Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/03203

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/03203

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... хаягт оршин суух Т овогт Л-ын Д /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, ... тоот хаягт оршин суух О овогт Э-ийн Ц /РД: .../-т холбогдох,

Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны өмчлөх эрхээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авах, Э.Ц, Х.Б ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгчР.П, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЛ.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Д нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Э.Цтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн, ... хороо, ... хороолол, 17 дугаар байрны 1 тоот орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Э.Ц нь миний төрсөн ахын хүүхэд тул банкнаас зээл аваад мөнгөө бэлнээр нь өгнө гэхээр нь итгээд гэрээгээ байгуулсан. Э.Ц нь зээлээ хөөцөлдөж байна, бүтэхгүй байна гээд яваад байсан, нэг өдөр Хаан банкнаас зээлээ төл, Цолмонбаяр хаана байна гээд ороод ирсэн. Тэрээр Хаан банкнаас 50,000,000 төгрөг зээлсэн боловч одоог хүртэл байрны үнийг надад төлөөгүй. Иймд нэхэмжлэгч Л.Д нь Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, ... орон сууцыг худалдах, худалдан авах тухай 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Э.Цтай байгуулсан гэрээнээсээ Иргэний хуулийн 20... зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж байх тул дээрх орон сууцны өмчлөх эрхийг Л.Дгийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү. Мөн Э.Ц, Х.Б ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байгаа. Анх Э.Ц 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээг Л.Дтай байгуулсан нь үнэн. Тэр үед бэлэглэлийн гэрээгээр орон сууц шилжүүлж барьцаалан зээл авах гэхэд банкнаас заавал худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Э.Цын өмчлөлд шилжээд зээл авах гэтэл зээл бүтээгүй. Тэгээд Э.Ц зээл авахаа больсон гэдгээ Л.Дд хэлээд зээлийн харилцааг дуусгасан байж байгаад Э.Ц нь Л.Дгийн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн итгэмжлэлээр мөнгөний хэрэг гарсан учраас барьцаалан 50,000,000 төгрөгийг банкнаас авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Э.Цт холбогдуулан Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, ... орон сууцыг худалдах, худалдан авах тухай 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээнээсээ Иргэний хуулийн 20... зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авах, мөн Э.Ц, Х.Б ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 20... зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээсээ татгалзаж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Э.Цт холбогдуулан Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж, ..., 18 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдах авах гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Л.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дээрх орон сууцны өмчлөх эрхийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Э.Цт шилжүүлэн өгсөн, харин хариуцагч Э.Ц нь орон сууцны үнийг 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төлөхөөр гэрээгээр тохиролцсон боловч одоог хүртэл хариуцагч нь үүргээ биелүүлээгүй буюу төлбөрийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн Ш.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар зэргээс үзвэл хариуцагч Э.Ц нь орон сууцны үнийг төлөөгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 20... зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Э.Ц гэрээгээр хүлээсэн үүргээ буюу орон сууцны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байх тул Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж, ..., 18 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л.Дд шилжүүлэн өгөхийг хариуцагч Э.Цт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин дээрх орон сууцыг Л.Д эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын талаар:

 

Хариуцагч Э.Ц нь Х.Б ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг зээлж авахдаа мөн өдөр ... тоот барьцааны гэрээг давхар байгуулж, зээлийн барьцаа болгож 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсаны дотор маргааны зүйл болох Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж, ... орон сууцыг барьцаалжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Б ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй болно.

 

Хариуцагч Э.Ц нь зээлийн болон барьцааны гэрээг байгуулах цаг хугацаанд дээрх орон сууц нь түүний өмчлөлд байсан бөгөөд аливаа гэрээний харилцаа нь гэрээний талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсгэх тул гэрээний оролцогч биш этгээд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 20... зүйлийн 205.1, 24... зүйлийн 243.1-д заасныг баримтлан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж, 17 дугаар байрны 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л.Дд шилжүүлж өгөхийг хариуцагч Э.Цт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Э.Ц, Х.Б ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цаас 308,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР