Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “Ө” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц

Гуравдагч этгээд: “А” СӨХ

Гуравдагч этгээд: “Ш” СӨХ

Гуравдагч этгээд: “О” СӨХ

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжаар “Ө” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамж”-аар эзэмшиж байсан 4484 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар хууль ёсны дагуу эзэмших 4484 м.кв газрыг “Ө” ХХК-д олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар 23-ны өдрийн А/58 дугаар захирамжаар хууль бусаал Нийслэлийн Цт олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах.

Гуравдагч этгээд Цийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаартай захирамжаас “Ө” ХХК-д 4484 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээд Цийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Ш” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Н.О, гуравдагч этгээд “А” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Ө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11-р сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт, Цийн урд талд орон сууцны зориулалтаар 4484 м2 газар эзэмших эрхтэй болж, газрын гэрээ байгуулж, гэрчилгээг хүлээн авсан.

Уг газрыг “Б” ХХК болон Улаанбаатар хотын банкын хооронд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ0001/101228 тоот Зээлийн гэрээ, ЗБГ0001/101228 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулж, Газрын тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд холбогдох тэмдэглэгээг хийлгэж Р дугаар авсан болно.

“Б” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлээ төлж барагдуулсан байтал барьцаалагч Улаанбаатар хотын банк нь зээлийн барьцааны зүйл болох тус газрыг чөлөөлсөн тухай албан бичгийг Нийслэлийн газрын албанд гаргаж өгөхгүй байсан тул 2015 онд Иргэний хэргийн шүүхэд хандаж, улмаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр Улаанбаатар хотын банкнаас газрын гэрчилгээг “Б” ХХК-д олгохыг даалгасан шийдвэр гаргасан.

Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын банк нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, тус банкны удирдлага шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Гүйцэтгэх захиралд нь эрүүгийн хэрэг үүсгэж байж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4/5483 тоот “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичгийг Улаанбаатар хотын банкнаас гаргуулж авсан. Уг бичгийн дагуу тус газрыг Улаанбаатар хотын банкны зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөхөөр Нийслэлийн Газрын албанд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №17/17 тоот албан бичгээр хандсан.

Тус албан бичгийн хариуг Нийслэлийн Газрын албанаас 2017.12.11-ний өдөр №63/5304 тоотоор өгсөн ба тус албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжаар танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай мэдээллийг тусгасан байсан.

Тус газар нь цуцлагдсан тухай ийнхүү мэдээд бид өөрсдийн нөхцөл байдлыг тусган газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/21 тоот албан бичгээр хандсан боловч газрын төлбөрөө төлөөгүй болон 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй байна гэсэн хариуг Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №03/152 тоотоор өгсөн.

Иймд дараах үндэслэлээр Газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн . гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.

Гэвч Нийслэлийн Газрын албанаас энэ тухай газар эзэмшигч этгээд болох “Ө” ХХК болон барьцаалагч Улаанбаатар хотын банканд аль алинд нь мэдэгдээгүй байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан.

Хэрэв хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Газрын албанаас мэдэгдсэн бол бид: шүүхэд гомдол гаргаж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхээ эдлэх байсан.

Газар эзэмших эрх цуцлагдсан тухай бид дээр дурдсаны дагуу Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн 2017.12.11-ний өдрийн №63/5304 тоот албан бичгээр мэдсэн.

2. “Ө” ХХК-ийн зүгээс тус газрыг барьцаанд байх хугацаанд, үргэлжлүүлэн сунгах, төлбөр тооцоо төлөх тухай албан бичгийг удаа дараа явуулж байсан боловч, албан бичгийн хариуг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсээс төлбөр төлөх болон нэхэмжлэлийг нэг ч удаа гаргаж өгч байгаагүй. Энэ тухай мэдэгдлийг огт явуулж байгаагүй.

3. Газрыг 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэсэн байна. Бид анх тус газар орон оффис, орон сууцны зориулалтаар 15 давхар барилга барихаар 2008 оны 10-р сарын 08-ны өдрийн №СБД/52/08 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар гаргуулж, барилгын эскиз зургаа батлуулсан. Эскиз зургийн урьдчилгаанд бид “К” ХХК-д 17.000.000 төгрөг төлөөд байна.

Гэсэн хэдий ч биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу Улаанбаатар хотын банкны хууль бус үйлдлийн улмаас шүүхийн байгууллагаар 2 жил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 1 жил хөөцөлдсөний эцэст тус газрыг зээлийн барьцаанаас чөлөөлөх бичгийг Улаанбаатар хотын банкнаас гаргуулж авах гэсээр байтал өнөөдрийг хүрсэн билээ.

Бид тус газартаа 2018 оны 04 дүгээр сараас эхлэн 15 давхар оффис үйлчилгээний барилга барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалт, зураг төсөл гээд бэлтгэл бүх ажлыг хангаад байна.

Тиймээс “Нийслэлийн Засаг даргын 2015 оны а/1009 дүгээр захирамжаар “Ө” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамж” - аар эзэмшиж байсан 4484 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар хууль ёсны дагуу эзэмших 4484 м2 газрыг “Ө” ХХК-д олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/58 тоот захирамжаар хууль бусаар Нийслэлийн Цт олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ө” ХХК- ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжаар Ө” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны А/58 дугаар захирамжаар хууль бусаар Нийслэлийн Цт олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Ө” ХХК нь 2007 оны 577 дугаар захирамжаар Цээс 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх шилжүүлэн авч, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн хугацаа дууссан байна.

Тус компани нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана:” гэж заасныг зөрчин газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй мөн газрын төлбөрөө төлөөгүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасныг үндэслэн тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Цийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нийслэлийн засаг дарга 2007 оны 11 сарын 577 дугаартай захирамжаар “Ө” ХХК-д манай цэцэрлэгийн газраас 4484 м2 талбайг олгосон. Гэвч уг компани Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 хилийн хугацаагаар ашиглаагүй гэдэг тул Нийслэлийн засаг дарга 2015 онд цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч одоогоос 11 жилийн өмнө уг газрыг авсан бөгөөд янз бүрийн шалтгаан тоочин /банкны барьцаанд тавьсан, түүнийгээ чөлөөлүүлсэн/ газраа эзэмшээгүй, гэрээний үүрэг болох төлбөрөө төлөөгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар 2007 оны 11 сард газар олгосноос хойш газар ашиглаагүй 2 жилийн хугацаа 2009 оны 11 сард дууссан. Гэтэл 1 жил гарны дараа буюу 2010 оны 12 сард банканд барьцаалсан, түүнээс хойш чөлөөлсөн гэх мэт тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч 2008 оны 10 сард архитектур төлөвлөлтийн даалгавар авч, эскиз зургаа батлуулсан гэжээ. Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургаа батлуулсны дараа техникийн нөхцөлүүдийг 4 байгууллагаас авах, түүний дараа барилгын ажлын зураг зуруулж, батлуулах, барилга эхлэх зөвшөөрөл авах, барилгаа эхлүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Эдгээр ажлуудыг хэрхэн хийх нь тухайн компанийн асуудал бөгөөд ямар ч байсан 2 жилийн хугацаанд барилгын ажлаа эхлүүлэх ёстой гэж үзэж байна. Эхлүүлээгүй ч гэсэн 2015 он хүртэл энэ ажлууд хийгдсэнгүй. Банкны барьцаанд тавьж мөнгө босгох нь энэ компанийн асуудал бөгөөд барьцаанд тавьсан нь газар ашиглах хугацааг сунгах үндэслэл биш. Цаашилбал дээрх ажлууд нь газар барьцаанд тавьснаас үл хамааран хийгдэх ажил юм.

Нэхэмжлэгч тал мөнгө төлөөгүй асуудлаа мөнгө нэхсэн нэхэмжлэл гаргаж өгөөгүй, мөнгө төлөх асуудалд хариу өгөөгүй гэжээ. Газар ашиглах гэрээнд газрын төлбөрөө төлөх үүрэг нь газар эзэмшигчид байгаа бөгөөд төрөөс мөнгө төлүүлэхтэй холбоотой заалт гэрээнд байхгүй. Тиймээс энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн тус цэцэрлэгийн газрыг авахдаа бидэнд явах явган хүний зам гарцгүй дэгээгүй цэцэрлэгийн байшингаас урагшаа бүхэлд нь авсан.

Бид 2015 оны 3 сард гадна талбайн тохижилтын ажил хийгдэхээр зураг төсөв батлагдан хийгдэх гэж байхад компанийн нэр дээр байгаа газарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй шалтгаанаар манай ажил хойшлогдож олон зуун хүүхэд тоглож наадах эрхээ хасуулж байсан.

Бид цэцэрлэгийнхээ хүчин чадлаас хэтэрсэн хүүхэд авч сургуулийн өмнөх боловсрол олгодог. Иймд хүчин чадлыг бууруулахаар 2018 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 140 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг зориулахаар батлагдсан.

Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэгийн гадаа талбайд сургалтын талбай байгуулж, “Замын хөдөлгөөний сургалттай” нийслэлд жишиг цэцэрлэг болохоор төсөл хэрэгжүүлээд байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А” СӨХ-ны нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Ө” ХХК нь Нийслэлийн засаг даргад холбогдуулж түүний 2007 оны 577 дугаар захирамжаар өөрт нь эзэмшүүлсэн 4484 мкв газрын эрхийг 2015 оны А/1009 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгох,

Нийслэлийн засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар өөрт нь эзэмшүүлсэн байсан газрыг олгохыг даалгах, Нийслэлийн засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар Цт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэсэн гурван шаардлагыг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлохдоо: “Ө” ХХК нь Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхтэй болж уг газрыг бусдын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалж улмаар барьцаалагч банк газрыг чөлөөлсөн тухай тоот хийж өгөөгүйн улмаас шүүхийн маргаан үүсгэж шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 10 дугаар сард албадан гаргуулсан гэжээ. Ингээд 11 сард нь барьцаа чөлөөлүүлэх хүсэлтээ гаргаж, 12 сард газар эзэмших эрх хүчингүй болгосныг мэдсэн гэжээ.

Өөрсдөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу банкны хууль бус үйлдлийн улмаас газрыг барьцаанаас чөлөөлөх бичиг өгөөгүйгээс эрх зөрчигдөж түүнийг сэргээж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлжээ.

а.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмшигч нь тухайн эрхээ барьцаалж болох талаар зохицуулсан, ингэж барьцаалсан нь түүнийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч буюу газар эзэмшигч газрын эрхээ банкны барьцаанд бариулсан үгүйгээс үл шалтгаалж тухайн газраа зориулалтын дагуу ашиглах эрх, түүн дээр үйл ажиллагаа эхлүүлэх, үргэлжлүүлэн явуулах боломж нь 2007 оноос 2015 он хүртэл 8 жил хадгалагдаж байсан байна. Харин ч хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зөрчиж нэхэмжлэгчид давуу байдал олгож байжээ.

б. Нэхэмжлэгч газрын эрх барьцаанд байх хугацаанд газрын төлбөр төлөх талаар удаа дараа тоот явуулж байсан боловч хариуцагчийн эс үйлдлээс шалтгаалж газрын төлбөрөө төлж чадаагүй гэх үндэслэл гаргадаг. Гэтэл хуулиар газрын төлбөр төлөх үүргийг эрх эзэмшигч хүлээсэн байдаг бөгөөд гэрээнд төлбөрийн хэмжээ ацаа. хүлээн авах хэлбэрийг нарийвчлан зохицуулсан байдаг. Газар эзэмшүүлэх ээний харилцаа нь нэг талаас газрын өмчлөгч өөрийн газраа болзол хугацаатай гөө талдаа эзэмшүүлэх, эрх хүлээн авч байгаа этгээд хууль болон гэрээний нөхцөлөөр тухайн газрыг эзэмшиж ашигласны төлөө төлбөрийг заасан хэмжээгээр аливаа урьдич болзолгүйгээр төлөхөөр тохиролцсон хэлцэл байдаг.

Газрын тухай хуульд эзэмших эрхийг хүчингүй болгох цөөхөн тохиолдлыг зааж түүнд “төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлийг оруулсан байна. Гэтэл нэхэмжлэгч өөрт ногдсон гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний зөрчлөө гэрээний нөгөө талаас шалтгаалсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн ддэслэлгүй байна.

в.Нэхэмжлэлээр шаардсан Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжийн маргаантай хамааралтай хэсэг хуулийн хүчин төгөлдөр болох эсэх нь тус СӨХ-ны гишүүд, айл өрх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа болно. Учир нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж заасны дагуу тус СӨХ-ны эзэмшил газартай Цийн эзэмшил газар хөрш залгаа эд хөрөнгө юм.

Нэхэмжлэлийн шаардлага агуулгаас харахад тус СӨХ-ийн оршин суугчдын эд хөрөнгө орон сууцаа өмчлөх, түүнийг эзэмших, ашиглах эрх ашиг буюу “хөрш залгаа эд хөрөнгө”-д зэргэлдээ эзэмшил газар шууд зэрэгцсэн байршил газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1- д заасан “нөлөөлөл” буюу хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар шинээр бий болно гэж үзэж байна.

Иймд “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ш” СӨХ-ны нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Ө” ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт доорх тайлбарыг гаргаж байна. Тус компанид Нийслэлийн засаг даргын 2007 оны 11-р сард 577 захирамжаар Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 160-р цэцэрлэгийн газраас 4484м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон боловч тус компани газрын төлбөрөө хууль гэрээнд заасан хугацаанд газраа ашиглаагүй тул газар эзэмших гэрээг 2015 он Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд уг гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч 2009 оны 11-р сард газар эзэмших хугацаа дууссаны дараа 2010 онд / 1 жилийн дараа / бусдын банкны зээлийн барьцаанд тавьсан үүнийгээ газрын төлбөр болон газраа ашиглах боломж олдоогүй хугацаа алдсан гэж шалтаг тоочин нэхэмжлэл гаргаж байгаа нь газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй юм.

Ц нь 1975 онд 280 хүүхдийн хүчин чадалтайгаар гаднах талбай, эдэлбэр газрыг норм стандартын дагуу төлөвлөж барьсан ба өнөөдөр дээрх хороололдоо барилга баригдсанаар тус цэцэрлэгт хүмүүжих хүүхдийн тоо хэт өсөж нэг ангид 45 хүүхэд нийт 575 хүүхэд тус хорооны 17, 18, 19, 20 дугаар байрны оршин суугчдын хүүхдүүд хамаарагддаг бөгөөд цэцэрлэгийн багтаамж багадсан учир Азийн хөгжил сангаас 140 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барихаар зураг төслөө гаргуулаад хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.

“Ө” ХХК 2008 онд 190 айлын орон сууцны хотхон барихаар батлуулсан  зураг төсөл одоогийн 19-р байр /9 давхар/  8 метр, 17-р байр /9 давхар/-с 12 метр, Цээс  8 метр, 15 метр зайд тус тус хууль зөрчин 15 давхар 2ш, 9 давхар 1ш барилгуудыг барихаар төлөвлөсөн ингэхдээ орон сууцны 50 метрийн доторх зай талбайд барилга барихад иргэдээс санал авах байтал аваагүй. Барилгын хот төлөвлөлтийн норм дүрэм барилга байгууламжийн галын аюулгүйн сургуулийн өмнөх насны хүүхдийн барилга байгууламжийн норм, орон сууц олон нийт барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /тээвэрлэлтийн/ хангамж зэргийн нормыг анхнаасаа зөрчин гэрчилгээ олгосон. Мөн СӨХ-ны оршин суугчдын эд хөрөнгө орон сууцаа өмчлөх, түүний эргэн тойрны нийтийн эзэмшлийн гадаргаа СӨХ-өөр дамжуулан эзэмших, ашиглах эрх ашиг  алдагдах саад төвөг учруулах Газрын тухай хуульд зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “О” СӨХ-ны нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дугаартай захирамжаар “Ө” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 577 дугаартай захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тус газар нь Нийслэлийн Цийн эзэмшил газар бөгөөд “Ө” ХХК нь хууль бусаар эзэмшиж байсан байна. “Ө” ХХК нь 15 давхар оффис үйлчилгээний барилга барихаар төлөвлөж байсан гэжээ. Одоо Цийг тойроод шахуу байрлалтай 9 давхар бүхий 4 орон сууц байдаг.

Хэрвээ энд оффис үйлчилгээний барилга баригдвал эдгээр орон сууцанд амьдарч буй оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх тул бид Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дугаартай захирамжаар “Ө” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд маргаж буй газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дугаартай захирамж, Цт тус газрыг эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/58 дугаартай захирамжуудыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Цийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн Ц нь 2001 оноос Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9796 м.кв газрыг эзэмших эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Сүхбаатар дүүргийн Ц “Ө” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, тус гэрээгээр Ц нь өөрийн эзэмшиж байсан газраасаа 4484 м кв газрыг “Ө” ХХК-д шилжүүлэх, “Ө” ХХК нь тус газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих, уг орон сууцны барилгаас тодорхой хувийг 10 хувийн хөнгөлөлттэйгөөр Цийн ажилчдад худалдаж, орон сууцаар хангах, мөн цэцэрлэгт үлдсэн 3932 м.кв сул чөлөөтэй газарт хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж өгөх, цэцэрлэгийн байрыг засварлах зэрэг ажлыг хийхээр харилцан тохиролцсон. Тус гэрээ болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 577 дугаартай захирамж гаргаж 160-р цэцэрлэгийн эзэмшиж байсан газраас 4484 м.кв газрыг “Ө” ХХК-д олгосон.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай захирамжид үндэслэн Цийн эзэмшиж байгаа газраас 4484 м.кв газрыг “Ө” ХХК нь эзэмших эрхтэй гэж маргаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай захирамжаар хууль ёсны дагуу эзэмшиж байсан 4484 м.кв газрыг “Ө” ХХК-д буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт байсан байна.

Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг газар эзэмшигчид олгосон байдаг боловч хэрэв газар эзэмшигч нь төрийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан байдаг.

Тодруулбал, Төрийн байгууллага нь өөрийн эзэмшиж байгаа газраа бусад этгээдэд шилжүүлэх эрхгүй бөгөөд ийнхүү шилжүүлэхийг хуулиар хязгаарласан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны актад тооцогддог.

Нийслэлийн Засаг дарга нь Цийн эзэмшиж байгаа газрыг хуулиар хориглосон буюу хуульд заасан үндэслэлгүй /Төрийн байгууллагад газар эзэмших эрхээ бусдад шижлүупэх эрхийг хуулиар олгоогүй байхад “Ө” ХХК-д 4484 м.кв газрыг шилжүүлж, Цийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллага болох Төсвийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан байдаг.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх

хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Цийн бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би чамд өгсөн зүйлээ буцааж авъя гэсэн зүйл ярьж байна. Газар тэгж өгч авдаг зүйл биш. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэдэг. Хэрвээ бусдад шилжүүлсэн бол тухайн этгээдийн хяналтаас бүрэн гардаг. Үүнийг хүчингүй болгох уу? Буцааж олгох уу үгүй юу гэдэг нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхэд иргэн хуулийн этгээдийн эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр хандсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжтай газрыг Баянгол дүүргийн Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэж байгаа зүйлийг хэлж байгаа болохоос биш Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дах хэсгийг зөрчсөн байна гэж байгаа нь илт хууль бус биш, маргаан бүхий захиргааны акт болж байна.Тухайн актыг илт хууль бус гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Шүүхээс Цийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад манайх яасан гэж давж заалдах гомдол гаргах юм бэ? Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэг нь энэ тохиолдолд огт хэрэглэгдэхгүй. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Цийн бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа: ““Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Сүхбаатар дүүргийн Цээс гаргасан бие даасан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

“Ө” ХХК-д 4484м2 газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Учир нь маргаан бүхий акт нь утга агуулгын илэрхий алдаагүй, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхой, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой байсан болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “Ш” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Цийн бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа: “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №11 тоот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Ш” СӨХ-ны зүгээс бүрэн дэмжиж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “А*******” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Цийн бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ц хэлцлээсээ татгалзаж байгаа асуудал. Газраа шилжүүлсний үндсэн дээр тухайн байранд ажилчдаа 10%-ийн хөнгөлөлттэй оруул гэсэн тохиролцоо байсан. Энэ тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч компанид газар олгогдоод, дараа нь тэр нь хүчингүй болж, буцаагаад Цт олгосон. Ц тохиролцооноосоо буцсан. Хэлцэл биелэгдээгүй учир хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байна.  Цийн бүх цонх нь урагшаа харсан, том цонхтой. Нартай дулаахан орчинд хүүхдийг хүмүүжүүлдэг. Нэхэмжлэлийн шаардлага хангагдвал байшингаа барина. Байшин барьснаар цэцэрлэгийн бүх цонхыг хаана. Цийн эрхлэгч гэрээ байгуулах эрхгүй байсан. Иймд гуравдагч этгээд Цийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдүүд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд- Нийслэлийн Цийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Ө ХХКомпани тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Нийслэлийн засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м2 газрыг олгохыг даалгах, Нийслэлийн засаг даргын 2018 оны А/58 тоот захирамжийн Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд- Нийслэлийн Ц нь “Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар барьцаалагч болон газар эзэмшигч нарын хэнд ч мэдэгдээгүй, хугацаанд нь мэдэгдсэн бол бид тухайн үед нь гомдлоо гаргах байсан..., газрыг барьцаанд байх хугацаанд удаа дараа албан бичиг явуулж төлбөр төлөх хүсэлт өгч байсан боловч төлбөрийн нэхэмжлэх өгч байгаагүй, газрыг 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэж үзэхгүй, барилгын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, газраа зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр 3 шатны шүүхээр 2 жил, шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 1 жил хөөцөлдөж байж газрыг барьцаанаас чөлөөлөх бичгээ гаргуулж авсан...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар “барилга барих зориулалтаар газар олгосон, барилга баригдвал оршин суугч  иргэдийн  эрүүл,  аюулгүй  орчинд  амьдрах  эрх  зөрчигдөнө”  гэж  тус  тус

тайлбарлан маргаж байна.

Түүнчлэн гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг болон Ө ХХК Цийн эрхлэгчийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэсэн бөгөөд төрийн байгууллагад газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийг хуулиар олгоогүй байхад Цийн эзэмшил газраас 4484 м2 газрыг Ө ХХК-д шилжүүлсэн нь илт хууль бус...” гэж тодорхойлсон болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн хувьд:

-2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн газрын албанд Ө ХХК-ийн захирал П.Эрдэнэсайхан “...цэцэрлэгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулж...хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон..тул 4484 м.кв талбайг манай компанид эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хүсэлтдээ схем зураг, 2 талын байгуулсан гэрээг хавсаргаж өгсөн,

-2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар бүхий Нийслэлийн засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг үндэслэн хавсралтын 18-д Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших Цийн эзэмшилд байсан 4484 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар Ө ХХК-д эзэмшүүлэх, хавсралтын 19-д Цийн эзэмшилд 5825 м.кв газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн,

-2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ө ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г дүүргийн газрын албатай байгуулсан, гэрээнд 4484 м.кв газрын төлбөрт 1578368 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлж байх...”-аар тохиролцсон,

-2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дугаар бүхий, Нийслэлийн засаг даргын, “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 1 дүгээр заалтаар...”барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулж газрын зориулалтыг дараах байдлаар өөрчлөн...52.Ө ХХК-д орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цийн урд талд байршуулан 0,31 га, талд байршуулан 0,18 га, 0,02 га газарт барилга барихыг зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсэн

-2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “...0,31 га газарт Ө ХХК-ийн оффис үйлчилгээний 9-15 давхар барилга”-д Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж СБД/52/08 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан,

-2011 оны 01 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч компаниас Нийслэлийн газрын албанд хандаж “...Улаанбаатар хотын банктай байгуулсан Б ХХК-ийн зээлийн барьцаанд бариулсныг бүртгэж өгнө үү” гэж хүсэлт гаргаснаар уг газар эзэмших эрхийг барьцаалсныг бүртгэсэн

-2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” Нийслэлийн засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасныг үндэслэн Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчин газрын төлбөрөө хугацанд нь бүрэн төлөөгүй бөгөөд газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй хавсралтад заасан 62 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцох”-оор шийдвэрлэсэн

-2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3358 дугаар шийдвэрээр “...Ө ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв бүхий орон сууцны зориулалттай газрын 0141861 тоот, 8005/0103 нэгж талбайн дугаартай газрын гэрчилгээг Улаанбаатар хотын банкнаас гаргуулж Б ХХК-д олгох...”-оор шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн,

- 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компаниас ШШГЕГ-ын даргад хандаж 17/04 тоот албан бичгээр “...Улаанбаатар хотын банк нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн бичиг гаргаж өгөхгүй... байх тул хариуцлага хүлээлгэж өгөхийг хүссэн

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1/15559 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж “...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Улаанбаатар хотын банканд удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй...үзлэг нэгжлэг хийхэд илрээгүй тул ”Ө” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 4484 м.кв бүхий орон сууцны зориулалттай газрын 0141861 тоот, 8005/0103 нэгж талбайн дугаартай газрын гэрчилгээг хүчингүй болгож, шинээр олгох”-ыг мэдэгдсэн

- 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар хотын банкны 4/5483 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж “...газар эзэмших эрхийг зээлийн барьцаа хөрөнгийн бүртгэлээс чөлөөлж болох”-ыг мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон,

Гуравдагч этгээд- Цийн хувьд:

-2001 оны 518 дугаар захирамжаар 10309 м2 талбай бүхий газар эзэмшиж байгаад 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн газрын албанд Сүхбаатар дүүргийн Цийн эрхлэгч Д.Буянжаргалаас “...гэрээ байгуулсан, 4484 м.кв талбайг эзэмшүүлэхэд үлдэх 3932 м.кв талбайг тохижуулж ашиглахад бүрэн хүрэлцээтэй...шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хүсэлтдээ газрын гэрээ гэрчилгээ, схем зураг, хамтран ажиллах гэрээг хавсаргаж өгсөн,

-2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар бүхий Нийслэлийн засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг үндэслэн хавсралтын 19-д Цт 5825 м.кв газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

-2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаар албан бичгээр тус цэцэрлэгийн эрхлэгчээс Нийслэлийн газрын албанд хандаж “...манай эзэмшлийн 4484 м2 талбайг Ө ХХК-д шилжүүлсэн байсныг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг дуусгавар болгосон байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан,

-2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар бүхий Нийслэлийн засаг даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай” захирамжийн хавсралтын 36-д Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цт 10309 м2 газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Нэг. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч компани болон Нийслэлийн газрын албаны хооронд 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 8005/0103 тоот гэрээгээр 4484 м2 газрын төлбөрт 1 578 368 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар хотын банкны 2611009722 тоот дансанд шилжүүлж байх, газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг хэсгийн 3.4-т “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх”, газар эзэмшигчийн эрх, үүрэг хэсгийн 4.4-т “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах” 4.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.6-д төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцож, уг гэрээний хугацааг 5 жил байхаар тогтоожээ.

Түүнчлэн Нийслэлийн засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжаар...”барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрын зориулалтыг өөрчилж нэхэмжлэгч компанид орон сууцны барилгын зориулалтаар 0,31 га, 0,18 га, 0,02 га газарт барилга барихыг зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэн, улмаар барилгажилтын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгох...-ыг Барилга, хот төлөвлөлтийн газар болон Газрын албанд даалгасан байна.

Дээр дурдсан 449 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч нь 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 0,31 га газарт барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байх ба Нийслэлийн газрын албанд хандаж 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “...эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орсон тул газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ олгон, төлбөрийн тооцоог нийлэх” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасныг үндэслэн Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй...гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ө ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь газрын төлбөрөө 2007, 2010 онд төлөөгүй, 2008 онд 2367552 төгрөг буюу илүү, 2009 он болон 2011 онд төлбөрөө бүтэн төлсөн,  Нийслэлийн газрын албанд гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг явуулснаас хойш 2012-2015 онуудад газрын төлбөрөө огт төлөөгүй нь тогтоогдсон болно.

Үүнээс үзвэл Нийслэлийн засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орсноор өмнөх гэрээ дуусгавар болж улмаар гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн засаг дарга Нийслэлийн газрын албанд даалгасан, нэхэмжлэгч компани гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлт гаргасан байхад хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацааг хэрхэн дуусгавар болсонд тооцсон нь тодорхойгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй гэж шүүх

дүгнэв. Учир нь:

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт гэж, мөн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс уг газар эзэмших эрхийг бусдын зээлийн барьцаанд бариулсан боловч барьцаалагч Улаанбаатар хотын банк нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг холбогдох байгууллагуудад гаргаж өгөхгүй байснаас шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал тогтоолоор нэгэнт тогтоогджээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахад газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгөхөөр байх ба нэхэмжлэгч нь гэрчилгээний эх хувийг бусдын эзэмшлээс гаргуулахаар шүүхэд маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Хоёр. Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар бүхий “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38.4...д заасныг үндэслэн  Нийслэлийн засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжийн Цт холбогдох хэсгийг хүчингүй болгож талбайн хэмжээг нэмэгдүүлэн нийт 10309 м2 газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж тус байгууллагатай гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй тул газар эзэмших эрхээ сэргээлгэнэ” гэж тайлбарласан, хариуцагч тал “Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул уг газар эзэмших эрхийг Цт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж маргаж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж, мөн хуулийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэгэнт хариуцагч захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийн талаар хуулиар тогтоосон журмын дагуу эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдээгүй байхдаа Сүхбаатар дүүргийн Цийн захиргаанаас 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтээр Ө ХХК-ийн эзэмшиж байсан газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Энэ тохиолдолд “...хуульд заасан хугацаанд шийдвэрийн талаар мэдэгдсэн бол бид гомдол гаргах байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй, ийнхүү гомдол гаргасан нөхцөлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгох”-ооргүй  байжээ.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  Цийн эзэмшилд 4484 м2 талбай бүхий газрыг нэмж олгосон Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн Цт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох “Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар бүхий захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг үндэслэн хавсралтын 19-д Цийн эзэмшилд 5825 м.кв газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 21.2.3-д зааснаар Нийслэлийн засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна; 38.3.Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж, мөн хуулийн 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэж,  хуулийн 35.2-т Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан, талуудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн Нийслэлийн засаг дарга шийдвэр гаргаж, Цийн эзэмшлийн тодорхой хэсгийг Ө ХХК-д шилжүүлсэн захирамж гаргасан нь түүнд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хамаарч байх ба Газрын тухай хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл газраа бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, барьцаалах нь газар эзэмшигч этгээдийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал байх ба захиргааны байгууллага татгалзах үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд шилжүүлснийг  бүртгэхээр  заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тухайн гэрээг үндэслэн Цийн эзэмшил газрын тодорхой хэсгийг Ө ХХК-д шилжүүлсэн захиргааны шийдвэр гарсан хэдий ч Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Цт газрыг нэмж олгосон, уг А/58 дугаар захирамжийг шүүхээс хүчингүй болгосон, Нийслэлийн засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамж гарснаар 2007 оны 577 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн Цт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрыг нэхэмжлэгчид нэмж олгохыг Нийслэлийн засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийгхариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Гуравдагч этгээд 106 дугаар цэцэрлэгийн бие даасан шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсөвт төлөөгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН