Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс п

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүпн Ч.Мөнхцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б- 

Хариуцагч:  А нарт холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, гутаагдсан нэр төрийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Чимбаа /иргэдийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Д.О нь 2016 оны орон нутгийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн Ардчилсан намаас Баянгол дүүргийн 21 дүгээр тойрогт /хороо/ нэр дэвшин тус хорооны иргэд сонгогчдын итгэлийг хүлээж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 01 -ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 минутын хооронд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаагаа явуулсан болно. Гэтэл тус хороонд Монгол Ардын намаас нэр дэвшигч Л.Б- нь иргэн Д.Огийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатай гутаах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Б- Л /Вайи1да 1Иат1пии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягаараа дараах мэдээллийг тараасан. Үүнд:

  1. Сонгуулийн өдөр нэр дэвшигч Д.О гудамжаар чөлөөтэй хүмүүстэй гар бариад л явдаг ийм хуулийг “үл тоосон хулгайчууд дүүрэгт луйвараар төлөөлөгч болж байна” гэх мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 12 минутад;
  2. Өрхийн эмнэлэгээр дамжуулан “иргэдэд витамин тараасан” гэх мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 33 минутад;
  3. Хуулиар “хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэх мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 58 минутад;
  4. “Баянгол дүүргийн иргэд сонгогчдын сонгох эрхэд халдсан” гэх мэдээллийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цаг 22 минутад тус тус нийтлэн гүтгэн доромжилж, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ташаа мэдээллийг санаатайгаар удаа дараа түгээсэн.
  5. Мөн өөрийн Б- Л /Вайи1да КпатИии/ фэйсбүүк /ТасеЬоок/ хаягаараа бусдын нэр хүндийг гутаан, гүтгэн доромжилсон бичлэгийг бэлтгэн олон нийтэд тараасан бөгөөд уг мэдээлэлд дараах байдлаар иргэн Д.О-гийн нэр төрийг гутаан доромжилсон. Уг видео мэдээлэлд:

    1. “Эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн үйлдлүүд хийдэг”
    2. “Өөртөө мөнгийг бол сайн хийсэн”
    3. “тэр хувалз”
    4. “Иргэдийн газрыг олноор нь будлиулсан газрын наймаачин”
    5. “Сонгогчдын сонгууль өгсөн биллийг мөнгөөр худалдаж авсан"
    6. “Айлуудад нүүрс тараасан”
    7. “Иргэдийн Нийтийн Хурлын даргаар хүн зөөлгөж зөөсөн хүн бүрт мөнгө өгсөн”
    8. “Түүнд Цагдаагийн алаг машин хүртэл үйлчилж сонгогчдын билл авчирч өгсөн”
    9. “Сонгуулийн сурталчилгааны хугацаа хуулийн хүрээнд зогссон байхад гудамжаар явж хүмүүстэй уулзсан”
    10. “Айлуудаар витамин тараасан”
    11. “Иргэдийн сонголтод нөлөөлөх зорилготой гар утсанд мэссэж илгээсэн”
    12. “Хууль зөрчсөн үйлдлүүд нь ил тод болсон”
    13. “Огийн хууль зөрчсөн үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага тогтоож шүүхэд шилжүүлсэн”
    14. “Тэр хууль зөрчсөн үйлдлүүд нь тогтоогдож дүүргийн төлөөлөгчөөс журмын нөхрийн хамт нэр татагдах нь тодорхой болжээ” гэх зэргээр баримтгүй, нотлогдоогүй зүйлээр нэр төр гутаах зорилгоор гүтгэн доромжилж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг удаа дараа санаатайгаар тарааж байна. Д.О нь сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу сонгуулийн сурталчилгаагаа явуулан 21 дүгээр хорооны иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон байтал “луйвраар сонгогдсон хулгайч” мэтээр олон нийтийн сүлжээнд бичиж нэр хүндийг нь гутаан доромжилж байгаад үнэхээр гомдолтой байна. Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох нэр төрийг нь гутаахыг хориглоно”, мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” хэмээн заасан тул хариуцагч нь Д.Огийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, гутаагдсан нэр төрийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгаж өгөхийг хүсье гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Чимбаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Бид анх Л.Б-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Аийг хамтран хариуцагчаар татсан байсан. Гэвч Л.А нь нэхэмжлэгч Д.Отой эвлэрсэн болохыг нь бид хурлын дундуур олж мэдлээ. Иймд бид Л.Аптангэрэлээс татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

    Хариуцагч Л.Б- нь нэхэмжлэлийн шаардлагуудыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн хариуг шүүхэд өгсөн байгаа. Харин нэхэмжлэгч Д.Огийн нэр төрийг гутаасан юүтюбе /уои1иЬе/-ийн бичлэгийг бэлтгээгүй, тараагаагүй болохоо нотолж чадаагүй учир бидний нэхэмжлэлийн шаардпагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн миний бие 2016 оны Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд мөн сонгуулийн хуулийн дагуу ухуулга сурталчилгаагаа хийж шударгаар өрсөлдсөн. Миний хувьд иргэн Д.О-гийн нэр төрд зориуд халдах гэсэн оролдлого үгүй бөгөөд сонгуулийн иргэ^- тойронд байгаа бохир арга заль болохгүй бүтэхгүй зүйлийг иргэд олон түмэнд мэдүүлэх дахин ийм зүйл битгий гаргаасай гэсэндээ хэдэн зүйл сошиалд тавьсан. Иймд доорхи 4 асуудлыг дор бүрт өөрийн гэсэн байр сууриа илэрхийлж энэхүү тайлбарыг бичлээ.

    1. Сонгуулийн өдөр нэр дэвшигч Д.О нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдез сонгуулийн санал авах байрны орчим иргэдтэй гар барин сонгох сонгогдох эрхэ^
     

    хөндлөнгөөс нөлөөлж байна хэмээн үзэж, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны 00 цаг 00 минут дор бүхий л хэлбэрийн ухуулга сурталчилгаа зогсох ёстой гэсэн заалтыг үндэслэн хууль зөрчиж байна гэж үзсэн. 2016 оны 10 дугаар сарын 24-ний 12 цаг 33 минутад тавсан дээрхи зүйлийн тайлбарт бичихдээ “дүүрэгт луйвараар хуулийг үл тоосон хулгайчууд төлөөлөгч болж байна” гэж бичсэн бөгөөд уг тайлбарын хувьд хэтрүүлсэн бүдүүлэг үг хэллэгийг сэтгэл зүйн хувьд өөрчлөлттэй, бухимдуу байх үедээ бичсэндээ иргэн хүний хувьд уучлалт хүсч байна.

    1. “Ашид эрдэнэ" өрхийн эмнэлэгээр дамжуулан тараасан витамины хувьд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д.Энхтуяа нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны 10 цаг 19 минутад энэхүү “Ревит” хэмээх витаминыг Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт яваад оронгуут нэг өрөөнд оруулаад нэрийг нь утастай бичээд “Ардчилсан намд санал өгөөрэй” гэж хэлээд тус өрхийн эмнэлэгийн сувилагч н.Н гэх эмэгтэй өгч байна гэх мэдээллийг надад өгсөн. Түүнээс гадна тус хорооны иргэн Р.О, Ч.А нарыг “хэрэв тийм зүйл өгч байвал ороод ав” гээд явуултал “нэгдэх өдөр ир, тэгээд ав” гэсэн тухай өөрсдийн тайлбарыг бичиж өгсөн. Мөн тус хорооны иргэн М.Т-ийн 8893-5088 утсанд 2016 оны 10 дугаар сарын 19-ний 11 цаг 46 минутад 9961-2319 утаснаас, өөрөөр хэлбэл сонгуулийн зар сурталчилгааны хугацаа албан ёсоор дуусан үе буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны 00 цаг 00 минутад дууссан байхад “Баянгол дүүргийн орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдэд сонгож бизнесс хувийн хэвшлийг дэвшигч С.Одонтуяаг засаг даргаар ажиллуулах боломжийг олгоцгооё” гэж бичсэн мессеж одоо хүртэл байгаа. Иргэн М.Т нь энэ талаар тайлбар өөрийн биеээр өгсөн нотолгоо байгаа нь үнэн, үүнийг хувилан хавсаргав. Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, горькийн 23-942 тоотод иргэн Н.Д Ч.Б нар 2016 оны Дүүргийн иргэдийн нийтийн хурлын 10 дугаар сарын 19-ний өдрийн санал авах өдөр Ардчилсан намын хэсгийн ахлагч зүс таних эмэгтэй “та хоёр Ардчилсан намд санал өгнө биз дээ”, орой нь 20 цагийн үед дүү рүү нь залгаж “хүүхдээ цэцэрлэгт оруулах бол баримтаа /билл/ авчирч үзүүлээрэй” гэж утсаар хэлсэн. Иргэн Д-гийн охин “ээжээ, ааваа Ардчилсан намд өгөхгүй бол хүүхэд цэцэрлэггүй болох нь” гэж хэлсэн баримтууд, мөн тус хорооны иргэн Б.Х-гийн “Ардчилсан намын хэсгийн ахлагч машинаар авъя ,биллээ өгөөрэй” гэсэн бичлэг хүртэл надад бий. Би энэ бүх зүйл зүйл дээр асуудал яриад яахав хэмээн үзэж шүүх гэж явахгүй байгааг бас нэхэмжлэгч Д.О та нэгийг бодно байх.
    2. Хуулиар хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан гэдэг нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 58 минутад тавьсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 00 минутад сонгуулийн хуулийн дагуу бүх зар сурталчилгаа дууссан байна гэсний дагуу ойлгож тухайн зургийг хавсарган тайлбар бичсэн болно.
    3. Баянгол дүүргийн иргэд сонгогчдын сонгох эрхэнд халдсан гэх мэдээлэлийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13 цаг 22 минутад “Тусгаар.мн” болон зарим сайтуудад тавигдсан /одоо ч байна/ байсан мэдээлэлийг хуваалцан шейрлэж тавьсан нь үнэн. Би энэхүү гүтгэлэгийн шинжтэй материалыг иргэн Д.Огийн нэр хүндэд халдах оролдого хийн өөрийн биеээр эвлүүлэн янзалж хийгээгүй учир надад хамааралгүй. Мэдээлэлийн сайтууд хуулийн этгээд, хувь хүний эрхэнд халдсан мэдээлэл тавьсан байхыг хориглодог, тиймээс ч би нарийн ширийн үзэлгүй шейрлэж хуваалцсан бусад олон иргэд хуваалцсан байсан. Гэхдээ миний бие нэхэмжлэгчээс гаргасан таван шаардлагын дөрвийг нь хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч Д.Огийн нэр төрийг гутаасан юүтюбе /уои1иЬе/-ийн бичлэгийг бэлтгээгүй, юүтюбе /уои*иЬе/ дээрх бичлэгийг А С /апипаа заНппаа/ гэсэн нэрээр тавигдсан байсныг өөрийн Б- Л /ВаНи1да 1ЬатИии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягтаа байрлуулсан төдий юм. Иймд энэ шаардлагыг би хариуцахгүй байх гэжээ.

    Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

     

    Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.Б-, Л.А нарт холбогдуулж, өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, гутаагдсан нэр төрийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх

    шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Л.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

    Хариуцагч Л.Б- нь өөрийн “Б- Л” /ВаИЫда 1ИатИии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягаараа дараах мэдээллийг тарааж, нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэж нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан. Үүнд:

    1/ Сонгуулийн өдөр нэр дэвшигч Д.О гудамжаар чөлөөтэй хүмүүстэй гар бариад л явдаг ийм хуулийг “үл тоосон хулгайчууд дүүрэгт луйвараар төлөөлөгч болж байна” гэх мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 12 минутад;

    21 Өрхийн эмнэлэгээр дамжуулан “иргэдэд витамин тараасан” гэх мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 33 минутад;

    3/ Хуулиар “хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэх мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 58 минутад;

    4/ “Баянгол дүүргийн иргэд сонгогчдын сонгох эрхэд халдсан” гэх мэдээллийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цаг 22 минутад тус тус тараасан.

    5/ Мөн хариуцагч Л.Б- нь өөрийн Б- Л /ВаКи1да 1ЬатЬии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягаараа миний нэр хүндийг гутаан доромжилсон бичлэгийг бэлтгэн олон нийтэд тараасан гэжээ.

    Хариуцагч Л.Б- өөрийн “Б- Л” /ВаКи1да 1ЬатМии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягаараа дамжуулж 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 12 минутад “...ийм хуулийг “үл тоосон хулгайчууд дүүрэгт луйвараар төлөөлөгч болж байна”, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 33 минутад “...иргэдэд витамин тараасан”, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 58 минутад “...хориглосон хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан”, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цаг 22 минутад “...сонгогчдын сонгох эрхэд халдсан” гэх мэдээллийг тус тус тараасан талаараа маргаагүйгээс гадна “эдгээр үндэслэлгүй мэдээллийг тараасан болохоо хүлээн зөвшөөрч өөрийн фэйсбүүк хаягаас устгасан, уучлалт хүсч байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн /хх 74-76 хуудас/.

    Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн шаардлагыг нотлох үүднээс шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн уян диск /сиди, сс!/-нд талуудын хүсэлтийг үндэслэж шүүхээс үзлэг хийсэн ба уг дүрс бичлэгт нэхэмжлэгч Д.Ог “...эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн үйлдлүүд хийдэг”, “өөртөө мөнгийг бол сайн хийсэн”, “тэр хувалз”, “...иргэдийн газрыг олноор нь будлиулсан”, “...сонгогчдын сонгууль өгсөн биллийг мөнгөөр худалдаж авсан”, “...айлуудад нүүрстараасан”, “...Иргэдийн Нийтийн Хурлын даргаар хүн зөөлгөж зөөсөн хүн бүрт мөнгө өгсөн”, “...түүнд Цагдаагийн алаг машин хүртэл үйлчилж сонгогчдын билл авчирч өгсөн”, “...сонгуулийн сурталчилгааны хугацаа хуулийн хүрээнд зогссон байхад гудамжаар явжхүмүүстэй уулзсан”, “...айлуудаар витамин тараасан”, “...иргэдийн сонголтод нөлөөлөх зорилготой гар утсанд мэссэж илгээсэн”, “...хууль зөрчсөн үйлдлүүд нь ил тод болсон”, “...түүний хууль зөрчсөн үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага тогтоож шүүхэд шилжүүлсэн”, “....түүний хууль зөрчсөн үйлдпүүд нь тогтоогдож дүүргийн төлөөлөгчөөс журмын нөхрийн хамт нэр татагдах нь тодорхой болжээ” гэсэн агуулга бүхий мэдээллүүд байгаа, уг бичлэг нийтэд нээлттэй байдлаар буюу юүтюбе /уои1иЬе/ цахим хуудсанд байршигдсан, уг бичлэгийг хариуцагч ' Л.Б- өөрийн /ВайШда ИпатИии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягтаа байрлуулсан үйл барим-тын талаар зохигчид маргаагүй /хх 73 хуудас/.

    Харин хариуцагч Л.Б- “...Д.Огийн нэр төрийг гутаасан юүтюбе /уои1иЬе/- ийн бичлэгийг хэн нэг этгээд Ариунаа Сайхнаа /апипаа заНчпаа/ гэсэн нэрээр олон нийтэд нээлттэй цахим хуудсанд хэдийн байршуулсан байсныг өөрийн Б- Л /Вайи1да 1ЬатМии/ фэйсбүүк ЯасеЬоок/ хаягтаа байрлуулсан тул бичлэгтэй холбоотой шаардлагыг хариуцахгүй” гэсэн агуулгаар өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

    Тодруулбал, хариуцагч Л.Б- нь нэхэмжлэгч Д.Огийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий мэдээг бэлтгээгүй боловч мэдээллийг тараасан болох нь шүүхэд гаргасан өөрийх нь тайлбараар тогтоогдож байна.

    Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэдэгт иргэний талаар гарсан аливаа мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, уг мэдээлэл нь өөр хэн нэг этгээдэд тараагдсан, хүргэгдсэн байхыг ойлгох ба мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөв, бодит байдалд нийцэж байгааг нотлоогүй нөхцөлд эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд тусгажээ.

    Хариуцагч Л.Б- бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан талаараа маргаагүй ба тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, гутаагдсан нэр төрийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Л.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Огийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, үндэслэлгүй мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Л.Б-д үүрэг болгосугай.
    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2- д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2,- т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.