Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 2024/ШЦТ/146                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Э.Алтан-Од

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч Р.*******

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* баг,  ******* тоотод оршин суух, урьд өмнө хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

Улаанбаатар хот Октябрын районы шүүхийн 1979 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №*******тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109-б зааснаар 03 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* баг, Ахуй үйлчилгээний 8 тоотод өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Гомыг хамтран амьдрагч Ц.той хардсаны улмаас толгой тус газарт 2-3 удаа цохиж түүний биед толгойн хуйханд язралт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Хохирогч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...*******, нар худлаа мэдүүлэг өгсөн. Би ын араар хэвтсэн нь үнэн. Тэгээд ыг чамд өгөхгүй шүү гээд тэврээд хэвтсэн чинь ******* миний толгой руу төмрөөр цохисон. Тэгээд би ухаан алдсан байсан. Ухаан ортол ахиад 2-3 удаа цохисон. Эмчилгээний зардал 500000 төгрөг гарсан үүнийгээ нэхэмжлэх болно. Би зарим зүйлээ мартаж санаад байна. Толгой маш их өвддөг болсон. ...гэх мэдүүлэг.

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

Хохирогч Р.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд “Элсний ам” руу элсэнд явсан юм. Тэндээс элс ачиж ирээд Бороогийн гудамжинд буулгаад орой 21 цагийн орчимд дууссан. Тэгээд өмнө уулздаг байсан. Ц. гэх эмэгтэй над руу залгаад миний нуруу бөөр татаад хэвтэж байна гэхээр нь би Ц.т бөөрний эм аваад Ахуй үйлчилгээний 8 тоотод гэрт нь очсон юм. Гэрт нь орсон чинь П.*******, Ц. тэр хоёр халамцуу сууж байсан. Би тэгээд авсан эмээ өгчхөөд гарах гэж байсан чинь П.******* мөнгөтэй бол ганц юм авчхаач хуваагаад уучихъя машинаа цонхон доор тавьчих гэж надад хэлсэн. Тэгэхлээр нь би за гээд машинаа цонхон доор нь байрлуулчхаад “Нар” дэлгүүр лүү ганцаараа яваад 0.5 литрийн “Хараа” архи 1 шилийг авсан. Тэгээд бид 3 тэрийгээ ууж дуусчхаад гэрлээ унтраагаад унтах гээд хэвтсэн. Би Ц.ын хажуугаар ороод хэвтсэн чинь П.******* би том өрөө рүү орж унтлаа гээд том өрөө рүүгээ орсон. Тэгээд удаагүй 10 минутын дараа П.******* буцаж ирээд гэв гэнэт миний толгой руу 4 удаа цохисон. Юугаар цохисныг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан төмөр юм дугарч байсан.Тэгэхээр нь би болиоч ээ гээд хашхирсан чинь цаашаа яваад өгсөн. ...Ц.той намайг хардаад цохисон. ...Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны орой 8 цагийн орчимд Р.******* манай гэрт 0.75 литрийн “Хараа” архи бариад орж ирсэн. Тэгээд тэр архийг нь манай нөхөр болох Мэндээ бид 3 хувааж уучхаад орой 10 цагийн орчимд амрах гээд орондоо ороод байж байсан чинь Р.******* миний хажуугаар орж ирээд надтай унтана гээд дайраад байсан. Тэгээд миний хамаг хувцас хунарыг тайлаад нуруун дээр дараад байсан. Тэгсэн чинь Мэндээ уурлаад чи айлд орж ирчхээд ингэж болдог юм уу гэсэн чинь Р.******* чамд ямар хамаатай юм гээд тэр хоёр хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Мэндээ чи муу ямар даварсан юм бэ? гээд Р.ын толгойн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Би тэгээд боль гээд тэр хоёрыг салгаад Мэндээг том өрөө рүү аваад орсон. Р.******* өөрөө цагдаа дуудсан байх хэсэг хугацааны дараа цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан. Тийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын “...Иргэн Р.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 120624 төгрөгийн тусламж үйлчилгээг гаргуулсан байна. ...Уг буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120624 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй. .../хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгч П.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг ******* тоотод гэртээ эхнэр той хамт байж байсан чинь ******* гэх хүн 0.5 литрийн хараа архи бариад манай гэрт согтуу орж ирсэн юм. Тэгээд тэр архийг нь бид гурав хувааж уучхаад би эхнэртэйгээ амар гээд орондоо ороод хэвтсэн чинь тэр ******* гэх хүн бид хоёрын голоор орж хэвтэх гээд дайраад байсан. Тэгэхээр нь чи болиоч гэсэн чинь “би чамаас өмнө той уулздаг байсан чамд хамаагүй би заавал унтана” гээд дайраад байсан.Тэгээд би болиулах гэсэн чинь миний эрүү хэсэг рүү нэг удаа цохиод миний шүд рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд толгой руу нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд ******* цагдаа дуудаад хэсэг хугацааны дараа цагдаа нар намайг ирээд аваад явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 35 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 01 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.*******ын согтуурал шалгасан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар хуудас/

Хохирогч Р.ын согтуурал шалгасан тэмдэглэл/хх-ийн 3 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-8 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №5434 дугаартай хохирогч Р.ыг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 21 дүгээр хуудас/,

             Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №221 дугаартай дүгнэлт

             1.Р.Гомын биед толгой хуйханд язралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.

             2.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

             3.Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

             4. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/Хх-ийн 19-20 дугаар хуудас/

             Хохирогч Р.ын эмчилгээ хийлгэх гаргасан зардлын баримт/хх-ийн 63 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч П.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* баг, ******* тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.ыг хохирогч Р.*******той хардсаны улмаас толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч Р.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/, шүүгдэгч П.*******ын эрүүгийн хэрэгт сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 35 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №5434 дугаартай “яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 21 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №221 дугаартай дүгнэлт/хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Р.ын эрүүл мэндэд учирсан толгой хуйханд язралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Р.ын мөрдөн байцаалтад гаргаж ирүүлсэн 2 ширхэг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас хохирогчийн эмчилгээний бодит зардалд 350350 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.*******д олгож,

Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст шүүгдэгч  П.*******аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан шууд бус хохирол 120624 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч П.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* баг, ******* тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.ыг хохирогч Р.*******той хардсаны улмаас толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан үзэж 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.*******ыг 03/гурав/сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарч өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5.Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас 350350/гурван зуун тавин мянга гурван зуун тавь/төгрөгийг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 110 тоотод оршин суух, овогт ы *******д олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мэнд-Амраас 120624/нэг зуун хорин мянга зургаан зууна хорин дөрвөн мянга/төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ