| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/374 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт **************. /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт ************** нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 78-13 тоотод хохирогч гэрээс Самсунг А15 маркийн гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хаан банкны виза картнаас 490,000 төгрөгийг авч, Самсунг А15 маркийн гар утсыг бусдад өгч нийт 1,047,100 /нэг сая дөчин долоон мянга нэг зуун төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь манайд хоноод нөгөө хамт ирсэн залуу нь явсан юм. Ингээд 11-ний өдөр дэлгүүр гарах гэсэн******* нь би яваад ирье гэхээр нь Хаан бакны картаа өгөөд пин кодоо хэлээд гаргасан. Улмаар******* дэлгүүр гарч ирээд карт өгөхөөр нь аваад зурагтны тавиур дээр ил тависан. Ингээд******* гэрээс гарч яваад эргэж ирээгүй. .... маргааш нь гарах гээд картаа хайсан чинь олоогүй. Улмаар доод талынхаа дэлгүүр ороод асуусан чинь таны картнаас 490,000 төгрөгийн гүйлгээ гарсан байна гэж хэлсэн. Удалгүй гэртээ ороод утсаа хайсан чинь мөн алга болсон байсан. ... гэртээ байж байхад оройхон******* согтуу орж ирэхээр нь карт, утас хаана байна гэхэд картыг маань буцааж өгөөд гар утсыг чинь 2 хонинд авъя гээд байна утас чинь байгаа бөгөөд мөнгө удахгүй орно гэж хэлсэн. Би огт*******ыг миний данснаас мөнгө ав гэж хэлээгүй. ...******* миний утсыг хүлээлгэн өгсөн харин 490,000 төгрөгийг төлж барагдуулаагүй...” гэжээ. /хх-ийн 15-17 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад******* нь манай гэрт архи барьсан согтуу байдалтай ирсэн. Улмаар гар утас авах уу гэхээр нь хэдээр зарах юм гэхэд 2 хониор өгнө гэж хэлсэн. Тэгэхэд нь авъя гэж хэлээд гар утсыг нь авсан юм. Харин хонио өгөөгүй байсан. ....*******аас би хэний утас юм бэ гэхэд миний утас гэхээр нь юм бодолгүй авсан...” гэжээ. /хх-ийн 21 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тухайн өдөр******* гэх залууд Хаан банкны виза картаа өгөөд дэлгүүр юманд гаргаж байсан. Ингээд байж байхад манай охин ирээд намайг аваад явсан. ... маргааш нь тай уулзахад миний гар утас болон карт алга болсон тухайн үед байсан******* гэх залуу аваад явчихсан байна гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 5 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/
- Эд зүйл эд мөрийн хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/
- Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/
- DAMNO хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан /хх-ийн 28-32 тал/,
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ************** нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 78-13 тоот хохирогч гэрээс Самсунг А15 маркийн гар утас, Хаан банкны виза картыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хаан банкны виза картнаас 490,000 төгрөгийг авч, Самсунг А15 маркийн гар утсыг бусдад өгч нийт 1,047,100 /нэг сая дөчин долоон мянга нэг зуун төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Damnо хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн гар утсыг хүлээн авсан бөгөөд виза картнаас авсан 490,000 төгрөг, сэтгэцэт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилнэ” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 490,000 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүснэгтэд зааснаар 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1320,000 төгрөгөөр тооцож нийт 1810,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ...... тоотод оршин суух /РД: /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохирол 490,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 1320,000 төгрөг, нийт 1810,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ......тоотод оршин суух /РД: /-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ