| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ш |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2024/ШЦТ/141 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Ц.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******, О.******* нарт холбогдох 2432001630146 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, Автын засварчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ Гоулд” ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суудаг, урьд Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар хойшлогдож байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, дугаар байрны тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас буюу эхнэр О.*******тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун мөр, зүүн шанаа, баруун хацарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг дугаар байрны тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогч Ц.*******тэй маргалдан түүний толгой руу сандлаар цохин, эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, дугаар байрны тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас буюу эхнэр О.*******тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун мөр, зүүн шанаа, баруун хацарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг дугаар байрны тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогч Ц.*******тэй маргалдан түүний толгой руу сандлаар цохин, эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тэгээд би шууд гэртээ 21 цагийн үед орсон. Би 4 хүүхдээ усанд оруулаад нөхөр Ц.*******г “чи ороо засчих” гэж хэлсэн. Тэгэхэд миний нөхөр Ц.******* намайг зүүн талын хөл рүү хажуугаар явахдаа 2 удаа өшиглөсөн. Тэгээд хоорондоо муудалцаад би нөхөр Ц.*******г очоод зүүн талын гар луу нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь намайг хүзүүдэж аваад толгой руу 4-5 удаа цохиод намайг тавьсан. Тэгэхээр нь би “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гэхэд намайг буйдан дээр өөрөө сууж байгаад хоолойг боогоод би босоогоороо тонгойсон би ямар ч хөдлөх боломжгүй болсон. Би нөхөр Ц.*******гийн гарыг тавиулах гээд тавиулж чадаагүй. Тэгээд миний хоолой сонин дуугараад би ямар ч биеэ удирдах чадваргүй болоод унаж байхад намайг тавьсан. Тэгээд би унаад хэсэг ухаан ороод сэрэхэд хажууд сандал байхаар нь би сандалаа аваад нөхөр Ц.*******гийн толгой руу нь цохиход сандлын хөл толгойг нь оноод толгой нь хагарсан. Тэгээд намайг унтлагын өрөө рүү оруулаад бас толгой хүзүүг гараараа боож байгаад толгой руу цохиод тэгэхэд би ухаан алдаж унаагүй боловч хөргөгч налаад хэсэг зогсож байгаад гайгүй болсон. Тэгээд хэрэлдээд байж байхад манай гэрт цагдаа нар орж ирсэн. ... Би нөхөр Ц.*******г “ууж идсэнээ шингээж чадахгүй, дандаа хүнийг өддөг” гэж хэлсэн. Мөн нөхөр Ц.*******г гар луу 1 удаа цохисон. Хацар луу нь 1 удаа алгадсан. Мөн толгой руу нь сандлаар 1 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Ц.*******тэй 6 онд гэр бүлээ батлуулж дундаасаа 4 хүүтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхөр Ц.******* бид хоёр хоорондоо уулзаад бие биеэсээ уучлалт гуйсан. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх талаар хоорондоо ярилцсан. Одоо энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р тал/,
Хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Миний эхнэр О.******* яг намайг цохиж байхыг нь санахгүй байна. Миний эхнэр О.******* надтай хэрүүл маргаан хийгээд цохиж зодсон талаар мэдэхгүй байна. ... Миний биед одоо өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. ... Би бол их түргэн ааш зантай хүн байгаа юм. Урьд өмнө нь эхнэр О.*******ийг зодож цохиж байгаагүй. Цагдаа хууль хяналтыг байгууллагад шалгагдаж байгаагүй. ... Би архи, согтууруулах ундааны зүйл нэлээн их хэрэглэсэн байсан. Өөрийнхөө зарим үйлдлийг хянах чадваргүй болсон байсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эхнэр О.******* бид хоёр хоорондоо уулзаад бие биеэсээ уучлалт гуйсан. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх талаар хоорондоо ярилцсан. Одоо энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт: ...
1. О.*******ийн биед баруун мөр, зүүн шанаа, баруун хацарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боложтой.
3. Эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 24-25-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт: ...
1. Ц.*******гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боложтой.
3. Эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 32-33-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, дугаар байрны тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас буюу эхнэр О.*******тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун мөр, зүүн шанаа, баруун хацарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг дугаар байрны тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас буюу нөхөр Ц.*******тэй маргалдан түүний толгой руу сандлаар цохин, эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.*******, О.******* нар /гэрлэгсэд бөгөөд/ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******, О.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.*******, О.******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, Хиад ******* овогт ******* ******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, О.******* нарыг тус, тус 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.*******, О.******* нарын торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Ц.*******, О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******, О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.