Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02655

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б дүүргийн  дүгээр хороо, З  гудамж, дугаар хороолол, 00-0 тоотод оршин суух, Ц овогт Б-ын Б /РД:ЧЗ0000000/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, А гудамж, 00-000 тоотод оршин суух Ц овогт Б-ын Б /РД:ЧЛ00000000/-д холбогдох,

            00,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 0,000,000 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.О, гэрч Н.Т, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 90 настай ээжийн хамт амьдардаг. Миний охин Б.Б нь Т констракшны барьж буй Ш Н хорооллын 00А байр 0-р орц 0 давхарын 00 тоотын байрыг ээж бид хоёрт өөрийн болон нөхөр О-гын нэрээр захиалан урьдчилгаа төлбөрт нь 12,190,560 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл тус байр нь компанийн буруугаас хугацаандаа ашиглалтанд орохгүй байсан тул Б.Б нар нь №000 тоот гэрээг цуцлахаар болж “Т Констракшн” ХХК-ийн Ш Н хорооллын 0А байрны 4 тоот байраар сольж урьдчилгаа төлбөрийн зөрүүд нь 675,440 төгрөгийг нэмж төлөн захиалагчыг миний нэр дээр болгон авахаар болж манай төрсөн дүү болох Б.Б-ыг хамтран зээлдэгчээр оруулж №000 тоот гэрээг 2014 оны 9 сарын 23-ны өдөр байгуулсан.

Тухайн үед Б.Б нь ээж эгч хоёрыгоо ямарч байсан байртай болгоно гэж миний хүүхдүүдэд итгүүлэн ярьсанд нь охин маань итгэн Б.Б-ыг боломжтой хүн юм чинь үлдэгдэл төлбөрийг нь ч төлөлцөх байх гэж итгэн гэрээнд хамтран захиалагчаар оруулсан. Гэтэл Б.Б нь удаа ч үгүй байр захиалгын №000 тоот гэрээг 10 сарын 15-ны өдөр намайг төөрөгдүүлж цуцалсан. Гэрээг цуцласнаас хойш урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс гэрээний дагуу торгууль суутган надад буцаан олгогдох ёстой 11,579,400 төгрөг буцаан олгогдохгүй байсан. “Т Констракшн” ХХК-аас байрны мөнгөө нэхэхэд 000 тоот гэрээний байрыг хүн захиалахад нь мөнгийг нь өгнө гэсэн тул миний охин Б.Б тус байранд өөрийн нэрээр дахин гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө төлж миний байрны урьдчилгааг “Т констракшн” ХХК-аас буцаан өгөхөөр болсон байсан. Ингээд миний бие 2015 оны 3 сард тархиндаа цус харвасан байсан бөгөөд энэ үеийг далимдуулан Б.Б нь байрны урьдчилгаа төлбөрийг өөрийн 00000000 тоот валютын дансандаа 2015 оны 3 сарын 20-ны өдөр барааны үнэ гэж бичүүлэн хүлээн авсан байсан. Байрны мөнгөө авъя гэхэд өгөхгүй гэдэг. “Т Констракшн” ХХК-аас нэхэхэд хамтран захиалагч Б.Бы чинь 00000000 тоот валютын дансанд барааны үнэ гэж шилжүүлсэн гэдэг. Тус байрны захиалгын урьдчилгаа төлбөрт Б.Б нь нэг ч төгрөг төлөөгүй байж урьдчилгаа төлбөрт төлсөн миний мөнгийг авсан бөгөөд нэхэхээр өгөхгүй гээд байгаа болно. Миний бие 92 настай ээжийн хамт хөлсний байранд амьдарч байгаа бөгөөд өөрийн гэсэн орох оронтой болох мөнгийг маань ээж эгчийгээ үл тоон авч байгаад гомдолтой байгаа болно. Иймд Баас 11,579,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие, иргэн Б.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь надад нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б бид хоёр төрсөн эгч дүүс. Мөн эгчээсээ би бэлэн мөнгө огт авч байгаагүй болно. Нэхэмжлээд байгаа мөнгө нь аав Ц.Балжинням, ээж Г.Долгор нарын нэр дээр байсан 3 өрөө байр зарсаны үлдэгдэл мөнгө юм. Б дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаж үзэхэд, Б.Бгийн өмнөөс хүү Б.Б нь итгэмжлэл авч, миний эгч гарын үсэг зуржээ. Энэ гарын үсгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэгдэх Б.Б нь хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. 2016 оны 9 сард хүү Б.Б нь БНСУ-д ажиллахаар явсаны дараа эхнэр н.Гэрэлцэцэг нь миний эгчийг цус харваж хэвтэрт байхад гэрээсээ хөөсөн. Хөөгдсөнөөс нь хойш би өөр дээрээ авч асарч байлаа. Хүү Б.Б нь Солонгос явахынхаа өмнө ээж Б.Бг хууран мэхлэх замаар бүтэн жилийн тэтгэвэрийн мөнгийг нь авсаныг ээж Б.Б нь 11 дүгээр сард мэдсэн. Тиймээс Б.Б нь өөрийн хүүдээ гомдож Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 5,096,000 төгрөг нэхэмжлэн гарын үсэгтэй өргөдөл гаргаж байсан юм. Б.Бгийн хүүдээ гаргасан нэхэмжлэл дээрх гарын үсэг, миний нэр дээр гаргасан нэхэмжлэл дээрх гарын үсэг хоёр зөрүүтэй байна. Миний нэр дээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх өөр үндэслэл нь Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б мөн гэдгийг баталгаажуулсан албан ёсны баримт байхгүй байна. Тиймээс Б.Б гэдэг хүн нь энэ нэхэмжлэлийн талаар огт мэдэхгүй байх талтай. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэгдэх Б.Б-гын нэхэмжилж байгаа мөнгөний эх үүсвэрийг тогтоож өгнө үү. Энэ хөрөнгө нь миний аав, ээжийн нэр дээрх 3 өрөө байрыг зарж үрэгдүүлсэний үлдэгдэл мөнгө байдаг. Б.Б нь шунахайн сэдлээр ээжийнхээ нэрийг барьж өөрт хамааралгүй мөнгө хөрөнгө надаас нэхэж байна. Б.Б миний бие Б.Бгийн нэхэмжлээд байгаа 11,579,400 төгрөгийг өөртөө ашиглаагүй болно. Энэ мөнгийг цус харваж байнгын асаргаанд байдаг эгч Б.Б болон орон байргүй болсон /Б.Бгийн хүүхдүүд болох Б.Б, Б.Б нар 3 өрөө байр зарж үрэгдүүлсэн/ өндөр настан ээж Г.Долгор нарын асаргаа сувилгаа, эмчилгээнд зориулсан. Нэхэмжпэгч Б.Бгийн хүү итгэмжлэгдсэн төлөөлөгч гэгдэх Б.Б нь энэхүү мөнгийг авахын тулд 2015 оноос хойш 2 жил гарангийн хугацаанд удаа дараа заналхийлэн, дарамтлаж, ална, хутгална гэсээр ирсэн. Энэхүү үйлдлийг нь Б дүүргийн 8 дугаар хорооны цагдаагийн хэсэгт мэдэгдэж гомдол гаргасаар ирлээ. Цагдаагийн байгууллага Б.Б-гыг дуудаж хүртэл уулзаж байсан баримт байдаг. Энэ асуудлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь өөрийн төрсөн эгч Б.Бг цус харваж хэвтэрт орсон цаг үеэс нь өөрийн асрамжинд авч эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх , сувилгаа уламжлалын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх, бариа , зүү төөнүүрт эмчилгээ хийлгэх , гандан хийд, лам хувраг нарт амь насыг нь даатгуулах зэрэг бүхий л арга хийлгэж ирсэн. Ингэж эмчилгээ хийлгэж, гандан хийдээр явсны эцэст эгч маань хөл дээрээ босож ирсэн. Миний бие эгч Б.Бг эмчлүүлж сувилуулахад нийт 6,584,670 төгрөгийг зарцуулсан. Иймд Б.Бгаас 6,584,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй санаанаасаа худал зардалууд гаргаж, хуурамчаар энд тэндээс сахүүгийн баримтуудыг цуглуулж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Гаргасан сөрөг нэхэмжлэлд миний ээжийг Идэрмэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 520,000 төгрөг төлсөн нь үнэн. Мөн “М” сувиллын төлбөр 370,000 төгрөг, унааны зардал 80,000 төгрөг, тэргэнцэрийн үнээс 200,000 төгрөг нийт 1,170,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  Бусад нэхэмжлэлүүд үндэслэлгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар: хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан 11,579,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан  6,584,670 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Бгийн охин  Б.Б нь нөхөр Б.О-гийн хамт 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0275 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээг “Т констракшн” ХХК-тай байгуулж, “Ш Н” хорооллын 10 а байрын 3 дугаар орц, 5 давхарт 47 тоот орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөрт 12,190,560 төгрөгийг төлсөн байна. 

Захиалагч Б.Б, Б.О- нарын хүсэлтээр дээрх 0275 дугаартай гэрээг цуцалж, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин “Т консракшн” ХХК-тай 0000ш дугаартай гэрээг байгуулан уг гэрээгээр “Ш Н” хорооллын 1 а байрны 1 орцны 2 давхарт 04 тоот байрыг захиалан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээний урьдчилгаа төлбөрт 0275 дугаартай гэрээний урьдчилгаанд төлсөн 12,190,560 төгрөгийг шилжүүлж, дээр нь 675,440 төгрөгийг нэмж нийт 12,866,000 төгрөгийг төлжээ.

2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б, Б.О- нар нь “Т констракшн” ХХК-тай байгуулсан дээрх 0000ш  дугаартай гэрээг Б.Б, Б.Б нарын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 0000ш дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г Б.Б, Б.Б нар нь “Т констракшн” ХХК-тай байгуулсан байх ба уг гэрээний урьдчилгаа төлбөрт Б.Б, Б.О- нарын 0000ш дугаартай гэрээний урьдчилгаанд төлсөн 12,866,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцжээ.

0000ш дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагч Б.Б, Б.Б нарын хүсэлтээр  2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 0000ш дугаартай гэрээ цуцлагдаж, уг гэрээний урьдчилгаанд төлсөн 12,866,000 төгрөгнөөс 1,286,600 төгрөгийг торгуульд суутган үлдэх 11,579,400 төгрөгийг захиалагч нарт олгохоор талууд тохиролцсон байна.

Үүний дагуу гүйцэтгэгч “Т констракшн” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Бы Хаан банкинд байрших 5000110830 дугаартай дансанд 5,824.65 ам.долларыг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон уг мөнгийг шилжүүлсэн банкны баримтаар тогтоогдож байна.

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Баас ...0000ш дугаартай гэрээний урьдчилгаанд төлж, гэрээ цуцлагдсаны дагуу “Т констракшн” ХХК-иас Б.Бд шилжүүлэн өгсөн 11,579,400 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь Б.Б нь... энэхүү мөнгө нь Б.Бы мөнгө биш бидний аав, ээжийн байрыг зарсаны үлдэгдэл мөнгө гэж ...тайлбарлан эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгч Б.Бгаас 6,584,670 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гарган мэтгэлцэж байх ба талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр  тайлбарлаж байна. 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө шаарддаг бөгөөд хөрөнгө олж авсан этгээдийн эд хөрөнгө нь уг хэмжээгээр нэмэгдсэн байхыг шаарддаг.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох  11,579,400 төгрөг нь Б.Б, Б.О- нараас орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаанд “Т констракшн” ХХК-д төлж, тэдний зөвшөөрлөөр “Т констракшн” ХХК-аас гэрээний захиалагчийг Б.Б Б.Б нараар сольж, улмаар захиалагч талын хүсэлтийн дагуу гэрээ цуцлагдсанаар урьдчилгаа төлбөрийг захиалагчийн нэг болох Б.Бд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд маргааны зүйл болох 11,579,400 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бгаас хариуцагч Б.Бд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй төдийгүй, уг мөнгө нь нэхэмжлэгч Б.Бгийн мөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгийг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Бгаас хүү Б.Бдаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлд зурсан гарын үсэг болон нэхэмжлэлд зурсан гарын үсэг Б.Бгийн гарын үсэг биш гэж маргаж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3394 дугаартай шинжээчийн дүнгэлтээр итгэмжлэлд зурсан гарын үсэг нь Б.Бгийн  гарын үсэгтэй тохирохгүй байна гэж дүгнэсэн байх боловч нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тархины цус харвалт өгч, 2 гар, 2 хөл мэдээгүй болсон болох нь Ангирмаа ӨЭМТ-ийн тодорхойлолтоор тоогтоогдож байх төдийгүй шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нотариатч н.Туяагийн ...итгэмжлэлийг гэрт нь очиж хийсэн, Б.Бгийн баруун тал нь харвалттай байсан, итгэмжлэлд өөрөө гарын үсэг зурсан” гэх мэдүүлгээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б нь эрүүл мэндийн байдлын улмаас гарын үсгээ өөр өөрөөр зурах боломжтой байна гэж дүгнэлээ.

Иймд Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Б.Бг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байх тул хариуцагч талын  тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх ба Б.Бгаас Б.Бд олгосон 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.Бгийн өвчнийг эмчлүүлж, эрүүл болгохын тулд эмчилгээ, асаргаа сувилгаа болон гандан хийдэд амь насыг нь даатгуулсаны зардал болох 6,584,670 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч нь “Идэрмэг” эмнэлгийн төлбөр 500,000 төгрөг, М сувиллын зардал 370,000, унааны зардал 80,000, тэргэнцэрийн үнээс 200,000 төгрөг нийт 1,170,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Б.Бгийн нэхэмжлээд байгаа мөнгө нь бидний аав, ээжийн нэр дээр байсан 3 өрөө байрыг зарсаны үлдэгдэл мөнгө, ...уг мөнгийг би өөртөө ашиглаагүй, Б.Б, ээж Г.Долгор нарын эмчилгээ, асаргаа сувилгаанд ашигласан...” гэх тайлбарыг гаргаж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 6,584,670  төгрөг нь хариуцагч Б.Бы мөнгө болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх боловч уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 11,579,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Бы нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан  гаргасан 6,584,670 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 11,579,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Бы нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан  гаргасан 6,584,670 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,220 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,305 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээрсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

                  ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА