| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03331/И |
| Дугаар | 183/ШШ2021/03101 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/03101
2021 оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/03101 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ............тоотод байрлах И ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух Б овогт Г-ын Б /РД:.........../-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 176.382.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г.*****тэй №***** тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Тус зээлдэгч нь хугацаандаа зээлийн төлөлтигй хийгээгүй ба бидний зүгээс төлбөр төлбөх талаар утсаар сануулах, мессэж илгээх зэрэг бүх төрлийн шаардлагыг тавьсан хэдий ч Г.Бь зээлийн төлөлтөө төлөлгүй зээлийн болон фидуцийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зөрчил байна. Одоогийн байдлаар Г.Б-ийнүндсэн зээл 135.000.000 төгрөг, хүү 24.975.000 төгрөг, алданги 16.407.000 төгрөг, нийт 176.382.000 төгрөг байна. Иймд хариуцагч Г.Б-ээс шүүхийн журмаар зээлийн гэрээний төлбөрийг хангуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Г.*****д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 176.382.000 гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 175.707.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 675.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч ИХХК-аас 135.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, **** УНЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер-100 маркийн автомашин, 000 УНЦ улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашин, 000 УНК улсын дугаартай, Инфинити QX-60 маркийн автомашинуудыг нэхэмжлэгч ИХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.
Хариуцагч Г.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх ба нэхэмжлэгчээс фидуцийн гэрээний зүйл болсон автомашинуудыг бодитойгоор гаргуулан авах боломжгүй байсан тул зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ИХХК нь зээлийн үндсэн төлбөр 135.000.000 төгрөг, хүү 24.975.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрснээс тооцсон алданги 16.407.000 төгрөг, нийт 176.382.000 төгрөгийг хариуцагч Г.Бээс гаргуулахаар шаардсан боловч зээлийн хүүгийн төлбөрийг буруу тооцоолон нэхэмжилсэн байх тул зөвтгөн тооцох нь зүйтэй.
Зээлдэгчид 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 135.000.000 төгрөгийг олгосон тул 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 24.300.000 /135.000.000х3%=4.050.000х6 сар=24.300.000/ төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөх үүрэгтэй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.15-т гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн нийт үлдэгдлээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээний үүргээ биелүүлээгүй хэтэрсэн хугацаанд алданги төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцоход 317.007.000 /159.300.000х0.5=796.500 х398 хоног=317.007.000/ төгрөг болж байна.
Гэвч нэхэмжлэгч ИХХК-аас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алдангид 16.407.000 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ хэмжээгээр хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Блээс зээлийн үндсэн төлбөр 135.000.000 төгрөг, хүү 24.300.000 төгрөг, алданги 16.407.000 төгрөг, нийт 175.707.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 675.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нөгөөтэйгүүр хариуцагч Г.Бнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэлсэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.039.860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.036.485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс 175.707.000 /нэг зуун далан таван сая долоон зуун долоон мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 675.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.039.860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.036.485 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР