| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
2024 оны 11 сарын 08 өдөр Дугаар 2024/ШЦТ/142 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө 6 удаа ял шийтгүүлсэн.
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №*******тай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №*******тай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №*******тай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №тай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №тай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны ******* сарын 19-ний өдрийн тай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай, “Hyundai Sonata-NF” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн № шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Sonata-NF загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.ы илтгэх хуудас/хх-ийн 01 дүгээр хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “согтуурал шалгасан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 02-03 дугаар хуудас/,
-Гэрч М.ы мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мадал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс баталсан төлөвлөгөөний дагуу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой 21 цагаас 2 цагийн хооронд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Гантулгын хамт гэрлэн дохиотой уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 21 цагийн үед улсын дугаартай “Sonota-6” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шалгахад ын ******* гэх хүн нь тээврийн хэрэгсэл жолоодсон байдалтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг үнэртэж байсан тул замын цагдаагийн постод очиж согтуурал шалгах багажаар Э.*******ийн согтуурлыг 21 цаг 08 минутад шалгахад 1,54 хувийн согтолттой байсан. Иймд илтгэх хуудас бичиж, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хүргүүлж, Э.*******ийг илтгэх хуудасны хамт жижүүрт хүлээлгэн өгсөн юм. Э.******* би хөдөөгөөс орж ирсэн юм гэж хэлж байсан. ...Э.******* нь тээврийн хэрэгслээ ганцаараа жолоодоод явж байсан. Би хяналт шалгалтын хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Э.******* гэх хүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхыг илрүүлсэн юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 08 дугаар хуудас/,
- Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орой 19 цагийн үед өөрийн нөхөр Э.******* руу залгаад хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд Э.******* намайг гэрлэн дохионы махны дэлгүүрийн хажуу талаас авах гэж байхдаа 21 цагийн үед цагдаад шалгуулаад байж байсан. Тэгээд цагдаа согтуурлыг нь шалгаж үзнэ гэж хэлэхээр нь би машиндаа суугаад нөхрийнхөө хамт замын цагдаагийн пост дээр очсон. Тэгээд манай нөхрийн согтуурлыг цагдаа шалгасан чинь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд тээврийн хэрэгслийг журмын хашаа руу хийсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ харьсан. Нөхрөөс асуусан чинь айраг уусан гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/тай шийтгэвэр/хх-ийн 56 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 60-61 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч Э.*******ийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Э.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.
Гурав.Шүүгдэгч Э.*******ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн № шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Sonata-NF загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Э.******* хүлээн зөвшөөрсөн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 16 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №тай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба уг зөрчлийн хэргийн шийтгэлийг эдэлж дууссаны дараа тус эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800/хоёр мянга найман зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000/хоёр сая найман зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 2800000 төгрөгийн торгох ялыг 16/арван зургаа/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Э.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эдлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ