Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/02684

 

 

 

         2017 оны 10 сарын 12 өдөр

 

 

 

 

                Дугаар 102/ШШ2017/02684

 

 

 

 

                        Улаанбаатар хот

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

         Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: ******* дүүрэг Дилав хутагт Жамсранжавын гудамж 54 дүгээр сургуулийн хойно өөрийн байранд байрлах Нийслэлийн ******* ******* *******, ******* ******* *******т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 1.375.249 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2.683.523 төгрөг төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Туул хөтлөв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шинээр томилогдсон ******* ******* *******, Халамж Үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мэндбаяр Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, *******ийн хуулийг зөрчиж, Ц.*******д ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр түүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлаар Ц.******* Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр №74 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, уг тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны цалин хөлсийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг үүрэг болгосон. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй. ...Энэ хугацаанд ажилд эгүүлэн томилохгүй байсан тул нэхэмжлэгч 3 дугаар сард өөр ажилд орсон. Өөр ажилд орсон учир ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхийн шийдвэр гарсан тул 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилж байгаа. Мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тус дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Энэ маргааныг өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн тул нэмж ярих тайлбар байхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Ц.******* нь хуучнаар ******* ******* хөдөлмөрийн *******т нягтлан бодогчоор ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн захиргааны болон төрийн ******* албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 7 дугаар хавсралт дээр төрийн ******* бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл гэж тогтоосон.  Энэ тогтоолын дагуу нягтлан бодогч нь ******* албан тушаалтан учраас ТҮ-7-оор цалинжих ёстой. Ц.******* нь өмнөх даргаараа ТТ-5-аар цалинжиж илүү цалин авч байсныг нь н.Ган-Эрдэнэ дарга хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б-42 тушаалаар Ц.*******г төрийн захиргааны албан тушаалтнаас чөлөөлж, төрийн ******* албан тушаалд томилж, ТҮ-7-5 ангилал зэрэглэлээр солих тушаал гаргасан. Гэтэл Ц.******* нь өөрөө нягтлан бодогч байсан болохоор албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, ТҮ-7 ангилал зэрэглэлээр солих тушаал гарсаар байтал 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хууль бусаар өөртөө ТТ-5 ангилал зэрэглэлээр цалин бодож байсан. 2016 оны 1 дүгээр сард хуучин ажиллаж байсан дарга нь буцаж томилогдсон тул дахин ТТ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж эхэлсэн. Энэ албан тушаал нь Засгийн газрын тогтоолоор ТҮ зэрэглэлийн албан тушаал байтал Ц.******* нь ТТ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж байсан нь хууль бус юм. Үүний улмаас улсад 1,800,000 төгрөгийн хохирол учирсан. Нийслэлийн аудитын газрын санхүүгийн албаны 2 дугаар албаны ахлах аудитор н.Алтанцэцэгийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 0219 актаар хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаанд холбогдуулан бусдаас бараа материал авахдаа Татварын ерөнхий хуулийн дагуу татвар суутгаж аваагүй гээд ******* ******* *******, Халамж ******* *******т 810,000 төгрөгийн төлбөр тогтоосон байдаг. Ц.******* нь мэргэшсэн нягтлан бодогч гээд сар бүр цалин дээрээ 15 хувийн нэмэгдэл авдаг. Дээрээс нь өөрийн хийх ёстой ажлыг хийсний төлөө улсаас хагас жилд нэг удаа 2 сарын урамшуулал авдаг. Ийм байсаар байтал улсаас ахиж мөнгө нэхэмжилж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Иймд манайх сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг хангаж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлийн хувьд тайлбарлахдаа: Хариуцагчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ тухай өмнө нь Нийлслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Төрийн захиргааны албан хаагч мөн үү? биш үү? гэдгийг Төрийн албаны зөвлөл шийдсэн. Тогтоол нь ч байгаа. Шүүхийн шийдвэр ч байгаа. Ц.******* нь төрийн жинхэнэ албан хаагч гэж 2008 онд тангараг өргөсөн. Ц.*******г зөвхөн нягтлан бодогч мэтээр ярьж, өөр тогтоолуудтай хариуцагч сольж байх шиг байна. Хуучин даргатайгаа хуйвалдсан гэдэг нь гүтгэлэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хариуцагч захиргааны хэргийн шүүхийн процессын талаар ******* ******* цагдаагийн *******, Авлигатай тэмцэх газарт хандаж удаа дараа явсан. Ямар нэгэн хэрэг үүсгэх байдал байгаагүй гэдгийг албан ёсоор гаргаж байсныг мэдэж байгаа. Тийм учраас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. 2015 онд Ц.*******гийн тухайн ажиллаж байсан үеийнх нь бүх санхүүгийн тайлан зөрчилгүй гэж гарч байсан нь аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Мөн хариуцагч тал мэргэшлийн нягтлан бодогчийн ёс зүйн талаар дүгнэх эрх бүхий байгууллага биш. Ц.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэнэт хууль бусаар халагдах хүртлээ ажлаа ёс журам, хууль дүрмийн дагуу хийж байсан. Энэ хүнээс бараа материал авсан хүн кассаар нь гаргасан. 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хууль бусаар ажиллаж байсан хүмүүсийн тайлан, аудит хийх хугацаа дараа онд нь байдаг. Эдгээр хүмүүс хариуцаж хийх ёстой. Энэ ч утгаар Нийслэлийн ахлах аудитор холбогдох буруутай хүмүүсээр төлүүлэхийг н.Мэндбаяр н.Ариунжаргал нарт хариуцуулсан гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож, шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* халамж ******* *******т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1.375.249 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын 2 дугаар ахлах аудиторийн 2017 оны 2 дгаар сарын 23-ны өдрийн 01/29 актаар тогтоосон 810.000 төгрөгийн төлбөр болон илүү авсан цалин 1.873.523 төгрөг нийт 2.683.523 төгрөгийг төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь ******* ******* ******* халамж ******* *******т ******* эрхлэлтийг дэмжих сан болон үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 09 сарын 30-ны өдөр Б/50 дугаар тус хэлтсийн даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн, Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 74 дугаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Гэвч ******* ******* ******* халамж ******* ******* шүүхийн шийдвэрийг биелүүлж Ц.*******г ажилд нь эргүүлэн тогтоогоогүйгээс Ц.******* 2017 оны 03 сарын 14-ны өдөр ажилд орсон байна./хх-8-16 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

2017 оны 01 сарын 26-ны өдрийн 74 дугаар Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч Ц.*******г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, хариуцагч түүнийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул Ц.*******гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.375.249 төгрөгийг хариуцагч ******* ******* хөдөлмөр халамж ******* хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* халамж ******* ******* нь нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 01/23 дугаар Нийслэлийн Аудитын газрын актаар тогтоосон 810.000 төгрөгийн төлбөр болон илүү цалин өөртөө бодож авсан 1.873.523 төгрөг нийт 2.683.523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2017 оны 02 сарын 23-ны өдрийн 01/23 дугаар Нийслэлийн Аудитын газрын төлбөр барагдуулах тухай актаар тус байгууллагын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийн ...эко цагдаа, нийтийг хамарсан цэвэрлэгээ зэрэг хөтөлбөр арга хэмжээнд зориулж, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэл, бээлийн, маскыг хувь хүнээс худалдан авахдаа 810.000 төгрөгийн татвар суутгаагүй нь Хувь хүний орлогын албан татварын 23 дугаар зүйлийн 23.1 заалтыг зөрчсөн гэж , ...Хувь хүний орлогын албан татварт дутуу суутгасан 810.000 төгрөгийг төлж барагдуулахыг ******* ******* хөдөлмөр халамж ******* *******, нягтлан бодогч нарт хариуцуулсан байна. /хх-33 дугаар тал/

 

Мөн хариуцагч ******* ******* хөдөлмөр халаж ******* ******* нь нэхэмжлэгч Ц.*******г 2015 оны 07 сарын 27-ны өдрийн Б/42 тоот хэлтсийн даргын Ц.*******гийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлөн тогтоох тухай тушаалаар түүнийг төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлж ******* албан тушаалд томилсоор атал 2016 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл үндэслэлгүйгээр илүү авсан цалин зөрүү 1.873.523 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ямар гэрээ болон хуулийн дагуу хохирол шаардаж байгаа нь тодорхойгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ талуудын хооронд хийгдсэн эсэх, ажил албан тушаалын ангилалыг өөрчлөх үед хөдөлмөрийн гэрээ бусад баримтад хэрхэн өөрчлөлт орсон эсэх, цалин хөлс олгож байсан баримт байгаа эсэх, 2017 оны 02 сарын 23-ны өдөр Нийслэлийн Аудитын газрын тогтоосон актад Ц.*******гийн гэм буруутай эсэх талаар ямар нэг ямар нэг дүгнэлт хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлд бүрэн гүйцэд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тьэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч төсвийн байгууллагын хувьд сөрөг нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.*******ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.375.249 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* халамж ******* хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

2.*******ийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* халамж ******* *******т үүрэг болгосугай.

 

3. *******ийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч ******* дүүрэг ******* халамж ******* хэлтсийн нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан гаргасан 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 01/23 дугаар Нийслэлийн Аудитын газрын актаар тогтоосон 810.000 төгрөгийн төлбөр болон илүү цалин өөртөө бодож авсан 1.873.523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч төсвийн байгууллагын хувьд сөрөг нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдах

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад  болохгүйг дурдсугай.

  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ