Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/112

 

2024 ******* 09 ******* 02                    Дугаар 2024/ШЦТ/*******                            Мандал сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Б.Хишигсувд, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох Эрүүгийн ******* *******тай хэргийг 2024 ******* 08 ******* ******* 27-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Халх, ******* ******* ******* ******* ******* *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бул 3, 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын , 0-3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /рд:МБ83**************3/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 ******* 07 ******* ******* 3-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хараа" амралтын газарт иргэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэг руу нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 ******* 07 ******* ******* 3-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хараа" амралтын газарт иргэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэг руу нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.ын мөрдөн байцаалтад өгсөн: “Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн “...Би , зүс таних Арвижих, нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 т байрлах "Хараа" амралтад байшин барих, засвар үйлчилгээ хийх зорилгоор ажиллаж байсан юм. Уг өдөр намайг контенроос юм аваад өг гэж хэлэхээр нь би түүнд уурлаад чадахгүй, чадахгүй гээд хэлтэл "чи яахаараа чадахгүй байдаг юм, чамайг бол ална шүү" гэж хэлээд газраас чулуу авч миний толгой руу цохисон Би зөрүүлээд түүнийг ганц, нэг удаа цохисон зүйл болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-р хуудас/, гэрч Б.Арвижихийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 т байрлах "Хараа" амралтад барилга байшингийн засвар үйлчилгээг , , нарын хамтаар хийж байгаа юм. Тухайн засвар үйлчилгээг ах хариуцан ажиллаж байгаа. Уг өдөр ах "т хандаж барилгын юм аваад ир гэж хэлсэн боловч чадахгүй гаж өөдөөс нь хэлтэл "чи яахаараа авч ирж чадахгүй гэж гээд газраас чулуу аваад ын толгойн тус газар чулуугаар цохисон". Үүнээс болж хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-р хуудас/, Шинжээчийн 2024 ******* 08 ******* ******* 05-ны өдрийн №280 *******тай дүгнэлт:.Л.ын биед зулайд гэмтэл шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Эрүүл мэндийн тур хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хх-ийн *******-3-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 ******* зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л. нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 зүйлийн 5, 34.4 зүйл, 36. зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8  ******* зүйл, 36.0 ******* зүйл, 36.3 ******* зүйл, 38. зүйлийн -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

.Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 ******* зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 ******* зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.