| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03433/И |
| Дугаар | 183/ШШ2021/02764 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02764
2021 оны 11 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2021/02764 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүргийн 1 дүгээр хороо, апартмент, ** байр, ** тоот хаягт оршин суух, ***** овогт /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, ***********т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын **-ны өдрийн 183/ШШ2020/00648 тоот захирамжаар надаас 45 583 950 төгрөгийг А.*******д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ эстимэйт ХХК-иар миний болон Ж.********, Б.******** нарын өмөлийн, улсын эрхийн бүртгэлийн Г-********* дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 10 гудамжны ** тоот хаягт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 36 509 900 төгрөгөөр үнэлж уг үнэлгээний дагуу НШШГГ нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн 70 хувь болох 25 556 930 төгрөгөөр анхны дуудлага худалдаагаар оруулан худалдан борлуулахаар болж байгаа нь бидэнд илт хохиролтой байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайлан мэдэгдлийн хамт НШШГГ-ийн шийдвэр гүйцэтгэгч М.Амгаланзаяа 2021 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж, миний зүгээс 2021 оны 10 сарын 01-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээг хүчингүй олгуулахаар гомдол гаргахад хүлээн авах боломжгүй мэдэгдлийг 2021 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сэлэнгэ Эстимэйт ХХК-иар хийлгүүлсэн хэт бага үнээр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Хөрөнгийн үнэлгээ хийхэд олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02707 дугаар шийдвэрээр ээс А.*******д 45 583 950 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын **-ны өдрийн 183/ШШ2020/00648 дугаар захирамжаар Г.********д 35 332 950 төгрөг олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290**4 тоот, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 20290**4 тоот тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч т шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч , иргэн Ж.********, Б.******** нарын өмөлийн улсын бүртгэлийн Г-********* дугаартай, Баянзүрх 20 дугаар хороо, Баяндөхөм 1А гудамжны ** тоот хаягт байрлах 700 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20290**4/178 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 138/04 дүгээр тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд үнийн санал ирүүлээгүй тул хураагдсан хөрөнгөд 2021 оны 09 дүгээр сарын сарын 15-ны өдрийн ***** дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь 36 509 900 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-18/18406, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-138/195** дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч , хамтран өмөгч Ж.********, Б.******** нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Г-********* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар Баяндөхөм 1-А гудамжны 2-б тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02707 дугаар шийдвэрээр ээс 45 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 382 950 төгрөгийн хамт гаргуулж А.*******д олгохоор, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын **-ны өдрийн 183/ШШ2020/00648 дугаар шүүгчийн захирамжаар 35 332 950 төгрөгийг гаргуулж Г.********д олгохоор тус тус шийдвэрлэжээ.
*********** дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн бичигдсэн 2020 оны 01 сарын 24-ны өдрийн 183/ГХ2020/00143, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ГХ2020/00674 дугаар бүхий гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрүүдийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч т болон төлбөрт хураагдсан хөрөнгийн хамтран өмөгчөөр бүртгэлтэй Ж.********, Б.******** нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4-138/15510, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-138/**006 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх ба төлбөр авагч Г.******** хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг ***********т 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж байжээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаартай Шинжээч томилох тогтоолоор төлбөр төлөгч ийн өмөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 1-а гудамжны 2-б тоот хаягт байршилтай, эрхийн улсын Г-********* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.
Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь тус газрыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 36 509 900 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-18/18406, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-138/195** дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч , хамтран өмөгч Ж.********, Б.******** үнэлгээний тайлан ирүүлснийг мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зарлагын хандлагын аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээг гаргажээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ийн ***********т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хүрээнд зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1**, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ***********т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ