Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00466

 

2022 оны 02 сарын 25 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/00466                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу 0/1, өөрийн байранд байрлах “Тк” ХХК РД:00000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 000 дугаар гудамж, 000 тоот хаягт оршин суух Халзан овогт О С /РД:000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 000 дугаар хороо, 000 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт А Б /РД:000001/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9.458.745,36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.0000, Д.Ананд 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Со нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төри ХХК нь О.Сэргэлэн, А.Бриг нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүрэгт 9.458.745,36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд “...Зээлдэгч Оюунбат овогтой Сэргэлэн нь “Төрийн банк” ХХК-тай 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдөр дугаар 104501004141 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн, сарын 1,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн өдрөө зээлдэгч О.Сэргэлэн, хамтран зээлдэгч А.Батзориг нар нь 104501004141 тоот барьцааны гэрээ байгуулж, Бизнесийн бараа материал болох бэлэн хувцас барьцаалсан. Банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч О.Сэргэлэнгийн Төрийн банк дахь 104501004110 тоот харилцах дансанд 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 2.149.940,17 төгрөг, хүү 1.604.111,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.548,11, нийт 3.755.600 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлээгүй тул энэ тухайн зээлийг нэг талын санаачилгаар цуцлах бүрэн үндэслэл болж байна. Иймд гэрээний үүрэгт үндсэн зээл 7.850.059,83 төгрөг, хүү 1.582.989,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.696,09 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 9.458.745,36 төгрөгийг зээлдэгч О.Сэргэлэн, хамтран зээлдэгч А.Батзориг нараас гаргуулж, Төрийн банкинд олгуулж, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлдэгч нарын анкет, тэдний иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 104501004141 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 104501004141 дугаартай барьцааны гэрээ, мемориалын баримт, орлогын мэдүүлэг, зээлдэгчийн өргөдөл, хүү тооцоолын хүснэгт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төринк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч Тө банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 10.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн, сарын 1,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлсэн тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 9.458.745,36 төгрөгийг зээлдэгч О.Сэргэлэн, хамтран зээлдэгч А.Бат нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч О.н, А.Батг нарт шүүх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гаргуулж, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны дотор хариу тайлбар ирүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч О.Сэргэлэн, А.Батзориг нар Төрийн банк ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн дагуу зээлдүүлэгч зээлийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч О.Сэ, А.Б нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Иймд хариуцагч О.С, А.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 9.458.745,36 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.297,92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сэргэлэн, А.Батзориг нараас 236.297,92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С, А.Б нараас 9.458.745,36 төгрөг гаргуулж, Т ХХК-нд олгосугай. 

 

2. Хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1. дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны зүйл болох бэлэн хувцасыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Төрийн банк” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.297,92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сэргэлэн, А.Б нараас 236.297,92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО