Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 92

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2020/0321/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       Б.Б-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Б-т холбогдох, 2011002230457 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрхэлсэн ажилгүй, урьд:

-2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1048 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай М- овогт Б-гийн Б-.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Л.Л-д “Оросын холбооны улсаас мотоцикл оруулж ирж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурсны улмаас хохирогч Л.Л- нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МN товарт байхдаа нийт 9 удаагийн гүйлгээгээр 15.219.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

-Мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн Д.О- нь Налайх дүүрэгт байх гэрээсээ 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 4.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан, мөн 2020 оны 02 дугаар сарын эхээр Дархан-Уул аймагт гэртээ байхдаа иргэн Д.О-ын ******** дугаартай D- O- гэх гадаад паспортын 6 дугаар хуудсанд Солонгос улс руу нэвтрэх эрх олгодог виз буюу баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

-Мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас хохирогч Б.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8 дугаар байрны 45 тоотод байхдаа 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын 3-20 тоотод байхдаа 1.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 6-250 тоотод байх өөрийн гэрээсээ интернэт банк ашиглан 2.000.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг, мөн хохирогч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8 дугаар байрны 45 тоотод оршин суух гэрээсээ виз гаргуулах зорилгоор 1.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаартай дансаар хүлээн авч залилсан,

-Мөн “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурсны улмаас хохирогч Ц.Ц- нь Ховд аймгийн Дөргөн сумын Хаан банкнаас 2020 оны 01 сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

           -Мөн “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг хуурсны улмаас хохирогч Б.О- нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675939064 дугаартай дансаар хүлээн авч залилсан,      

           -Мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн Б.А- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажлын газар болох Гадаадын иргэн харьяатын газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 6.730.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

           -Мөн “Бүгд найрамдах Солонгос улс руу 3 жилийн хугацаатай мульт виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурсны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 68 тоотод оршин суух иргэн О.Б- нь гэрээсээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 5.555.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 тоот дансаар хүлээн авч залилсан,  

           -Мөн иргэн Д.У-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хөлсөлж байхдаа Bill Sui фэйсбүүк цахим хуудсанд “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 25 тоот орон сууцыг түрээслүүлнэ” гэж зар байршуулж цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.У-ээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 25 тоотод байхдаа 2.350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

           -Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Парк Таун” хотхоны 49-603 тоотод байх иргэн Н.Б-ын эзэмшлийн 2 өрөө байрыг түрээсэлнэ гэж хуурч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байрны түлхүүрийг аваад, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тухайн байрыг иргэн Ж.З-д өөрийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Ж.З-ын ажилладаг Улаанбаатар хотод байрлах Ремикон ХК-аас байрны түрээс болох 3.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилан 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 51.854.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч М- овогт Б-гийн Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.т зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 06 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1048 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******** дугаартай 16 хуудас бүхий гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.О-т буцаан олгож, эрх олгосон хуурамч баримтыг хэрэгт үлдээж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Б.Б-ээс нийт 49.154.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 71-46 тоотод оршин суух хохирогч Л.Л- /РД:**********, утас: **********/-Д 15.219.000 /арван таван сая хоёр зуун арван есөн мянга/ төгрөг, Увс аймаг, Улаангом сум, 12-р баг 1-9 тоотод оршин суух Б.У- /РД: **********, утас: **********/-т 2.350.000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол 26-63 тоотод оршин суух хохирогч Ж.З-, РД: **********, утас: **********/-Д 3.000.000 /гурван сая/ төгрөг, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 8-р хороо, 54-13 тоотод оршин суух хохирогч Д.О- /РД: **********/ утас: **********/-т 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Бурхантын 19-397 тоотод оршин суух хохирогч Б.А- РД: **********, утас: **********/-д 6.830.000 /зургаан сая найман зуун гучин мянга/ төгрөг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Овоотын 6-250 тоотод оршин суух хохирогч Б.Х- /РД: **********, утас: **********, **********/-Д 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо. Хилчин хотхон 8-45 тоотод оршин суух хохирогч Д.Б- /РД: **********, утас: ********** **********/-Д 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Баруун жанжин 19-309 тоотод оршин суух хохирогч О.Б- /РД: **********, утас: **********, **********/-Д 5.555.000 /таван сая таван зуун тавин таван мянга/ төгрөг, Ховд аймгийн Дөргөн сум, Аргалант баг, хөдөө оршин суух хохирогч Ц.Ц- /РД: **********, утас: **********/-д 3.000.000 /гурван сая/ төгрөг, Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 7-07 тоотод оршин суух хохирогч Б.О- /РД: **********, утас: **********/-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан тус тус олгохоор,

-Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 157 тал Б.У-, 2 дугаар хавтаст хэргийн 28 тал Д.О-, 175- 176 тал Д.Б-, 217 тал О.Б-, 3 дугаар хавтаст хэргийн 4 тал Ц.Ц-г  хохирогчоор тооцон тогтоол үйлдэхдээ хохирогчийн биеийн байцаалт овгийг бүрэн тусгаагүй,

-иргэн Ж.З-ын гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа газрын үзлэгийг хийж, хэргийн газраас

-Цагдаагийн дүрэмт хувцас

-Улаан хавтастай 14 ширхэг паспорт

-Цүнхтэй хувцас тамга тэмдэг

-Цүнхтэй хувцсыг түр хураан авах ажиллагаа явуулсан байна. Мөрдөгч хэргийн газраас хураан авсан эд зүйл, эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.7.д заасан ажиллагааг явуулаагүй байна. Хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд прокуророос зөвшөөрөл авч, мөн хуулийн 24.4 дүгээр зүйлд зааснаар хураан авч хадгалах ажиллагааг явуулалгүй,

               -хохирогч Ж.З-ыг Эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 240 талд нотлох баримтаар авагдсан Ремикон ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр Эрүүгийн хэргийн 3 дугаар хавтаст хэргийн 219 тал хохирогчоор 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 9.5 дугаар зүйлд заасан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг хууль тогтоогч эрүүгийн хэрэгт оролцогчийн хувьд өөр өөр байдлаар хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчийг хохирогчоор оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн,

               Хохирогч Б.А- 2 дугаар хавтаст хэргийн 113 тал, О.Б- 2 дугаар хавтаст хэргийн 210 тал, Ц.Ц- 2 дугаар хавтаст хэргийн 247 тал дансанд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.19 дүгээр зүйлд зааснаар Б.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхээс өмнө мөн хуулийн 23.3 дугаар зүйлийг үндэслэн хэрэг бүртгэлтийн ажиллагааны үед үзлэг хийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан,

               Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагийн 2 дугаар хавтаст хэргийн 247 тал, 3 дугаар хавтаст хэргийн 42 талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1.д зааснаар гэрч Б.Б-т танилцуулалгүй яллагдагчаар мэдүүлэг авч,

               Яллах дүгнэлтийн 2 дахь тал 5 дугаар заалтад яллагдагч Б.Б-ийг хохирогч Б.О-ы 4,000,000 төгрөгийг ХААН банкны 5675399064 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэж дүгнэсэн. Эрүүгийн 3 дугаар хавтаст хэргийн 19 тал нотлох баримтаар авагдсан Б.Б-ийн ХААН банкны 5675393064 дугаарын үзлэг хийсэн зөрүүтэй нотлох баримтыг үнэлж түүний гэм бурууг нотолж,

               Хохирогч Д.Б-, Х- нарт холбогдох хэрэг 2 дугаар хавтаст хэргийн 162-212 талд нотлох баримтаар авагдаж 162 талд хохирогч Д.Б-оос гаргасан гомдолд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол үйлдэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна. Хохирогч Х-ын гомдолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7, 30.8, 30.9 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулалгүй мөн хуулийн 30.17-д заасан ажиллагааг явуулж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дугаар зүйлийг зөрчин мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

               Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлээр гомдол гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Гомдолд тайлбар хэлэхэд процессын алдаа гаргасан гээд байгаа зүйлийг анхан шатны шүүх хурал дээр тогтоосон байгаа. Дээрх асуудлууд анхан шатны шүүхийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзвэл:

Прокуророос Б.Б-ийг хохирогч Л.Л-д “Оросын холбооны улсаас мотоцикл оруулж ирж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурсны улмаас хохирогч Л.Л- нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 удаагийн гүйлгээгээр 15.219.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

-мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн Д.О- нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 4.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан, мөн 2020 оны 02 дугаар сарын эхээр Дархан-Уул аймагт гэртээ байхдаа иргэн Д.О-ын ******** дугаартай D- O- гэх гадаад паспортын 6 дугаар хуудсанд Солонгос улс руу нэвтрэх эрх олгодог виз буюу баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

-мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас хохирогч Б.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр интернэт банк ашиглан 2.000.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг,

-мөн хохирогч Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр виз гаргуулах зорилгоор 1.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаартай дансаар хүлээн авч залилсан,

-мөн “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурсны улмаас хохирогч Ц.Ц- нь Ховд аймгийн Дөргөн сумын Хаан банкнаас 2020 оны 01 сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

           -мөн “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг хуурсны улмаас хохирогч Б.О- нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000  төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675939064 дугаартай дансаар хүлээн авч залилсан,      

           -мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн Б.А- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажлын газар болох Гадаадын иргэн харьяатын газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 6.730.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

           -мөн “Бүгд найрамдах Солонгос улс руу 3 жилийн хугацаатай мульт виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн О.Б- нь гэрээсээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 5.555.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5675393064 тоот дансаар хүлээн авч залилсан,          

           -мөн иргэн Д.У-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хөлсөлж байхдаа Bill Sui фэйсбүүк цахим хуудсанд “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 25 тоот орон сууцыг түрээслүүлнэ” гэж зар байршуулж цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.У-ээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2.350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

-мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Парк Таун” хотхоны 49-603 тоотод байх иргэн Н.Б-ын эзэмшлийн 2 өрөө байрыг түрээсэлнэ гэж хуурч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байрны түлхүүрийг аваад, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тухайн байрыг иргэн Ж.З-д өөрийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Ж.З-ын ажилладаг Улаанбаатар хотод байрлах Ремикон ХК-аас байрны түрээс болох 3.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн 5675393064 дугаарын дансаар хүлээн авч залилан 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 51.854.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2., 23.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.т зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1.т зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 06 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1048 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Б-ээс нийт 49.154.000 төгрөг гаргуулан, үүнээс хохирогч Л.Л-д 15.219.000 төгрөг, хохирогч Б.У-т 2.350.000 төгрөг, хохирогч Ж.З-д     3.000.000 төгрөг, хохирогч Д.О-т 2.500.000 төгрөг, хохирогч Б.А-д  6.830.000 төгрөг, хохирогч Б.Х-ад 6.500.000 төгрөг, хохирогч Д.Б-од 200.000 төгрөг, хохирогч О.Б-д 5.555.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 3.000.000 төгрөг, хохирогч Б.О-д 4.000.000 төгрөг гаргуулан тус тус олгохоор зааж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл тус бүрийг болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэг бүрчлэн зөв тооцон тогтоосон байх ба түүний гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийнх нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Л-, Б.У-, Ж.З-, Д.О-, Б.А-, Б.Х-, Д.Б-, О.Б-, Ц.Ц-, Б.О- нарын мэдүүлэг, гэрч Б.Н-, Д.У-, Н.Б-, Ц.М-, Ц.З-, Э.Н-, З.О- нарын мэдүүлгүүд, хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг хүлээн авч байсан шүүгдэгч Б.Б-ийн 5675393064 дугаартай ХААН банкны дансны хуулганууд, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын шүүгдэгч Б.Б-т мөнгө шилжүүлсэн харилцах дансны хуулганууд, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 1-р 40 мянгат гудамж, 23-р байр, 25 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны байрны өмчлөгч нь Д.У- болохыг гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Б-ийн өмчлөгч Д.У-тай орон сууц хөлслөхөөр байгуулсан гэрээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Парк Таун” хотхоны 49-603 тоот 2 өрөө орон сууцны байрны өмчлөгч нь Н.Б- мөн болохыг гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020-04-17-ны өдрийн 1885 дугаар шинжээчийн... ******** дугаартай D- O- гэсэн нэр дээрх гадаад паспортын 6 дугаар хуудсанд байх Солонгос улсын виз гэх зүйл нь хуурамч, дээрх виз гэх хуурамч зүйлийг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан энгийн цаасан дээр хэвлэсэн байна...гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

            Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял түүний хувийн байдал, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна. 

            Түүнчлэн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгасан байна.  

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын ...хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах... гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ