| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, Б.*******, Г.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн *******-ны өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн *******, ******* оршин суух, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №тай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өдөр төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн *******, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/
Монгол Улсын иргэн, суманд өдөр төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн *******, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь Б.*******, Г.Мөнх-очир нартай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газраас 32.1 килограмм Сибирь хуш модны самар түүж, бэлтгэн байгаль экологид 3174690 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь Г.*******, Г.Мөнх-очир нартай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газраас 32.1 килограмм Сибирь хуш модны самар түүж, бэлтгэж байгаль экологид 3174690 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.******* нь Г.*******, Б.******* нартай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газраас 32.1 килограмм Сибирь хуш модны самар түүж, бэлтгэж байгаль экологид 3174690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нар бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шар шургаагт гэх газраас зохих Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон сибирийн хуш модны 32.1кг самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн тээвэрлэж, байгаль экологид 3174690 төгрөгийн хохирол, бодит хохиролд 15873450 төгрөгийн хор уршгийг учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: …Би мэдүүлэг өгөхгүй, цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: …Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...гэх мэдүүлэг
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 5 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-16 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би хэрэг бүртгэлтийн 243200153 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход надад татгалзах зүйл байхгүй. ...Би Хараа бүсийн Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...Хуш модны самрыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай тушаалаар тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр журамд заасан байдаг. Эдгээр 3 иргэний хувьд бол түүх хугацаа болоогүй, болц гүйцээгүй байх үед түүж бэлтгэсэн үйлдэл нь буруу байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ууланд хуш модны самрын болц гүйцээгүй байх үед иргэд отог барин самар түүж бэлтгээд байсан тул иргэдийг уулнаас буулгах зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхээр 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газар луу Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн улсын байцаагч Ч., ойн инженер Б., цагдаагийн 2 алба хаагчийн хамт хуш модны самар түүж байгаа иргэдийг буулгах зорилгоор хяналт шалгалт хийхээр явсан. ...Бид нар Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газар хяналт шалгалт хийж байх хугацаанд нэр бүхий 3 иргэн нь Муссо маркийн тээврийн хэрэгсэлтэй уулнаас бууж ирж байсныг зогсоон шалгахад ачаан дээрээ 8 шуудай боргоцой ачсан байсан тул тухайн 3 иргэнийг саатуулан цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн. ...Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор түүж бэлтгэнэ гэж заасан байдаг. Хуш модны самар түүх хугацаа болоогүй, болц нь гүйцээгүй байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газар луу Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн улсын байцаагч Ч., байгаль хамгаалагч П., ойн инженер Б., цагдаагийн 2 алба хаагчийн хамт хуш модны самар түүж байгаа иргэдийг буулгах зорилгоор хяналт шалгалт хийхээр явсан. ...Хамтарсан хяналт шалгалтаар Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газар явж байх үед тухайн 3 иргэн нь Муссо маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр 8 шуудай боргоцой ачсан уулнаас бууж ирж байсан. ...Бид нарыг хяналт шалгалт хийж байх хугацаанд хуш модны самар түүх хугацаа болоогүй, болц нь гүйцээгүй байсан. Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор түүж бэлтгэн нь гэж заасан байдаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн үед манай хүүхэд өвөөд би хүүхдээ аваад Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвтсэн. Манай нөхөр ******* малаа хараад үлдсэн юм тэгсэн утас нь холбогдохгүй байгаад байсан болохоор нь нөхрийнхөө нагацаас асуутал ******* хоёр найзынхаа хамт уул руу явсан гэж хэлэхээр нь би самарт явсан юм байна гэж ойлгосон. ...Миний эзэмшлийн Муссо маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар харин би арлын дугаарыг нь мэдэхгүй. ...Би 2023 онд Улаанбаатар хотоос 9500000 төгрөгөөр авч байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараагийн бүсийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/07 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.МУ-ын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 153 дугаар тогтоолоор ховор ургамлын төрөлд хамааруулсан байдаг.
2.үгүй.
3.Хуш модны самрыг болц нь гүйцээгүй буюу чийгтэй давирхай салаагүй байх үед түүсэн бол хадгалалтын горимоосоо шалтгаалан ийгээ алдаж хатсан тохиолдолд жин буурна.
4.Анх ямар байх үед нь түүснээс шалтгаалан ямар байдлаар нь хадгалах шаардлагатайгаас шалтгаална. Нойтон үед түүсэн бол чийгийг алдахгүй байх нөхцөлөөр хүйтэн сэрүүн хөлдөөгч зэрэгт хадгална.
5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралт “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах тухай журам”-ын 3.4 дэх хэсэгт “хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түүж бэлтгэхээр заасан байдаг.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экэологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 348 дугаарт Pinus sibirica Du Tour латин нэршилтэй Сибир хушны самар нь ховор ургамлын төрөлд багтсан бөгөөд 1 кг нойтон үрийн жингийн экологи эдийн засгийн 98,900 төгрөг, 1 кг хуурай үрийн жингийн үнэлгээ 176,600 төгрөг гэж заасан байдаг. Уг үнэлгээгээр 215,7 кг хуш модны боргоцой түүж бэлтгэсэн гэх ховор ургамлын үнэлгээг тогтооход: 215,7 кг боргоцойноос үрийг нь салгахад 32,1 кг үр гарч байна. 32,1 кг хуш модны самрын үр /нойтон жин/*98,900төг=3,174,690 төгрөг. Дээрх хуш модны самар түүж бэлтгэснээр байгаль-экологид учирсан хохирол нь 3,174,690 төгрөг байна.
7.Байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалтыг үндэслэн “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж заасны дагуу тооцов. Нийт хохирлыг тооцоход 3,174,690 төгрөг*5 дахин 15,873,450 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу хохиролд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна. ...гэх дүгнэлт/хх-ийн 47-48 дугаар хуудас/
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01-29-02/277-2/ дугаартай акт
Актад:
1.Шинжээчийн тогтоосон ойн санд учруулсан 3174690 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 15873450 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул энэхүү актыг үйлдэв. ...акт/хх-ийн 50 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай үнэлгээний тайлан/хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч нараас байгаль экологид учруулсан хохиролд 3174060 төгрөг төлсөн баримт/хх-ийн 147 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн шүүгдэгч Г.******* 4232920 төгрөг, шүүгдэгч Б.******* 4232920 төгрөгийн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нарын бүлэглэн үйлдсэн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Хүн, хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүсэн, эмийн түүхий эд болгох болон өөр бусад зорилгоор бэлтгэсэн, өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил ашиглалтад байлгасан, тээврийн хэрэгсэл ашиглан зөөж зөөвөрлөсөн, шилжүүлсэн, боловсруулж шинж чанарыг өөрчилсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан буюу гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шар шургаагт гэх газраас зохих Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон сибирийн хуш модны 32.1кг самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн тээвэрлэсэн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба тухайн байгалийн баялаг буюу самар нь Сибирь хушны үр, идээ /sinus sibirica Du Tour/ бөгөөд нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 355-д заасан ховор ургамлын жагсаалтад багтдаг болох нь шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тиймээс шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нарыг бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шар шургаагт гэх газраас зохих Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон сибирийн хуш модны 32.1кг самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 3174690 төгрөгийн бодит хохирол, ургамлын санд 15873450 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологи, ургамлын санд 15873450 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 5291150 төгрөгийн, шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 5291150 төгрөгийн, шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 1058230 төгрөгийг тус тус нөхөн төлсөн ба шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт ногдох хэсэг болох 4232920 төгрөгийг нөхөн төлөөгүй байна.
Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Г.*******оос 4232920 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Гурав.Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.*******, Б.*******, Г.******* нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал дүгнэлт илэрхийлснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, ам олуулан амьдардаг зэргийг харгалзан үзэж өөр төрлийн эрүүгийн хариуцлага, ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан ялаас сонгон хэрэглэж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн С.ийн эзэмшлийн дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч С.ийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн С.ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Муссо загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай үнэлгээний тайлангаар 3000000 төгрөгийг шүүгдэгч тус бүрд тэнцүү хувааж шүүгдэгч Г.*******оос 1000000 төгрөгийг, шүүгдэгч Б.*******гаас 1000000 төгрөгийг, шүүгдэгч Г.*******оос 1000000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуш модны 32.1кг, самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******од хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Б.******* нар нь шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Б.******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* 5291150 төгрөгийг, шүүгдэгч Б.******* 5291150 төгрөгийг, шүүгдэгч Г.******* 1058230 төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд тус тус нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Г.*******оос 4232920/дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар - улсын дугаартай Муссо загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3000000/гурван сая/төгрөгийг шүүгдэгч Г.*******оос 1000000/нэг сая/ төгрөг, шүүгдэгч Б.*******гаас 1000000/нэг сая/ төгрөг, шүүгдэгч Г.*******оос 1000000/нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /шүүх хуралдаан болох үед жинлэхэд/ хуш модны үр самар 30/гуч/кг самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ