Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

2024 оны 08 сарын 07 өдөр          Дугаар 149/ШЦТ/1*******                          Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч                                          Б.Хишигсувд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000000111 *******тай хэргийг 2024 оны 08 ******* сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн 47 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт машинистын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, ******* ******* ******* 28-2-******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* *******, регистрийн ******* ,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь 2024 оны 07 ******* сарын 19-ний шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 ******* баг, Рашаантын гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 1.84 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 12-88 УБП улсын *******тай “Т.Хариэр” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 ******* сарын 19-ний шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 ******* баг, Рашаантын гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 1.84 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 12-88 УБП улсын *******тай “Т.Хариэр” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсо гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:” ...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, 2024 оны 07 ******* сарын 19-ний өдөр *******ийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/, Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа мэдээлэл”-д жолооч ******* нь 2024 оны 01 ******* сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 01 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа  /хх-ийн 10-р тал/, гэрч “...2024 оны 07 ******* сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос нөхрийн хамт ирсэн. Тэгээд бид хоёр гол дээр очиж 1 шил архи хувааж уусан. 2024 оны 07-р сарын 19-ний шөнийн 01 цагийн үед нөхөр бид хоёр юм авах гээд Мандал сумын 3 ******* баг, Рашаантын 18 тоотод орсон. Би дэлгүүр орж юм авах гэсэн чинь хаалттай байсан. Дэлгүүр онгойж магадгүй гээд хүлээгээд зогсож байтал манай нөхөр байхгүй болчихсон байсан. Тэгсэн чинь манай нөхөр *******ийг цагдаа шалгаад аваад явчихсан байна лээ. Манай нөхөр ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байж байгаад 2024 оны 01 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 1 жилээр эрхээ хасуулж торгуулсан. Нөхөр бид хоёр 1 л шил архи хувааж уусан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, гэрч Г.Сүхбатын “...Би цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу 2024 оны 07 ******* сарын 18-ны 19 цагаас 2024 оны 07 ******* сарын 19-ний 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 ******* баг, Рашаантын 18 тоотын гадна хүмүүс маргалдаад байна гэх дуудлагаар очиход хүүхдүүд бөөгнөрсөн байдалтай байсан учраас тараагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийж байхад ертөнцийн зүгээр урд талаас хойш чиглэлтэй 12-88 УБП улсын *******тай  тээврийн хэрэгсэл ирэх үед нь зогсоож шалгасан чинь ******* гэх хүн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай байхаар нь Замын цагдаагийн пост дээр очиж согтуурлыг шалгахад 1,84 хувийн согтолттой байсан тул цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж хүлээлгэн өгсөн юм. ******* нь би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Хүмүүс маргалдаад байхаар нь би согтуугаар машин бариад явчихлаа гэж хэлээд ганцаараа жолоо бариад явж байсан” гэсэн мэдүүлэг Яллагдагч *******ийн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх- ийн 22—р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8  ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

             

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.