбогдох 24000000*******33 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн *******4-р хороо ******* ******* *******-7 тоотод евро хашаа суулгац хийх ажилтай, ам бүл 2 ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал *******-2******* тоотод оршин суух хаягтай,
Урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 22 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн 22/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2-д зааснаар 0******* жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******4 дүгээр зүйлийн *******, 2******* оны 07 дугаар сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Э.*******н эдлээгүй үлдсэн 0******* жил 03 сар 2******* хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмт овогт ******* ******* РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үйсэн энгэр” гэх газарт 24 оны дүгээр сарын -ны өдөр Г.Ганбаттай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн хэсэгт нь өшиглөж түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үйсэн энгэр” гэх газарт 24 оны дүгээр сарын -ны өдөр Г.Ганбаттай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн хэсэгт нь өшиглөж түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тухайн үед бид нар ажил эхлэхээс өмнө Сайнбилэг ах хоол хийж идье гээд хоол хийсэн. Бид нар хоол хийж байх хооронд ******* шил “Хараа” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архийг хувааж уусан. Улмаар хоол болж, хоолоо аягалах гээд Жадамбаа ах ******* гэх залууд хандаж дүү аягаа аваад өгөөч гэж хэлтэл ******* хариуд нь чи надаар аягаа зөөлгөдөг хэн бэ гэж хэлээд хажуудаа байсан хоол хийж байсан заазуурыг аваад Жадамбаа ах руу далайсан. Тухайн үед маргаан эхлэх үед Сайнбилэг ах мод руу зугтаагаад орсон. Тухайн үед би болиоч гэж хэлэхэд Жадамбаа ах босоод Сайнбилэг ахын араас дагаад явчихсан.Тэгээд би тэр хоёрын ардаас явж очоод Жадамбаа ах Сайнбилэг ах хоёрын хажууд очоод юм ярьж байхад нөгөө ******* ардаас цуг явсан залуустайгаа зил *******3******* машинтайгаа ирсэн. Тэгээд ирэхэд нь Сайнбилэг ах мод руу орсон. Жадамбаа ах бид хоёр тэндээ сууж байхад ******* машинаасаа бууж ирээд та нар ямар овоо хулгайчууд вэ. Та нарыг энд алаад булчихсан байхад хэн ч олохгүй шүү гэж хэлээд Жадамбаа ахын бие рүү өшиглөхөд Жадамбаа ах босоод мод руу яваад орчихсон. Улмаар хажууд нь сууж байсан над руу агсарч миний зүүн талын нүд рүү ******* нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би *******н өөдөөс ямар нэгэн эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй Жадамбаа ах, Сайнбилиг ах нарын араас мод руу явсан. ... Тухайн үед ******* миний биед халдах үед түүний дүү Алтаншагай, цуг явсан. Миний танихгүй хоёр залуу байсан. Миний биед ямар нэгэн мэс болон мэсийн чанартай зүйл ашиглаж халдсан зүйл байхгүй. Харин хөлөөрөө нүд үү өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 4-р тал/,
Гэрч Д.Сайнбилигийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тус өдөр би өөрийн нагац дүү Г.Ганбат болон төрсөн ах Жадамбаа нарын хамт мөн зүс таних ******* гэх залуу тэгээд танихгүй гурван залуугийн хамт “Үйсэн энгэр” гэх газар луу модонд явцгаасан. Тэгээд модоо авах газартаа очоод хоол хийж дуусаад би ах Жадамбаа руу аягаа аваад өгчхөөч гэсэн чинь цаад ******* гэх хүн нь Жадамбаа ахыг би чиний аягыг яахаараа авч өгдөг юм гэж хэлээд хажуудаа байсан заазуурыг авч далайхад Жадамбаа ах бултаад хойшоо уначихсан.Тэгээд би тэрний дараа асуудал үүсээд байхаар нь тухайн газраас холдоод доошоо мод руу ороод сууж байсан. Тэр үед Жадамбаа ах, Ганбат нар миний ардаас хүрээд ирсэн. Тэгээд бид гурав юм яриад сууж байсан чинь араас ******* Зил-*******3******* машинтайгаа нөгөө залуучуудтайгаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би дахиад зугтаагаад Жадамбаа, Ганбат нарыг үлдээгээд замын унаанд суугаад Зүүнхараад ирсэн. Маргааш нь ирэхэд нүд хөхөрчихсөн ******* өшиглөчихсөн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-р тал/,
Гэрч Д.Жадамбаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тус өдөр би үеэл дүү Г.Ганбат болон төрсөн дүү Сайнбилиг нарын хамт мөн үл таних 4 залуугийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багт байрлах уул руу хэрэглээний модонд явсан. Тэгээд тэр модоо авах газрынхаа наахан талд ирж зогсоод машинаасаа буугаад бүгд хоол хийж идэцгээх гээд суусан. Тэгээд Сайнбилиг хоолоо хийж дуусаад хоол болчихлоо. Аяга тавагнуудаа аваад ирээрэй гэхээр нь би ******* гэх залууг нь ахын дүү цаанаасаа аягануудаа аваад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* би чиний аягыг авч өгдөг хэн бэ гэж хэлээд хажуудаа байсан заазуураа аваад над руу далайгаад намайг гэмтээхийг оролдсон. Улмаар би босоод тэндээс зугтаагаад доохон талд нь модон дотор ороод сууж байсан чинь эхлээд Г.Ганбат миний араас ирсэн. Ганбатыг ирэхээр нь би Сайнбилиг гурвуулаа ерөөсөө явъя наад хүмүүс чинь бүтэхгүй хүмүүс байна алчхаж мэдэхээр байна чи хараа биз дээ гэж хэлсэн. Тэгээд сууж байтал араас ******* удалгүй ирээд бид хоёр руу та нар намайг зүгээр нэг хулгайч гэж бодоод байна уу? гэж хэлээд намайг бөөр хэсэг рүү өшиглөхөөр нь би тэнд байсан нэг залууг нь та нар энэ хүнээ авчхаач гэж хэлээд байж байсан чинь зүүн нүд рүү нэг удаа өшиглөсөн. ... Тухайн үед ******* гэх залуу нь биед халдах үед түүний хажууд өшиглөж байхыг нь би харсан. Манай дүү Сайнбилэг тэнд байгаагүй. ******* нь над руу дайрч байх үед тэндээс зугтаад явчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-р тал/,
Гэрч О.Алтаншагай мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би тэр өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлаас өөрийн ах Э.******* болон бас нэг найзтайгаа гурвуулаа “Үйсэн энгэр” гэх газар руу хэрэглээний мод бэлтгэх ажлаар Зил-*******3******* машинтайгаа явсан. Тэгээд Зүүнхараагийн төвөөс гараад “Долоогийн даваа” гэх газарт очоод зүс таних уул хаданд явж байхдаа танилцаж байсан Монхууш болон Г.Ганбат гэх хөрөөчинөөр явдаг залуу тэгээд Г. ах гэх хоёр хүнтэй уулзаад цаашаагаа явцгаасан. Тэд нар бас Зил-*******3******* машинтайгаа ирсэн. Тэгээд тэр үед Г.Ганбат “Долоогийн даваа”-н дээр “Хараа” нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирээд бөөнөөрөө ууцгаасан. Улмаар тэндээсээ хөдлөөд цаашаагаа явж байхдаа Г.Ганбат дахиад ууя гээд бид нар “Шивэрт” дээр зогсоод нэг замын айлаас дахиад архи худалдаж аваад цаашаагаа явсан. Архиа авчхаад бүгд хөдлөөд “Үйсэн энгэр” гэх нэртэй мод бэлтгэх газраа бид нар *******2:00 цагийн үед очсон. Тэр газартаа бүгдээрээ хоол хийж идчихээд өглөө нь модоо бэлтгэе гэж яриад хоол хийх зуураа архиа ууцгаасан. Тэгээд бөөнөөрөө хоолоо хийгээд байж байсан чинь манай ах Э.*******г Г. ах гэх нөгөө хоёр залуугийн нэг нь хөөе аяга маягаа хурдан аваад өгчхөөч гэсэн. Тэгэхэд нь Э.******* би чиний ямар зарц уу гэж хариулсан. Тэгээд хоорондоо ам мурийгаад маргалдаад хоол хийж байсан заазууртайгаа босоход нь тэр хоёр ах нь зугтаагаад явчихсан. Тухайн үед Г.Ганбат үлдчихсэн байсан. Улмаар Э.*******, Г.Ганбат нар хоорондоо маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаад байсныг нь мэдэхгүй би чиний зарц юм уу?, аягаа өөрөө ав гээд байх шиг байсан. Би цаанаас нь хараад битгий маргалдаж зодолдоорой гэж хэлээд хоол ундны зүйлээ хийх гээд явж байсан чинь Э.******* ах, Г.Ганбат гэх залууг цохичихсон. Тэгээд би ах Э.*******даа яаж байгаа юм бэ? та одоо наадах чинь дараа нь цагдаа сэргийлэх гээд лай болно шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Г.Ганбат нь босоод бие засчхаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд тэр чигтээ ирээгүй. ... Г. нүд рүү нэг удаа гараараа цохих шиг болсон. Бид нар бүгдээрээ уучихсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Ямартай ч Э.******* ах цохих нь бол цохичихсон гэх мэдүүлэг /ХХ-ийн *******0-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Г.Ганбат нь 24 оны дүгээр сарын -ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ буюу 270,666 төгрөгийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ... Уг хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 270666 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн *******3-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн 24 оны дүгээр сарын -ны өдрийн 206 дугаартай дүгнэлт: ...
Г. биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.*******-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /ХХ-ийн *******6-*******7-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Үйсэн энгэр” гэх газарт 24 оны дүгээр сарын -ны өдөр Г.Ганбаттай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн хэсэгт нь өшиглөж түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөр 27*******.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн /Төрийн сан/ *******0000080 тоотод дансанд төлсөн болно /ХХ-0083/.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч Түмт овогт ******* *******н “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 500 нэгж буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.*******г торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.