Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02482

 

2019 оны 11 сарын 19 өдөр           Дугаар 183/ШШ2019/02482 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 0Б байрны 00 тоотод оршин суух Б овогтой Т.А /РД:УХ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхэт 8 дугаар гудамж 000Б тоотод оршин суух, М овогтой Д. О /РД:ШЗ00000000/,

Би даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн 6 хороо, 6 хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, А овогтой Б.Б/РД:ХГ000000000/-нарт холбогдох,

Т.А болон Д.Онарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Д.О болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө гудамж, 00 дугаар байрны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүүгийн бие муу байсан тул 2018 оны 4 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн иргэн Д.О уулзаж өөрийн өмчлөлийн *******,******* тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. ******* эгч болох Ц нь өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүйгээс бэр дүү болох Д.О нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Гэвч Ц нь байрны төлбөр болох 72 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байна гээд 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Улмаар 2018 оны 05-р сарын 12-ны өдөр би Ц хоёулаа хоёрхон сарын гэрээ хийсэн шүү мөнгөө төлөөрэй гээд сануулсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байснаас 07 сарын 12-ны өдөр миний дүү нас барсан. 2018 оны 8 дугаар сард гуравдагч этгээд гэх Б Баянгол дүүрэг 5-р хороо энхтайваны өргөн чөлөө гудамж 00 дугаар байр 00 тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж байгаа тухайгаа ярихад нь би Ц наад байрны чинь төлбөрийг аваагүй байгаа мөн Д.О шүүхэд өгцөн байгаа гэж хэлэхэд тоохгүй явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Д.О-тай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон, 2018 оны Д.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянгол дүүрэг 5-р хороо энхтхайвны өргөн чөлөө гудамж 10-р хороолол 00 дугаар байр 04 тоот орон сууцын өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Ц нь дээрх байрыг Ц.А-ээс худалдаж авахдаа бэр дүү болох Д.О нэр дээр шилжүүлэн авахдаа байрны төлбөр болох 72 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ мөнгийг төслийн ажлын хөлснөөс төлөх ёстой байсан боловч төслийн ажил бүтэлгүйтэн өнөөдрийг хүртэл байрны төлбөр болох 72 000 000 төгрөгийг төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б бие даасан шаардлага болон өмгөөлөгч З.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б,Д.Онар нь 2018 оны 04-р сарын 20-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулсан.Д.О нь *******, энхтайваны өргөн чөлөө гудамж 00 дугаар байр 00 тоот 48м2 талбайтай орон сууцыг тухайн гэрээний барьцаанд тавьж зээлээ төлж чадахгүй бол барьцааны хөрөнгөөр хангуулна гээд хоёр тал гарын үсэг зуран улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар баталгаажуулсан байдаг. ГэтэлД.Онь зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр хангуулъя гэх санал тавьсан байдаг. Тухайн үед барьцаа хөрөнгө нь Д.О нэр байсан учир Оюун нь баталгаа гарган өгч дээрх орон сууцны 60%-ийн өмчлөлөөс татгалзаж Б.Б руу шилжүүлж хамтран өмчлөгчөөр нэмэх тухай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн хамтран өмчлөгч болсон. Үүнээс хойш 2018 оны 8-р сарын 30-ны өдөрД.Онь үлдэгдэл зээлийн төлбөр, хүү, алдангаа төлөх боломжгүй байна үлдсэн 40%-ийн өмчлөлөөс сайн дураараа татгалзаж шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд хууль зөрчсөн зүйл байхгүй иргэний хуулийн 196 дугаар зүйл, 42 дугаар зүйл, 109 дүгээр зүйл 110 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ учир Б.Бг *******, энхтхайвны өргөн чөлөө гудамж 53 дугаар байр 04 тоот 48м2 талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргаж байна гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Т.А хариуцагч Д.О холбогдуулан түүнтэй байгуулсан 2018 оны 4 сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,Д.О болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот орон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг гаргаж, хариуцагчД.Оуг шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд уг шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, уг үл эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг гаргаж мэтгэлцлээ.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо:

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Д.О 2018 оны 4 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн тооцоогүй талаар дурдан, үл хөдлөх эд хөрөнгийн газарт уг *******ы өмчлөлд уг орон сууцыг шилжүүлжээ. /хх46-51/

Үүний дараа хариуцагчД.Онь 2018 оны 4 сарын 20-ны өдөр Б.Бтай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2018 оны 7 сарын 20-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй зээлж, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд 2018 оны 5 сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцэл байгуулан дээрх маргаан бүхий Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Бг бүртгүүлжээ. /х54-59/

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ:

Нэхэмжлэгч Т.А өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа худалдах хүсэл зорилготой байсан бөгөөд хариуцагчД.Оудахгүй мөнгийг өгнө, орон сууцны өмчлөлөө шилжүүлж, удахгүй өгөх мөнгөн төлбөрийн үүрэгт С.Ц зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгааг хариуцагчД.Онь хүлээн зөвшөөрч байх бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа талаар ч гуравдагч этгээд үгүйсгэхгүй байна.

Нэхэмжлэгч Т.Аийн мөнгөний хэрэгцээ шаардлагад тулгуурласан өөрийн өмчлөлдөө авах хүсэл зорилгогүй байсан Д.О байгуулсан 2018 оны 4 сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл болсон байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох нь зүйтэй.

ХариуцагчД.Онь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар гуравдагч этгээд Б.Бтай байгуулсан 2018 оны 5 сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага хангах үүрэгтэй гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд тэдний хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу хариуцагч Д.О зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр халхавчилсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ.

ХариуцагчД.Онь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Атэй хийсэн худалдах худалдан авах хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг буцаан өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Т.А нь 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлөө шаардах эрхтэй тул түүнийг Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хувьд:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байна.

Гэвч гуравдагч этгээд Б.Б хувьд хариуцагч Т.О байгуулсан 2018 оны 5 сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул түүний уг хэлцлээр шилжүүлэн авсан Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00-р байрны 0 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай буцаагдаж байгаа бөгөөд уг эд хөрөнгийг бүхэлд нь өмчлөгч болохыг шаардах эрх хууль зүйн үндэслэлийн хувьд байхгүй юм.

Гуравдагч этгээд Б.Б нь цагдаагийн байгууллагад 30 сая төгрөгөө залилуулсан хэмээн эрүүгийн журмаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг шийдвэрлэж байгаа талаар тайлбарлаж байх боловч уг өмчлөлийн маргаанд холбогдолгүй гэж үзсэн бөгөөд мөн түүнчлэн уг хэлцлийн үр дагавар болон зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гуравдагч этгээд шаардаагүй тул энэ талаар дүгнэх боломжгүй юм.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг, мөн гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.А, хариуцагчД.Онарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах худалдах авах хэлцлийг,

хариуцагч *******, гуравдагч этгээд Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож,

нэхэмжлэгч Т.Аийг Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар гуравдагч этгээд Б.Б Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-р байрны 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны цорын ганц өмчлөгч болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 94 950 төгрөг, 2019 оны 6 сарын 17-ны өдөр төлсөн 378 150 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Б 2019 оны 9 сарын 4-ний өдөр төлсөн 367 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 473 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.УРАНГУА