| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
2024 02 26 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***
Шүүгдэгч: *** нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан овоо 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны шороон замд 2024 оны 02 дугаар сарын 10-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Х.Хашбархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:
Би 2022 оны 06 дугаар сард эрхээ хасуулсан байсан. Хөдөө мал дээр байдаг болохоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэж чадахгүй байсан. “Тоёота ист” маркийн*** улсын дугаартай машин миний эзэмшлийнх бөгөөд сүүлд согтуугаар жолоодож байгаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, малчны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 22-27, 29, 31-41, 43 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *** оролцож гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан овоо 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны шороон замд 2024 оны 02 дугаар сарын 10-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-р тал/,
2. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р тал/,
3. Яллагдагч *** “...2024 оны 02 дугаар сарын 10-ны орой Цогтцэций сумаас Даланзадгад явах гээд өөрийн эзэмшлийн 76-80 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхий үнэмлэхгүй жолоодож байх үед Цогтцэций сумаас Даланзадгад чиглэлд замын хяналтын постын авто засмал зам дээр цагдаагийн алба хаагч намайг зогсоож драйгер багаж үлээхэд 2.25 хувь гарсан. Тухайн үед би жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
4. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 28-р тал” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно гэж тайлбарласан.
1.2. Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, шүүх дараахь байдлаар дүгнэлтээ хийсэн болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Хашбархасыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны шороон замд 2024 оны 02 дугаар сарын 10-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмэлт оруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Мөн тус зүйлд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэх тайлбарыг нэмэлтээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж бол согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг давтан үйлдлээр жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл байна. Эхний үйлдлийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудын аль нэгээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх урьдач нөхцөлийг хууль тогтоогч тодорхойлжээ.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч *** нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үндэслэлээр буюу одоо хүчингүй болсон заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, хасуулсан хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дууссан болох нь жолоочийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 28 дахь тал/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3-т зааснаар шүүгдэгч Х.Хашбархасын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болж, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.4-т зааснаар зохих журмын дагуу сэргээлгээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон этгээд байхад түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзсэн, мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл хүлээж байсан хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл юм.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Тодруулбал дээрх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар хасуулсан хүн уг зөрчлийг давтсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй юм.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж прокуророос шүүгдэгч Х.Хашбархаст яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Долоодой овогт Хүүгийн Хашбархасыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаахаар тогтоов.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Хашбархас нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласан болно.
1.5. Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгохоор тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хашбархаст холбогдох эрүүгийн 2429000000024 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *** овогт *** цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Х.Хашбархаст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар *** нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***