| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0156/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/153 |
| Огноо | 2024-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/153
2024 11 19 2024/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000000168 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж дүү нарын хамт амьдардаг, иргэний үнэмлэхний лавлагаагаар Багануур дүүргийн *******,******* хашаанд оршин суух хаягтай, одоо Багануур дүүргийн *******,******* хашаанд түр оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 99.1 дэх заалт, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, ******* (РД: *******).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн *******ны******* хохирогч ******* гэрт байхдаа түүний биед тодорхой шалтгаангүйгээр зүүн гарын шуу хэсэгт өшиглөх, модон тагшаар толгойн орой хэсэгт цохих зэрэг үйлдлээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт язарч зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Банзайгийн гэрт нэг хүн дагуулаад нэг шилтэй архитай орсон. Тэгээд архиа хувааж ууж байтал Байнзай намайг хөөгөөд байхаар нь би архи ууж байсан бор тагшаар Банзайгийн толгой руу 2-3 удаа цохисон гэж байсан. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Банзай чи намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би болсон зүйлийн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч ******* "...би 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал гаднаас нэг хүнтэй орж ирсэн. Тэгээд надтай юм яриад байж байтал хамт ирсэн нөгөө хүн нь за за би явлаа гээд гараад явсан. Тэгтэл миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь “чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ, би харахгүй байхад” гэж хэлтэл модон тагшаар миний толгой хэсэг рүү гараараа барьж байгаад нэг удаа цохисон. Тэгээд гэрийн хойд талд байдаг орон дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би эмнэлэгт дуудлага өгнө, би харахгүй толгой өвдөөд байна гээд “Эмээгийн дэлгүүр” гэх нэртэй дэлгүүр лүү очоод худалдагчаас нь гуйгаад эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгтэл удалгүй эмнэлэг хүрээд ирсэн. Тэгээд миний шархыг цэвэрлээд 2 оёдол тавьсан. Эмнэлгийн жолооч цагдаад дуудлага өгсөн. намайг ямар нэгэн шалтгаангүй зодсон. архи уусан согтуу байсан. гэх хүнийг танина. Манай дүү ******* ангийн хүүхэд байсан гэж надад ярьдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрт орж ирээд унтаад байдаг байсан юмаа..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “******* биед зулайн орой хэсэгт язарч зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна, дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 274 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-38 дахь тал),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн П.Банзрагч (РД:УГ70030610) нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 56,609 төгрөг, яаралтай тусламжийн хуудас 106,190 төгрөг, нийт 162,7999 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй байна...” гэсэн 28/55 дугаартай албан бичиг (хх-ийн 43 дахь тал)
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 99.1 дэх заалт, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус байсан...” гэсэн шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 50-80-р хуудас)
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолууд (хх-ийн 86-87-р хуудас)
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 88-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн ************** хашаанд ******* гэрт байхдаа түүний биед тодорхой шалтгаангүйгээр зүүн гарын шуу хэсэгт өшиглөх, модон тагшаар толгойн орой хэсэгт цохих зэргээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд зулайн орой хэсэгт 4х1см язарч зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч ******* зүүн гарын шуу хэсэгт өшиглөх, модон тагшаар толгойн орой хэсэгт цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 114 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь хохирогч ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур, бухимдлаа барьж чадахгүй зэрэг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгч *******гаас хохирогч П.Банзрагч эмчилгээний болон бусад зардалд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчээс “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө...“ гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 162,799 төгрөгийг шүүгдэгч ******* нь төлөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг модон тагшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдуулах...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, одоогоор хохирогч ******* гэрт буюу Багануур дүүргийн **************од оршин сууж байгаа зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амсар хэсэг нь 7.5 см, суурь хэсэг нь 3,9 см, өндөр 2,8 см хэмжээтэй нэг ширхэг бор өнгийн модон аягыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг *******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч П.Банзрагч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гаас нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 162,799 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлөхийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн амсар хэсэг нь 7.5 см, суурь хэсэг нь 3,9 см, өндөр 2,8 см хэмжээтэй нэг ширхэг бор өнгийн модон аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мэдэгдсүгэй.
8. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ