| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/01086 |
| Дугаар | 102/ШШ2020/01560 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2020/01560
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, А ХК-ийн байр, дугаар давхарт байрлах, “А ББСБ” ХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо,0 дүгээр хороолол, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны, 000 тоотод оршин суух, эрэгтэй, У овогт Ж-ийн Б /РД:УУ0000000000/-д холбогдох,0
0,000,000 төгрөг 00 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.Г, Г.С нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 0000/000 тоот А зээлийн гэрээ байгуулж кредит карт авсан байдаг. Уг зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 30 хоногийн үндсэн зээлийн хүү 3,0 хувь, нэмэгдүүлсэн хүү сар бүр заавал төлөх төлбөрөөс 0.2 хувь, сар бүр заавал төлөх төлбөр ашигласан зээлийн дүнгийн 10 хувийн нөхцөлтэйгөөр кредит карт авсан. Зээлийн картыг ашиглах хугацаанд зээлдэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр төлбөрийн нэхэмжлэл гарснаас хойш 15 хоногийн дотор төлөлт хийх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 587 хоногоор хэтрүүлсэн байдаг. Манай компани нь 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Ж.Бд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнийг мэдэгдэж, зээлээ төлөхийг анхааруулсан мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Одоогоор Ж.Б нь үндсэн зээлийн төлбөрт 4,878,586 төгрөг, 77 мөнгө, зээлийн хүүнд 2,247,077 төгрөг, 21 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 195,684 төгрөг 69 мөнгө, нийт 0,000,000 төгрөг 00 мөнгө төлж барагдуулах ёстой байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 7,333,020 төгрөгийг нэхэмжилж байсан боловч тооцооллоо зөвтгөөд 11,401 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,333,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,321,618 төгрөг 68 мөнгийг нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК-д Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос 2011 онд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна /хх-5 тал/.
Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “А зээлийн картын гэрээ”-г бичгээр байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийг, 2 жилийн хугацаатайгаар, зээлийн сарын хүү 3,0 хувь, нэмэгдүүлсэн хүү сар бүр заавал төлөх төлбөрөөс 0.2 хувь, сар бүр ашигласан зээлийн дүнгийн 10 хувийг төлөх нөхцөлтэйгээр зээлийн эрх бүхий А карт авчээ.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд “А ББСБ” ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар иргэн Ж.Бээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг тус тус шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч Ж.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7,321,618 төгрөг 68 мөнгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга болон кредит картны хүүний тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 03 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэх үүрэгтэй байсан боловч ирүүлээгүй байна тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч Ж.Бээс зээлийн гэрээний үүрэгт 7,321,618 төгрөг 68 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч“А ББСБ” ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс хариуцагч Ж.Бд шүүх хуралдааны товыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Бээс зээлийн гэрээний үүрэгт 7,321,618 төгрөг 68 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч “А ББСБ” ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,279 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 132,096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА