| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03210/И |
| Дугаар | 183/ШШ2021/03175 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2021/03175
| 2021 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2021/03175 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................... тоотод оршин суух Ш овогт Б-ын О/РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2.......6 тоотод оршин суух Б овогт Ц-ийн Ц /РД:000000000/-т холбогдох
гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Ц.Ц-тай танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 13-нд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин О.А төрсөн. Үүнээс хойш 2016 он хүртэл хамт амьдарч байгаад таарч тохирохгүй асуудлууд гарсан. Үүнээс шалтгаалан одоог хүртэл тусдаа амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 онд танилцаж, улмаар хамт амьдарч байгаад 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин О.А төрсөн. Бид зан харьцааны хувьд таарахгүй байснаас 5 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Миний бие охиноо өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Ц.Ц нар нь 2006 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин О.А төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрснийбүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцаа болон таарамжгүй байдлын улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан охин О.А-ыг эх Ц.Ц-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Ц.Ц нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шовогт овогт Б-ын О Б Ц-ийн Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.Анарыг эх Ц.Ц-ын асрамжид үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оад олгосугай.
5. Хариуцагч Ц.Цнь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР