Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З. Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга               М.Пүрэвдорж

Улсын яллагч                               Б.Төрболд

Шүүгдэгч                                        *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч             *******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т  холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум баг хэсэг -******* тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой , /Регистрийн дугаар: ИА81**************/

Шүүгдэгч ******* нь 2*******4 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх газрын ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 3,8 метр куб түлээний мод бэлтгэж ойн санд 417,080 /Дөрвөн зуун арван долоон мянга ная/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч   шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ хохирогч ирээгүй нь шүүх хуралдааны хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

1.1 Шүүгдэгч овогт нь 2*******4 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх газрын уулнаас түлээний мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Иргэн ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр “мод” бэлтгэн тээвэрлэсэн гэх асуудалд миний хувийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

******* ганцаараа мод бэлтгэснийг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч “...Би 2*******4 оны 08 дугаар сарын 29-ний өглөө ... “” гэдэг газарт очих гээд явж байх замдаа той таарсан. Тэр бас галынхаа түлээний модыг хийх гээд явж байсан... нь ганцаараа - гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн портертой явж байсан...Модоо хийж ачсаар байгаад орой болчихсон тул ... шууд гоожин авахгүй явсан юм. Бид 2 ижилхэн нэг портер хуурай шинэс мод бэлтгэж тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч “2*******4 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сумын гэх газар явж байхад ... той тааралдсан ... нар тус тусдаа өөр өөрийнхөө модыг бэлтгэсэн...”гэсэн мэдүүлгээр,

*******ыг саатуулсан тухайгаа мэдүүлсэн гэрч “...Би 2*******4 оны 08 дугаар сарын 30-ны шөнийн эргүүлд дэд ахлагч хамт үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байсан тул батлагдсан хуваарь томилгооны дагуу сумын нутаг дэвсгэрт авто машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад багийн нутаг дэвсгэр газын шатахуун түгээх станцын орчимд ажиллаж байтал мод ачсан 2 портер машин ны чиглэлээс аймгийн төв орж ирэхээр нь зогсоон шалгахад - улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн ******* жолоодож явсан бөгөөд тэвшин дээрээ хөндлөн тайрсан галын түлээний мод аччихсан байхаар нь модны гоожингоо шалгуулчих гэхэд гоожин байхгүй аваагүй гэсэн... Би ...жолооч нараас нь хаанаас ямар учиртай мод ачиж явж байгаа талаар асуухад жолооч нар нь сумын “” гэдэг газраас өнөөдөр өөрсдөө бэлтгээд ачаад явж байна өөрсдийнхөө өвлийн бэлтгэл ажлыг хангаж галын түлээгээ бэлтгэсэн юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “ 2*******4 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг гэдэг газарт байх ойгоос өөрийн эзэмшлийн  хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн жижиг цахилгаан хөрөөгөөр унанги голдуу хуурай мод портерын тэвшинд хөдлөнгөөр ачихаар богинохон тайрч бэлтгэн өөрийн эзэмшлийн - улсын дугаартай портер маркийн машинаараа сум руу тээвэрлэн ирсэн. Надад тухайн газраас мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

******* нийт 3,8 метр куб түлээний мод бэлтгэсэн, түүний мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд нийт 417080 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн  албаны дарга шинжээч 2*******4 оны 09 дүгээр сарын -ний өдрийн ******* дугаартай “...1.Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн сумын багийн нутаг ын амны гэдэг нэртэй газарт арчилгаа, цэвэрлэгээ, үндсэн ашиглалт, үйлдвэрлэлийн огтлолтын зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрлийг сум орон нутгийн зүгээс олгодоггүй буюу мод бэлтгэлийн ажил явагддаггүй газар байна. 2. Тухайн мод бэлтгэсэн газар нутаг нь ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалаар хоёрдугаар мужийн ойд хамаарч байна. 3. Завхан аймгийн сумын багийн нутаг ын амны гэдэг нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. 4. Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн сумын багийн нутаг ын амны нэртэй газар хуурай болон нойтон модны нөөц бүхий шинэсэн ой байна. сумын нийт ойн сангийн 88 хувь нь болц гүйцсэн ойд байна. 5. Тээвэрлэж явсан мод 3.8 м3 хэмжээтэй шинэс мод байна. Тухайн мод түлээний модны стандартыг хангаж байна. 6. Тухайн модыг хэзээ бэлтгэснийг тогтоох боломжгүй. 7. Мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэж, тээвэрлэж явсан нь ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалтын дагуу хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл байна. 8. Бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 417,080 төгрөг байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг Монгол улсын стандарт-MNS 2379:2010 “Бөөрөнхий мод модон материалын эзлэхүүний хүрд”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2*******0 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалыг үндэслэн тогтоолоо. (3.8 x 109760 төгрөг x 1 түлээний хуурай модны итгэлцүүр = 417080 төгрөг) 9. Хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 8 дугаар сарын 30, 31 гэж  буруу бичсэн байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2*******4 оны 08 дугаар сарын 30-ны  ******* цаг 10 минутад хүлээж авснаас үзэхэд гэмт хэрэг 8 дугаар сарын 30, 31-нд үйлдэгдсэн байх боломжгүй харин 8 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байх  тул гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг шүүхээс залруулж бичсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,..нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба  Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д заасныг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 417,080 төгрөгийн бодит хохирол учирчээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан ба шүүгдэгч ******* ойн санд учирсан хохирлыг хуульд заасан хэмжээгээр төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар /70 дахь тал/ тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.        

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан жижиг цахилгаан хөрөө, - улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, болон гэмт хэргийн улмаас олсон орлого 99 ширхэг шинэс модыг улсын орлого болгож  шийдвэрлэлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 зааснаар  “ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-ыг байгаль орчин уур амьсгалын сангийн эх үүсвэрт хамаарах учир  г гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан жижиг цахилгаан хөрөө, - улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, болон гэмт хэргийн улмаас олсон орлого 99 ширхэг шинэс модыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохдоо байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,  шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  90000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан жижиг цахилгаан хөрөө, 1,750,000 төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, 1,4 метрийн урттай 99 ширхэг тайрч бэлтгэсэн хуурай шинэс модыг худалдан борлуулсны орлогыг байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй,шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ