| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
2024 ******* 11 дүгээр Дугаар 2024/ШЦТ/145 Мандал сум
******* 14-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох Эрүүгийн 242001780150 *******тай хэргийг 2024 ******* 11 дүгээр ******* 1-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Халх, а боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, , ******* УЮ*********************15;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , тоотод оршин суух иргэн гэрээс түүний эзэмшлийн “i phone 1” загварын гар утсыг 2024 ******* 08 ******* 19-ний өдрийн ******* цагийн орчимд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , тоотод оршин суух иргэн гэрээс түүний эзэмшлийн “i phone 1” загварын гар утсыг 2024 ******* 08 ******* 19-ний өдрийн ******* цагийн орчимд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 ******* 08 ******* ******* 19-ний өглөө 05 цаг 40 минутын үед суудлаар Улаанбаатар хот руу явах гэсэн боловч суудлаас хоцроод явж чадаагүй юм. Буцаж гэртээ ирээд дүүгийн хамтаар үлдсэн. Эх 09 цагийн орчим ажилдаа явсан. Цагийн дараа ээж манай охин дүүг дуудаад тэгээд манай агаагийн хүүхэд манай хашаанд байдаг байсан. Хүүхэд нь хичээлээ хийнэ гэж манайд байж байгаад гэр лүүгээ хальт орчоод ирэх хооронд нь миний цэнэглэж байсан утас алга болсон байсан. Би тухайн үед нь унтаж байсан. 24 цагийн ажил хийдэг болохоор нойр муутай яваад байсан юм. Би сэрээд утас байхтүй байхаар нь ээж аваад явсан юм байх гэж бодоод байж байгаад ээжийг ажлаа тараад ирэхэд нь "Эжээс утсаа асуутал байхгүй" гэсэн. Манай ээжийн төрсөн ах ******* намайг унтаж байх хойгуур орж ирээд миний гар утсыг авч яваад хүнд зарсан байсан. Би түүнийг орж ирсэн гэдгийг мэдээгүй хаалга онгорхой байсан юм. Тэгээд орж ирээд миний гар утсыг авч яваад хүнд зарсан байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Гэрч гийн “...Миний охин гэртээ унтаж байхад ах д. гар утсыг нь явч яваад замын хойно байх Чимгээ гэх хүнд архи уух гээд архины мөнгөөр зарсан байсан. Би ахыг дагуулан Чимгээ гэх айлын гэрт очиж, утас зарсан мөнгийг нь эргүүлэн түүнд өгч охины гар утсыг авсан юм. ...Би ах *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Төрсөн ах учир мөнгийг нь өөрөөсөө гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин И.Золзаяагийн 2024 ******* 09 дүгээр ******* 12-ны өдрийн ТХҮ-12/019 *******тай “Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2024 ******* 09 дүгээр ******* 11-ний өдрийн байдлаар 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-17-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйл буюу хохирогч өмчлөл, эзэмшлийн “i phone 1” загварын гар утас зэргийг хохирогчид буцаан өгсөн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дах хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. ******* зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6.1 дүгээр зүйл, 6.2 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 6.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 6.6 ******* зүйл, 6.7 ******* зүйл, 6.8 ******* зүйл, 6.******* ******* зүйл, 6.1 ******* зүйл, 8.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ ******* хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.