Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

0 ******* 11 ******* 11                    Дугаар 0/ШЦТ/13                            Мандал сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 300180019 дугаартай хэргийг 0 ******* 11 ******* ******* 05-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Халх, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , хүүхдийн хтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын , -1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /рд:МЗ96**************16/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 0 ******* 09 ******* ******* 1-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын , -1 тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн хувийн тааржгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацар, зүүн гарын бугалга, зүүн дал, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын 1-р хурууны 1-р үенд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 0 ******* 09 ******* ******* 1-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын , -1 тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн хувийн тааржгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацар, зүүн гарын бугалга, зүүн дал, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын 1-р хурууны 1-р үенд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “...0 ******* 09 ******* ******* 1-ны өглөө том хүү болох Бэрсүүдээ бөөлжөөд “даараад байна” гээд орон дээр хэвтсэн. Би нөхөр *******д “чи ядаж хүүхдэдээ хөнжил аваад өгчхөөч” гэтэл “чи хот явж, зугаа цэнгэл хөөж яваа биз дээ, худлаа ажил хийхгүй байж мөнгө үрээд яваад байх юм, би чайг бодвол ажлаа хийгээд явж байгаа, ч шиг зугаа цэнгэл хөөгөөгүй...” гээд өөдөөс орилоод байхаар нь би уурандаа хүүхдэд өгч байсан аягатай усыг нөхөр руу шидсэн. Уг аяга түүнийг оноогүй, тэрээр босож ирээд миний баруун шанаа, зүүн нүд, толгой, нуруу руу болон хөл рүү өшиглөж, мөн хоёр гарын шуу, бугалга хэсэг рүү гараараа цохисон юм. Би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Хот явж “зугаа цэнгэл хөөсөн” гэх шалтгааны улмаас маргалдсан. Архи уугаагүй эрүүл байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн -р тал/, Шинжээчийн 0 ******* 09 ******* ******* 18-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт: 1. биед баруун нүдний зовхи, баруун хацар, зүүн гарын бугалга, зүүн дал, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын 1-р хурууны 1-р үенд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. .Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 7-*******-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. ******* зүйлийн 5, 3.1 ******* зүйл, 36.1 ******* зүйл, 36. дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36. зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 ******* зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 50 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн -д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.