Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/02702

 

2021 оны 11 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2021/02702 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** мянгат **** тоот хаягт оршин суух,  харуул овогт ийн  /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, 9 гудамж, **** тоот хаягт оршин суух, Олон хүйт овогт гийн  /РД:/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 3 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагч С., нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү С.ыг эх  харуул овогт ийн  /РД:/-ийн асрамжид үлдээсүгэй.

 

 

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү С.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу С.А сургалтын төлбөр 3 800 000 төгрөг гаргуулах шаардлагад талууд харилцан тохиролцож, Их сургуулиа төгсөх хүртэлх хугацааны жил бүрийн сургалтын төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

4.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 74 975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, *** дугаар зүйлийн ***.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ