Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

    2024       09         0                                      2024/ШЦТ/115    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Д.Шинэбал

             Хохирогч                                        *******

             Хохирогчийн өмгөөлөгч               *******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                *******

             Шүүгдэгч                                    ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******од ******* тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын , Сэлэнгэ аймгийн Мандал суманд ******* ******* ******* -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, , мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /рд:МА88*******18/,

                                                 Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь “2023 ******* 01 дүгээр 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий ийн албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч *******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ”...2023 ******* 01 05-ны өдөр болсон процессын талаар гэрч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, өгсөн тайлбарууд бүгд худлаа байна. Зарим нэгэн юмнууд худлаа байна. Тэр сүүлд нэмэлт үйл ажиллагаа хийгдсэн гээд зураг авалт тийм үйл ажиллагаа хийгдсэн. Тэр худлаа зураг байна. Тэр бас өөрийнх нь өгсөн мэдүүлэг байгаа. Тэр дээр өөрөө далан дээрээс хазсан гэсэн, эхэндээ далан дээрээс хазсан гэсэн мэдүүлэг өгчихсөн байж байгаад сүүлдээ гуянаас, гуяны дотор талаас хазсан болсон, тийм мэдүүлэг өгчихсөн байгаа. Тэгээд бүгд худлаа. Тухайн үед 2023 ******* 01 05-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд байх шүүхэд Шоовдор гээд хүн гэртээ байж байсан чинь залгаад ирж ийн захирамж ав гэж утасдсан. Эхнэр бид 2 хүнд бас залилуулчхаад яачихсан юун захирамж юм бэ гээд ирсэн чинь би мэдэхгүй, дээшээ 2 давхарт гарч ийн туслах асуу гээд 2 давхар луу гаргасан. 2 давхар луу гараад асуусан. Энэ юун захирамж юм бэ гэсэн чинь мэдэхгүй шүүх хуралдаан болоод захирамж гарсан гэсэн. Шүүх хуралдаанд тэгвэл яагаад оруулаагүй юм бэ, хохирогчоор татсан юм бол яагаад оруулаагүй юм гэсэн чинь би мэдэхгүй ээс асуу гээд Хэрлэн өрөөнөөсөө гарч ирсэн. Хэрлэн энэ юун хүмүүс юм бэ гээд Халиунд байрны хүмүүс байна гэсэн чинь наашаа ороод ир гээд орсон. Өрөөнд явж ороод суу гээд нэг сандал дээр суугаад байж байсан чинь тэнд 2 эмэгтэй, эрэгтэй хүн хэрэлдсэн гээд л ер нь бүх мэдүүлэг дээр тийм юм яригдаад байгаа л даа, тэр дээр би юу ч дуугараагүй сууж байсан гэдгийг , хоёр ч гэсэн намайг  нотолсон. Тэгээд юу юм бэ гээд тэгсэн чинь надад бараг баярла ухааны юм ярьсан. Би та нарыг 2 сая төгрөгтэй чинь үлдээж байгаа дээр та нар бараг баярла ухааны юм ярьсан. Тэгэхээр нь би би танаас 1-2 юм асууж болох уу гэж асуусан. Тэгээд тэг гээд зөвшөөрөл өгөөд асуусан чинь асуугаад 1, 2 дахь асуултаа асуугаад байж байсан чинь гаднаас ороод ирсэн. орж ирээд би тэгээд ээс асуугаад дуусгачихсан чинь орж ирэнгүүтээ шууд намайг сандал дээрээс татаж унагангуут л нь тэр байсан юм уу байсан юм уу би тэрийг нь бол харж чадаагүй. Доошоо тонгойж газар шалан дээр явчихсан байсан болохоор. Тэгээд 2 талаас намайг чирч гаргасан. Чирч гаргаад энэ Хэрлэн ийн өрөөний үүдэнд өвдөг нь толгой дээр өвдөглөж дараад ард гар гавласан. Тэгээд гавлачхаад татаж босгож ирээд доошоо шатын уруу явж байхдаа намайг чи муу ер нь ямар даварчихсан пиз** вэ гээд намайг цохисон. Чи яагаад хүн цохиод байгаа юм бэ, чи зүгээр байгаарай гээд тай би өндөр ярилцсан. Тэгээд доошоо буугаад арктай өрөө рүү оруулсан. Тэгээд өрөө рүү оруулангуутаа чи муу ер нь яагаад далжганаад байгаа пиз** вэ гээд ахиад цохисон. Чи яагаад хүний биед халдаад байгаа юм бэ гээд нэг тийм зүйл болсон. Тэгээд ер нь байж байтал Хараа гээд цагдаа ирээд юу болоод байгаа юм бэ гээд хэлтэс рүү авч яваад эрүүлжүүлэх дээрээ авчраад үлээлгээд тийм зүйл болж өнгөрсөн юм. Тэр өдөр бол ер нь энэ шүүхийн камер байвал уг нь бүх зүйл тодорхой байгаа. Камерын бичлэг хийгдэж байсан гэдгийг зөрчлийн хэрэг дээрээ хүртэл 2 цагдаа нотолсон. Камерын бичлэг зүгээр хийгдэж байсан камерын бичлэгийг үзэх юм бол ер нь бүх зүйл тодорхой болно...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ”...2023 ******* 01 05-ны өдөр 11 цаг 40 минутын үед байх. Дэд ахлагч ийн өрөөнд 2 хүн ороод хэрүүл маргаан хийгээд үүсгээд гарахгүй байна гээд над руу утсаар ярьсан байгаа. Тэгээд би энэ шүүх дээр ирээд шүүхийн байрны 201 тоот 2 давхарт энэ , энэ 2 ийн туслахтай, Ариунсанаа гээд ийн туслахтай хэрүүл маргаан хийгээд, дээр нь ийн тавьсан шаардлага биелүүлэхгүй энэ ийн захирамжтай холбоотой хэрүүл маргаан хийсэн. Тэгээд 30-аас 40 минут энэ ийн өрөөнд гарахгүй хэрүүлтэй орилж чарлаад тэй. Ингээд ийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй ийм асуудал гаргасан. Тэгээд цагдаагийн албан хаагч яг хуулийн хүрээнд л шаардлага тавьсан л даа. Миний хувьд бол энэ сая мэдүүлэг өгч байна. Энэ далнаас хазсан тийм мэдүүлэг би нэг ч өгөөгүй. Хүн бол өөрийнхөө үйлдлийг бол мэдэж байгаа. Аягүй сайн мэдэж байгаа. Тэгээд цагдаагийн алба хаагч бол ороход , . бол орилж хашхичаад шүүхийн шийдвэртэй холбоотой буруу шийдвэр гарсан та нар бараг хуйвалдлаа, барилаа гээд цагдаагаа дуудаж энэ өөрсдөө цагдааг дуудлаа гээд тийм асуудал гаргаад хоёулаа тийм асуудал гаргасан. Тухайн үед ороход хоёуланд нь манай цагдаагийн албан хаагч нар шаардлага тавьсан. Та нар энэ асуудлаа боль, өргөдөл гомдлоо шийдүүл, бичгээр гарга, энэ үйлдлээ боль гэдэг шаардлагыг тавихад бол цагдаагийн шаардлага бол биелүүлээгүй. Миний хувьд ыг би ийн өрөөнөөс гар гэдэг шаардлага тавьсан. Тэгэхэд өөдөөс бол шаардлага биелүүлээгүй, хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Чи гараад энэ ийн өрөөнөөс гарчих чи гомдол санал байдаг юм уу, тэр бичгээрээ гарга гэдэг юм. Өөдөөс шууд ноцолдоод чи гарчих гээд тэгсэн шууд гараас зууралдаад л нөгөө өөрийнхөө мэдүүлгээр бол яг газар унагаасан гээд байгаа. Яг тухайн үед миний гараас ноцолдоод яг ингээд шаардлага биелүүлэхгүй өөрөө ингээд ноцолдож байгаа. Тэгээд би ахлагч тэй хоёулаа тэр өрөөнд нь ноцолдоод аваад гараад үүдэнд болсон асуудал. Тэгээд би өчиг мэх хийж байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1.1-д заачихсан байгаа. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол биеийн хүч мэх хэрэглэнэ гээд заачихсан байгаа. Тэрний дагуу биеийн хүч мэх хэрэглээд өчих мэх хэрэглээд доошоо гарыг нь өчөөд доошоо дарах үед миний зүүн гуяны дотор талаас хазсан. Тухайн үед бүүр хөхөрчихсөн байсан. 2 шүдний ором орчихсон байсан. Би дараад ингээд гараад явахад дараад хойно нь гавлаад доошоо гүйгээд гав аваад ир гээд 2 давхарт. Тэгэхэд эхнэр нь хажуугаас дайрч ирээд нүүр рүү цохисон. Хальт цохисон. Би ингээд бултахад хоёулаа орилж хашхираад дайраад, би мэх хэрэглээд дээр нь гараад гавлаад доошоо авч явсан. Тухайн үедээ яг од янз бүрийн хараалын үг бол хэлээгүй. Тухайн үед бүх бичлэг хийж байсан. Яг тэгж байхад бол бид нар энэ шаардлага үгнүүдийг нь ноцолдоод янз бүр болж байхад бол бичлэг байх ёстой. Бид нар яг анхнаасаа ямар ямар үйлдэл гаргасан байх ёстой бид нар яг анхнаасаа ямар үйлдэл гаргасан, яасан ийсэн энэ тэр юм бүх юм нь бичигдчихсэн байгаа. Тэгээд би ыг ийн туслахын өрөөнөөс гараад яг энэ коридорт нь хоёулаа ноцолдоод орилж хашхичаад тэгээд ард нь гавлаад доош нь буулгасан. Түр саатуулах байранд доош нь буулгасан байгаа. Тэгээд буулгаад шүүхийн ахлах байцаагч Харааг дуудсан. Энэ асуудал гаргасан. Тэгээд манай шүүхийн ахлах Хараа ахлах энд ирсэн байгаа. Тийм л асуудал болсон...” гэжээ.

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Тухайн өдрийн 11 цаг 50 минутад Б., ******* нар нь шүүхийн бичиг хүргэгч захирамж гардаж аваад л ийн туслах уулзахаар 201 тоот өрөө рүү дэд ахлагч ий хамт орсон. Удалгүй 201 тоот өрөөний дотроос ийн туслахтай маргалдаж өндөр дуугаар орилж хашхирч байх үед би очсон, гэтэл өрөөнөөсөө гарч ирэн юу болсон талаар асууж тухайн хоёр ийг өрөөндөө дуудан оруулаад тэдэнд захирамжийг тухайн хоёр д тайлбарлахад өөдөөс нь орилж хашхирч тайлбарыг сонсохгүй хэрүүл маргаан үүсгэж танхайрах үйлдэл гаргаж шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах үйлдэл гаргасан. Тухайн хоёр нь алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэн хувцаснаас зуурч алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул энэ үйлдлээ зогсоохыг шаардахад уг үйлдлээ таслан зогсоохгүй байсан тул камерын бичлэг хийж гарт нь өчиг мэх хийж , гарыг нь ард нь гавлаж шүүхийн түр саатуулах байранд оруулсан. Би цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэн ийн өрөөнөөс гарган ШШАБХХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Хараад уг байдлыг танилцуулан хүлээлгэн өгсөн....Иргэн ******* шаардлага эсэргүүцээд өрөөнөөс гарахгүй байсан тул би түүнийг гаргах гэж албадлага хэрэглэж түүнийг гавлах гээд өчиг мэх хийж дарах үед миний зүүн талын гуяны дотор талд хазсан. Тэгээд би г доош буулгаж гав авчруулж гавласан. Харин гэтэл эхнэр нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Өөрөөр миний биед халдаж зодсон зүйл байхгүй. Харин биднийг маш их хэл амаар доромжилсон. ...Орилж бахираад үгэнд орохгүй шаардлага эсэргүүцээд байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 5-р тал/,   

Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэгээд шүүгч ийн захирамжийг тухайн хоёр д тайлбарлахад үгийг нь сонсохгүй орилж, хашхирч хэрүүл маргаан үүсгэж танхайрах үйлдэл гаргаж шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулж эхэлсэн. Мөн ий үүрэгт халдаж хэрүүл маргаан санаатай хийж, тайлбарыг нь сонсохгүй танхайраад байсан тул хоёр ийг өрөөнөөс гарга гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Д., миний бие тухайн хоёр ийг ийн өрөөнөөс гарна уу, санал хүсэлт байвал өргөдлөөр хандах ёстой гэж хэлэхэд тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж албаны хувцаснаас зуурч зулгаан алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул энэ үйлдлээ таслан зогсоох талаар дахин сануулсан. Улмаар дэ иргэд үйлдлээ таслан зогсоохгүй байсан тул камерын бичлэг хийж баримтжуулах үед цагдаагийн ахлах ахлагч ******* ирсэн тэгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч хэрэглэж гарт нь өчиг мэх хийж, гарыг нь ард нь гавлаж шүүхийн түр саатуулах өрөөнд оруулсан. ...Миний биед халдсан зүйл байхгүй, харин тэд хувцаснаас зулгааж зууралдаад байсан. ...Би чөлөөнд нь халдаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Харин дэ иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж танхайрсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7-р тал/,

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэгээд тухайн иргэд ийн туслах Б.Ариунсанаатай өндөр дуугаар орилж, маргалдан, тайлбарлаж байгаа ийн захирамжийг сонсохгүй хашхираад байх үед ийн туслах Б.Ариунсанаа нь намайг хурлын заал руу хуралд орох гэж байхад дуудсан. Тэгээд би гийн өрөөнд яваад ортол Б., ******* нар нь тэй маргалдаж, хэрэлдсэн байдалтай байсан. Ерөнхий дэ иргэдэд 30 орчим минутын турш гаргасан шийдвэрийнхээ тухай тайлбарлаж өгөхөд тэд тайлбарыг сонсохгүй, чанга дуугаар орилж маргаан үүсгэж танхайрч шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах үйлдэл гаргаж танхайрсан. Энэ үед Б., ******* нарыг өөрийнхөө өрөөнөөс гарга гэсний дагуу Б., ******* нарыг та хоёр одоо энэ өрөөнөөс гарна уу гэж шаардлага тавихад гарахгүй гэж хашхираад шаардлага эсэргүүцсэн. Тэгээд санал хүсэлт байвал өргөдлөөр хандаж болох талаар хэлж ярихад мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж хувцаснаас зуурч, алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул уг үйлдлээ таслан зогсоох талаар 3 удаа сануулж, цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэн ийн өрөөнөөс гаргасан. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар баримтжуулахыг ийн туслах хэлж, танхайрсан *******ын гарт нь өчиг мэх хийхэд үйлдлээ зогсоохгүй эсэргүүцээд байхаар нь *******ын гарыг ард нь гавлаж шүүхийн түр саатуулах байранд оруулсан. ...Би эхлээд ийн өрөөнөөс гарч гав аваад буцаад орох үед нь ахлах ахлагч *******ын нүүр лүү нь гараараа цохисон. Дараа нь ахлах ахлагч ******* надад “нөхөр нь // миний гуяны дотор талаас хазсан гэж ярьж байсан. Б., ******* нарын хувьд биднийг хэл амаар доромжилж тавьсан шаардлагыг эсэргүүцэж хашхираад байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 71-р тал/,

Гэрч Б.Ариунсанаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Тэгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэдгийгээ илийлж уурласан бухимдсан байдалтай орилж бахираад байсан. Тухайн үед харуулын цагдаа түүнд нам дуугаар ярих, тайван байх талаар шаардлага тавьсан боловч түүний шаардлагыг үл тоож биелүүлэхгүй, чи дуугүй бай, би хохирчхоод байна, тэр Хэрлэнтэй чинь уулзана гээд орилоод байсан.Тэр үед Хэрлэн өрөөнөөсөө гарч ирэхэд нь би Б., ******* нарыг танилцуулсан. Тэгээд дэ хоёр ийг өрөөндөө дагуулж ороод шүүхийн шийдвэр болон цаашид гомдол, хүсэлт гаргах тэй гэдгийг тайлбарлаж өгсөн боловч огт сонсохгүйгээр өндөр дуугаар “та нар таньдаг хүмүүсийнхээ талд үйлчиллээ” гэх утга бүхий зүйлийг яриад орилоод байсан. Би тэр үед харуулын цагдаа ий хамт ийн өрөөнд цуг байсан. Тухайн үед хамгаалалтын цагдаа нар ч түүнд шаардлага тавьсан боловч үл тоосон, үл хүндэтгэсэн, шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд тэд нарт хуульд заасан ийг нь тайлбарлаж өгөөд өрөөнөөс гарах шаардлагыг тавьсан боловч гарахгүй хэрүүл хийгээд орилж бахираад байсан тул хамгаалалтын цагдаа , нар ыг өрөөнөөс гарахыг шаардахад гарахгүй, босохгүй байсан тул тэд түүнийг өрөөнөөс хүчээр /хоёр талаас нь чирч/ гаргаж манай өрөөгөөр дамжуулж коридорт гаргасан. Энэ хугацаанд ийн өрөөнд чанга, өндөр дуугаар яриад байсан. цагдаа буцаж ороод г өрөөнөөс гаргасан бөгөөд тухайн үед ахын араас цохих эсхүл түлхэх шинжтэй үйлдэл хийх гээд очиход урдуур нь орж зогсоосон. Коридорт нь шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь зууралдаад байсан тул түүний гарыг өчиж дарсан. Түүнээс хойш болсон асуудлыг хараагүй. нь ийн өрөөнөөс гарахгүй, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж зууралдаад, , нар хоёулаа л өрөөнөөс гарахгүй гэж зүтгээд, тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 73-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 ******* 01 дүгээр 20-ны өдрийн 19 тай “1. *******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэсэн дүгнэлт, /хх-ийн 82-83-р тал/, Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 5-р тал/, Гэрч Б.Ариунсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-р тал/, Гэрч П. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 7-р тал/, Гэрч М. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 71-р тал/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас шүүгдэгч *******од холбогдуулан 2023 ******* 01 дүгээр 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ийн албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч *******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

*******од хавтаст хэргээс үзвэл: Шүүгдэгч *******  нь 2023 ******* 01 дүгээр 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ийн албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч *******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Тухайлбал: Шүүгдэгч ******* нь 2023 ******* 01 дүгээр 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ийн албан өрөөнд эхнэр Б.гийн хамт орж уулзах үедээ ийн тайлбарласан: “...шүүхийн шийдвэр болон цаашид гомдол, хүсэлт гаргах тэй...” талаарх тайлбарыг хүлээж авалгүй, өндөр дуугаар “...та нар таньдаг хүмүүсийнхээ талд үйлчиллээ...” гэх утга бүхий зүйл ярьж орилсон, тухайн үед цагдаа П., М., ******* нар “... ийн өрөөнөөс гарна уу, санал хүсэлт байвал өргөдлөөр хандах ёстой...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсан боловч үл тоон, үл хүндэтгэн, шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан ийг нь тайлбарлаж өгөн “өрөөнөөс гарах” шаардлагыг тавьсан боловч гарахгүй, ******* сандал дээрээс босохгүй, цагдаагийн алба хаагчийн “.. ийн өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага эсэргүүцэж хувцаснаас зуурсан үйлдэл гаргасан тул уг үйлдлээ таслан зогсоох талаар сануулж, цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан “биеийн хүч хэрэглэн” ийн өрөөнөөс *******ыг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“... Би цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэн ийн өрөөнөөс гарган ШШАБХХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Хараад уг байдлыг танилцуулан хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 5-р тал/, гэрч П.ий мөрдөн байцаалтад мэдүүлсэн:... Мөн ий үүрэгт халдаж хэрүүл маргаан санаатай хийж, тайлбарыг нь сонсохгүй танхайраад байсан тул хоёр ийг өрөөнөөс гарга гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Д., миний бие тухайн хоёр ийг ийн өрөөнөөс гарна уу, санал хүсэлт байвал өргөдлөөр хандах ёстой гэж хэлэхэд тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж албаны хувцаснаас зуурч зулгаан алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул энэ үйлдлээ таслан зогсоох талаар дахин сануулсан. Улмаар дэ иргэд үйлдлээ таслан зогсоохгүй байсан тул камерын бичлэг хийж баримтжуулах үед цагдаагийн ахлах ахлагч ******* ирсэн тэгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч хэрэглэж гарт нь өчиг мэх хийж, гарыг нь ард нь гавлаж шүүхийн түр саатуулах өрөөнд оруулсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7-р тал/, гэрч М.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:... Б., ******* нарыг “та хоёр одоо энэ өрөөнөөс гарна уу” гэж шаардлага тавихад гарахгүй гэж хашхираад шаардлага эсэргүүцсэн. Тэгээд санал хүсэлт байвал өргөдлөөр хандаж болох талаар хэлж ярихад мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж хувцаснаас зуурч, алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул уг үйлдлээ таслан зогсоох талаар 3 удаа сануулж, цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэн ийн өрөөнөөс гаргасан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 71-р тал/, гэрч Б.Ариунсанаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...Тэгээд тэд нарт хуульд заасан ийг нь тайлбарлаж өгөөд өрөөнөөс гарах шаардлагыг тавьсан боловч гарахгүй хэрүүл хийгээд орилж бахираад байсан тул хамгаалалтын цагдаа *******, П. нар *******ыг өрөөнөөс гарахыг шаардахад гарахгүй, босохгүй байсан тул тэд түүнийг өрөөнөөс хүчээр /хоёр талаас нь чирч/ гаргаж манай өрөөгөөр дамжуулж коридорт гаргасан. ... нь ийн өрөөнөөс гарахгүй, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж зууралдаад, , нар хоёулаа л өрөөнөөс гарахгүй гэж зүтгээд, тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 73-р тал/ зэргээр нотлогдож байгаа ба энэ нь өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч нар *******ыг “.. ийн өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг ******* биелүүлээгүй тул биеийн хүч хэрэглэн түүнийг уг өрөөнөөс гаргаснаар уг хууль ёсны шаардлага биелэгдэж төгссөн бөгөөд энэ үед шүүгдэгч ******* хохирогч *******ын биед халдаж, түүний зүүн гуяны дотор талд хазаж гэмтээсэн үйлдэл гаргаагүй байна.

Харин *******ыг ийн өрөөнөөс биеийн хүч хэрэглэн гаргасны дараа буюу шүүхийн коридорт цагдаагийн алба хаагч шүүгдэгч *******од дахин өөр ямар хууль ёсны шаардлага тавьсан, түүнийг нь ******* эсэргүүцсэн эсэх, түүнд цагдаагийн албаны тухай хуулийн 52 зүйлд заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх зүй ёсны шаардлага байсан эсэх тодорхойгүй буюу ******* Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан, тухайн үйл явдлыг гар утасны төхөөрөмж ашиглан бичлэг хийснийг хуурцаг /CD/ -д буулгасан /video/ дуу дүрсний бичлэгээс шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагч Д.Шинэбал тайлбарлахдаа “...тухайн бичлэгийг үзэхэд ийн өрөөнөөс эхлээд болсон үйл явдлыг гар утсаар бичиж, бичлэг хийж байсан хүн ийн өрөөний үүдэнд байх гутлын гишгүүрийг тэгшлэхээр гар утасны камер өөр зүгт чиглэх үед шүүгдэгч ******* хохирогч *******ын зүүн гуяны дотор хэсгээс хазсан...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь эргэлзээтэй, мөн тухайн хэрэг учрал болох үед буюу *******ыг гавлах үед хэргийн газарт байсан /бичлэгт тусгагдаж буй/ шүүхийн захиргааны ажилтан мэдүүлэг аваагүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байна.

 Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэдэг нь хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байх бөгөөд уг хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай эсэргүүцсэн этгээдийн гэм буруутай үйлдлийг ойлгох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг ******* үйлдсэн гэж үзэх боломжгүй, *******ын гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, дэ үйлдэл гэмт хэргийн шинжгүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 зүйлд заасан нотолбол зохих байдал, 1.2 зүйлийн 1-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.2 зүйлийн 1.3-д заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” нотлогдоогүй буюу ******* нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дах хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ ” гэж заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор “ ...Б., ******* нар нь 2023 ******* 01 дүгээр 05-ны цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн байранд хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг нээсэн зөрчлийн тай хэргийг шүүх хүлээн авч хянаад тус шүүхийн 2023 ******* 04-р 28-ны тай  “Шийтгэвэр”-ээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг /CD/ хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг ийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.1, .1, .2 зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг,  . зүйл, .9 дүгээр зүйл, .10 зүйл, . зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ой од ******* тай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагийн *******од холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах тэйг дурдсугай.

            4.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг /CD/ хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг ийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

5.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, ий хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих тэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.